МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Төрөх газар VS шорон

Төрөх газар VS шорон

Монголын нийгмийн тогтолцоо болоод бусад зүйлс нь их сонирхолтой. Улс орныг удирдаж байгаа хүмүүс бодит байдалд болж байгаа үйл явдал, ард түмний амьдралын талаар огт мэддэггүй. Замын түгжээ, эвдрэл, утаа гэх зэрэг нийгмийн тулгамдсан асуудлын талаар мэдсэн ч мэдээгүй дүлий дүмбэ сууцгаадаг. Үүний нэгээхэн хэсэг нь эрүүл мэндийн салбар л даа. Хэдэн үеийн сайд нарынх нь унхиагүй дорой ажиллагаанаас болж эрүүл мэндийн салбар өвдөг дээрээ унаад, элгээрээ мөлхөөд одоо юугаараа цааш явах нь тодорхой бус. Хэдэн эмнэлэгүүд нь ёстой нэг мөхөлийн ирмэг дээр ирчихээд дэнжигнэн, хүүхэд үхэж байхад дорвитой арга хэмжээ авахгүй байсаар л байх юм.

Монголд төрөх эмнэлэгүүд нь хаалгаа барьж,  эмнэлэгийн барилга нурж, хэдэн тийшээ нүүж орох орон олдохгүй байхад Туул голын эрэг дагуу 1000 хоригдлын тохилог сайхан хорих анги нээгдэх гэж байгаа нь ер бусын гайхам "сайхан" үзэгдэл шүү. Тэрхүү шинэ шорон нь дэлхийн жишигт нийцсэн тохилог ажээ. Нийгмийн өмнө гэмтэй үйлдэл хийж түүнийхээ төлөө хоригдох хүмүүсийг байрлуулах байр нь баригдаад, газар нь шийдэгдээд байхад ирээдүй болсон нялхасын төрөх эмнэлэгт хөрөнгө, санхүү газар нь олдохгүй.  Гажигтай л даа. Бас болоогүй ээ. Засгийн эрхэнд байдаг намууд нь  өчнөөн өндөр орд харш сүндэрлүүлээд байдаг.

Парламентад суудаг 76 нөхөр өөрсөддөө зориулж бас л үнэтэй орд харш бариулах гээд л газар хайгаад байгаа. Явж явж нийслэлд ганц байдаг шахуу Төрийн ордны хойно байдаг ногоон байгууламжаа чад болгоод шинэ ордон барих юм байх. Ер нь тэд нарт шинэ ордны хэрэг огт байхгүй санагдах юм. Одоодоо Төрийн ордон болоод л байна. Тэрнийхээ оронд шинэ төрөх эмнэлэг, сургууль барьвал ард түмэнд үнэхээр хэрэгтэй баймаар юм.  За ямар ч байсан төрөх газрын оронд шорон байвал илүү сайхан бололтой юм аа. Тэр шоронгийн нэр нь ТУУЛ. Бодохнээ Туул нэртэнгүүд эсэргүүцэл илэрхийлэх хэрэгтэй. Манайд Туул нэртэнгүүд их бий дээ. Туул шорон нээлтээ хийж төрөх эмнэлэгүүд хаалгаа хаадаг "сайхан" нийгэмд амьдарч байна даа.           

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
Үлэмжийн чанар

4р станын цаана баригдаж байгаа хорих анги мөн үү ккк УИХ эмнэлэг бариасай

1988

Шоронгын нэр н ТУУЛ юмуу тэ. хөөх гайхалтай. Туул гэдэг голыг байкү болгоод оронд н туул шорон айн кк бас л..

Эхлэл ДИЗААН

наад асуудлаас чинь болоод уур хүрээд байнаа бүүр эмнэлэгээр дүүрэн жоохон хүүхдүүд

Hiko

Энэ эмээ өвөө нарт ийм л гаруудыг сонгож байгааг нь ойлгуулах юмсан. Ач зээ нар нь эрүү саруул орчинд төрж чадахгүй байгааг мэдээсэй.

Цоомоо

манайхшиг хот дотороо шоронтой улс байдаг болуу кккк

SinГ©ad O'Connor

@Цоомоо Өмнөд Африкийн Кэйп таунд Полсмур гээд хүчин чадал нь 3000 хүнд зориулагдсан боловч одоо 7000 гаруй хүн хоригддог шорон байдаг юм байна лээ. Тэгээд ихэнхи нь гангстерууд.

аав (зочин)

хэлээд юухэв дээ.
манайд хамгийн чухал зүйл бол эмнэлэг сургууль 2 байна. 1 жижигхэн ширээн дээр 3-4 хүүхэд зэрэгцэн сууж хичээллэж байна, ханиад дэгдсэнээр эмнэлгүүдийн корипорт бүлтийсэн бүлтийсэн хүүхдүүд хэвтээд эмчлүүлж байна.
энэ бүхэн тэгээд болох ёстой юм болоод байгаам шиг л байхын
ямар нэг шийдвэр гаргах л хэрэгтэй дээ.

Оранж

ёоооё. эмнэлгийн коридорт газраар шахуу нялх хүүхдүүд хэвтэж байхад яассс дүүрсэн эргүүнүүд нь шоронд орсон тэнэгүүддээ тохилог байр бэлдэж өгөөд хүнүүсийн татварын мөнгөөр тэжээж байж нэмээд байр............. ЛОЛ
Тэгсэн энд 2 төрөх 1 эмнэлгийн хажуу бөөрөнд чихэлодээд байжий шт...

LoveLove

тэр шоронг барих мөнгөнөөс хэдэн хүн хувааж авсан бол. Их л ашигтай байж дээ. Аягүй бол төсөл дээр нь өрөө болгон пс-тэй, халдаг нян ариутгадаг суултууртай, гэрэл нь ионы ариутгагч гэрэлтэй нтр гэсэн байсан байхдаа. Цавчааны мөнгө

maya

Хүний эрхийг зөрчиж гэмт хэрэг хийж шоронд орчихоод бас хүний эрх шоронд зөрчигдөж байна гэж солиорцгооно 76 өөрсдөө орж сууцгаах гэж байгаа юм байна л даа, нялх жоохон хүүхдүүд хөндлөнгийн хүний буруугаас болж амь насаа алдаад байхад...хэлэх ч үг алга уур хүрмээр юм

Melody

Монголын үрс маш олон болтугай өө бишээ Монголын гэмт хэрэгтнүүд маш олон болтугай л гэх гээд байгаан бишүү. Манай 76 ч гүэ мөн уужуу сэтгэлтэй амьтны зулзаганууд шүү.

Солнце

ццццц стоо дүүрсэн дүмбийсэн толгойтнууд юм да. гүй ээ тэр хэдэн хоригдолд яасс их хайртайн. нэг бол 100 100аар нь сулалж гаргана нэг бол байр сууцыг хатан голынхоо нэрээр нэрлээд бариад өгчнө.

КО'шейк

Цавчицгаа дүүсэн дүнхүүнүүдээ цавчицгаа... Хөлсөө дуслуулан олсон цөөн хэдэн цааснаасаа төлсөн татварын мөнгөөр таануус миний хүүхдийг эмчлэх эмнэлэг барьчихаж чадахгүй намайг араас минь шорлочихоод яваад өгөх хоригоонуудад ором барьж өгөөд ... Цавчицгаа дүүсэн дүнхүүнүүдээ цавчицгаа... өөр үг санаад буухгүйнээ
/сда ядаж байхад баталгаажуулах код нь *76* байдаг нь ч юув дээ/

AntiDotE

Олигтойхон цэвэрхэн төрөх газар байна уу таминь ээ.
Төрөх газар үнэхээр асуудалтай. Тэнгэр мэдэг гээд л хаях нь холгүй байна шүү.

Эрка (зочин)

Яана даа яана яаж амьдрана даа хараал идсэн энэ балиар ялзарсан нийгэмд амьд явах ч баталгаа алга

Зочин

тэр шоронгийн нэрийг хатан туул гэж өгнө гээд л туул нэртэнгүүд эсэргүүл сохихгоор бичээл ноднинжингоо л вм болсон шд 4-р төрөхийн газар шийдэж өгөхгүй гүйээ мөн их зовоож байнаа намайг 1-р хороололд жоохоон газар олоод хашаа хатгасаншд ноднин одоо байшингаа барих мөнгө олох гээл күлээгээд л күлээгээд л байгаа арааааааааааааал бишээ тээ

крафти

эсэргүүцэл сонингоор" гээд засаад умшаад явчина биддээ уучилаарай

Jeni (зочин)

Саалиа бэлдэхээр
Саваа бэлд гэсэн монгол үг байдаг.
Тэгэхээр их л олон хоригдолтой болохыг хүсэж байгаа бололтойдогоо. Уг нь
Хүн нэмбэл
Хүнс нэмнэ гэсэн үгбайдаг даа. Аман дээрээ Монголын үрс маш олон болог гэдэг боловч ажил хэрэг дээрээ Монголын үрсийг МАШ цөөхөн болог гээд л байгаа юм шиг байна шүү дээ. Энэ бол маш дээр үеэс манай Монголын эсрэг явуулж байсан гадныхны бодлого гэдэг. Энэ нь энэ цаг дор бидний үе дээр биелэлээ олох юм уу хайшаа юм. Толгойдоо юм боддоггүй дээдчүүл юм уу. Айн.

Batsy (зочин)

ted buur tsagaandaa garaad odoo buur nogoordog bolj. Mongoliin urs mash olon boltugai gej amnii unshlaga shig hiideg mortloo toroh gazruud ni gej hun tsaatsaldag gazruud. Ene ih emzeglemeer sedev

arius (зочин)

юү ч гэхүү дээ. би лав хүүхэдтэй болох бүх хүсэл унтарчийна. улаанбаатарын агаар-бидний хэрэглэж буй хүнс-төрөх газруудын байдал-хүүхдийн эмнэлэг-хүүхдийн эрүүл мэнд гээд бодохоор. сүүлийн үед тийм өвчтэй ийм өвчтэй туслаач гэсэн хүүхдүүдийн тухай зар маш их болсон. Эрүүл мэндийн салбар унахын дээдээр унаж ээ

ИЩЧЭ

хммммммм

агаарын бохирдолоос болоод эрүүл хүүхэд төрөхгүй байна гээд л эрүүл саруул орчинд тээж өсгөх юмсан гэж бодож байсан ч одоо төрөх гэхээр хүүхдийг минь эх бариж авах эмнэлэг байхгүй болоод хэцүү юмаа. Байгаад нь төрүүлье гэхэд л элдэв өвчин этр гээл яамаар хорвоовдээ мидкүү

Оранж

манай 76 эмнэлэгт биш шоронд санаа тавьж чаддаг. Яагаад гэвүл 1 өдөр өөрснөө орж магадгүй гэж санадийм байгааз? хммм.... http://shinehenpage.blogspot.com/2010/03/blog-post.html

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)