МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Тэгж ярьвал би ч гэсэн хүн байсан ха ха ха

Тэгж ярьвал би ч гэсэн хүн байсан ха ха ха

Нэгэн цагт би хүн байлаа

Нэлээд өөр газрын нэлээн өөр хүн байсаан

Нил ягаан цэцэгсийн дэлбээг энхрийлж

Нэгэн цагийн гоо үзэсгэлэнг эзэмдсэн

Яруу дууч хоолойтой

Янаг энхрий харцтай

Ялгуусан тунгалаг хацартай

Ямархан газраас төрөө вэ гэмээр

Тийм л нэг хүн байсан даа

Хүсэл тачаалын гинжинд

Хэн нэгнийг дөнгөлж

Хагацаж салж чадамгүй

Хайрын баланд умбуулж

Хан сайхан хорвоог ч

Хөсөр мартуулж чадах

Хачин этгээд нэг тийм л хүн байсан даа гэж.....

Баахан хүмүүс хүн байсан тухайгаа бичээд байхаар нь дуурайгаад баахан мултрав. ха ха ха. Одоо бол Хүчит догшин шуурга билээ.



start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
SinГ©ad O'Connor

хахахаха лайтай хэлэх үг алга хэхэхэ

интоор (зочин)

Хүсэл тачаалын гинжинд

Хэн нэгнийг дөнгөлж

Хагацаж салж чадамгүй

Хайрын баланд умбуулж

Хан сайхан хорвоог ч

Хөсөр мартуулж чадах

Хачин этгээд нэг тийм л хүн байсан даа гэж.....

Undriga (зочин)

айр лаг хүн байсан байна шд.

Хүслэн (зочин)

урд хүн байхдаа гоё байж одоо оршин байгаа нь ч бас их сайхан юм тэ хэхэ

Солнце

Яруу дууч хоолойтой
Янаг энхрий харцтай
Ялгуусан тунгалаг хацартай
Ямархан газраас төрөө вэ гэмээр
Яа яа яа айхтар хүн бж шүү дээ та.

Оранж

Тэгж яриул би час хүн байсан за юу. Одоо л жимс болцон болохоос.... Жимсний шүлгийг бас уншуулдиймлуу? нтр...
Хүчит шуурга. төгсгөл нь гоё. Бас л 1 абгйалийн үзэгдэл.........

ИЩЧЭ

энэ хүмүүс юу болоод байгаан болдооооо... хүн л байсан л биз... хүн л болоо л биз

Үлэмжийн чанар

Урьд насандаа би чөтгөрийн гүнж байсан урт хумс минь ув улаан байсан цэв цэлмэг хөх тэнгэрээс цусан бороо асгарахад шанагаар том том хутган сайн гэгч нь залгилдаг байсан духан дундаа ганц нүдтэй чөтгөр дуган хадны хүчирхэг чөтгөр дуртай нь аргагүй гэрлэе гэж гуйсан боловч хэнд нь ч би зөвшөөрөөгүй учир нь би тэнгэрийнх ч биш далайнх ч биш 2 гартай 2 хөлтэй газар амьдардаг хүмүүн төрөлхтний дунд байдаг хүн гэгчид дурласан байсан юм

крафти

хайн байгалийн гамшиг... хүн байхдаа бас эвгүй шүү... эвгүй эвгүй дүрүүд хойшдоо бас аймаар аан

AEЯO

ХҮН ХҮНЭЭРЭЭ БАЙ ЧИ ӨӨРИЙХӨӨРӨӨ БАЙ

LoveLove

Нил ягаан цэцэгсийг эзэмдээд эзэмдээд явчина биз :P Шуурга хүчтэй ч шуураад л өнгөрнө дараа нь дурсагдах юм багатай тийм үү. Тэхээр үргэлж салхилах сэтгэлд таатай зөөлөн сэвшээ салхи байвал сайхан.

MC Аав

Баахан хүнээ байцан амьтад
зарим нь амьтан байжыгаад зиндаа дээшилжээ.
Эдгээрээс хамгийн дөхсөн нь МЭС-ийн хувилбар бол уу. хэхэ

АНИРГҮЙ (зочин)

ТЭНГЭРИЙН САХИУСАН ТЭНГЭР БАЙЖ

БОРОО

Урд нь хүн байсан одоо бол оройн дээд остоор багши босон бөлгөө

·•●╚►ТаЛаАс ИлҮү ГаРсАн ЗүРх◄╝·•● ЭмЭрАлД

unen tas tas shuleg bn sht hheheheh

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)