МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Нөгөө ертөнцийн хаалга

Нөгөө ертөнцийн хаалга

Шөнөжин архиар угжуулсан ходоод гэдэс гэж авах юм алга бололтой. Ер нь яах гэж тэр их архийг уусан юм бол гэж өөрөөсөө хүртэл асуулаа. Ямар ч зорилго байхгүй. Зүгээр л ганцаардан гунихарах сэтгэлээ бага ч атугай суллах гэсэндээ л тэр. Уг нь юундаа ч тэгж ганцаардан шаналах билээ гэж бодов ч үгүй юм аа. Тэр үйл явдал болдогоо болоод өнгөрсөн шүү дээ. Одоогоос бараг л арав гаран жилийн өмнө. Түүнийг үхэлтэй тэмцэн байхыг харахад нүд хальтрам байсан. Амьдрахын төлөө тэмцсэн агшин бүр нь түүнийг улам туйлдуулж байсан ч тэр бууж өгөөгүй юм. Тэр өглөө чамайг яах гэж орхиж гарав даа гэж заримдаа халаглан бодох боловч...

Өглөөний нарыг халхалсан бараан үүлс алгуурханаар нүүн холдоход л шинэ өдөр ирсэнийг нойрон дундаа бүүр түүрхэн мэдэрсэн. Нойрмоглон босч шиврээтэй шөнөөс үлдсэн жаахан агаарыг амжиж сорох санаатай салхивч онгойлгон гүн амьсгаа авлаа. Харин түүний жигдхэн амьсгалах чимээг сонсоход ер бусын аниргүйд уусан орчих шиг болж билээ. Нүдээ нухлан жаргалтай гэгч суниагаад нүүрэндээ ус хүргэхээр залхуутай нь аргагүй угаалгын өрөө тийш зүглэв. Гарч ирэхэд үүлс хэдийнээ туугдан одоод дэлхийтэй хамгийн ойр одны гэрэл өрөө дүүргэн сайхан байна аа. Гарч өглөөний цайндаа уух бага сага зүйл олж ирэхээр гарахдаа хэдхэн хоромын дараах ирээдүй маань ямар байхыг даан ч төсөөлсөнгүй. Ядаж л би хэтэвчээ орхиод буцаж орсон бол...

Ямар ч билээ дээ. Одоо огт санадаггүй юм. Нэг тийм сонин хуучны дуу аялан орц руу ороход муу ёрын, далдын ямар нэгэн зүйл нөмрөн авах шиг болсон юм. Хамаг бие дагжин чичирч, нүд юм харахаа больсоныг л санадаг. Нэг мэдэхэд гэртээ, түүний дэргэд уйлж суулаа. Одоо тэр байхгүй болсон. Намайг орхиж, ертөнцөөс салан одсон байх юм. Ингэж бүх зүйл хурдан өрнөнө гэж хэн ч бодоогүй. Түүний зүрх үе  үе аймшигтай өвдөх боловч эмийн хүчээр гайгүй болдог байсан юм. Удахгүй хагалгаанд орж шинэ хүн облох гэж байсан шүү дээ. Хорвоогийн хууль хатуу боловч заримдаа аймшигтай хатуугаар залхаах юм. Дахин төрвөл чинийхээ энгэрт асч цойлон ургах үр чинь болж төрөхсөн дөө. Би алгуурхан нисэж байгаагаа мэдэрч эхэллээ. Тийм ээ. Би нөгөө ертөнцийн хаалгыг тогшин зогсож байна.      

 

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
anime (зочин)

Haalganiih n bariul ymar ym bn

yagtiimee (зочин)

Бага байхдаа халуураад, хэдэн цагаар дэмийрээд... Тэгээд зүүдлээд байгаа ч юм уу, үгүй ч юм уу ямар ч байсан нэг тал дээгүүр явж байснаа санадаг. Бодвол үхэлрүүгээ алхаж байсан юм байлгүй дэ.

davka (зочин)

yamar haramsaltai hereg ve? gehdee unen bish yum chin......

3apaa (зочин)

Манай ба хар битгий чадхийчээрэй. Сэтгэлээ бариарай. Болохгүй бол хамт явж сонгино?

davka (зочин)

зараа ах та болиочээ. Бас л сонгино уу? ккккк

maral (зочин)

chi yund dandaa iim aimshgiin yum bichdiin...bas gunigtai iii iii

Омидо (зочин)

Өгүүллэг юм уу, жинхэнэ амьдрал юм уу.Өгүүллэг бол араа жаахан тодорхой бичихгүй бол яаг юу болсын бол гээд л ...эсвэл ингэж бодуулах зорилготой байх тэ. Аа жинхэнэ амьдрал бол намайг уучлаарай харамсалтай байна яаг юу болсоныг нь мэдээгүй ч гэсэн хэн нэгэн эндээс явсан юм шиг байна.

otgoo (зочин)

miniih ch gesen yalgaagui bn

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)