МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Харийнханыг шүтэх нь

Харийнханыг шүтэх нь

Хэнд хөрөнгө мөнгө байна түүнд эрх мэдэл байдаг нь хүн төрөлхтөн бий болсон цагаас эхлэн салшгүй дагаж явсаар өнөөдрийг хүрсэн бодит үнэн. Эрх мэдлийн сүр хүчийг мөнгө дагаж, мөнгөний ид шидийг хэн ч гэсэн шүтэн амьдардаг хүмүүн заяанд төрснөөс хойш яая гэхэв. Харин мөнгөний төлөө эх орон, газар шороо, гоо охидоо худалдаж байгааг эмгэнэл гэж хэлэхэд буруудахгүй. Эх орон, газар нутаг байхгүй бол ямар ч мөнгөтэй хүн хэн биш болох бус уу... Бодит жишээ-1. Монголд байгаа хятадууд үнэхээр даварсан, монголчуудаас илүү эрх мэдэлтэй байгаа нь харамсалтай. Нэгэн болсон жишээг өгүүлье. Зайсан толгойн хавьд хэдэн хятад согтуу, тар хаиар яваа охид бүсгүйчүүдийг татаж чангаан ёстой л дураараа дургиж явж. Тэнд явж байсан энгийн хувцастай нэгэн цагдаа очиж бичиг баримтаа шалгуул хэж шаардахад шууд л гар утсаа гаргаж ирээд хэн нэгэн рүү залгаж. Тэгээд цагдаад утсаа өгөн "Май, даргатайгаа ярь" хэмээн их л тавласан байдалтай инээцгээж. Тэгээд л нөгөө цагдаад тэднийг зүгээр явуулахаас өөр сонголт үлдсэнгүй. Уншигч та үүнд ямар дүгнэлт өгөх вэ. Гутамшиг биш гэж үү?! Бодит жишээ-2. Та хэзээ нэгэн цагт Бороогийн алтны орд газар, Таван толгойн нүүрсний орд, Төмөртэйн орд газраар очиж үзсэн үү. Та тэгвэл зориод цаг зав гаргаад нэг очоод үзээрэй. Нүд хальтирч, сэтгэл өвдөхөөр дүр зураг таныг угтана. Энд тэндгүй ухсан нүх, сэндийлээд орхисон хөрсийг л та олж харна. Тэнд хуучин ямар байсныг мэдэх нутгийн хүмүүс байтугай анх удаа очиж байгаа хүн хүртэл уйлмаар тийм л болсон байгаа. Бороогийн алтны орд 40 орчим тонны нөөцтэй гэгддэг. Гэтэл "Бороо гоулд" 30 гаран тонн алтыг хэдийнээ ухаад гадагшаа гаргачихсан байдаг. Энэ орд газрын 80 орчим хувь нь ямар нэгэн татваргүйгээр шууд гадагшаа урсчихжээ. Олборлох болон хайгуулын эрхтэй нэгэн компани улсад 2000 төгрөгийн татвар өгсөн гэж сонссон. Инээд хүрхээр байгаа биз. 2000 төгрөг шүү. Энэ мөнгийг зах дээр тамхи ширхэглэж зардаг нэг эмээ л 7 хоногт төлчих мөнгө. Гэтэл дээрх компаны төлсөн татвар нь бүтэн жилийнх гэж байгаа. Энэ доромжлол биш гэж үү?!. Бодит жишээ-3. Дэлхийн зах зээл дээр 1 тонн нүүрс ойролцоогоор 26 ам.доллар байгаа. Монгол төгрөгөөр бол 30550 төгрөг гэсэн үг л дээ. Гэтэл Таван толгойн коксжих нүүрсийг хятадуудад ердөө 19 ам.доллараар зардаг нь хачирхалтай. Коксжих нүүрс бол төмөрлөгийн үйлдвэрлэлд хамгийн хэрэгцээтэй эд. Харин монголчууд бид өөрсдөө нүүрсэн дээр шахуу сууж байж 1 тонн нүүрсийг ойролцоогоор 60 гаран ам.доллараар худалдан авч байна. Сонирхолтой бас ичмээр дамшиг даа. Таван толгойн нүүрсийг зөөж байгаа олон тонны даацтай машинууд өдөр шөнөгүй ажиллаж байгаа. За дүүрч. Тэд өдөр шөнөгүй зөөж байгааг нь тоохоо болъё гэхэд тэр машинууд хөрсийг ч ёстой нэг онгичиж, ярж байна. Тэнд зүгээр л нэг сул шороо хөлийн аясаар хийсч байгаа. нөгөө цөлжилт энэ тэртэй тэмцэх айхтар том том хөтөлбөрүүд маань яасан бэ?!. Энэ гамшиг биш гэж үү... Эх орноо иймэрхүү байдлаас харийнханд худалдаад дуусч байгаа нь гол харламаар үнэн. Мэдээж хүн л юм чинь амьдрахын төлөө мөнгөний төлөө зүтгэлгүй л яахав. Яагаад гэвэл мөнгө чинь амьдаралын гол хөдөлгүүр шүү дээ. Гэхдээ ингэж эх орон, газар шороогоо худалдаж мөнгө олно гэдэг нүгэл. Мөнгө хаанаас ч олдоно оо. Харин эх орон чинь дахин олдох болов уу?. Гадаадын хэн нь мэдэгдэхгүй хүн орж ирээд гэрийн чинь хойморт залраад байхад төрийн дээдчүүд минь тэдний улыг долоогоод хоймроо залаад л байх уу... За яахав дээ. Харь улсыг шүтэн залаад л бай л даа. Хэзээ нэгэн цагт ирээдүй чинь гар буугаар биш харин их буугаар буудах вий дээ. Ядаж өөрийн хойч үе шр хүүхдээ бодох цаг нь ирсэн бус уу...
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

mongolchuud ch gadniihand nugasgyi dee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)