МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Түүнийг хайрласан нь миний хамгийн том алдаа байлаа

Цаг хугацаа мөн ч хурдан юм даа. Бүтэн дөрвөн жил, 1500-гаад хоног, 36000 орчим цаг. Тоолоход цөөхөн мэт боловч ямар их цаг хугацаа өнгөрөө вэ. Анх түүнийг харахад бага зэрэг ядрангуй царайтай, ямар нэгэн зүйлийг бичээд сууж байсан юм. Үсээ задгай тавьсан нь түүнд минь ямар гайхалтай сайхан зохиж байсан гээч. Бид хоёр тэр орой хэд хэдэн удаа харц тулсан. Бас зургийг нь ч авч амжсан. Даанч танилцах зүрх зориг тэр үед хүрээгүй юм. Гэхдээ хаана ямар ажил хийдэг гэдгийг нь нэг найзаараа дамжуулан мэдэж авсан чадсандаа баяртай байлаа. Тэр үед одоогийнх шиг дижитал аппарат тийм ч элбэг биш байж. Хальсны аппаратаар л хэдэн зургийг нь авсан юм. Аппарат минь ч “савангийн хайрцаг” биш. Хэрэндээ гайгүй мэргэжлийнх ухаантай.

Хурдан маргааш болоосой, авсан хэдэн зургаа угаалгах юмсан гэж маш их яарсансан. Харин санасныг бодоход зураг боломжийн гарсан байлаа. Хэдэн өдрийн турш нөгөө авсан зургуудаа харж сэтгэл өөдрөг сайхан явж билээ. Удалгүй утасных нь дугаарыг олж авлаа. Гэхдээ мессеж бичилгүй нэлээд удсансан. Нэг л зүрхлэхгүй. Үнэндээ хариу илгээх болов уу гэж боддог байлаа. Би өөрийгөө үнэхээр зориг зүрх муутай хүн юм гэж бодож эхлээд байлаа. Тэгж тэгж нэг орой түүн рүүгээ мессеж илгээчихлээ. Мэдээж танихгүй дугаараас очсон мессежинд хариу өгөөгүй ээ. Би нэг удаа бичиж чадсан болохоор дараа хэд хэдэн удаа бичсэн. Харин нэг орой гэртээ ирээд байтал мессеж ирсэн юм. Мэдээж түүнээс минь. Ингээд бид хоёр мессежээр харьцдаг боллоо. Түүнийгээ санаж мөрөөдөж явах жаргалтай санагдана.

Хааяа нэг уулзалдах ч юм уу тааралдахыг эс тооцвол дандаа л мессежээр харьцана. Цаг хугацаа явдагаараа явсаар л... Нэгэн шинэ жилийн үдэшлэг дээр тааралдаж хамтдаа патиараа татууллаа. Тэр зургийг би дандаа нандигнан хадгалдаг. Удалгүй бид хоёр байнга шахуу уулзалддаг болсон. Миний төрсөн өдрөөр түүнтэйгээ хамт нэгэн үдшийг бас нэгэн гайхамшигтай шөнийг өнгөрөөсөн юм. Ёстой л үгээр хэлэхийн аргагүй тансаг шөнө. Түүний минь торгон зөөлөн арьс, ер бусын амтлаг уруул, налархай уян бие цогцос гээд өөлөх юм даан ч байгаагүй. Түүнтэйгээ хамт өнгөрөөсөн үдэш болгон дандаа л гайхамшигаар дүүрэн байж дээ. Миний түүнийг хайрласан хайр минь ч зэвэрч гундаагүй. Гэхдээ түүнийгээ өөр нэгэнд хайртай гэдгийг нь мэдэрдэг байсан ч сэтгэлээ татаж чаддаагүй байсан. Сэтгэлээ татаж чадаагүй минь ч миний алдааны эхлэл биз. Бодоод байхад хамгийн харамсалтай нь түүнийг хайрласан нь миний хамгийн том алдаа байсан билээ.

start=-21 , cViewSize=50 , cPageCount=1

29 сэтгэгдэл:

null
БОРООНЫ ДАРАА (зочин)

яагаад алдаа гэж чи урт ч бай богино ч бай аз жаргалыг мэдэрсэн бол тэр чинь алдаа биш. Хамгийн гол нь залуу нас ийм л байх даа сайхаан. Дурлаал, дурлуулаал, хаягдаал, хаяал, дурсаал, дурсуулаал, уйлуулаал, өөрөө уйлаал хэхэ амьдрал тэр чигээрээ л бэлэгв сайхаан сайханв Гоё бичлэг байна. Тэр эротик хэсгийг нь арай дэлгэрүүлж бичиж болох уу айн хэхэ

nomin (зочин)

uul n ih goe tuuh yumaa, daanch tugsgul n muuhaimaa. boldogson bol ter egchid taniig hairlaachee gj helmeer l bna.gehdee ta sain hicheebel boloh ch yum biluu. hicheegeeri amjilt husii

oogii (зочин)

fors_mn-d; chamd gej zovlohod chi uuniigee hamgiin tom aldaa gej bolohgui ee.ch hamgiin gol ni seteglee datah bish tuuniihee setegliin datahiin tuld,tuundee tiim hairtai bsin bol,ooriin bolgohiin toloo sain hicheehgui dee.

SUNshine (зочин)

Hairlasan n aldaa bish bhaa, tehdee l haramsaltai yum. Ter busgui chin dotroo neg huniig hairlaal ter hairlasan hun n uur hun hairlaal tiimerhuu l yum shig bna. Ter busgui chin hervee uur hund hairtai murtluu l chamtai bsan geheer iim dugneltend hurj bna. Hariltsan hair baihgui bsan gehiimuu, za yag yu gehee medkui bna

ulemj (зочин)

Гурвалжин үүсгэх хэцүү ш д

maral (зочин)

tiim shuu aldaa bish

Гандирс (зочин)

Яагаад алдсан гэж...

Зочин (зочин)

zugaalgiin omno laitai PR bnshdee. bvr ter zugaalgand ni ochoood chinii nvdend ortoh geed bvrtelzeed gvigeed baimaar sanagdchlaa. zaluu mini tegeed durlaachdee...hen negend dahiad durlaldaa...

secretwish (зочин)

хүн үргэлж дурлаж байх хэрэгтэй гэдэг юм билээ, тэр чинээгээрээ баяр баясгалантай аз жаргалтай, олон дурлал дундаас дурсагдах нь харин цөөхөн юм шиг... дурсамжтай дурлалын эзэн байх ч бас сайхан...

say (зочин)

hmmmm...

Зочин (зочин)

chi ingej yarijiihaas vzhed ter hvvhen chamd hairtai boloogvi ni araggvi yum bndoo ... kkkk sorry naizaa

Зочин (зочин)

khund khairatai baina gedeg unekheer khetsuu l dee. Gekhdee yakhav zutgekh kheregtei shuu

nominka (зочин)

goy yumaa. keke tuuniigee mederch chadaagui, jugeer l harj yvah buur getsuu duhuu :(

MAXX (зочин)

DAVUU TAL YUM BIHSVV .DURLAJ VZEEGVI OTOLJIIAGA HVMVVS ZOND BNSHDEE....

muruudull (зочин)

Yahaaraa aldaa baidiin? Aldaa ish bulguu

namuun (зочин)

tegvel hetsuu l yum bn daa

bayar (зочин)

yagaad aldaa gej hen negniig hairlah aldaa bishee chi zorigtoi baih heregtei baisan bolov uu. magadgui odoo ch oroitoogui baij boloh l ym daa, amjilt.

Aldaa (зочин)

Nuguuduh ni DOH-toi baisan yum bol uu.

ITISMOVIE (зочин)

ITISMOVIE.BLOGSPOT.COm ОРООД ҮЗЭЭРЭЙ Хүмүүсийн сэтгэгдэлийг уншиж инээв

0247 (зочин)

Үгүй дээ хүнийг хайрлана гэдэг хамгийн сайхан жаргал байдаг юм билээ...

Зочин (зочин)

Сайханиймөө

Wow (зочин)

Jargaltai saihan bugdiig urgelj hajuudaa bailgah yamar saihan geech

Melody (зочин)

Жаргалтай байсан бол юундаа харамсдийн бэ

үнэн (зочин)

Энэ төгсгөлгүй өгүүлэг юмуу хайрласан ч гэсэн тэр нь алдсан алдаа л байсан байхгүй юу Төгсгөл бичигдээгүй ...маш том алдаа байж болно. Өрсөлдөгчөө алчихсан ч юмуу хн

Ganaa (зочин)

Zaawal uuriin bolgox bus Terniixee l jargaltai saixan amidraxiig xarax ni jargal bish gejvv? Tegeed ch jargaltai saixan dursamjuud vldsen l bol dursaa d l... Tvvniixee xaalgiig zuulxun xaagaad daraagiin neegdex xaalganii zvg az jargaltaigaar alxawal yaasan yum bee? bvx yum l bolood ungurdug sh dee neg l medxed bvr xuuchnii saixan dursamj bolon vldsen bx blgvi dee... Saixan xairtai uchraarai! Tand amjilt xusey!

Сэтгэл зүрх (зочин)

Хайрлаж явах сайхан ч бүтэлгүйтэх тэр л агшинд амьдралын утга учир үгүй болдог юм билээ.

togos (зочин)

ene buhen chinii uuriin buruu.tuuniig uurtuu hairtai bolgoj chadaagui uchir

заяц (зочин)

алдаа биш юм шигээ шунал тачаал хүсэл байсан юм шиг мөн үү

barbie (зочин)

Алдаа байсан ч хайртай болсон л бол хаашдаа л өнгөрсөн байдаг штээ. Дурлаж мурлах лайтай шүү.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)