МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Медалгүй ирсэн зарим тамирчдыг өндөг шидэж угтья

Урд хөрш Бээжинд болж байгаа их олимпын наадмыг монголчууд бид шимтэн үзэж байгаа. Цагийн зөрөөгүй, бараг эх орондоо шахуу болж байгаатай адил энэ олимпоос монголчууд медаль авах эсэх нь эргэлзээтэй. Манай тамирчид биеэ тоосон, дасгалжуулагчынхаа үгэнд орохдоо хойрго гэж жигтэйхэн. Нэг л их пээдийсэн улсууд байдаг нь нэг их нууц асуудал биш. Хамгийн энгийн, наад захын жишээ л гэхэд гавьяат тамирчин Цагаанбаатар. "Миний үс өмнөх олимпоор хүрэн өнгөтэй байсан болохоор хүрэл авсан юм. Одоо алтан шар болгосон болохоор алт л авна" гэж ирээд л бэлтгэл сургуулилтаа ч базаалгүй шахам явсан бололтой. Хавирга бэртэлтэй гэсэн нэрээр сайхан халхавч хийж, медалгүй, тэр тусмаа эхний тойрогтоо л ялагдсанаа цайруулах гэж байгаа нь тодорхой.

Гаргасан жаахан амжилтандаа эрддэг хөгийн зан, хоёрын хооронд пээдгэр зан ньманай тамирчдын амжилтанд хамгийн ихээр нөлөөлж байгаа. Мэдээж спорт гэдэг хүнд. Бэртэл гэмтэл их байдаг. Тийм амар зүйл биш гэж өөрсдийгөө өмөөрөх л байх. Гэхдээ дасгал сургуулиа тогтмол хийж, архидаж, хүүхэндэлгүй дасгалжуулагч байгшийнхаа үгийг ягштал биелүүлдэг бол ямар нэгэн хэмжээгээр амжилт олох нь дамжиггүй. Буудлагын эмэгтэй тамирчин финалд шалгараад гуравдугаар байранд явж байлаа. Ашгүй дээ. Энэ эрчээрээ ядаж хүрэл авчихаасай гэж дотроо залбирах шахуу юм болж сэтгэл догдлон үзлээ. Гэтэл байдаггүй ээ. Ухарсаар яваад наймдугаар байр. Шилдэг наймын нэгд шалгарсан гэж эх орондоо ирэхэд нь баяртай угтах байх. Харин энэ бол тийм бахархаад байх амжилт биш. Телевизээр тайлбарлаж байгаа нь энэ төрөл нь манай тамирчны бууддаг зай биш. Өөрийнх дээрээ ирэхээр ёстой алаад өгнө өө гэх юм. Үнэндээ яах бол гэдэг нь нэн эргэлзээтэй.

Төр засгаас спортын хэдхэн төрлийг дэмжээд бусдыг нь төдийлөн ойшоож үзэхгүй байгаа нь харамсалтай. ТОР төрөл гээд байгаа хэд нь үр дүнтэй амжилт гаргаж чаддаггүй. Заал талбай, бэлтгэл хангагчаас эхлээд янз бүрийн бэрхшээлүүд байдаг л биз. Гэтэл манайхаас доор шахуу улсууд медалыг ганц нэгээр ч болов түүх юм. Манайхан байдаггүй ээ. Миний бодлоор медалгүй ирж байгаа зарим нэр бүхий гаруудыг өндөг шидэж угтья. Яагаад болохгүй гэж. Ямар төрийн ордон руугаа дайрч байгаа биш. хэдий болтол толгойг нь илэх юм бэ. "Ивий дээ. Гэмтэл бэртэлтэй хэрнээ эх орныхоо нэрийг гаргах гэж үйлээ үзэж байгаад ирсэн юм даа. Зайлуул." гэж өөхөнд боохоо болъё. Бүх шалтгаанаа гэмтэл бэртлээр халхалдаг тэдэнд нэг удаа ч болов сануулга өгье л дөө. Тэнгэр угсаатнууд гэж хий цээжээ дэлдэж далдаганахаас өөр чадах зүйл заримд нь алга. Цагаанбаатарыг л лав өндөг шидэж угтмаар байна.

start=11 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 61-с 12-61 харуулж байна

null
stormy (зочин)

Тэр ЗОЧИН нэрээр ороод байгаа эрхэмд: Та өөрийнхөө линкийг ядаж үлдээчих. Би спортыг хэнээс ч дутахгүй мэддэг. Спорт ямар байдгийг мэднэ. Монголын тамирчид сая явахдаа л ядаж ямар байлаа даа. Нэг л их медаль авчихсан улсууд шиг. Худлаа ханхалзаад л. Тамирчин хүн хатуу дэг журамтай, далгалжуулагчын үгийг яс дагадаг байх ёстой. Тэрнээс биш архидаж, хүүхэн эргүүлэн завхайрч явдаг хүнийг тамирчин гэж хэлдэггүй юм. Би хуцаж байгаа бол та ч адил хуцаж байгаа бололтой. БИ гэдэг хүнд: Битгий тэгж цөөхөн гэдэг хөгийн үгээр бамбай хийж бай. Харин таны хэлээд байгаа шиг цөөхөн байх тусмаа эв нэгдэлтэй, зүтгэлтэй, хичээнгүй байх хэрэгтэй юм биш үү. Зарим нэг тамирчдын хувьд хичээл зүтгэл гаргахгүй байгаа нь эх орноо, тэр ард түмнээ хайрлахгүй байгаагийн тод жишээ.

Ulzii (зочин)

Tiim shdee.yer ni tamirchid uurgee uhamsarlahgui neg ih biye tooson tengeriin amutad .Hir zereg zindaatai yavaag olimp haruuldag bolhoos bish ednii enee teree shaltag shaltgaan hend hamaatain.Ailiin huuhduud bolhoor 4 jil gertee hariagui eh orniihoo neriig manduulah gej hicheej baiohad manaoihan gej avgai mashin solison durguigee hurheer tor zasagt buruu ogood hevtchihde duraa hurheer baahan tv surtalchildag garuud baiohiin.Yun yalagdah yalah yariad baigaan .Yalah l gej yavaa bzdee.

үлэмж (зочин)

Бусад төрлүүдэд мөнгө хаямаар байна энэ хэд чинь мөнгө хувааж идэж уучаад цагаа тулахаараа юу ч үгүй ирэхий

zochin (зочин)

Tiim ih sport meddeg yum bol neg ni yalj neg ni yalagddag yum medeech yamar l tamirchin yalagdana gesen setgelgeetei baih yum. bolj ugvul medal avch eh orniihoo turiin dalbaag olimpiin tengert manduulahiig l husne shd. tsagaanbaatariin huvid ch ter busad tamirchin ch ter stormy shig gutrangi bus harin ch alt avna gesen zorilgotoi baina. beltgel, shavi bagshiin haritsaag medehgui atlaa olon zuil bitgii hudlaa buraasai. guih nohoonoos guihgui nohoi gegcheer huurhii stormy

zochin (зочин)

ulemjid-sportod tur maani ih bish ch gesen todorhoi hemjeegeer mungu tusuvlusun buguud aj ahui negj baiguullaga hurtel tuslamj demjleg uzuulj baigaa. gagts huu yum bolgoniig haraar bitgii /huvaaj idsen gegchlen/ tusuul. Tarhia ugaalgasan ch gesen yadaj eruuleer setgehiig orold. uuchlaarai stormyd uurlasan uuraa urgeljluulchihlee

zochin (зочин)

Tsagaanbaatariig anime tejeesen gene shuu

үлэмж (зочин)

Зочин гуай буцах хаягтай юм бичээрээ тэгээд мэтгэлций

үлэмж (зочин)

БИД БҮГД ТАТВАР ТӨЛӨГЧ шүҮ....

zochin (зочин)

ulzii dagan bayasahaa bolioch.7 sarin 1-ni uil yavdliig sanaj baina uu chi l lav tend toos sorogch uureed guij baisan baihaa

anime (зочин)

ene humuus ym bichij bgam bol neree bichij bgaach keke

zochin (зочин)

helloworld-chi uneheer uuruu niigemd huleesen uurgee sain bieluuldeg uu. medeech chini bichisneer alt avahuits hemjeend shdee

zochin (зочин)

tiishdee ulemjee tatvar tulduguu odoo l medej baigaa yum bish bizdee. yum buhen baga bagaar ahidag yum. tegvel sportod mungu gargahaa bolichihvol yu bolohiig tusuulj baigaa bizee

stormy (зочин)

Зочинд: 7 сарын 1-ний өдөр Өлзийг тоос сорогч үүрээд явж байсныг харсан юм бол та ч гэсэн тэнд бас л чоно борооноор гэгчээр ямар нэгн юм үүрээд, өвөртлөөд явж байж ээ дээ. Тэгээд ч энд 7 сарын 1-ний асуудлын тухай биш спортын тухай ярьж байна. Өлзий энд даган баясаад байгаа юм алга. Энэ блог дээр хэн дуртай нь өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Манай зарим нэг тамирчид дандаа магтаалд умбасаар байгаад зэмлэл хүлээж чадахаа больчихсон. Ганц нэгхэн хүнээ илгээсэн хэн ч мэдэхгүй шахуу орнууд алтыг нь авч болоод байхад манайхан яагаад алт авч чаддаггүй юм бэ. Энэ чинь хэтэрхий биеэ тоосны хамгийн энгийн бөгөөд тод жишээ. Миний бичлэг гутранги үзлээр биш бодит байдлыг л бичсэн. Тэгээд ч та нэр усаа үлдээмээр юм даа.

zochin (зочин)

suuld ni nemehed ta hediin niitleliig haaya unshihad bolio, bolooshdee, shunu dundiin yaria nevtruuleg sanaand oroh yum. ios surtahuungui zagnasand uuchlaarai ta nar uursduu bichihgui baij bolohgui hemjeend hurgelee

stormy (зочин)

Хөөе зочин гуай. Та тэгээд уншихаа л больчихооч дээ. Хэн ч таныг унш гэж гуйгаагүй. Энэ блог чинь хувь хүний 100 хувь мэдлийн талбар болохоор хэн юу бичих нь дурын асуудал байдаг юм даа.

helloworld (зочин)

zochin ;p

1st (зочин)

Монголын тамирчид олон түмнээ гомдоож байна

мвв (зочин)

Хариуцлага гэдэг юм үүрдэггүй болохоор газар үзхээр явсанмаа гэж тэгэхэд хятадын тамирчдыг хараад байгаарай алт авчаад баярлах ч үгүй ягл хийх ёстой ажлаа хийсэн хүн шиг.

anime (зочин)

naad zochin chine aiguu bol nuguu "yagtiimee" bhda, uruvdchluu.

1st (зочин)

Өндөг шиднэ гэснээс надад санаа байна би өндөг авах гэсэн чинь манннннннннгар үнэтэй болчиж тэхээр өндөг шидэх хүмүүс надтай холбоо барьж өндөгөө чулуугаар солиулна уу чулууны тухайд урд нь хэд хэд удаа шидэгдсэн хамгийн гол нь ихэнхи нь байгаа амжилттай оносон чулуунууд шүү бай нь юу гэж үү мэдээж ХУ-гийн байр

навч... (зочин)

ёоо хаа газар хэд гуруун үнэн үг хэлчихээр л хэрүүл болдог болжээ. Одооны хэдэн залуучууд... да ялангуяа нэрээ бичкүй орж ирчээл хэрэлдээдайгдаг гарууд инээдтэймаа. Өрөвдмөөр ч юмуу...хүний үгийг мүг болгож муйхар ухаанаараа хөрвүүлж ойлгочоол хэрэлдээдайдаг болж. Күй нээрээ... хаанаасаа ингэж боловсордог байнааа...одоо бас ингээ хэлчүүл 80 үгээр бөмбөгдүүлэх байхдаа....

ЖАНЖКА (зочин)

Манайхан энэ жил 1 ч медаль авч чадахгүй гэж мөрүүцөх ү? Эмэгтэй чөлөөтийнхөн болон Боксын Бадар Ууган дажгүй байж магадгүй бусад нь ч дээ. Монголд ер нь спортын хөгжил гэж байна уу?

bayaraa (зочин)

mbb tiim shuu yag unen setgel ni hudluhgui bga yum chin sonin

stormy (зочин)

Овоо гайгүй ялаад байна гэсэн бүгд үзэгчийн суудал руу шилжив ээ, хөөрхий. Хэдэн жүдочдоос юм хүлээх боломжгүй болчихлоо доо. Хэдийгээр бид өөрсдөө ноцолддоггүй ч гэсэн бүх хүмүүст л ямар нэгэн хүлээлт байгаа шүү дээ. Ард түмнийхээ итгэлийг "үнэхээр сайхан дааж" байна даа.

мвв (зочин)

би дээлийнхээ захыг мушгисаар байгаад тасалчихлаа гэж...

stormy (зочин)

Одоо чөлөөт, бокс 2-т найдлага байна даа. Ядаж ганц хүрэл дээрээ буугаасай даа. Ер нь энэ янзаар бол бүрхэг байна шүү. Жүдогийнхон л хамгийн их онгирсон. Одоо ямар байна даа.

davka (зочин)

ter tsagaanbaatar iig yag tegj ugtah heregtei te? shal archaagui amitan!!!

НАРГИЛ (зочин)

чухам...

stormy (зочин)

Дашдаваа боломжийн сайхан барилдлаа. За тэр WHITEHERO гэдэг бөх үнээр хэрэг алга даа. Эрдэнэ-Од ч гэсэн дээ. Гэхдээ өрөвдөлтэй л харагдаж байна. Уйлаад л. Цагаанбаатар бол ёстой ичих хэрэгтэй. Ер нь Олимпын хороо гэж нэг байгууллагыг шинэчилдэг юм уу эсвэл татан буулгах хэрэгтэй юм шиг санагдчихлаа.

anime (зочин)

Tsagaan baatar shig ehnii barildaanaaraa yalagdaad olimp uzcheed irehiig bol bi ch gel chadna shd keke :P xa xa. Za odoo ingeed helchiheer chi olimpiin erh avch chadku shde geed t1teed uneh bhda keke

навч... (зочин)

юу ч гэж хэлэх вэ дээ.... Олимпийн эрх авах тухайд бол манайхаааааааааааааааас ч олон олон хар мянган хүн тэр эрхийг бас авчихсан л байна. гэтэл манайх хэдхэн хүн авсан... тээд авсан хэдийнх нь байж байгаа нь... бас нэг улс орныг төлөөлөөд, нүүр царай нь болж байгаа хүн байна даа хичээж болноо дооо. хн. Аниме минь заримдаа ч бичих гэж байгаа үгнээсээ хүртэл айх юм байш дээ...

yagtiimee (зочин)

Энд тэндэхийн хамаг шалыг арчиж байгаад ирдэг хүмүүсийг тамирчид гэх үү, шалны алчуур гэх үү. Нийтлэлийн агуулга бол зөв шдэ. Ялж ялагдаж болно гэдэг. Монголчууд тэгвэл яагаад дандаа ялагдаад байдаг юм. Яагаад ялж болдоггүй юм. Олимпын медаль чинь бүтэхгүй зүйл ерөөсөө биш. Хүмүүс аваал байна даг.

Яг үнэн (зочин)

Би нэг жишээ хэлэх үү. Өчигдөрхөн чөлөөтийн нэг бөхтэй би танилцсан юм. зүгээр ярианы далимд уг нь миний 2 шавь олимпод явах ёстой юм. Даан ч дээгүүрээ биднийг тасдаж хаячихаад хэдэн төгрөг хувааж идчихээд байхымаа. Гэхдээ би шантраагүй миний шавь нар ч шантраагүй яваа. би саяхан турк яваад ирлээ. бас л амжилттай. Тэр хүнийг Сүхбаатар гэдэг Спортын ордонд ажилладаг гэсээр бидний яриа өндөрлөсөн юм. Тэхээр энэ ч гэсэн албан тушаалын авилга болсон байна. бид горьдоод ч хэрэггүй биз ээ олимпийн медаль...!!! "ОЛИМПИЙН МЕДАЛЬ" хэзээ биднийх вэ гэвэл, жинхэнэ шударга шалгаруулалт, шалгарсны дараа маш сайн бэлтгэл, ар гэр сэтгэл зүй бүх зүйлийг нь хангаж гэмээ нь амжилт биднийх, авах медалиуд ч биднийх... Тэрбум хүнээс шалгарсан 600 гаруй тамирчид урд хөршийнх, 2 сая гаруй хүнээс шалгарсан хэдэн монгол тамирчид минь энэ хооронд үгүй мөн их ялгаа байна аа даа. За за нөхцөл байдал тийм. Гэхдээ бид ийм улс уг нь биш л юмсан.

Aura (зочин)

Zuv shy, Stormy. Manaihan yg helyylj suraagyi bolohooroo l emzegleed bh shig. Chi yag tsagaa olj duugarch bn aa

davka (зочин)

ter zochin gd bgaa odoo yadargaatai heruulch amitan be? em hun shig ugiin oo unagahgui zugeer te? tiim surhii yum bol ner usaa tavichaach ugaasaa unen shdee mongolchuud olympod buun tatvar tologchdiin munguur yavchaad archaagui l bna shd

Ulzii (зочин)

Hehe..Zailuul manai zochin chini or nimgen ovson goltoi hunii ur yum bna da.IIm humuus ihdeed irheer odontsoruud am barij tamirchid shaltag toochdog baihdaa.Zochoon minii naiz tsaaduuliigaa ongotsnii buudlaas suu barij ugtaad eleg deluu ni buten irsend bayr hurgechiheerei.Gariin usgii ni avhaa martav...Bi erteediin tsuglaan deer toos sorogch barij guijiigaad orovdoh bulchirhaigaa gemteesen bnalee.hehe

ganxvv (зочин)

Сайн байцгаана уу? Gogo-хаан Би Банжигийн гэр бүлээс ирсэн блогчин Ганхүү байна. Удахгүй Монгол оронд маань 09.06-09.09 -ны хооронд "Дэлхийн Энхийн их наадам" болох гэж байна. "Дэлхийн Энхийн их наадам" нь хүн төрөлхтний өнийн хүсэл болох дэлхийн энх тайван, аз жаргалын төлөө орон бүрт зохиогдож буй хүн төрөлхтний эрхэм баяр билээ. Та бүхэн орж сонирхож үзээд энхийн төлөө бидэнтэй нэгдээрэй. Баярлалаа! http://gpf.bblog.mn

erveexei (зочин)

миний бодлоор зочин буруу зүйл хэлсэн гэжүү, тэр өөрийхөө бодож байгааг л бичсэн бна, заавал дэмжиж сэтгэгдэл үлдээх албагүй биздээ, зарим бичлэг заавал өөрийгөө дэмжүүлэх гэж албадаад байх шиг санагдахын, тэгээд ч зөвхөн блогтой хүн сэтгэгдэл үлдээх ёстойм бол цаанаас нь блоггүй хүний сэтгэгдэл орохгүйгээр тохируулчихмаар юм яршиг зүгээр хммм

xmm (зочин)

Tsetseg damjsan erveehii chi arai tsagaan erveehein nuudleer anduuraad gogoruu orood irsen yum bish beez.Za za tiimee tiim.Hun buhend neelttei bichij l baidsag unshij l baidag shuu dee

ondog (зочин)

durgui hursen bolgondoo ondog shideed baival yu boloh ve.

anime (зочин)

durgui hursen bolgondoo ondog shideed baival uu, shiduulehgui tuluu hicheetsgeej ehlene

stormy (зочин)

Ямар ч хүн бичсэн бичлэгээ хамгаалдаг. Нэг ёсондоо үзэл бодлоо хамгаална аа гэсэн үг. Заавал дэмжиж сэтгэгдэл үлдээ, намайг дэмж ээ гэж хэлээгүй байх шүү. Эрвээхэй гуай. Хэн чмар сэтгэгдэл үлдээх нь тэр хүний дурын асуудал.

davka (зочин)

hen yamar setgegdel uldeeh ni duriin asuudal l daa erveehei gehdee busdiigaa doromjilj bolohgui gej bodoj bna zuvhun ooriinhoo bodliig soyoltoi ilerhiilvel deer gej bodoj bna sorry bi bas buruu yum bichchiv u?

Muugii (зочин)

Ondog mondog shidej t1-teh ni haashaa yum be!! Yamar 18,19-r zuunii hogshin europe-iin t1-uud bishde. Jaahan bodoltoi bmaar yum. Manaihan hen negniig magtahaaraa tengert tulgaad, muulahaaraa gazart oruulah yum. Olon olon shildeg tamirchid olympiin erh avch chadaagvi l bgaa. Yeri ni tamirchidaa tolgoig ni illee geed bhiin. Vneheer yaj ilsiin be? Sain medehgvi l yum da.

erveexei (зочин)

өндөг аваарааайййй өндөг аваарааааййй, Цагаанбаатар бид 2 луу шидэх тусгай сортын өндөгийг үнэтэй зарий шүү кккк

harmogu (зочин)

medalgui irne l geed bsan hardaa anhniihaa olimpiin altiig awchixsan l bnshdee.. Jaahan uudruguur harah heregtei shuu.. ugaasaa undug shidsen shideegui ter neg yum odoo ichij bgaa biz. magadgui uuruu chadaagui bolohooroo uur hun ch gesenbitgii awaasai gej bodoj bsan bhdaa. gehdee chadsan uchraas odoo mair ih gutarch bgaa. bid nart aluulna gedgee ch medej bgaa bh... hun aminii hereg l bitgii garaasai yarshig

Buta (зочин)

Za Zuw l yum bich chihsen l bna shdee chadahgui dee bish harin shuumjlej baigaadaa baihgiu yudaa zaluusaa. t1 Hvn uuriinhuu aldaan deer Suraltsdag Harin uhaantai hvn Busdiin aldaan deer Suraltsdag yum shvv Tengvvdee Zuw yum bichsen bna

lack (зочин)

boljiinoo

tsoomo (зочин)

haha unen unen nowshiin baagiinuud bidnii tatwarin mongoor baahan beldcheed u ch ugui irne gej bhiin ichihed yana

Бацаан (зочин)

Хэхэхэ түрүүлж дугардаг хөхөөний ам хөлдөнө гэгчээр түрсээ шахаж буй мэлхийнүүд шиг дуу дуугаа авалцаад муулсан нөхөд Түвшинбаярын медаль авахтай цуг нам болцгоосон байна шдээ. Зохиогч өөрөө хүртэл алтан медалийн талаар сэдэв нээгээгүйд бодхлоор чамгүй ичингүйрч дээ. Уул нь бичсэн юмсыг нь харвал хамгийн түрүүнд баярлахаал патриот хүн юмаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)