МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Энхийг сахиулагч Монгол цэргүүд жинхэнэ бахархал билээ

Маргааш Монгол Улсад зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 89-н жилийн ойн өдөр. Нэг ёсондоо Монгол Улс анх удаа байнгын армитай болсон өдөр юм. Харин энэхүү түүхэн өдөр нь цаг хугацааны хувьд даруй арван жилээр урагшлах ёстой гэж үздэг хүмүүс, зарим түүхчид байгаа. Өөрөөр хэлбэл 1911 онд олноо өргөгдсөн Богд хаан байнгын армийг бий болгосон түүхэн баримтууд байдаг. Хэрвээ 1911 онд Монгол Улс байнгын армитай болсон гэж үзвэл энэ жил зэвсэгт хүчний буюу армийн 99 жилийн ой болж байх нь. Түүхэн сурвалжуудаас харахад Монгол болоод Хятадын хооронд болж байсан байлдаан тулаануудад Монголын цэрэг ялагдаж байсангүй. Эндээс харвал манай арми дээд зэргийн бэлтгэлтэй, чадварлаг армитай байсан аж. Ерөөс ямар ч хятадтай байлдсан бид ялна гэсэн сэтгэлзүйн өндөр бэлтгэлтэй байжээ. Энэ бол гарцаагүй бахархалт түүх билээ. За ямар ч байсан 89 жил ч бай 99 жил ч бай улс орны сүр жавхаа болсон цэрэг армитай болсон нь тусгаар тогтнолын томоохон баталгаа юм.   

Өнөөдөр Монголын цэрэг эрс дэлхий дахинаа энхийг сахиулах үйлсэд гар бие оролцож байна. Улсын сүр цэрэгтээ байдаг гэдэг. Тэгвэл манай цэргүүд дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, бэлтгэгдсэн арми болжээ. Эрийн цээнд хүрч дэлхийд данстай болсон монголын цэрэг эрс бол жинхэнэ бахархал, омогшил билээ. Дэлхийн халуун цэг Ирак,  Афганистан, Судан, Сьерра-Лион гээд очиж болох газруудад Монгол цэргүүд очиж энхийг сахиулж байгаа. Хатуужил, эр зориг, сэтгэлзүйн өндөр бэлтгэлтэйгээрээ гайхагдаж буй Монгол цэргүүдийн ар гэр нь мөн адил энхийг сахиулагч гэж боддог. Эр нөхрөө үнэнчээр хүлээх бүсгүй, аавыгаа дуудан хэлж орж байгаа бяцхан жаал, хүүгийнхээ араас сүү өргөх ээж аавууд энийг сахиулахад хувь нэмрээ оруулж байгаа баатрууд билээ. Монголын нэрийг өндөрт өргөн, эх орныхоо нэрийн өмнөөс харь газар эв эеийг сахиулагчид бол шинэ цагийн баатрууд, бахархал гарцаагүй мөн юмаа. Исгэрэх сум, тэсрэх бөмбөгийн эсрэг зоригтой сөрөх дайчин баатрууддаа Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны ойн баярын мэнд хүргэе. Та нар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төгс баталгаа, эх орныхоо нэрийг өндрөөс өндөрт өргөж байгаа шилдэг баатрууд. Та нараар эх орон чинь бахархаж байна.     

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
SUNShine®

Баярын мэнд хүргэе

дурлагч

Баярын мэнд!

Bolduush (зочин)

За баяралалаа, баярлалаа. бас дахин баярлала. Сьерра Лион ч бас л хэцүү байсан шүүү. үе хажууд бөмбөг дэлбэрээд л .... толгой дээгүүр сум исгэрээд л ... 45 хэмийн халуунд хөлс урсаад л... гэхдээ бахархалтай нтрэ...

Оранж

бүгдэд баярын мэнд.....

maya

Баярын мэнд хүргье! энэ жил жинхэнэ цэргийн хүнийг баярлуулах гэж байна даа хэхэ

MC Аав

бахархаж байна.

bataa

бахархаж бна
хэрэг гарвал хилээ хамгаалах МОНГОЛ ЭР ХҮН танд ч бас баярын мэндээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)