МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Бурхадын тухай элий балай бодол

Бурхадын тухай элий балай бодол

Бурхад заримдаа галзуурдаг. Аймшигтайгаар уурлан бухимдаж, асар их догширно. Би тэр догширдог бурхадаас айдаг. Ганцхан би гэлтгүй хүн бүхэн айна. Тэд ер нь яасан гэж, юу болоод уурладаг юм бол оо. Бодоод байхад тэд яг хүн шиг байдаг байх аа. Хүн шиг уурлаж, инээж, хараал хэлдэг гэж  бодогдоод байдаг. Хааяахан эрэгтэй бурхан жаахан нанчид хүртчихээд гэртээ очно. Эхнэр болох бурхан их ууртайгаар угтана. Хоёр бурханы хоорондын маргаанд хөөрхий бид золиос болно. Заримдаа эрэгтэй бурхан эхнэр бурханаа хардана. "Чи хэнтэй хаагуур явсан. Хэнтэй уулзав" гэх мэтээр. Бас л бурхадын дундах хэрүүл болж, тэр нь заримдаа зодоон болно. Бурхад үнэхээр тийм бол хүнээс юуны ялгаа байна аа. Хэрэв тэд ингэдэг бол золиос нь хүн. Бас амьтад. Үнэндээ хүн амьтан юм чинь дээ. Тэрхүү их уур хилэнгээс нь болж нэг бол аймаар их бороо орж үер усны аюул нүүрлэнэ. Эсвэл цасаар дарчихна. 

Тэгээд ч энэ бурхад бидний өдөр тутмын уйтгарт амьдрал, хөгжөөнт мөчүүд, тэр бүү хэл загас наадуулахыг маань хүртэл хаана байдаг нь мэдэгддэггүй бурхад зохицуулж байдаг. Тэдэнтэй нүүр тулан уулзвал юу ярих бол. Лав л хэлийг нь ойлгохгүй байх гэж бодогдоно. Зарим бурхадын гадаад төрхийг аймшигтай догшиноор дүрсэлсэн байдаг ч гэлээ тийм биш байх гэж санагддаг. Гэвч нэгэн өдөр хүсээд байсан зүйл минь болж, би, бид  бурхан хэмээгчидтэй уулзах болно. Нүгэл хилэнцээ шүүлгэх байх л даа. Тэгээд л там диваажин гэдэг хоёр хаалганы аль нэг рүү орох биз. Харин биднийг шүүх бурхад яг л бидэнтэй адил хэрэлдэж маргалддаг, хардаж харамладаг, хайрлаж дурладаг юм бол хэн хэнийгээ шүүх нь маргаантай санагдана. Тэгвэл би бурхадын бас шүүмээр байна. Тэгээд там диваажин хоёрын нэг рүү нь хамт явсандаа ч яахав. Даанч бурхад надаар шүүлгэхгүй л дээ. Гэсэн ч би тэднийг шүүмээр байна.     

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
дурлагч

Хэхэ

АНИРГҮЙ (зочин)

ХЭХЭ

erg (зочин)

Утга учиртай элийрэл

Оранж

том санах юу нь буруу байхав? шүү шүү би чамд зөвшөөрөл өгчий...... хэхэ.

Godil (зочин)

хэ хэ

Энэрэл (зочин)

кккккккккккк

Улаан Малгайт

Бурхадтай нүүр тулвал асуух юм их байнаа. Нэг уулзчхиймс гэссс :P

Эхлэл ДИЗААН

Одоогоор шүүх болвол тамд нь байлгах сул зайгүй байгаа байхөө түр наанаа байж бай гээд диваажинруу л явах байхдаа хэхэ

Aero (зочин)

Бурхантай нэг үзчхиймсан этр :P

maya

аан дээр нэг автусанд таарсан чинь кондуктортой нь хэрэлдээд явж байсан шд :Р очиж уулзаач хүнүүсээ

mep

мань мэтдэ бол 76 маань л бурхн мэт байдг да

Xe Xe (зочин)

Burkhadaar ingej toglokh aldas bolokh baikh da. Bi kherew nadad muu zuil tokhioldwol urgelj uuruusuu shaltgaaniig n khaidag. Zuw ywbal zuulun zuulun zambuilan gej unen ug shuu.

MC Аав

бурхан гэдэг хүн бүрийн сэтгэл дотор орших хамгийн сайхан зүйлсийг хэлдэг. гэжаагаам би итгээд байгаан.
хэн хэнтэй ч маргасан ч бурхан дотор нь байж л байгаа шоо

AXIOM

их өргөн утга л даа /уул нь/

1988

Бурхан байхгүй ш дээ. би ингэж л боддог..

LoveLove

Бурхан шал гуниг байдаг байхаа. Жаргаж байгаа хүнд бурхан хэрэггүй л байдаг байхгүй юу. Тэхээр дандаа зовсон хүмүүс бурханаас юм гуйна. Дандаа хүний зовлон сонсоно. Тээд бүүр ядаргаа болоодээвал нэг гамшиг болгоол зовлон ярих хүнээ хэсэг багасгадаг байх ккк. Юун секс нтр хийх яг хийж байхад нь нэг баагий манай нөхөр араар тавиадээн гээл сэрэл будаа хахаха. Бурхан байх хүсэх юм биш байхоо.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)