МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Агар зандан шиг нас минь зураг болон үлдэнэ

Агар зандан шиг нас минь зураг болон үлдэнэ

Энхэрхэн залуу нас минь ээ. Хаврын наранд хайлах цасан мэт эмтрэн эмтрэн одно. Нэг л өглөө цэл залуухан байсан дүр төрх минь хэдийнээ арилаад тэрхүү агар зандан шиг нас минь зургийн шарласан хуудаснаа түүх төдий болон үлдэнэ. Өчигдөр орсон цас өнөөдөр үгүй болж, саяхан омголон танхил явсан үе минь зэрэглээ мэт болно. Тэр цагийг хүлээн байх нь яг л үхлээ хүлээх мэт. Шөнөжин шуурах шуурга цонх юуг минь нүдэж хилэнтэйеэ улих юм. Өнгөрсөнөө бодох цагийг энэ улин шуугих шуурга надад бэлэглэж байгаа мэт. Яруухан дуут бүсгүйн анхил аалинд уярч, алдвал алдаг ээ гэж омогшин хөөрч явсан хаврын яргуй шиг насаа эргэн дурсана. Уруулын амтанд нь мансуурч, янагийн аалинд нь живж явахдаа хатуу хорвоогийн гашуун бүхнийг амталж үзээгүй байсан бололтой. Хуанлийн хуудас эргээд аливаа бүхэн хорогдог элэгдэж ухаан сууж хат нэмж байхад ухаан суусангүй хаагуур нь явсан юм бэ.Өөрөөсөө асуусан асуултандаа хариу үл олном. Толин тусгалд өөрийгөө харж, өөртэйгээ ярьж, өөртэйгээ хатуу дарсыг тулган хүртэнэ.

Ганцаардал гуниглалын төгс хэлбэр бол гарцаагүй энэ мөн. Ажиглаад байхад ганцаардал хүний сэтгэлгээний хамгийн төгс төгөлдөр нь мэт санагдана. Хананд өлгөөтэй хуучин цаг залхуутайяа дуугардаг шиг энэ төгөлдөр уйтайяа эгшиглэнэ. Энэхүү төгс эгшиглэнг надаас өөр хэн ч үл сонсоно. Зүүд нойрны саарал манан намайг төөрүүлнэ. Тэр манангийн хязгаар харагдахгүй. Харин хажууд байх өмхөрч унасан мод тодоос тод үзэгдэх юм. Нэгэн цагт энэ өвгөн мод цэцэг навчаа дэлгэрүүлж, ганган танхил явсандаа гэж зүүдэндээ бодол боллоо. Харин улирах цагийн эрхээр хөгширч унажээ. Би зүүдний саарал манангаас хэрэн бэдэрсээр гарахыг хүснэм. Зүмбэр алтан наран гэрэл гэгээгээ гайхуулан мандахуйд зэвхий саарал манан замхаран алга болно. Алтан нарны зөөлөн туяа над дээр тусч, шинэ өглөөд өлгийдүүлэх юутай сайхан билээ... Би цэл залуухан, наран өөд тэмүүлэн ургаж байгаа цэцэг... Би бас хэнд ч тохиож болох уй гунигийг үргээдэг аз жаргалын гэрэл...        

start=-20 , cViewSize=50 , cPageCount=1

30 сэтгэгдэл:

null
дурлагч

Насны доройтол, ясны сийрэгжилтээ гэжжж :Р

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

Орчлонтой сацуу их богд, оройн дээд номын тэнгэр их хутагт Истой ор минь багш таныг бишрэн хүндэлмуй.

SinГ©ad O'Connor

айр бичлэг бна

Солнце

Ганцаардал гуниглалын төгс хэлбэр бол гарцаагүй энэ мөн.

Жинчин

sanaa aldmui....

Undriga (зочин)

Ажиглаад байхад ганцаардал хүний сэтгэлгээний хамгийн төгс төгөлдөр нь мэт санагдана.


Энэ өгүүлбэрийг уншаад аргагүй л оройн дээд багш юм даа гэсэн бодол зурсхийлээ.

Batsy (зочин)

Ганцаардал боломж олгоно
Гавлыг минь идэвхжүүлнэю
Гарнаас минь гарах зүйлийг минь илүү төгөлдөржүүлнэ.
Бямбаа(Vanquish)-Ганцаардал дууны хэсгээс
Зөндөө юм бодлоо. Чамлахааргүй зүйлийг ухаарлаа :)

▀▄▀▄▀ ☮ ☠EMO_-_ХҮНТЭР ☠ ☮ ▀▄▀▄▀ (зочин)

айр гоя бичлэг байна...
бүтээгүй бүхнийг мөрөөдөл оролноо...

MES POSTZ

Нарыг би элгэнлээн тэврэхийг хүсдэг.

MES POSTZ

Нарыг би элгэндээн тэврэхийг хүсдэг.

SinГ©ad O'Connor

Мэс аюумшиггүйгээр бачим сэтгэлийн учираа энд дэлгэн бичжээ.

LoveLove

Нээх хөгшин хүн шиг. Амьдрал дөнгөж л эхлэж байна. Хүнийг хайрлах чадвараа алдчихаагүй бол бүх юмаа шинээр эхлэж яагаад болохгүй гэж.

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

Мэс "гоо" гэдэг хэсгийг нь орхиод хэлсэн болтой :P

Янзагахан

Уруулын амтанд нь мансуурч, янагийн аалинд нь живж явахдаа хатуу хорвоогийн гашуун бүхнийг амталж үзээгүй байсан бололтой.

Энэ өгүүлбэр ихээ таалагдлаа. Харин бусдыг нь насны доройтол, ясны сийрэгжилт, шохойжсон нөгөө юу л гэж хэлмээр байна даа.

Melody

Гоё бичжээ гэхдээ хүн хөгширсөн ч сэтгэлгээ залуугаараа байвал сүртэйн бишүү

Joe.

тиймээ

▀▄▀▄▀ ☮ ☠EMO_-_ХҮНТЭР ☠ ☮ ▀▄▀▄▀ (зочин)

яааааааая МЭС баригдлаа даа...

Зүүдлэгч (зочин)

АЛБААР БАРИГДАЖ БАЙГААН БИШҮҮ ЭНЭ БОЛ АМЬД ЭНЭ БОЛ СЭТГЭЛЭЭН ИЛЧЛЭЛТ ХОХО

Болдууш

Хохохохо гоя гоя. Мэс бол бүр гоя

Үлэмжийн чанар

Олон үг хэрэглэж бичиж сурах юмсан даа гэх бодол төрөв

LoveLove

Цэл залуухан, наран өөд тэмүүлэн ургаж байгаа цэцэг... Бас хэнд ч тохиож болох уй гунигийг үргээдэг аз жаргалын гэрэл... нь азтай юмаа. Стормид дурсагдаал...

Che.

Үс мэдэгдэм бууралтаж дээ шалгаж үзсэн үү кк. Ай цаг хугацаа гэж ийм л болгох юмдаа хүнийг. :P

Hi Dalai

ханннннн

Attila

үнхээр сайхан бичсэн байна шүү... санаа алдам

Зочин

Жаргалтай байхдаа жаргаж байгаагаа мэддэггүй. ухаарал дандаа хойно нь ирдэг.

Зочин

Жаргалтай байхдаа жаргаж байгаагаа мэддэггүй. ухаарал дандаа хойно нь ирдэг. Урьдын цагт ч ийм байсан Хойшид ч ийм л байх болов уу.

MC Аав

Бүх өгүүлбэр нь гоё юм байна.

anjigai (зочин)

Гайхалтай сайхан бичлэг байна. Урам сэргэв.

Жээрси (зочин)

Үнэхээр мундаг бичлэг байна

gumuda (зочин)

Сүм дуганы ганжир шиг
Сүүдэр цармын цэцэг шиг
Ай миний залуу нас аа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)