МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Өнгөрсөн үеийн ирээдүй

Өнгөрсөн үеийн ирээдүй

Эгэл жирийн байсан юм бүхэн нэг л өглөө огт өөр болно. Айсуй цагийн илч дулаан гагц хүмүүний гэлтгүй бүх л амьд бодгалыг сэргээнэ. Хаврын налгар цаг уг нь сайхан боловч шороогоор шуурч, хором тутумад шахуу аашаа хувиргах нь хэцүүхэн. Гэхдээ л бүгдээрээ хавартаа хайртай, бас дуртай. Энэ хавар цаг үргэлжлэн өнгөрнө. Дахиад ирээдүйд бас нэгэн хавар угтана. Цаг хугацаа ямар хурдан өнгөрнө вэ. Эсвэл дэлхий хурдан эргэдэг болчихсон юм уу гэж адын тэнэг бодол тархинд эргэлдэх. Би энэ хаврыг яг ийм байгаа байдлаар нь зогсоочихмоор байна. Хэрвээ болдог бол шүү дээ. Хүүхэд байхад цаг мөн ч удаан өнгөрдөгсөн.

Одоо бодохнээ харвасан сум шиг л өнгөрч байж. Амьдрал ерөөсөө тэр чигээрээ эвлүүлдэг зурагны цуглуулга юм аа. Заримдаа энэ зургаа яаж эвлүүлэх учраа огт олохгүй болчихно. Эвийг нь тааруулаад аятайхан болгочихсон гэж их л мэрийх авч нэг л тиймхэн. Хаврын хавсарга салхи зүдэрч эвлүүлсэн зургийг маань хийсгэчих гээд ч байгаа юм шиг. Харин зундаа бороо ороод шалба норгочих юм аа. Намар цаг шаргал навчсаараа дарчихна. Намар гэснээс шарлан унаж байгаа навчсийг өрөвдөх дэмий санагдаад. Шинээр ургасан навчис ч бас л шарлаад унана шүү дээ. Иймэрхү байдлаар дөрвөн улирал солигдсоор л. Харин би гэж хүн байсан байрандаа.

Өглөөний нарыг баяртайгаар угтаж, шөнийн оддыг гунигтайгаар ширтэнэ. Үүлтэй шөнө байгаасай гэж хүснэ. Үнэндээ оддыг анивчааг харах цаанаа л уйтгартай. Зуны шөнөөр зуслангийн газар зугаалах сайхан гээд их гоё дууг сонсоход ер бусын мэдрэмж төрнө. Со гавьяатын дуулдаг дуу л даа. Нэг олоод сонсоход илүүдэхгүй. Торгон мэдрэмж хөндөнө дөө. Хажуу байшингийн хананд байдаг сурталчилгааны самбар хаврын хуйсагануур салхинд уйтгартайгаар хийснэ. Хэдэн оныг энэ хананд тэлээтэй өнгөрөөснийг мэдэхгүй.

Юу ч гэмээр юм бэ. Хачин тансаг хөгжмийн аязыг нүдээ аниад нам гүмхэн буйд нэгэн газарт чагнаад хэвтэхсэн дээ. Сэтгэлийн хөдөлгөөн, уйтгарлах гунигаа энэ хаврын салхинд хийсгээд, зуны тунгалаг нартай хамт шинэ амьдрал, шинэ гэрэл гэгээг авчихмаар санагдана, бодогдоно. Нар жаргадгаараа жаргаж, манддагаараа мандана. Би ирээдүйд өнгөрсөн үеийн түүх болж, одоо цагт ирээдүйг төсөөлөгч болон өнгөрсөн үед ирээдүй болох билээ.         

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
Турьхан (зочин)

хавар болохоор л сэтгэл гэгэлзээд байдаг юм. сайхан бичжээ

Undriga (зочин)

Санаа алдаад гарлаа шөө...

дурлагч

Наад байсан байрандаа гэдэг л нээрээ айрр эмзэг сэдэв болчоод байна шөө надад.

Anime

бяд энэ эллипсд ирсэн жуулчид, эндхийн салхи бүр сонин содон, малгайгаа алдаад араас нь хөөцөлдөх нь хүртэл таатай, сайхан

maya

уншсан чинь нэээх сайхан сэтгэгдэл төрчлөө, хавар сайхан л даа цаана нь үргэлжлэх зун бүүр ч гоёо,,, бүх зүйл тайван сайхан ч юм шиг...ямар гоя вээ

Sunbeauty (зочин)

Харин тэхх,
Хачин тансаг хөгжмийн аязыг нүдээ аниад нам гүмхэн буйд нэгэн газарт чагнаад хэвтэхсэн дээ.
нүдэнд төсөөлөгдчихлөө

LoveLove

Яг наадахыг чинь тун ч ихээр бодох юмдаа. Нэг тийм хүлээлгийн өрөөнд хичнээн ч удчив даа мэдэхгүй. Өөрчлөх цаг нь болсон л баймаар...

Melody

Күэ миний сонсож байгаа дуу их багшийн бичлэг 2 ямар сайхан зохицож байна вэ

Үлэмжийн чанар

Би ирээдүйг бүтээгч нь билээ

Xe Xe (зочин)

Goe boljee. Gekhdee gunig turuulj baina shuu.

AEЯO

Зүгээр л зугтчих юмсан

AntiDotE

Дэлхий хурдан эргэдэг болчихоо юу гэж бодох чинь адын тэнэг бодол уу тэ. Багш яаж адынх болгоод байнаа энэ чинь :P?

ИЩЧЭ

яг одоо модон дунд хачин гоё байгаа

хавар намрын ой хамгийн сайхан нь байдаг даа

Нэг_хүү

ireeduin ungursun ue bval goyoo

Sol@ce

Хавар - мод нахиалах
Зун - горхины урсах чимээ, шувуудын жиргээ
Намар - шаргалтсан навч, бороо
Өвөл - цасан дээр гишгэхэд гарах чимээ

гоя бичжээ. эргэх цагийн урсгалд нэг л байрандаа байлгүй алхам ч гэсэн урагшлах юм шүү.

·•●╚►ТаЛаАс ИлҮү ГаРсАн ЗүРх◄╝·•● ЭмЭрАлД

ireedui ongorson bguul neeree gogo bhku yu te

Эмбүүлэй

Uneheer zavgui bailaa, unshdag heden blogooroo ch orj amjihgui, uuriinhduu um nemj ch amjihgui guigeed guigeed l... Stormy chini bichleguud taalagdaad bgaa shuu, oroogui udruuded hed heden um nemegdchihej, bayarlalaa, unshihad saihan bna. Zavgui, stresstei ued amshiih bolomj olgosond. Amjilt huseye. Havar aa gej, saihan ch muuhai ch.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)