МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ

Оны онцлохоор үйл явдлууд

2010 оны 12-р сарын 23 Нийтэлсэн Stormy
Хятадын тэрс үзэлтнийг нобелийн шагналаар шагнасан, Полвшийн удирдах албаны хүмүүсийн сууж явсан онгоц осолдож, төрийн өндөрлөгүүд нь тэр чигээрээ шахуу амь үрэгдсэн, Киргиз болон Тайландын жагсаал гээд дэлхийг доргиосон олон үйл явдал энэ онд болж өрнөжээ.
 Дэлгэрэнгүй»

Өвлийн цас... Яг л ийм цаснаар юуг ч юм бэ бодолдоо хаврүүлэн алхалах өгүүлэшгүй сайхаан. Цасан ширхэгүүд газарт буухдаа цангисан дуун гаргасаар унадаг байх гэж боддог юм.

 Дэлгэрэнгүй»

Бусдыг хайрлах нь таны сэтгэлийн нэгэн жигүүр

2010 оны 11-р сарын 16 Нийтэлсэн Stormy
Цаг хугацаа аймшигтай хэрцгий. Бас тэр хэрээрээ туйлын богинохон. Яг л 12 сарын ахархан өдрүүд шиг. Ийм зурвасхан амьдралдаа бусдыг хайрлаж, зөөлөн дулаан үг харамгүй хэлж явах нь нэгэн насны жаргал шүү дээ.
 Дэлгэрэнгүй»

Үхэл бол амьдрал

2010 оны 11-р сарын 15 Нийтэлсэн Stormy
Хийсэн нүгэл, хилэнцэт амьдралын чинь төлөөсийг чамаас авах гэж байна. Үхэлд хэн ч саад болж чадахгүй учир түүнд бүү саад хий. Эрхэмсэг бардам үхэл гэгчид үнэ цэнэтэй зүйл байдаг бол тэр нь амьдрал билээ. 
 Дэлгэрэнгүй»

ДОХ-той донорын цусыг хүмүүст сэлбэсэн гэв үү

2010 оны 10-р сарын 19 Нийтэлсэн Stormy

"Зууны мэдээ" сонины 2010 оны 10-р сарын 19-ны мягмар гаригийн буюу өнөөдрийн дугаарт "ДОХ-той донорыг цусыг 14 хүнд сэлбэснийг ЭМЯ нууж байна" гэсэн гарчигтай нийтлэл хэвлэгдэн гарчээ.

 Дэлгэрэнгүй»

Хотын соёл-хотын залуус

2010 оны 10-р сарын 18 Нийтэлсэн Stormy
Ганган чамин машины цонхоор тамхины иш шидэгдэхийг харах эвгүй л юм билээ. Мэдээж эзэн нь өөрийнхөө машинд хогоо ингэж шидэхгүй байх.  Дэлгэрэнгүй»

Ерөөсөө хүний дотоодод асар том мөсөн уул хөвж явдаг.Тэр уул хэдий том байна төдий чинээгээр бусдыг өрөвдөж хайрлахыг нь царцаан зайрмагтуулж  байдаг.

 Дэлгэрэнгүй»

Сэтгэлгээний төгс хэлбэр бол ГАНЦААРДАЛ

2010 оны 10-р сарын 06 Нийтэлсэн Stormy

Баяр хөөр бол нэг талаас нь харвал аз жаргалтай агшнуудын дараах түр зуурын балайрал гэж болох юм. Уй шаналан  гээчийг бас нэг өнцгөөс ажиглавал мартагдашгүй үйл явдлын дараах хэт уналт гэмээр.

 Дэлгэрэнгүй»

Уйт шаналан чамд сөгдөнө

2010 оны 09-р сарын 16 Нийтэлсэн Stormy
Шаналалт болоод гуниглалт бүхнийг минь өөртөө хадгалж байдаг өнгөрсөн бүхэн чи юутай агуу вэ. Шаналал хийгээд уйт мөчүүд ээ. Би чиний дэргэд юутай өчүүхэн бас хэврэгхэн билээ.
 Дэлгэрэнгүй»
Эрдэнэтэд Мугазар болон бусад пэрээндүүдтэй нь нийлж их цэнгэл үүсгээд мөн ч сайхан явж байна даа. Дэлгэрэнгүй»

Хөрч амжаагүй уруулыг минь үнсээрэй

2010 оны 08-р сарын 10 Нийтэлсэн Stormy
Ирвэс гэгч араатан гөрөөс барьж идэх нь байгалын төгс оршихуй гарцаагүй мөн билээ. Тэгвэл нэгэн цагт энэ дэлхийд хүн болж мэндлээд ирээдүйн нэгэн цагт эрлэгийн элчид туугдан явах нь там хийгээд диваажин үхлийн төгс чанар гэж бодно.
 Дэлгэрэнгүй»
Хүн төрөлхтөн оюун ухаантай болсон цагаасаа эхлээд цаг хугацааг захирч, залахыг эрмэлзэж, хүсч мөрөөдөж ирсэн. Даанч чадаагүй. Бид түүхийг зөвхөн хэмжиж л чаддаг. Дэлгэрэнгүй»
Мэдээж хэн ч гэсэн хурдан сайхан буянаа мөнөөх эрлийзүүдтэй уралдуулж бахардуулж алах ыг хүсэхгүй л байх. Цэвэр угсааны Монгол адуу Монгол наадмыг минь чимж байх болтугай. 
 Дэлгэрэнгүй»

Балчирхан багын дурсамж минь...

2010 оны 06-р сарын 23 Нийтэлсэн Stormy
Бага насны дурсамжаа эргэн санах бүрдээ аз жаргалтайгаар инээмсэглэдэг. Дурсан санах бүрийд яг л тув тунгалаг шилтэй цонхоор алсыг ширтэж байгаа мэт болдог юм даа.
 Дэлгэрэнгүй»
Хэр баргийн эмэгтэй гудамжинд гутал засдаг хүнд хайртай болохгүй дээ. Тэр тусмаа тийм өндөр боловсролтой, тун боломжийн амьдралтай эмэгтэй.
 Дэлгэрэнгүй»

Хайр сэтгэл амьдралын галт багана билээ

2010 оны 06-р сарын 09 Нийтэлсэн Stormy
Миний сэтгэлд байгаа тэр бүсгүй өөр нэгэнд тийм ч үзэсгэлэнтэй харагдахгүй байж болох л доо. Харин миний нүдэнд, миний гоо сайхны мэдрэмжинд яг л тэр бүсгүй хамгаас содон.
 Дэлгэрэнгүй»

Эрхэм андууддаа баяр хүргэх ину...

2010 оны 06-р сарын 02 Нийтэлсэн Stormy
Үрийн зулай үнэрлэсэн Цолмон, Номин, эрдэмтэн мэргэдийн гал голомтыг бадраахаар докторуудын армид бүл нэмсэн Гантулга нартаа гэрэл гэгээ, аз жаргал, хором бүрийн аз жаргалыг хүсье. Анд нөхдийн холбоо алтнаас ч үнэтэй билээ.
 Дэлгэрэнгүй»
Хаа сайгүй хүүхдийн эрх зөрчигдөж, хүчирхийлэл гаарчихаад байхад хүүхдээр овоглосон 700 шахам байгууллага ганц үг ганхийсэнгүй. Хоёр сар хүрэхгүй хугацаанд тав, зургаан балчирхан үрс балмад этгээдүүдийн хүчирхийллийн золиос боллоо.
 Дэлгэрэнгүй»

Булшин дээр минь ирээрэй

2010 оны 05-р сарын 27 Нийтэлсэн Stormy

Ер бусын агуулгата, ер бусын шүлэг. Сайиар ухаж ойлговол олон зүйл хэлэх юм шиг санагдаад байгаа юм даа.

 Дэлгэрэнгүй»

Сүрлэн шаахай ч гэсэн хос байдаг

2010 оны 05-р сарын 25 Нийтэлсэн Stormy
Хаврын наранд дэлбээгээ дэлгэсэн  гоёмсог цэцэгс хосоор амьдрах хүмүүн заяаны билэгдэл болон найгахыг харах юутай сайхан. Хайр сэтгэл, цэцэгс хоёр ямагт наран өөд тэмүүлдэг гэдэгт би итгэдэг.
 Дэлгэрэнгүй»

Амьдрал баян, амьдрал өгөөмөр, амьдрал тансаг

2010 оны 05-р сарын 10 Нийтэлсэн Stormy
Ээжээсээ гоё юм аваад өг гэж нэхэн урвайн зогсоо балчир хүүхдэд хүсээд байгаа ганц чихрийг нь аваад өгчихөд юу нь болохгүй билээ. Өөрийгөө хордуулах гэж татаж байгаа хайрцаг тамхины ч мөнгөнд тэр хүүхдийн авах гэж хүссэн чихрийн үнэ хүрэхгүй ээ.
 Дэлгэрэнгүй»

Хайрлан нигүүсэхийн ухаан

2010 оны 05-р сарын 06 Нийтэлсэн Stormy

Хүн өөрийгөө ялан дийлнэ гэдэг хамгийн оргил ялалт аж. Буддизмын сургаальд өөрийн дотоод сэтгэлийн нисваанисыг дарж, нирваан хутгийг олох нь дээдийн дээд төгс ялалт юм хэмээн сургасан байдаг.

 Дэлгэрэнгүй»
Ирээдүй бол зайлшгүй биш. Ихэндээ ухамсартай гэгддэг хүмүүс бид ямар нэгэн ирээдүйг гарцаагүй бөгөөд зайлшгүй хэмээн хүлээн авдаг.
 Дэлгэрэнгүй»

Агар зандан шиг нас минь зураг болон үлдэнэ

2010 оны 04-р сарын 21 Нийтэлсэн Stormy
руухан дуут бүсгүйн анхил аалинд уярч, алдвал алдаг ээ гэж омогшин хөөрч явсан хаврын яргуй шиг насаа эргэн дурсана.
 Дэлгэрэнгүй»

Амьдрал өгөөмөр бас хахир хатуу

2010 оны 04-р сарын 08 Нийтэлсэн Stormy
Амьдрал агшин зуурынх. Нэг л өглөө сэрээд харахад чинь та хэдийнэ ээ насан өндөр болсон байх болно. Хийсэн бүтээснээ эргэн нэг харах алтан боломж магадгүй ганц л тохиох биз.
 Дэлгэрэнгүй»

Өнгөрсөн үеийн ирээдүй

2010 оны 04-р сарын 08 Нийтэлсэн Stormy
Нар жаргадгаараа жаргаж, манддагаараа мандана. Би ирээдүйд өнгөрсөн үеийн түүх болж, одоо цагт ирээдүйг төсөөлөгч болон өнгөрсөн үед ирээдүй болох билээ.  
 Дэлгэрэнгүй»

Тэгж ярьвал би ч гэсэн хүн байсан ха ха ха

2010 оны 03-р сарын 23 Нийтэлсэн Stormy

Нил ягаан цэцэгсийн дэлбээг энхрийлж

Нэгэн цагийн гоо үзэсгэлэнг эзэмдсэн

 Дэлгэрэнгүй»
Та нар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төгс баталгаа, эх орныхоо нэрийг өндрөөс өндөрт өргөж байгаа шилдэг баатрууд.
 Дэлгэрэнгүй»
Одоо нөгөө айхтар Би Монгол хүн,  эзэн  Чингисийн удам өөр юу юу билээ баахан  хоосон омогшиж, цээжээ дэлдэгсэд хараалаа урсгах байлгүй дээ.
 Дэлгэрэнгүй»
Тоосыг нь арчихсан гэж олон удаа бодсон ч...  Хааяа цай уудаг аягыг эс тооцвол цагийн салхи бүхнийг тоосоор даржээ. Ирээдүйд хэн нэгэн энэ зузаан тоосыг арчих л болно.     
 Дэлгэрэнгүй»

Төрөх газар VS шорон

2010 оны 03-р сарын 03 Нийтэлсэн Stormy
Монголд төрөх эмнэлэгүүд нь хаалгаа барьж,  эмнэлэгийн барилга нурж, хэдэн тийшээ нүүж орох орон олдохгүй байхад Туул голын эрэг дагуу 1000 хоригдлын тохилог сайхан хорих анги нээгдэх гэж байгаа нь ер бусын гайхам "сайхан" үзэгдэл шүү.
 Дэлгэрэнгүй»

Бурхадын тухай элий балай бодол

2010 оны 02-р сарын 26 Нийтэлсэн Stormy
Тэгээд ч энэ бурхад бидний өдөр тутмын уйтгарт амьдрал, хөгжөөнт мөчүүд, тэр бүү хэл загас наадуулахыг маань хүртэл хаана байдаг нь мэдэгддэггүй бурхад зохицуулж байдаг.
 Дэлгэрэнгүй»
Гайгүй гэсэн газар бүр нь дандаа гадныхан. Сор болсон охидыг нь мөн л харийнхан өвөрлөж байна. Ирээдүйн одод, суперүүдийг гадны хүмүүс тодруулж байна. Би Монголоор гэж цээжээ дэлдэгсэдээ. Та нар тэгээд энэ бүхэнд дүлий сармагчин лугаа адил байсаар байна шүү дээ.
 Дэлгэрэнгүй»

Хүн бүрийн амьдрал үнэ цэнэтэй

2010 оны 02-р сарын 22 Нийтэлсэн Stormy
Хүн бүрийн амьдрал үнэ цэнэтэй. Адгийн хулгайч, алуурчин, өөдгүй новш байсан ч гэсэн үнэ цэнэтэй амьдралаар бага болов амьдарсан л байгаа.
 Дэлгэрэнгүй»

Үндэсний үзэл болоод эв нэгдэл

2010 оны 02-р сарын 19 Нийтэлсэн Stormy
Төрийн дууллаа мэдэж байх нь хэн бүхний ярих дуртай нөгөө омгорхох, аархах, бахархах сэтгэлийг төрүүлээд зогсохгүй төрт ёсоо хүндлэх сэтгэлийг эрхгүй төрүүлэх болно.
 Дэлгэрэнгүй»

МОНГОЛЫН ТӨРТ ЁСЫГ хүндлэн сахиж, мөргөмү

2010 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Stormy
Ийм лундаагүй байдлыг "Хорин насаа хогт булуулж, хоёр төмсөгөө цогонд булуулсан заяагүй амьтан" ч гэж хэлдэг. Иймээс толгойгоо ганзагалах нь хийморьгүйн шинжээ.
 Дэлгэрэнгүй»
Эцсийн дүндээ сурч боловсорч байгаа залуус л нийгмийн баялагийг бүтээх болохоос хэдэн бөхчүүд хэзээ тэр баялагийг бүтээхгүй гэдгийг санахад илүүдэхгүй.
 Дэлгэрэнгүй»
Тэгэхээр нэг бөх зодог тайлсаны төлөө бүхэл бүтэн ард түмнийг газар доогуур ортол хараахаа больцгоовол яасан юм бэ. Зодог тайлах чинь спортод байдаг энгийн зүйл биз дээ.  
 Дэлгэрэнгүй»
Гэвч тухайн үед  Д.Сүхбаатарыг  оршуулчихаад дараа нь задлан шинжилгээ  хийсэн ба элэг болон бусад эрхтнээс нь тодорхой дээж аваад  Зөвлөлтөд шинжилгээ хийлгэхэд “хорлогдсон зүйл алга” гэсэн хариу гарсан байдаг.
 Дэлгэрэнгүй»

Ширхэг цасан хэмээх туурь

2010 оны 01-р сарын 28 Нийтэлсэн Stormy
Эцэг эх нь дотроо харамсан уйлж байгааг өр өмрөн мэдрэхгүй байхаар шийджээ. Бас охины шаналалыг ч мөн адил. Аав ээж нь хэсэг зуур шаналах хэдий ч сэтгэлийн зовлон нь нимгэрч үлдэнэ.
 Дэлгэрэнгүй»

Намайг дуудаач

2010 оны 01-р сарын 19 Нийтэлсэн Stormy

Хувь дутсан хайраар өвдөж

Худал үнэний эрэлд цөхөрч

 Дэлгэрэнгүй»

Тэмдэглэлийн хуучин дэвтрээ...

2010 оны 01-р сарын 18 Нийтэлсэн Stormy
Хүмүүс унасан газраа эргэж хөрвөөгөөд хийморь нь сэргэдэг гэцгээдэг. Гэтэл  би гэдэг хүн төрөх эмнэлгийн пильтан шалан дээр хэд хөрвөөчихвөл хэдэн жилээ даах биз гэж гэнэн цагаанаар бодож явдаг юм аа.
 Дэлгэрэнгүй»
Өнөөх л "Би хэзээ ч үхлээс айхгүй. Үхэл намайг дийлэхгүй" гэж зарлан тунхаглах нь холгүй байсан гэнэн сайхан нас минь нэгэнтээ ард хоцрон үлдсэн мэт.
 Дэлгэрэнгүй»