МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Хайрлан нигүүсэхийн ухаан

Хайрлан нигүүсэхийн ухаан

Хүн өөрийгөө ялан дийлнэ гэдэг хамгийн оргил ялалт аж. Буддизмын сургаальд өөрийн дотоод сэтгэлийн нисваанисыг дарж, нирваан хутгийг олох нь дээдийн дээд төгс ялалт юм хэмээн сургасан байдаг. Буддизмд там, бирд, адгуус, хүн, тэнгэрүүд гэсэн ойлголт байдаг. Тэнгэр нь хүнээс дээд төрөл бөгөөд туйлын жаргалтайгаар оршин байдаг. Хүний төрлөөс дутуу нэг чанар байдаг нь гэгээрэх завгүйгээр жаргалыг эдэлдэг. Харин хүний амьдралд жаргал зовлон ээлжлэн байдгаас гэгээрэх боломжтой гэж үздэг билээ. Эрдэнэт хүний биеийг олон төрнө гэгч гагцхүү зүүний үзүүр дээр тогтох будааны ширхэгийн дайны агуу их хувь тохиол юм. Дээр дурдсан тэнгэрүүдийн урьд насандаа хийсэн буян нь хорогдон багасын хэрд тэд асар хурднаар зовлонг мэдрэн там, бирд, адгуусны төрөл рүү унадаг. Тэгэхээр хүмүүн би асар их хувь тавилангаар энэ орчлон ертөнцөд ирдэг юм. Бид жаргал зовлонгийн хүрдэнд эргэлдэхдээ өөрийн дотоод сэтгэлийг ялан дийлэх агуу их хүч заяагджээ.

Харамсалтай нь сэтгэлийн дотор байх нисваанисыг үлдэн хөөж чаддаггүй. Ухааны хүчээр түмэн цэргийг ялна. Өөрийн хүчээр нэгэн ялна гэсэн мэргэн үг байдаг. Хүн дотоод сэтгэлээ ялан дийлж чадваас юуг ч даван гарч чадна гэсэн санаа энэ үгэнд бий. Мэдлэг ухааныг дээдлэн шүтэж, аврал нигүүслийг цогцлоож чадваас энгүй дээд оргил өөд дөхөх бус уу. Өрөөл бусдын гэмийг гэгээн ихээр өршөөн чадвал нүгэлт энэ хорвоогийн нэгэн үйлийг гэтлэн гарах болно. Аливаа зүйлд тэвчээртэй хандаж чадвал хүнд тэр хэрээрээ агуу их ухааныг дээд тэнгэр хайрладаг билээ. Дотод сэтгэлийн нисваанисыг даран буулгаж чаддаггүй юм гэхэд зөөлөн өрөвч сэтгэлээр бие биедээ хандваас ахин дэвжихийг нэгэн шатыг алхаж байна гэж боддог. Уйтгарлан гуниглаж, зовж шанална гэдэг цаг зуурын өчүүхэн зүйл. Тэр багахан цаг хугацааг даван гарвал таны сэтгэл зүрх дахиад л аз жаргалтайгаар цохилох болно. Жаргал зовлонгийн эргүүлэг дунд бие биенээ асран хайрлаж, нигүүсэн өрөөж явбал дээдийн дээд буян, өгөөмөр их бурханы хишиг билээ.

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
zurh (зочин)

saihan yum bichjee, unuudur yagaad ch yum burhanii surgaal unshsan chini ih saihan baisan, odoo bas ene sedew... 73

xatanaa (зочин)

zurhee chinii setgegdeluudiin ard yaagaad too ywaad baidagiin

yumjir (зочин)

unehheer goy unen oguulleg bna unshahad uneheer sxan setgeegdel torj bna bayrlalaa

Эрка (зочин)

сайхан нийтлэл болжээ. Хойшид санаж бас хэрэгжүүлж явъя

крафти

мөн байнаа

togosoo (зочин)

Sna uu

togosoo (зочин)

Sna uu

togosoo (зочин)

Burhanii surgaald vneheer saihan

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)