МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Одод руу дүүлэн зорихсон...

Одод руу дүүлэн зорихсон...

БИ харанхуйг эвдэх өчүүхэн гэрэл БИ харанхуйг нөмрөх туйлын шөнө БИ гашуун дарсны охь БИ гадаах шөнийн од... Заримдаа би тээр тэнд байгаа одод руу харван очихыг хүсдэг. Тэнд байгаа одод намайг урин дуудах мэт нэг л ер бусын анивчдаг. Тэр оддын эргэн тойрон, үй түмэн гаригийн нэгэн дээр яг миний өөр нэгэн хуулбар амьдардаг ч юм шиг. Хэрвээ тэнд өнөөх хуулбар маань амьдардаг бол би тэр гаригийн чөлөөт иргэн болон тогтнохыг хүснэ. Хэрвээ тэнд хэн нэгэн байхгүй бол хязгааргүй уудмын хар нүх рүү нэвчин одмоор... Тод сонин, түмэн бодисын нэгдэл эх дэлхийдээ хайртай. Энэ дэлхий минь намайг өлгийдөн авч бас өлгийдөн буцаадаг ажгуу. Газар шороо минь намайг оршин байгааг минь мэдэрч, эргээд тэр эх болсон шороондоо би уусан орно. Гадаа өнгө өнгийн цэцэгс алаглан найгах зуны налгар цагийг энгүй ихээр хайрладаг. Зөөлөн шиврэх бороо, моддын анхилам үнэр, эрүүл зөөлөн салхи. Эх дэлхий, унасан газрын минь салхи үнэхээр үнсэх шиг илбэн таалдагт нь зуны сайхан үдэшт дурлахгүй байхын аргагүй. Ганц нэгээр хаялах навчис. Шар өнгөтэй болохоос биш үнэндээ яг л цас шиг будардаг юм шиг санагддаг. Гуниглан уйтгарламаар ч юм шиг. Гэхдээ намрын энэ үе дараа амьдралын эхлэл, хөрс шорооны эх гэмээр. Навчгүй модод, гунигтайяа шиврэх намрын бороо. Зүгээр дээ. Алтан шаргал намар. Их хотын маань амьдрал оргилон буцалдаг сайхан үе болохоор энэ шаргал улиралд би дурладаг аа. Хасах градусын хүйтэнд болзоонд зогсдог байж билээ. Хөл даарна. Гар бас... Гэхдээ тэр болзоо үнэхээр сайхан байсан даа. Малгайлан орох их цаснаар эгц дээшээ тэнгэр харан зогсоход юутай агуу билээ. Цасны тэр ширхэгүүд бүгд яг миний дээрээс асгаран унаад л. Гишгэхэд хөл доор ер бусын аялгуу сонстох мэт. Хааяа аймаар хүйтрэх нь л жаахан хэцүү болохоос өвлийн цагаан улирал зүйрлэмгүй уянгатай. Зузаан орсон цас эмтэрч цардмал замын өнгө харагдана. Тийм ээ. Энэ бол үгээр хэлшгүй гоо яруу хаврын тунгалаг өдөр. Амьтай бүхэн дэлгэрэн цэцэглэх нь гайхам тансаг аа. Хайрын болор үдшээр хос залуус яг л дөнгөж дэлгэрсэн сарнай адил атаархам сайхан үзэгдэнэ. Үе үехэн шороо шуурах нь ядаргаатай байвч эх нутгийн цэнгэг салхи дулаан бөгөөд энхрий билээ. Заримдаа шороо шууран тиймхэн байдаг ч гэлээ, хуурай зэврүүн өдрүүд ганц нэг байдаг ч хаврын цаг хаан улирал юм шиг... Ер нь би алсын одод руу харван одохоо болиод зуны зөөлөн бороондоо норж, намрын шаргал навчиндаа хучигдан, өвлийн цагаан цасандаа дарагдан, хаврын яргуйндаа хөтлөгдөн энэ заяасан нутагтаа үүрд үлдэнэ ээ...
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
muujee (зочин)

Нүдээ нээгээд би нүгэлгүй хорвоог олж харахыг хчээдэг Нүүх үүлсийг доороос нь биш дэргэд нь очоод хархыг хүсдэг Огторгуй өөд би ганцаараа алхахыг хүсдэг Олон сая жилээр тоологдох алс хол уруу ганцаараа алхахыг хүсдэг

otgoo (зочин)

yasan uran ugtei yum be

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)