МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Би хүүхдэд чинь нэр өгнө өө. Дагвадорж. Энэ хүүхдийн чинь нэр

Монголчууд үндэсний баатар, мэргэжлийн сумогийн 68-р их аварга Асашёорьюү Дагвадоржийгоо их л хүндэтгэлтэйгээр угтан авлаа даа. Гадаад орны төрийн тэргүүнүүдийг угтаж авдагтай адилхан замын хөдөлгөөнийг хааж, тусгай хамгаалалттайгаар Баянгол зочид буудалд ирсэн юм байх. Төрийн тэргүүний дайтайгаар их аваргаа хүндэлж байгаа нь монголчуудыг гүндүүгүй бөгөөд бөхөд хайртайн томоохон илрэл болж байх шиг байна. "Ийгл-ТВ"-ээр иргэдийн саналыг сонсож байхнээ бүгдээрээ л их аваргад хайртайгаа баяр бахдалтайгаар илэрхийлэх юм. Ганц нэг хүн арай өөр талаас нь эрүүл саруул ухаанаар бодлоо илэрхийлэх агаад тэрхү хүнийг бусад нь газар доогуур ортол муулах юм. "Монгол хүний хийморьгүй новшнууд, монголын нэрийг дэлхийд гаргасан хүн ирж байхад яасан тэнэг юм, монгол түмний хийморь бол Дагваа мөн" гэхчлэн хайрыг харамгүй илэрхийлцгээлээ. Буруу нь юу байхав дээ.

Гэвч монголчууд ямар их тэнэглэдэг, ямар агуу их туйлширдаг улс вэ. За энэ ч яахав. Их аварга сая төрөх эмнэлэгүүдээр орлоо л доо. Төрсөн эхчүүдэд баяр хүргэж, хүүхдүүдэд нь өлгий өгч байна аа. Сайхан сэтгэлтэй юм аа. Харин дөнгөж төрсөн ээж дээр баахан сэтгүүлч дагуулж орж дөвчигнөх юм даа. Ханиад томуу элбэг, нярайн янз бүрийн халдвар гараад байхад тэр олон хүн дагуулж орох хэрэг байгаа ч юм уу. Тэгснээ төрөх орноос босоогүй байгаа ээж дээр очоод ямар хүүхэд төрснийг нь асууж байх юм. Тэгснээ "Баяр хүргэе. Би хүүхдэд чинь нэр өгнө өө" гэснээ "Дагвадорж" гээд аваад хаячих юм даа. Нөгөө муу ээж "За" гэж хариулав. Хэрвээ миний эхнэр төрөөд тэгээд хэн нэгэн бөх баахан хүн дагуулаад юу юугүй давхиж оронгуутоо "Би хүүхдэд чинь бэлэг өгч байгаа юм чинь нэрийг нь бас өгнө өө" гээд өөрийнхөө нэрийг өгчихвөл маш том доромжлол байх болно. Тэр хүүхдийн эцэг гэж бас нэг хүн байгаа биз дээ. Өөрийнхөө хүүхдэд нэр өгөх гэж ёстой нойргүй шахам хонож нэр бодож байсан чинь ганц хормын дотор хэн нэгэн нэр өгчихвөл ямар санагдах вэ. Их аварга хөөрхий тэр залууг эцэг хүнийх нь хувьд их л муухай доромж байдлаар хандлаа. Ер нь хүмүүс бэлэг дэмбэрэлтэй л гэх байх. Эрүүл сэтгэдэг залуу хүн байвал тэр дээрэнгүй маягийн байдалд нь тийм ч таатай хандахгүй биз. За тэгсэнээ талбай дээр ард түмэнтэйгээ уулзах юм байх. Ард түмэн гэдэг үгийг төр засгийн тэргүүн хэлэх ёстой үг болохоос хэн хүссэн хэлээд байдаг үг биш гэж боддог.

Их аваргад хүндэтгэл үзүүлэх нь буруу биш ээ гэдгийг дээр хэлсэн. Гэвч аливаа зүйлд хэм хэмжээ заавал байх ёстой. Ер нь тэрс утгаар нь бодвол Дагвадорж японы сумо гэдэг спортыг л үзүүштэй болгосон болохоос Монголын үндэсний спортод хамаагүй шүү дээ. Францын ерөнхийлөгч байсан хүн түүнийг шүтдэг л гэдэг. Зургийг нь ханандаа хаддаг л гэдэг. Тэр ерөнхийлөгч дэлхийг төлөөлөхгүй. Монголын нэрийг дэлхийд сайнаар гаргасан л гэдэг. Сая зодоон хийсэн нэрээр л япон монгол хоёрт баахан шуугиан дэгдээлээ. Тэгээд дээрээс нь олимп дэлхийн аваргууд дагаж далбайгаад байх хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу. Уг нь Монголын нэрийг жинхэнэ утгаар нь дэлхий дахинд дуурсгаж чадсан хүмүүс бол олимп дэлхий аваргууд баймаарсан даа. За. Одоо нөгөө айхтар Би монгол хүн,  эзэн Чингисийн удам өөр юу юу билээ баахан  хоосон омогшиж, цээжээ дэлдэгсэд хараалаа урсгах байлгүй дээ. Тэгээд ч монгол хүний хийморь бол бөхчүүд биш ээ гэдгийг эрхбиш мэддэг болсон баймаар даа. Жинхэнэ хийморь лундаа бол эрдэм билэг,  оюун ухаан, ирээдүйг харах алсын хараа гэж мунхаглан боддог шүү.  http://mongolnews.mn/i/2260 энд дарж бичлэг үзээрэй.


start=7 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 57-с 8-57 харуулж байна

null
Аанхаа

Ээш Коала юун өнгөцхөн бодолтойн, чамайг нэг хужаа хүүхэн "чи бид хоёр адилхан шүү, чиний судсаар хятад цус гүйж байгаа" гэвэл яахуу, эсүүл чамайг байнга хавчиж гадуурхаад юм л болуул явдалтай хүүхэн гээд байвал яахуу, энэ стоо сонин охион заза өөрийн бодол өөртөө зөв

tsahim (зочин)

Тантай санал нэг байна. Бичлэгээ олон хүнд хүргэе гэвэл Цахим.нэтэд блог бичихыг урьж байна. Зөвхөн цөөн тооны хүнийг урьж оролцуулж байгаа. Сонирхож байвал бидэнд майл бичээрэй.

Зочин

yahav dee setgel l medeh hereg shuudee
Bi Davgaag hiisen hergiinh ni toloo omoorohgui ch mongol ulsaa yaduu doroi buurai alslagdsan oron gedeg ontsgoos bish huch chadaltai japanii sumog ezegnej chadah avargatai uls shuu gedgeg ontsgoos ni haruulj chadsan gej bodoj baina.
Hichneen tiim ch ta nar Mongol hun baij bie bienee uzen yadaad gutaan doromjloh geed, oolj goochloh geed hereggui shde. Ta nar torj baigaa ehchuud deer gants litr svv avaad ergechih setgelgui baij iimerhuu yum bicheed suuj baidag.
Bas deer ni helehed mongolchuud zunduu l ter jildee turuulsen bohiin neriig huuheddee ogdog yum bailee shd.

Иргэн Балбар

одтой хийморьтой сайхан хүнээс нэрий нь авлаа гээд буруудахгүй байлгүй дээ. нэр нь л хүндэдчихгүй бол надад лав сайхан санагдсан. бишрэхгүй байхын аргагүй хүн шүү дээ. хэн мэдлээ

sss (зочин)

yoooooooooooooo ih bagagui dagvaag gutaah geed yadchih umaa ene blogiin shizo garuud ch bas u bileee. batbayar geed mahan mantuu bas baterden geed alban yosny manguu geed muulval zondoo holduu garuud caana chini baina.

ИЩЧЭ

Би тэр хүний барилдааныг нь л үзэх дуртай

tssssss (зочин)

ene stormy shaaaaaaal erguuuuuuuuu ym bichhiiiiin chi yadaj mongol hun ym bgaazdeeee

Ицми (зочин)

надаа лавдаг Дагваа хөөрхөн санагддаг. би бас бахархдаг. үнэхээр л одоогийн ядруухан, гундуухан байгаа энэ нөхцөлд монголын нэр хүндийг ганц өргөж яваа хүн шүү дээ. барилдааныг нь харахаар үнэхээр биширмээр харагддаг юм. нэхх хөөрхөн онгирноо тэр чинь хэхэ. тэрий нь харахаар хайр хүрээд байдын.

харин би монгол бөхийн бөхчүүдэд үнэхээр дургүй.

яахав нэг талаасаа чиний зөв л дөө. гэхдээ нөгөө талаасаа заавал хүний өгсөн нэрийг албан ёсны нэр болгохгүй байж болышдээ. гэрийн нэр болгоол. гэхдээ тэр үед аав ээж хоёр нь бөөн баяр байсан кк. би лав азтай хүүхэд, азтай гэр бүл байна даа л гэж бодсон. хэрвээ миний хүүхдэд тийм зүйл тохиолдуул би лав баярланаа

Эмбүүлэй

Sanal niilj bna shuu, ter huniig hundeldeg, saihan mongol er hun, gehdee tun ni hetregeeree l balai um daa tee.

Stormy

Ямар эр хүн аав болж байгаадаа туйлын баяртай байдаг. Бас ямар ч эр хүн анхныхаа хүүхдэдээ нэр хайрлах гэж сэтгэл догдлон хүлээдэг юм шүү. Тэр түрүүлсэн бөхийн нэр өгөх бол огт өөр хэрэг. Эцэг хүн өөрөө хүүхдэдээ нэрийг нь хайрлаж байгаа биз дээ.

Дээс...

аливаа юм 2 талтай. зөв ч байж болно буруу
ч байж болно гэхдээ тэр нэр өгүүлсэн залууг хархад их л аз жаргалтай харагданалээ...

Дэлхий толгойт

Сайхан эр хvн шvv дээ Бvр нэг омогшил төрvvлдэг....vгvи яaхав дээ хөөрхий
Угтаа бол Давгаа маань ямар хөөрхөн жаал вэ гдэг ч юмуу аварга нь нэр өгвөл болох бол уу , гэр бvлээрээ ярилцана биз дээ миний энэ саналыг би нэр өгөхдөө баяртай байх болноо гээд л хэлсэн бол болоод л явах байлаа...
Гэхдээ л би лав дуртай нэрийг нь авнаааааааа....

Anime

Энэ үгийг Давгаа өөрөө бараг хэлчихсэн дээ.

-Та өөрийн хүүхдээ сумогоор хичээллүүлэх үү?
-Хүний хүсч мөрөөдөж байгаа зүйлийг буруу тийшээ, өөр юм руу залах нь буруу байх. Бие сэтгэл байгаад “аав маань ийм бөх байсан, би бөх болно” гэхэд бол хориод байх зүйл байхгүй. Гэхдээ дэлхийн спорт, олимп гэдэг бол өөр юм шүү дээ гэдгийг хэлмээр байна.

гэж хариулсан байгаа юм

ИЩЧЭ

мэдээж хэн ч хүүхдийнхээ нэрийг өөрсдөө л өгөхийг хичээнэ шдээ.

Хүссэн нэрээ хүүхдэдээ өгч чадахгүй урдуураа оруулах ямар байдгийг би сайн мэднэ ээ. Истоо муухай

Харин сайхан монгол эр хүн, сайн бөх гэдгээр нь бол дэмжиж хайрлаж явдаг өө

Дэлхий толгойт

за яадийм бээ Миний Монголчуудаа зохицуулж болох юман дээр битий ингэжийл даа тэээ кккк,
нэрийг нь авна уу авахгvи байна уу өөрсдөө л мэднэ ш дээ

Зочин

Монголын иргэн учир / дэвжээ байгуулах эрхгүй /...
Хүн болгон хүндлэх албагүй...

Ну ПОГОДИ

Гүйэээ санал болгож болоогүйм байхдааа шууд л
Нэр өгнөө Дагвадорж уу хэхэ баларлаа шүү тамин ээ яаанааа би байсан бол сулиар ингэнэээ

Зочин

hey stormy tsaana chin ter ner ugsun huuhdiin aav eej ni buun bayar ain. tegsen chin chi umnuus ni buhimdaj ntr hehe goshin ym. mongol humuust chin bs beleg demberel gj ym bdag ym tertee tergui aav eej ni bayarlaad bhad chin end ingej hudlaa sensaatslah ymarch shaardlagagui ok uu

Stormy

Зочин гуай. Би тэр бэлэг дэмбэрэл энэ тэрийн тухай яриагүй байна. За тэгээд тэр эцэг эх нь баярлаад байгааг харсаан. Наадах чинь нөгөө туйлшрал хийрхэлийн томоохон илэрхийллийн нэг шүү дээ. Та өөрнийхөө холбоосоор ороод ирвэл гомдохгүй найз аа.

Butterf*LEAF*

хэхэх үнэндээ эцэг эх нь өөрсдөө хүссэн юм шүү дээ. Миний хүүхдэд нэр өгөөрэй гэж...

Зочин

davgaa ner ugch boloh uu gd asuujel bnshd

arius (зочин)

Би монгол бөхдөө хайртай. Хаана ч ёс жаяг гэж байх ёстой. усыг уувал ёсыг дага гэдэг. Монголчууд өөрсдөө хүнийг хэт дөвийлгөж дээш гаргачихаад буцаагаад доош унагахдаа даанч хурдан хүмүүс болохоор хэлэх үг алга даа. Би угаасаа сумо үзэж үзээгүй болохоор мэдэхгүйм. гэхдээ бөхийн жудаг алдаад ирж байгаа хүнийг олимпийн аврага шиг угтан авдаг гэдгийг мэдээгүйл явжийншд

Зочин

hehe uurlaj ntr yaj bodson chinii zov bish ok turiin tuluu ogotno booj uhne gj haha

Зочин

hehe uurlaj ntr yaj bodson chinii zov bish ok turiin tuluu ogotno booj uhne gj haha

mep

өчдөр зам хаасан нь ийм учиртай байсым биддэ тэр нэр өгдөг дээр бол би солиор гээд салаавч өгнө

Бодлоороо Оролдох Лаг Дуртай Унтамхай Уншимхай Шаар

Хнг, энд бас л туйлшрал явжийнөа даа. Стоормоо яг тэнд байсан хүний хувьд хэлэхэд надаа их сайхан сэтгэгдпэл төрсөн юм шүү. Тэр япончуудад, за тэгээд гадаадынханд ч гэдэг юм уу монголчууд ийм юм байна шүү гэдгийг харуулсан байх гэж ойлгож байгаа. Ер нь тэгээд бид монголоороо л байх хэрэгтэй шүү дээ. Яадын зус алдаж оноо л биз, төгс төгөлдөр нь хаана байгаан? Алдаж байгаа олон л алдартан энэ дэлхийгээр дүүрэн байна шд. нэхх тэгж болку талаас нь хараад яахав. Энэ санаа чинь блогийнхоо нэртэй ч авцалдахгүй байна гээд төгсгөлд нь нохойтчихоё.

Честмир

Хэээ ямар сонин юм бэ ?
Энэ бол ардчилсан Монгол. Хэн хэнд дуртай байх нь хувь хүний хэрэг. Чи бас үүнийг дээр хэлсэн байна. Тэр ч утгаараа олимпийн аваргуудыг Дагваа зодож нүдэж авчраагүй байлгүй дээ. Магадгүй тэдний ялах хүсэл эрмэлзлийг Дагваа асааж өгсөн ч байж мэднэ. Нэр өгөхийн хувьд билэгдлийн чанартай ч байж болно. Дагвааг нэр өгөнгүүт яах ийхийн зуургүй гэрчилгээн дээр биччихгүй байлгүй дээ. Аав нь магадгүй лаг баярласан ч байж болно ! Зам хаасны хувьд гэвэл иргэний хөдөлгөөний жагсаалаас болсон байхаа

Улаан Малгайт

Өө тээд өрөө нэр өгөх хүсэлтэй ч хүмүүс байдаг. Зарим нь өвөө эмээ гээд ахмад настанаа хүндлээд нэр өгүүлэх явдал ч байдаг. Гэхдээ л лам дээр очоод хүнд хүнд хурц хурц, өгий өгөх хэцүү болий болих хэцүү нэр сонсжээснаас Дагвадорж гэдэг нэрийг өгөхөд болохгүй нь юун. Дагвадоржтой чинь гадаадын томчуул уулзах гэж мөрөөсөж байна, яахав бас тодорхой хэмжээгээр дэлхийд Монгол гээд нэрийг гаргаж байхад хүүхдэд нь нэр өгнө гэдэг бас л аз байлгүй дээ. Кккк. Сонин л тохиолдол байна ш дээ.
Жич: Оноосон нэрийн эхний үсгийг томоор бичнэ. Монгол.

Галзуу охин (зочин)

нэг нь юм бичихээр бараг бүгд санааг дэмжиж ёстой туйлширцгаах юм.

Нэгэнт л хүлээн зөвшөөрөгдсөн алдартай гавьяатай хүн шүү дээ.
Мэдээж хэрэг тиймгүйсэн бол бид ингээд маргаад сууж байхгүй шүү дээ.

Нэр өгсөн тал дээр би лав баярлана. Азтай л байна ш дээ. Одтой хийморьтой хүнээс түүний өөрийнх нь нэрийг аваад...

хэрэвзээ эцэг эх нь дургүй бол өгөхгүй бж ч болно шүү дээ. давгаа л лав миний өгсөн нэрийг яагаад өгсөнгүй гээд хэрүүл хийгээд гүйгээд байхгүй байлгүй...

Stormy

Галзуу охин минь ээ. Энэ хүмүүс бүгд намайг дэмжээгүй л байгаа биз дээ. Би өөрийнхөө бодлыг л бичсэн. Хэн нэгнийг намайг заавал дэмж гэж хүчлээгүй байна.

~Freedom writer~

Хөөө бас ийм зүйл болоод амжсан уу?
Дагвадоржийг бол ихэнх Япончууд мэддэг юм билээ. Энд хамт сурдаг Япончууд намайг Монгол хүн гэж мэдчихээд анх Дагвадоржийг таних уу гэж асуусан. Энэ их мунлаг хүн, манай сумо бөхөд их дээгүүр зиндааны бөх гэж ирээд л ихэд ам сайтай бхад нь бахархах сэтгэл төрж л суулаа. Гэхдээ саяхан дахиад нэг таарсан чин танай их аврага чин зодоон хийгээд тэрнээсээ болоод зодог тайлсан. Бараг л хөөгдсөн ухааны үгсийг хэлэхэд нь би өөрөө зодоон нүдээн хйисэн юм шиг л ичсэн гэж яана. Хүн мундаг хүчирхэг бас ямарваа нэгэн тал дээр амжилт гаргасан бж болноо. Гэхдээ хаана ч дүрэм журам, дэг жаяг гэж бий. Тэр хүн усыг нь уусан бол ёсыг нь дагах л ёстой. Зодоон нүдээн бол тэр хүний буруу.
Олон жилийн амжилтыг ганцхан алдаагаар нураахад амархан шүү дээ. Ёс төртэйгээр зодог тайлсан бол хичнээн сайхан.

stormy-d (зочин)

монгол орны голомт мандан бадраг блогын админ та энэ нэрээ(МОНГОЛ ОРНЫ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ) єєрчилбєл таарна.бичсэн бичлэгvvд чинь ер авцалдахгvй байна.чи одоо Дагваа аваргад атаархаад байгаамуу хаашаа юм.ихэнхи хvмvvс аваргаараа бахархаж байхад чи дандаа сєрж байхын.энэ чинь тэгээд монгол орноо мандан бадруулж байгаа хэрэг vv.гадаадад байдаг олон мянган монголчууд аваргаараа бахархаж явдын шvv.

аав (зочин)

миний үзэл бодол энэ бүх сээгий дотор явж л байна. холиол холиол холилдоол.

чиний бодол 1/7000 000 00-ний магадлалтай
минийх ч бас
дээрх хүмүүсийнх бүгд шүү дээ
хүндэлээд дугай гарий

аав (зочин)

1/ 7000 000 000 юм шүү хө

крафти

Давга сайн залуу

bataa

хэхэхэ давгаа ямар төрсний гэрчилгээ аваад бичээд өгчихсөн биш юун сүртэй юм бэ, доромжилол гэнэ үү хахахахаха

чи өөрөө хэт туйлшираад бна даа

piiiiiiiiiiiiisdruuuuuuuuuuuukd (зочин)

stormy gesen baagii nileen dunduuk gar uu gui u shal avcalldaagui um shaaj shaachihaad suuldee ooroo uhchraa olohoo boliod manaraad naacan . dagvadorj toson bal hoyor hoorondoo yamar ch hamaa baihgui biz dee. ain esvel stormy gedeg auguu ertemten boss toson bal, computeriin ed angi, jiigrevch ntr geed 77 torliin buteegdhuun gargadag uildver ajilluulj baisan chini buh ajilchid ni dagvadorjtoi uulzah geed suhiin talbai yavcan um uu?

Галзуу бүсгүй

Батааг дэмжэв


инээд хүрлээ

Хүслэн (зочин)

өдөр айр сайхан бичиж байсан тог тасарцан. би бараг бүгдийг унших шахлаа гэхдээ өөрийнхөө бас ахиад бичнээ ккк. яахав нэртэй төртэй хүн байж болноо тэхдээ тэр төрөх эмнэлэг дээр ороод явж байгаа нь таалагдсангүй би бүр мэдээ үзээд гайхаад байлаа юу вэ саяхан нярайн халдвар гэж солиорчоод бүр дөнгөж төрсөн хүний хажууд хүртэл явж байхын яджийхад ганцаараа бол өөр хэрэг 1999 хүн дагуулцан наасан мэл гайхсан за тэгээд тэр нэр өгдөг дээр бас яг тэгж бодсон аав нь хичнээн хоног бодож байсан бол ч яахын яахав нөгөө талдаа билэгшээж болох л юм гэхдээ л...

Хэрлэн

нэг тийм сайхан зүйр үг байдийм. Эрдэмт хүн даруу Их мөрөн дөлгөөн гэжжжж

AXIOM

TER HUUG DARAA NI DAVGAA HARJ UZEH BAIHAA KK

Simple

Цэр нь цээжинд, Бөөр нь бөгсөнд байг...

Xe Xe (зочин)

Khe khe. Bi Dawgaag khundeldeg. Gekhdee neeree minii khuukhded Dawgaa geed ner ugchikhwul bi bantaad uchiraa olokh baikh baikhaa. Neg talaas belegsheemeer sanagdakh ch nuguu talaas khetsuu sanagdakh baikh. Ter eej yu bodoj baisan bol. Aaw n ger orniikhon n ner khaigaad ekhelchikhsen baisan baikh da. Tsogt taij kinon Khun taijtaan bidnii khuud ner khairlaach gej Tsogt taijaas neg khos ner guikhad Tumur gej ner ugdug baikhaa. Ter genet sanaad orloo. Gekhdee ter khun bol ard tumnii khairtai taij khun tegeed bas ter khos ner guisan sh de. Bas deerees n Tsogt gej ner uguugui sh de. KHe khe.

LoveLove

Манайхан туйлшралтыг үзүүлж байна дөө. Бүх тв Давгааг ирснийг хаагуур явсныг нь бараг л баасан шээсний нь хүртэл гаргаж байна. Би Давгааг хүндэлдэг. Барилдахаа болихоор нь сумо үзэхээ байсан. Гэхдээ одоо шоу нь хэтрээд байх шиг. Төрийн айлчлал хийж байгаам шиг. Тэрий нь Монголчууд хөөрөгдөөд бараг л төрийн ордондоо бай гэх нь холгүй байшд. Дараагийн сонгуулиар нэр дэвшвэл би лав гайхахгүй ээ.

jakuza (зочин)

Ав нь тэр нэр өгсөнд нь их л бэлэгшээж харагдна лээ шт бодуул дуртай бгаан бгааз. Гэхдээ би ч гэсэн чамтай санал нэг л байна. Аймар нэр бэлдцэн хонжиисон чинь юуу вээ яадаг гэнүүү???

Данги

Гэцүү ч эд юм аа. Төгс бишийн хуулиас өөр бодогдох зүйл надаа алгаа хэхэ

geriin hun (зочин)

Сүүлрүүгээ Сторм бүр коменд хариулахаасаа залхасан байхаа,Сүүлийн хэсэг Сээгийнүүдэд пойлдуулж байх шиг санагдлаа шд кккк, Дээр нэг Стормд гээд зочины бичсэн коментд бол зайл гэж хариулмаар байна,
Сөрж сэтгэдэг чамд баярладаг шүү, за сөрөөд байх ч юу байхав юмыг араа өөрөөр хардагт чинь, би чиний бичлэгийг уншихаасаа өмнө энэ талаар юу ч бодоогүй юм байна шд, мэдээ үзсэн , Дагва хүүд нэр өгсөн, төрөхүүдээр айлчилсан, олимпын аваргууд тосч авсан , гэх мэт үйл явдалуудад би бол ерөөсөө задлан шинжилгээ ямар нэг сэтгэгдэл эдэр төрөөгүй байна шд, Олимпын аврагууд яагаад тоссон юм бол доо гэж жаахан гайхсан, тээд бодоод байсан чинь дажгүй зөв бодож олсон шийдэл нь тэр юм шигээ, өөр хэнээр тосуулах байсан юм л гэж бодсон,
Төрх эмнэлгийн тухайд тэр олон гадны хүмүүс араа хэтэрсэн Тэнэг үйл явдал болчижээ нээрээ бодоод байсан чинь , үүнийг чиний бичлэгээс л уншаад ой тойнд буулаа шд,
За тэр нэр өгдөгийн тухайд бол мэдэхгүй юмаа, зүгээр л дураараа сэтгэлээрээ гоё юмаа гоё юм, сэтгэлээрээ нэх хөөрхөн ч юмуу,
бараг бичлэгээс чинь урт сээгий үлдээлээ шүү

omogshil (зочин)

za chi bitgii tenegt chamd mongol ornoo gsen neree gargsj bsan udaaa bn uu hvn hvndee bitgii ataaarhaj amidar za yu shou sensaatsi min!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

chiquitita (зочин)

Үнэншд,үнэншд. Хүүгийн аав ээж хоёр гаднаа дуртай мэт царайлсан ч байж магад шд. Нээх камер нтр агсаад орохоор сүрдээ л биз. Миний анхны хүүхдэд хэн нэгэн нэр өгөх гээл дайраад байвал бас л сонин юм болно. Онцгүй нэр байсан ч эцгийнх нь саналыг нэн түрүүнд хүндэтгэнэ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)