МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Амьдрал өгөөмөр бас хахир хатуу

Амьдрал өгөөмөр бас хахир хатуу

Амьдрах сайхаан. Өгөөмөр нь аргагүй энэ амьдралын дунд унаж босон зүтгэх хамгийн сайхан бэлгүүдийн нэг. Амьдрал сонсоод ханамгүй аялгуу эгшигийн цомирлог. Энэ цомирлогт төрөл бүрийн ая дан, эгшиг бий. Төгөлдөр яруу симфони, төгс гайхам үлээвэр хөгжим, сүрлэг нүжигнэх бөмбөрийн хэмнэл. Хүн төрөлхтөний оюун ухааны шавхагдашгүй баялаг. Энэ бол амьдрал. Тийм ээ. Амьдрал хэзээ зах хязгаар нь харагдаж байгаагүй, харах ч боломжгүй их далай. Энэ далай хөлгүй. Нэг л эвгүй гишгэвэл хөл алдан живнэ. Амьдрал өгөөмөр боловч бас хясч чаддаг. Хясал нь зовлон болдог. Гэвч зовлон гэгч зүйлд талархаж, тэргүүнээ мэхийн хүндлэх хэрэгтэй.

Зовлон байгаагүй бол амьдралын сайхныг хэзээ амсахгүй. Амьдралын төлөө тэмцэж чадахгүй. Гагцхүү зовлон бэрхшээл л чамайг ирлэж, хурцалж, амьдралын сайхныг харах мэлмийг чинь нээж байдаг. Амьдралын ийм л нугачаа, даваа гүвээ хүнийг бий болгож төгөлдөржүүлдэг юм. Амьдрал ширээн дээр удаан хэвтсэн хуучин ном л гэсэн үг. Хааяахан энэ номыг анхааралтай уншиж, хуудас бүрийг хайрлаж байвал үр шимээ харамгүй өгнө. Гэвч амьдрал харамч. Заримдаа дэнүү гэмээр харам зан гаргадаг. Хүчирхэг салхи шуурга гарна хамгаас хайртай бүхнийг чинь хаман хийсгэнэ. Энэ хүчит салхийг хэн ч сөрж чадахгүй. Бүр бурхад хүртэл. Амьдрал ер бусын гуа үзэсгэлэнтэй бүсгүй билээ. Хайрлаад, таалаад, хүсээд ханамгүй. Бүх л насны чинь туршид дэргэд чинь байх төгс гоо үзэсгэлэн.

Амьдрал агшин зуурынх. Нэг л өглөө сэрээд харахад чинь та хэдийнэ ээ насан өндөр болсон байх болно. Хийсэн бүтээснээ эргэн нэг харах алтан боломж магадгүй ганц л тохиох биз. Өнгөрөн одсон бүхэн чинь нүд ирмэхээс хурдан өнгөрчихсөн байлаа. Харин эргэж нэг харахдаа тэгэхэд л тийм алхам хийдэг байж дээ гэж харамсахгүй байвал амьдрал аз жаргалын гараа харамгүй сунгажээ. Харамсах зүйл гаргахгүйн төлөө амьдралынхаа төлөө мацан тэмүүл. Амьдрал өгөөмөр, салахын аргагүй. Эцсийн амьсгалаа татах хүртлээ дахиад ганцхан хором амьд байхыг бүгд хүснэ. Гэвч амьдрал өгөөмөр байдгийнхаа хэрээр хахир ханддаг гэдгийг мартаж болохгүй ээ. Амьдрах юутай сайхан билээ. Өглөө бүхэн гэрэлт нарыг баясан угтаж байх л жаргал юм аа.     

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
дурлагч

Гоя бичлэг болжээ.

arius (зочин)

энэ их үгийн сангаасаа надтай хуваалцаач, олон сайхан зүйл бичихсэн даанч үг дутаад байдаг юм. чиний бичлэгийг уншихаар тэрийгээ бүүр их анзаарах юм. бэрхшээл л амьдралын төлөөх тэмцэлд дууддаг. харин тэмцэл өөрөө амьдралын сайн сайхныг бий болгодог. санал нэг байноо

Ицми (зочин)

манайхан яагаал ойрд гүн гүнзгий утга учирт автацгаагаад байна даа кк

Улаан Малгайт

Амьдрал надад баяр баяслыг өгч байснаа замын дундаас буцаагаад авчихдаг нь аягүй шогоо. Гэхдээ мэдээж шалтгаан байсан л гэж боддог. Алдаагаа засахыг хичээдэг.

ИЩЧЭ

Хором бүртэй уралдан өөрийн хүслийг гүйцээх гэж зүтгэнэ. Гэхдээ төгсгөл ирэх цагт хүслээ гүйцээгээд тайван одно гэж үгүй байх даа

Melody

Би амьдралыг үзэн яддаг, би амьдралд хайртай

болор

амьдрал өөрийнхөөрөө биднийг хөтөлнөм. бид ч өөр өөрийнхөөрөө амьдралыг туулнам гэхдээ амьдрал сайхаан.

Нэг_хүү

bugdiig ugchuud uhleer solidog ni jam l yumdaa. uhlees turuulj azjargal hurheer alhana yaarangui

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

кхи кхи кью кью гах гах хахаха whahaha Баахан инээд туршиж үзэв сорри ккк

Янзагахан

Гол бид хоёр адилхан

Булаг хагарахуй чинь би төрөхүй
Урсахуй чинь миний амьдрахуй
Буцах цагаар татрах чинь
Буурал сууж нуруу минь бөхийхүй
Хар шороогоор гольдрил чинь дүүрвэл
Хад дэрлээд мөнх нойрсох минь тэрээ
Тэр цагт элсээр шуурсан тал чинь
Чамаар дутаж, чийгээр ангана
Энгэрт минь асдаг хэдэн муухай үр ач минь
Надаар дутаж нөмрийг минь үгүйлнэ

▀▄▀▄▀ ☮ ☠EMO_-_ХҮНТЭР ☠ ☮ ▀▄▀▄▀ (зочин)

Амьдрал өөрөө баян
Амьдрах сайхаан...

MC Аав

амьдрал бол цаг хугацааны урсгал гэж би төсөөлөх дуртай. бид энэ урсгалд урсаж явдаг.
ямар ч байсан бид энэ урсгалаар туугдаж явсаар байх болно.
заримдаа хүнд ажлаад ядарсан ч юм уу хэцүү үед энэ мөчийг би жаргалтай байсан ч өнгөрөөх л байсан, зүгээр суусан ч энэ цаг хугацаа өнгөрдгөөрөө өнгөрнө гэж өөртөө хэлдэг. тэгээл зүтгэдэг дээ. хэхэ
сайхан бичсэн байнаа

Sol@ce

Амьдрал яг л хаврын тэнгэр шиг юм аа. Янзагын бичсэн шүлэг яаасс гояын

·•●╚►ТаЛаАс ИлҮү ГаРсАн ЗүРх◄╝·•● ЭмЭрАлД

UNE TAS TAS BICHLEG BN SHT

MeGaN

гоё бичлэг байнааа

Амьдралаа би чамд хайртай...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)