МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : ″Би Монгол гэдгээрээ омгорходог″ хэмээн хоосон хийрхэгчдэд

Манай нийгмийн хэв загвар ч юм уу сэтгэлгээ нь их инээдтэй. Гадаад хүн гэхээр л хамаг байдгаа өгөхөөс буцдаггүй. Хуучин оросуудыг "ах нар" гэж жигтэйхэн их шүтдэг. Сэтгэлд нь юм хийчихэв дээ гэж бие биендээ анхааруулдаг байв даа. Тэгээд тэднийхээ доодохыг нь долоох шахна. Бараг цорын ганц гадаад хүн нь оросууд. Тэд нар өндөр хамар, шар царайтай болохоор иймэрхүү царай төрхтэй хүмүүс л бол дээд бурхан мэт юм байна гэсэн ухагдахуун манайхны тархинд айхтар гүн суусан бололтой.  Сүүлийн жилүүдэд хэдэн телевизүүдээр "Реалити шоу" нэртэй нэвтрүүлгүүд түлхүү гарах болсон. Харин тэдгээрийг шүүж байгаа шүүгчид үнэн хөгийн. Хаа газраас авчирсан нь үл мэдэгдэх гадаад нөхөр ярвайчихсан сууж байна. Тэгээд элдэв солиотой утга үл ойлгогдох юм ярьна. Гадаад дууг хэн сайн дуулах вэ гэсэн утга бүхий нэг нэвтрүүлгийг лав л хоёр гадаад хүн хөтөлж байв даа.

Монголын ирээдүйн оддыг монголчууд өөрсдөө биш харийнхан тодруулж байгаа нь ариун явдал мөн үү. Тэгээд тэд нар нь үнэндээ мэргэжлийн улсууд биш гэж байгаа. Рагу билүү дээ нэг хүн тогооч гэж байгаа. Сонинд өгсөн ярилцлагадаа "Монголд од болох амархан. Би бол дороо л од болон гялалзаж байна. Танай улсын ирээдүйн оддыг тодруулж байна" гэх утгатай яриа өгсөн байлаа. Монголоос энэ байтугай урлагын од олдохгүй, дориун шүүчих мэргэжилтэн олдохгүй байгаа бололтой. Ирээдүйн топ моделиудыг тодруулан гаргах нэгэн нэвтрүүлэг гарч байна аа. Шүүгч нь мөн л гадаад иргэн. Зев Розенберг гэдэг еврей хүн. Монголд ирээд ёстой хэдэн гэрэл зурагчдыг өмнөө сөхрүүлж байгаа хүн дээ. Энэ хүний өмнө гишгэх ур чадвартай зурагчин монголд байхгүй бололтой. Хэдэн загвар өмсдөг хүүхнүүд, гайгүй гэсэн охид энэ нөхөр дээр очиж зургаа авахуулна. Дараа нь ёс юм шиг монгол охидыг амталдаг гэж байгаа. нөгөө хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх байгаа биз дээ.

Иймэрхүү юм болоод байхад нөгөө үндсэрхэг үзэл, эх оронч гэж орилоод байдаг нөхдүүд нүдэн байлай чихэн дүлий. Хараал идээд байдаг япон, солонгос, хятадуудаас чинь илүүгээр иймэрхүү завсрын хүмүүс монгол цусыг чинь бузарлаад байдаг юм биш биз дээ. Хэдэн охид хүүхнүүдээ харийнханы өвөрт алдаад байж юуных нь хий хоосон омгорхол вэ. Эхлээд охид бүсгүйчүүдээ гадныханд алдахаа больчих хэрэгтэй бус уу. Ер нь явж явж үндэсний үзэл айхтар омог бардам зан чинь охид бүсгүйчүүдээ хэрхэн хайрладагаас эхэлдэг бололтой юм. За хувийн телевиз, бизнесийн байгууллагууд хэнийгээ урьж залж юундаа оролцуулах нь хамаагүй юм аа гэхэд засаг төр нь хүртэл гадныханы өмнө өвдөг бохироостой. Луйвраар дампууруулсан хувийн банкыг төрийнх болгочихоод тэрнийхээ захирлаар гадаад хүнийг залчихна. Тэр хүнийх нь сарын цалин хоёр байр хангалттай авч хүрэх хэмжээтэй. Тэр нөхөр сар бүр хоёр өрөө байр аваад байхад жилд 12 газар орон сууцтай болно оо гэсэн үг. Хэтэрхий биш гэж үү.

Банк толгойлоод явчих хэмжээний боловсрол чадалтай банкирууд монголд байхгүй юм уу. Азийн цээжин дээрх цөс ихт монголчууд өнөөдөр нэг иймэрхүү л байна шүү дээ. Гайгүй гэсэн газар бүр нь дандаа гадныхан. Сор болсон охидыг нь мөн л харийнхан өвөрлөж байна. Ирээдүйн одод, суперүүдийг гадны хүмүүс тодруулж байна. Би Монголоор гэж цээжээ дэлдэгсэдээ. Та нар тэгээд энэ бүхэнд дүлий сармагчин лугаа адил байсаар байна шүү дээ. Ядаж ганц ч удаа болов чадлынхаа хэрээр энэ байдлыг шүүмжилж байгаа билүү. Юун дээл, юун хөөмий. Энэ бүхнээс чинь илүү үндэсний тусгаар тогтнол, монгол цусны ариун байдал алдагдахад хүрээд байгаа бус уу. Хэтэрхий хоосон хийрхэж, цээжээ дэлдэж байхаар энэ бүхэн рүү ганц удаа ч болов хараарай даа.  

start=-24 , cViewSize=50 , cPageCount=1

26 сэтгэгдэл:

null
дурлагч

Монголын тамын тогоо гадаадынханд үйлчилдэггүй болохоор тэр. Уг нь эсрэгээрээ л баймаар байгаан. Чиний энэ санаа заваа. Гэхдээ юун түрүүнд хүн ардаа хүн болгож хүмүүжүүлэх л хэрэгтэй байна даа яаралтай.

дурлагч

Тэр дээрхи зөвөө гэж байгаам шөө. Ккк

maya

Ёстой л нэг нүдийг нь олоод биччихсэн байна даа, социолист сэтгэлгээгээрээ одоо хүртэл сэтгэсээр байгаа нь бүх зүйл дээр харагддаг шдээ, гадна төрх нь ардчилал энэ тэр гэж өөрчлөгдсөн болохоос дотроо бол яг хэвээрээ

Undriga (зочин)

Хэлээд юугхэв, гадаад хүн л бол аяр лаг, айр боловсролтой гэсэн сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй шд. Манайд ямарваа нэг зүйлийг заавал гадаад хүнээр удирдуулах гээд байдаг сонин сэтгэхүй байгаад байгаамаа. Уг нь чадалтай сайн залуус зөндөө л байдаг даа.

Цоомоо

Мянганбаяр монгол байсанд би майр баярладышд нтр

Бодлоороо Оролдох Лаг Дуртай Унтамхай Уншимхай Шаар

Бас нэг зүйл нэмчий. Мөнгөтэй, баян чинээлэг гээд гуцаад солиороод явжаагаа хүмүүсийн дийлэнх нь гадныхны гар хөл бологчид байдаг юм билээ. Тэд бол мань мэтдээ л үндэсний хөрөнгөтнүүд л дээ.
Аа тийн тэр еврей зурагчин бол улаан шалиг баагий байлээшд.
Ер нь явж явж арай дөмөг, энэ л нэг гайгүй болов уу гэсэн нэгнийгээ өөрсдөө татаад унагачихдаг болсон юм биш үү дээ, бид чинь. Нөгөө тамын тогооны үлгэр шиг.

SinГ©ad O'Connor

мхм. үнэн үнэн.

Эгчийн найз Залуу

Манай Охид чгэж охид хэдэн халтар цааснаас эмээгээ ч зарахаас сийхгүй гарууд мөнгө өгуул хөгшин хужаагийн баас идэхэд бэлэн байгаадаа эуэст нь яах уу БЗХӨ, ДОХ тараашчид л болдог бузар юмнууд

SEVEN

Шуурга багшийн хэлдэг түмэн зөв бөгөөд иймэрхүү зүйлийн ердөө зах зух нь билээ. Манайхан мөнгө хараад мөр нь мултрах шахна төгрөгө хараад төмсөг нь хагарах шахна ногоон хараад нуруу нь хугарах шахна үндэсний үзэл бодол суулгах сургалт семинар ухуулга хаана ч байдаггүй тэр биз тэгхэд бидний өнөө муулаад байдаг хятад солонгос япон энэ тал дээ ямар гээч дагуулахгүйдээээээээ

MES POSTZ

Ямар ч юм хоёр ба түүнээс дээш талтай байж магадгүй юм. Энэ бол нэг тал нь байх.

AntiDotE

Одоо залуу үеийнхний хамгийн эхний бөгөөд энгийн, мөн зайлшгүй хийх ёстой ажил бол үр хүүхдээ хүн шиг хүн болгож, зөв хүмүүжүүлэх л байна даа.

Attila

Бүхнийг мөнгө төгрөгөөр үнэлж боломгүй л санагдах юм...

Блогчид өөрсдийгөө л эхлээд харчих (зочин)

Зөв зүйл бичижээ. Зүгээр л нэг жишээ аваад хэлье л дээ. Одоо энэ блогт байгаа хэдэн блогчдоо хардаа. Хэдэн биенээ барьж идэж гадуурхаж хавчиж дарамталж болох болохгүй хараалаар хэмлэж суугаа хүмүүс юун гадагшаагаа сэтгэх. Тамын тогооноодоо байгаа гэдгээ өөрсдөө мэддэггүй. Ийм л юмаар оролдоод л өөнтөглөөд л суудаг хүмүүс яаж холыг харж сэтгэнээ. Тэгээд очиж очиж Монгол хүн монголоо шүү. Тэгээд тэр олон хараалаа бичсэн байдлаа эрх чөлөөт ардчилалаар бодлоо илэрхийлж байна гэнэ. Ийм байж юун том сэтгэх юун үндэсний үзэл мэдэхгүй байжийж дуугай л хараалаа хөөцөлдөөд хэдэн блогчдоо хэмлээд сууж байвал барав энэ дээгүүр байгаа зарим нөхөд. Ганц л блогтоо л эвтэй найртай байж чадахгүй орон зайгаа булаалдсан гөлөгнүүд шиг бие биенрүүгээ чичрээд л хэдэн тал болоод байна гэхээр гадны хүний идэш болоход амархан. Ядаж л банжиг ГоГо гээд талцчихна. Ингэж одоо яадаг байнаа. Ийм өчүүхэн жишээнээс л бидний тамын тогоо чинь харагддаг юмдаа блогчид минь

MrBi (зочин)

бүлт үсрээд л байна энд бичээд байгаа гарууд өөрсдөө энэ блогийнхоо өчүүхэн зайд л тамын тогооныхоо үлгэр болж байшаа биздээ. яаж ч болохгүй гадныхан илүү л байналдаа яг одоогийн байдлаар бол каптилист нийгэм, зах зээлийн эдийн засагт тэдний туршлага илүү байгаам чинь яахын бэ гэхдээ 10 жилийн дараа гэхэд л тэр зэргийн юм явуулчих шинэ болвсролтой арвин туршлагатай монгол залуучууд гараад ирнэдээ.

arius (зочин)

өөрсөддөө итгэдэггүй. заавал гадны хүний удирдлагыг бишрэн дагадаг. гадаад хүн хамгийн лаг гэж боддог үзлийг Оросууд бидэнд 70 жилийн тархи угаалтаараа хэт сайн заасан гэж би боддог. уул нь ардчилал гарахаас өмнө монгол болон бусад СНГ-ийн орны оюутнуудад юу зааж байгаагаа илтгэдэг дутуу боловсруулах бодлоготой улсаас бус бусад өөр газруудад боловсорсон өчнөөн сайхан залуус байх юмаа. гэхдээ тэдний нэрийг баастдаг гадаадад төгссөн нэртэй хоосон цээжээ дэлдэгсэд мөн байна. нэг хэсэг чинь гадаадад төгссөн л бол хамгийн мундаг гэсэн үзэл бас байв даа. тэр бол худлаашдээ

ЗОРИГТ8

чи бас хийрхэгчид дунд нь нааж л яваашдээ

Блогчид өөрсдийгөө л эхлээд харчих (зочин)

Хүмүүс яагаад 70 жилийн турш энх амгалан сайн сайхан байсныг ярьдаггүй юм бол. 70 жилийн турш мэээж бүгд сайн байсан гэвэл худлаа болно. Гэхдээ одооны ардчлал гарч ирлээ гээд тээд юу авчиравдаа. Мэдээж гадаад харилцааны орон зай хаызгааргүй болсоон. Сэтгэлгээ ч чөлөөтэй болсон хэн дуртай нь юмаа хийгээд явж байна. Гэтэл тэгвэл нийгмийн 97% нь өнөөдөр өлмөн зэлмүүн амьдарч өнөөдрийн мах сүү талхаа яахуу, амьдралын эрхээр гадаадад гарч боолын ажил хийж бие хаагүй болоод буцаж ирж байна, нийгэм бүхэлдээ авилгалд идэгдэж хаана л бол хаана дарангуйлагчид ар өврийн хаалга хэргэлсэн, ашиг хонжоо хөөсөн өр зээлэндээ баригдсан, өвчин зовлон нь хэдэн мянгаараа нэмэгдсэн, өвгөд хөгшдийг өт хорхой мэт үзэж адалсан, нийгмийн тэнцвэрт байдал хөдөөнөө ч хотдоо ч алдагдаж Монгол хүн дотроо хөднөөний муу тэнэг хотын луйварчид гэж хуваагдсан, Гадаадынханд мөнгөтэй л бол юугаа ч барьж гүйхэд бэлэн болчихсон эрх чөлөөт хуультай, газар нутгаа дуртай нь очиж сэндийлсэн, хэн юу гэж хэлсэн нохой хуцах мэт үл тоомсорлогчид олширсон, хуууль нь хаана ч гуулиь болчихсон энэ ардчлал гээд сайхан үгний дор 20 жил бид оршиж байна. Тэгэхээр аль ч нийгэмд алдаа оноотой зүйл байж л байдаг юм. Урьдахаа хуруугаа чилчилж байснаас ирээдүйгээ харин яаж харж хөгжүүлэх үү гэж хүн бүр өөр өөрсдийнхөө хичээж бөндгөрт тунгаан бодож хийж хэрэгжүүлж чадвал өөр сайхан нийгэм бидэнд ирж л таараа.

70 жилийн өмнөх хувьсгал гараагүй байсансан бол бид өдийд юун тусгаар тогтносон улс. хэн ч мэдэхгүй Хятадын нэг муж улс болоод л явж байх байсан. Энэ их цусаар олж авсан өвөг дээдсийнхээ газар шороон дээр өдий зэрэгтэй явж байгаадаа 70 жил болсон социалист нийгэмдээ харин ч талархаж явах хэрэгтэй юм бишүү. Тэр нийгэмд чинь чиний ээж аав өвөө эмээ чинь жинхэнэ бүтээн байгуулалтыг болон соёлын үр тарилцахад гар биечлэн явсан гэдгийг мартаж болохгүй. Бид ирээдүй болон өмнөх үерүүгээ нулимж буй мэт санагдам

БОРОО

Гадны хүн гэхээрээ лаг байдаг юм биш. Манайхан бөөн бөөн гадныханд бөөн бөөн мөнгө төгрөг төслийн зөвлөх энээ тэрээ гээд аймшигтай ихээр урсгаж бгаа нь даанч хайран.
Тэр зураг авдаг, ДЖ хийдэг гадны гаруудаас хол илүү чадвартай Монгол залуус зөндөө их бий. Харин ч Монголчууд аливаад авъяастай чадвартай.

Тэр дээр Цоомо ёстоя гоя хэлжээ. кк.

Муу юмыг гадаад, дотоод гэлтгүй хэлэх л ёстой. Сайн юмыг нь авах л хэрэгтэй. Авах юмаа авчихаад буцаагаад нутагруу амбаардах хэрэгтэй кк.

Хэрлэн

гадаад авдарны алтыг нь аваад авдрыг нь хаяцгаая... ккк

Үлмэлэх (зочин)

Чухал бичжээ

ЖООМ (зочин)

Битий шаацгаа

tt (зочин)

yasan ch ih umand sanaa zovdog um yasan ci aimaar ih umeddeg auguu humuus badigiim.ta nar neeree medrel nervee gamnaarai. uih d ntr songogdohgesen chini zurh chini haagdchihbal balrsan um bolii sh de

Зочин

загнуулцан юм шиг мэдрэмж төрөв


аниргүй

Aero

Чадвартай залуус нь Монголдоо ажиллах сонирхолгүй байхаар яах ч билээдээ :(

natu (зочин)

mash shan bichisen bn onoogiin niigemiin unen nuur tsaraig il tod gargajee mongol ohid maani arai dendej bn gadaadiin muusain yumnuudiin owort ni orj hewteh ni hdn muu haltar tsaasnaas bolj ariun shan bieyee buzarlaj bh gj deeeeeeeeeeeee

Хилийн цэргийн Онигор нүдэн

Цус буцалмаар сайхан юм бичсэн байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)