МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Гэртээ төөрсөн сэхээтэн буюу манай шинэ үе

Гэртээ төөрсөн сэхээтэн буюу манай шинэ үе

"Эх түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил" Монголын шинэ үе, тэр дундаа 15-22 насын залуусаар ядаж л квадрат тэгшитгэл бодуулбал бодож чадах хүн хэд гарах бол гэж боддогддог. Боловсролын хэт хямралаас болж Монголын шинэ үе харанхуй шахуу болсон нь харамсмаар. Хэдийгээр нийгэм маань эрх чөлөөтэй, хүмүүнлэг ардчилсан нийгмийн замаар явж байгаа ч боловсролыг хэт хийсвэр, хуучинсаг байдлаар олгосноос бүхэл бүтэн нэг давхарга энгийн наад захын мэдлэггүйгээр сурагчийн ширээ, оюутны ширээнээс босч байна. Хэдийгээр онолын мэдэгдэхүүн чухал хэрэгтэй боловч онол бол онол л байдаг. Хэт үл гүйцэлдэх хоосон онол нь бодит амьдралтай заавал зөрчилддөг. Ажлын байран дээр гараад ямар дадлага туршлагагүй байгаа нь ажил олгогч нарт гологдох, мэдлэггүй мэт харагдах зэрэг сөрөг үр дагаварууд ямагт дагалдана. Их сургуулийн Монгол хэл-Утга зохиолын ажилтаны ангийг дүүргээд ажлын байран дээр ирж байгаа оюутан 10 үгний тавыг нь алдаж бичдэг нь нууц биш юм. Салбар хариуцсан яам, тамгын газар нь манай оловсролын салбарт ийм шинэ зүйл нэвтэрлээ, тэгж дэвшилт гарлаа гэж баахан ярьдаг боловч амьдрал дээр тэр төдийлөн биелэлээ олдоггүй, олсон ч дутуу дульмаг үндсэндээ тэн хагас нь байхгүй болдог яалт ч байхгүй үнэн. Эцэг эхчүүд хүүхдэдээ сайн боловсрол олгох гэж хичээдэг нь зөв өө. Гэсэн ч хүүхэд нь наад захын суурь мэдлэггүйгээр их, дээд сургуулийн босго алхан орж байгаа нь нөгөө царцанги давхаргыг бараг л хөхиүлэн дэмжиж байгаатай адил болжээ. Хандивын нэртэй ангид хэдэн зуун мянгаар нь мөнгө төлөн хүүхдээ "чихэж" байгаа нь ирээдүйд гэртээ төөрөх боловсон сэхээтнүүдийг хүчээр "бэлтгэн нийлүүлж" байна аа гэж ойлгогдохоор. Стандартын наад захын шаардлага хангаагүй, сургалтын орчин, багшлах боловсон хүчнээр дутмаг хувийн хэвшлийн маш олон сургуулиуд байгаа нь чадварлаг боловсон хүчин бэлтгэн гаргахад маш том саад болж байна. Хүн бүхэн шахуу Чингис хаан гэж цээжээ дэлдэн, өнгөрсөн цаг үеэрээ амьдарч байна. Бас л дээд сургуулийн түүхийн ангийг төгссөн оюутан их хааныхаа багын нэрийг мэдэхгүй байгаа нь үнэхээр гутармаар. Ийм хүн Монголын түүхийг хэн нэгэнд ярьж хэлж өгч байна аа гээд бодоод үз л дээ. Эх түүхээ тэр чигээр нь бүх хүн мэдэхээ болъё оо гэхэд ядаж түүхийн анги төгсч байгаа нь ядаж нөгөө бахархаад бараг л Чингис гуай гэж хэлэх нь холгүй байдаг их хааныхаа нэрийг мэдэж баймаар. Мэдээж оюутан бүр ийм байгаа гэж хэлэх гэсэнгүй. Гэхдээ ийм хэмжээний мэдлэгтэй хүн нэлээд жин дарах болов уу даа. Залуус аа. Ирээдүйд бидний унасан газар, угаасан ус энэ Монгол орон маань ямархуу байхыг гагцхүү боловсрол мэдлэг, чадвар л тодорхойлох болоод байна. Эхлээд өөрийнхөө мэдлэгийг бага боловч нэмэхийн төлөө бүгдээр хичээн зүтгэе. Дэлхийд тэргүүлэх хэмжээний чадвартай болдоггүй юм аа гэхэд тивийн хэмжээнд өрсөлдөхүйц мэргэжилтнийг бэлтгэн гаргахын төлөө аль аль шатандаа хичээвэл болохгүй юмгүй л байх гэж бодож байна. Монгол орны гал голомт үүрд мандан бадраг.
start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
saruul uhaan tusul (зочин)

holboo barih bolomj olgono uu

stormy (зочин)

saruul uhan tusul nadtai holboo barih um uu?

stormy (зочин)

Хэрэв тийм бол харилцах хаягаа үлдээгээрэй.

tsoomo (зочин)

хит өрөөсгөл байна 15-22 нас гээд л хамруулаад байхын энэ нь мэдээж тийм суурь мэдлэг байхгүй хэсэг байгаа боловч дэлхид нэрээ гаргаад Математик дээр шинэ териом батлааж явж байгаа хэсэг байна шүү дэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)