МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Оддын гэрэл миний хайрыг ивээдэг

Оддын гэрэл миний хайрыг ивээдэг

Шөнө. Цэлмэг, зөөлөн дулаан салхитай. Хэзээ ч юм тэртээ холын ирээдүйд оддын илчинд дулаацах ч юм шиг санагдана. Анивчих оддыг сайн харвал сая живаа гэрлээр яг миний дээрээс бороо болон дуслах гэж байгаа мэт. Харин оддын бороон дуслууд тоолж болохоор чанх дээрээс минь зөөлөн бууна... Аадрын дуслууд хэдийгээр ширүүн хүчтэй байдаг ч сэтгэлийн гүнд байдаг уйтгар гуниг, шаналал бас өшөө хорслыг тэр чигээр нь угаагаад аваад явчихдаг юм шиг санагддаг. Харин уйтгарлан суух цагийн минь хөг аялгуу болсон шиврээ бороог би оддын гэрэлтэй зүйрлэн боддог. Шиврээ борооны жижигхээн дуслууд миний уйтгар гунигийг хөглөнө. Хөглөгдсөн уй, гуниг минь надад бодож эргэцүүлэх аугаа их ухааныг бэлэг болгон үлдээдэг. Хэн нэгэн хүн надаас "Чамд үнэхээр хүнд хэцүү зүйл юу вэ?" гэж асуувал би огт түгдрэлгүйгээр өөр хүнд хайртай бүсгүйг хайрлах л юутай ч зүйрлэмгүй хэцүү байдаг гэж хэлнэ. Хайрын сэтгэл өгөөмөр, агуу боловч зүрх сэтгэлийг хэдэн хэсэг урж тасдаад хаячихдаг хэрцгий ширүүн зүйл шүү дээ. Хайр сэтгэлийн үнэ цэнийг цаг хугацаа харуулдаг болохоос орон зай хэзээ ч түүнд нөлөөлж чаддаггүй. Учир нь цаг хугацаа урт байх тусам жинхэнэ хайр сэтгэл бадамлан ноцдог. 2 сэтгэл хол хөндий байх тусам бие биенээсээ аажим хөндийрч эхэлдэг нь хамгийн харамсалтай. Харин алтан нар, мөнгөн саран, алсын оддууд л хүмүүний хайрыг тольдон нөгөө сахиусан тэнгэрүүдээ бидэнд илгээнэ. Тэр сахиусан тэнгэрүүд бурхадын зараалаар хайрын тун шингээсэн сумаа хэн нэгний зүрхэн харваж, бас нөгөө нэгнээс нь харвасан сумаа сугалж авна. Бид бурхадын ивээлээр хайраа олж, бас тэдний шийтгэлээр хайраасаа татгалзана. Энэ бүхэн ер бусын гэмээр дэндүү хурдан өрнөнө. Харин сум харваж зүрх шархлуулдаг сахиусан тэнгэрүүд таатай гэгч нь инээмсэглэн өөр нэгний зүрхийг онохоор дүүлэн ниснэ. Зүрхэн тушаагаа хайрын суманд оногдсон бид жаргалтайяа бурхадын оронд очсон мэт хөөрөн баясна. Миний сэтгэл зүрхэнд асах хайрын дөл галыг одод асаан өгч харин би өөрөө улам дүрэлзүүлэн асаадаг. Ийм болохоор тэр оддын гэрэл л хайр сэтгэлийг ивээдэг байх аа...
start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Zurh (зочин)

Хайр гэдэг холдох тусам улам бүдгэрдэг гэж үү? Үүнийг баталсан хүн байхгүй биз дээ. олонх нь ихэнх нь гэсэн хариулт л байдаг байх дааа 9

itsme (зочин)

"Чамд үнэхээр хүнд хэцүү зүйл юу вэ?" гэж асуувал би огт түгдрэлгүйгээр өөр хүнд хайртай бүсгүйг хайрлах л юутай ч зүйрлэмгүй хэцүү байдаг гэж хэлнэ. Ene ug taalagdlaa. Одоо би чиний блог руу дандаа оржийноо. Сая л мэдлээ. Сорри

pavaa (зочин)

tiim shuu sanal neg bn

Tsaad (зочин)

Хайр сайхан, сайхан л гэнэ гэхдээ хайр сарнай шиг хатгадаг биздээ? Хатгагдсан газараа хорсоод өвддөг шүү дээ мөд эдгэрэхгүй...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)