МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Хотын соёл ба бид

Хотын соёл ба бид

Хотын соёл, хотын хүмүүжил зэргийн талаар сүүлийн үед нэлээд яригдаж, бичигдэх болж. Бид хотын соёл л гэж яриад байхаас биш чухамдаа хотын соёл гэж яг юу байх ёстой болон ямар байдгийг үнэндээ сайн мэдэхгүй. Миний бяцхан ойлголтоор хотынхоо өнгө үзэмж, хөгжил цэцэглэлтийн төлөө хийж бүтээж, их хотоо цэвэр цэмцгэр байлгахаас эхлээд олон зүйл энэ ойлголтод багтдаг гэж боддог. Хотын соёл тун ялихгүй зүйлээс эхлэх байх л даа. Ядаж л гудамжинд зажилж байсан бохио хаяхгүй, машиныхаа цонхоор татаж дууссан тамхины ишээ хаяхгүй гэх мэтээс эхлэмээр санагддаг юм. Яахав хогийн савнаас эхлээд нийтийн бие засах газар зэрэг нь үнэхээр дутагдалтай л даа. Гэхдээ зүтгэл байвал зүүгээр худаг ухдаг шүү дээ.

Зарим хүмүүс хотын унаган иргэд нь гадаад гарчихсан, хотод хэдэн малаа бараад амьдрал хөөж ирсэн хэдэн гарууд наад захын соёлгүй бүдүүлэг байдлаас их зүйл шалтгаалж байгаа гэдэг. би хувьдаа үүнийг үнэний ортой гэж боддог. Яг байгаа бодит байдлыг харахад л ойлгомжтой байдаг. Хэдэн мал нь зуднаар хиараад, үлдсэн хэдийгээ зарж үрээд хотод ирдэг. Хэдэн төгрөгөөрөө хуучин машин аваад уначихдаг. Халтуур хийх гэж. Халтуур хийж мөнгө олж, амьдралынхаа төлөө хичээж байгааг нь буруутгах гэсэнгүй л дээ. Харамсалтай нь тэд замын хөдөлгөөнд арай ч дээ гэмээр бүдүүлэг оролцдог. Үнэндээ хэдэн микрүүд ч замын түгжээ энэ тэрийг үүсгэдэггүй мэт. Зарим нэг микрүүд хэцүү л дээ. Гэхдээ цагдаа нарийн нарийн хараан дор байдаг болохоор бас ч гэж гайгүй санагддаг. Нөгөө хуучин машинаараа хөдөө хээр давхиж байгаа мэт ёстой нэг дураараа хөлхөнө. Урсгал сөрөөд ороод ирнэ. Нэг урсгал таг болчихоор замын бөглөө үүсэх нь ойлгомжтой. Нэг бол гарц хаагаад зогсчихно. Хаалгаа ойлгож ирээд цэр шүлсээ хаяна. Зарим нэг нь зүгээр машин хөдөлгөөд хөдөлгөөнд оролцож байгаагаа хальт сонссон хотын соёл гэж ч боддог байх. Уг нь хүн аливаа зүйлд дасан зохицож иргэншихдээ амархан л даа. Зоопаркад хүртэл амьтад идээшин дасаад, орчинтойгоо айхтар мундаг зохицсон байхад хүн, тэр дундаа монголчууд даанч дээ гэмээр. Наад захын соёлгүй, бүдүүлэг үнэн шүү дээ. Харамсалтай нь үүнийг хүлээн зөвшөөрөх магадлал туйлын бага.

Солонгосын нийслэл Сөүлд "Монгол таун" гэж байдаг гэнэ лээ. Гудамж нь сайхан цэвэрхэн. Солонгосын бусад гудамжууд ямар цэвэрхэн байдаг шиг яг тийм. Харин төвд нь байдаг, монголчууд байдаг 10 давхар байшин байдаг бололтой. Тэр байшин руу ороод очихол "жинхэнэ могол ахуй" угтан авдаг гэнэ. Шатаар нь дүүрэн хог, бүх "00"-н өрөөнүүд нь яс түгжээтэй, энд тэнд татаад хаясан тамхины иш, шүлс гээд бүх л муу бүхэн байдаг аж. Тэндхийн монголчууд гадаа гудамжаар явахдаа хогоо хаяхгүй атгаад яваад байдаг хэрнээ тэр өөрсдийнхнийхөө амьдардаг газар луу ормогцоо л жинхэнэ унаган шинж нь илэрдэг бололтой юм. Ёстой "сурсан юмыг сураар боож болдоггүй" гэдэг шиг. Энгийн ийм жишээг харахад монголчууд хотжих, суурин иргэншилийн наад захын зүйлд суралцаагүй, сурах нь өдий болох нь анзаарагдана.  

Улстөрийн томчууд нутаг орноо хөгжүүлнэ. Энэ ч сумыг хөгжүүлэх төсөл, тэр ч газрын цэцэрлэгжүүлэх ажил гээд зүсэн бүрийн л юм яриад сүрийг үзүүлж, чухлыг бадруулаад л явдаг. Гэтэл дарга нарын өөрсдийнх нь амьдарч байгаа нийслэл хот нь ямар байгаа билээ. Яахав төрсөн нутаг орноо хөгжүүлье гэж байгаа нь зөв л дөө. Харамсалтай энэ нь зөвхөн сонгуулийн үеэр л илэрдэг. Миний бодлоо эхлээд нийслэл хотоо жинхэнэ утгаар хөгжүүлээд дараа нь орон нутаг руу хандмаар юм шиг. Нийслэл хот маань монглын нүүр царай, дүр төрх. Юун төлөө их хотдоо амьдарч, ажиллаж байгаа билээ дээ. Хотоо хотын дайтай болгож чадвал хотын соёл гэдэг юм чинь хүссэн хүсээгүй хүмүүсийн толгойд сууж эхэлнэ. Тэд хогоо хаяж, цэрээ нулимхаа болиод л ирнэ. Энд тэндгүй зүлэг ногоо тариад сайхан ногоон болчихвол иргэд хайсыг давж ороод талхалаад байхаа больчих л байх. Зарим нэг байгууллага, хувь хүн хотын соёл, суурийн иргэншлийн талаар хэлж, ярьдаг болоод байгаа нь талархууштай. Иймэрхүү хөдөлгөөн, санаачлагуудыг төр засгаас дэмжээд эхлэх хэрэгтэй. Бид өөрсдөө хотынхоо нэгэн эд эс болохоор амьдрах орчноо сайхан байлгахыг л хүснэ. Залуус бид, ер нь энэ хотод амьдардаг хэн бүхэн хотын соёлыг чадах хэрээрээ түгээн дэлгэрүүлэх нь иргэний үүрэг гэж бодож байна. Бусдадаа бага ч гэсэн сайн зүйлийг түгээж байвал тэр нь эх оронч байхын нэр биз ээ. Их хотынхоо цэцэглэн дэвших, хотын соёлыг бий болгохын төлөө чадах бүхнээ хийх цаг нүүр тулан ирээд байна.          

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
itsme (зочин)

зүүгээр бол худаг ухна гэдэг ч худлаа зүгээр гсн. хэхэ. балайрсын. Хүүш эртээр би автусанд сууж явжийгаал гайхлаа. Би Төв аймагт ороод ирсийм бол уу л гэж бодсы шүү. Та нар автусанд суугаад үзээрэй. үнэхээр сэтгэлээр унана даа нээрээ. Пиг хөдөөнийхөн. Би бүр дотор эвгүй оргисы шүү. яана даа. энэ хүмүүс хөгжтөл хэдэн арван жил өнгөрөх бол доо л гэж бодсон. Жич: Наад блогийнхоо загварыг өөрчилчих дүх үү. би ийм хар бараан юм руу орохоор л дотор харанхуйлаал, уур хүрээл явчдым

Ulemj (зочин)

Сайхан сэдэв байна. Нээрээ хотынхон гадагшаа явчихсан шүү дээ. За тэгээд халтууранд явж байгаа хөдөөний гарууд нь машинаа угаахгүй балиар заваан сандал дээрээ суулгана тэгээд хөгжимөө нээх аймар чангална. ТВгээр нээх л их том албан тушаалтан үеийнхэн нул улаан хацартангууд хахахахахахахахахахаха

maral (зочин)

tiim shuu, hog hayj,nusaa niijiga humuust uhamsar dutjagaa bhgui yu.shal sejgiin haragddiinsht...manai angiinhan gadaad bagshaasa asuusiin...UB-n yu taalagdjiin, yu taalagdahgui bna gej...manai bagsh shudarga garldaa. ter: hunuus ih shuls, nusaa gudamjind ih hayhiin gesen...

Ulemj (зочин)

За дээр нь малаа барсан хэдэн улаан хацартай гарууд хотод орж ирээд цагдаанцарын курст явчаад их томорноо. Гайгүй яваа нэгэндээ атаархдаг байх. Согтуу сэхээтний халаасийг тэмтчээд л...

3apaa (зочин)

Тэр үнэн шүү. http://3apaa.blogspot.com/2007/12/blog-post.html наад сэдвээр чинь бичиж байсан хөгшинийх нь бичлэг. Сонирхоорой.

Ulemj (зочин)

Аргагүй дээ хотын даргаар нэг хэсэг улаан хацартай мангар дөндөк байсан юм чинь. Нэг хурал дээр хотыг одоогынхоос нягтруулна гээд л тэнэгтсэнийг нь санаж байна

1st (зочин)

нуугаад юухэв би хөдөөнийх дүх үү :P гэхдээ хогоо кармаалаал явдаг дүх үү харин сүүлийн үед гутамжнаа цэнхэр өнгөтэй хогны савнууд харагдах болсонд гүнээ талархаад байгаа шд минийи хот хот шиг болох цаг ирнэ гэдэгт би итгэдэг хэ хэ stormy гэхдээ үнэн л зүйл бичиж хот хөдөө дээр доор их багагүй хичээж байж бид сая соёлт их хотыг бий болгох бөлгөө бидэнд сэтгэл зүтгэл дутаад байна л даа эндээс ажлаас оросын элчингийн хашаан доторх харагддийн хашааны наад цаад 2-г харицуулбал бас онцгүй шдээ тэд яаж ингэж ургуулаад байнаа аайн зүгээр л ой хөвч хашаан гадна тал бол шороо бужигнасан халзан газар наасан гэхдээ болно доо болох ёстой юм

Зочин (зочин)

Адаглаад ойрын Бээжин ямар сайхан болж байгаа билээ. Хотоо хотын дайтай болгоно гэдэг төр засгаас гадна хувь хүмүүсээс ихээхэн шалтгаалдаг байх. Бид өөрсдөө дор бүрээ цэвэрхэн, соёлтой байвал аандаа л бүх юм жигдрээд ирнэ. Гадуур яваа хүмүүс ядаж л усанд орчихдоггүй муухай үнэр гаргаад явдаг нь муухай санагдаад байдгийн. Энэ мэт олон муу талаа засчихвал уг нь бүх юм ОК болох байх.

munkhuu (зочин)

odoo ch aimar soyolgui l bgaa shuu zaluuchuudaa bi hicheetsgee

Diams (зочин)

ih l yarigdaj bgaa sedev naadhiig chn gadaadd barij barij irsen erh chuluuguu nutagtaa gargaaad bna uu geltee tegeed nuguu bsn hed n buur surtsan dastsan terngeerr buur dagntsan balai tsusnuud shuu

блоггерт (зочин)

Эрхэм блоггер таньд энэ өдрийн амар амгаланг айлтгая. Унаган иргэн гэж та хэнийгээ яриад байгаа билээ. Өө тэд угаасаа суурьшиж байсан хэрэг үү. Нүүдлийн соёл иргэншилтэй гээд бага ангиасаа их сургуульд ортлоо заалгаж байхад, толгойндоо нэг ч гэсэн зүйл шингээж авсангүй юу. Чамайг би чингисийн удам гээд цээжээ дэлддэг эсвэл монгол хүн гээд омогшдог гэдэгт итгэлтэй байна. Учир нь монгол хүн бүр л тэгдэг. Танайх ургийн бичиг хөтөлдөг үү? хөтөлдөг бол удам чинь хөдөөнийх гэдгийг мэднэ.
Таныг гүнээ хүндэтгэсэн: Чикагогийн их сургуулийн магистрант, МУИС-эдийн засгийн бакалавр, улаан хацартай хөдөөний соёлгүй нэгэн

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)