МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Хүн бүрийн амьдрал үнэ цэнэтэй

Хүн бүрийн амьдрал үнэ цэнэтэй

Хүн бүрийн амьдрал үнэ цэнэтэй. Адгийн хулгайч, алуурчин, өөдгүй новш байсан ч гэсэн үнэ цэнэтэй амьдралаар бага болов амьдарсан л байгаа. Мөнхүү чанартаа амьдралын үнэ гэж юу билээ. Өглөө бүрийн нарыг сэрүүн тунгалагаар харж, өвөл болгон цас орохыг хүлээж, зуны налгар цагт голын эргээр гүйж, хаврын хавсарга, намрын мөнгөн хярууг мэдрэх гэдэг биш гэж үү.  Маргааш үргэлж байдагтай адилхан үнэ цэнэтэй амьдрал ямагт байдаг. Гагцхүү хүн өөрөө ганц олдож байгаа залуу нас, үнэт амьдралаа хэрхэн залуурдан хөвөхөөс бүх зүйл хамаарах болно оо. Хүмүүний дотоод сэтгэлд цаг ямагт хоёр чоно уралцан байдаг. Нэг нь хайр, нөгөө нь үзэн ядалт. Энэ хоёр араатны аль нь ялахаас ирээдүйн амьдрал хамаарах аж. Үзэн ядалт, хар хорын сэтгэл дийлбэл амьдралын үнэ цэнэ өчүүхэн болон хувирах. Харин хайр ялан дийлэх аваас жинхэнэ гайхам амьдралыг цогцлоон босгох биз.

Баавгайг намнахад хүч дутах аваас өөрийнх нь хүчийг ашигла хэмээх нэн мэргэн үг бий. Энэ үгний мөн чанарыг ухан ойлговоос асар их утга агуулж байгаа нь уншигч хэнд ч болов ойлгогдоно. Үзэн ядалт, дайсагналын аймшигт чоныг  дийлж барахгүй бол өөрийнх нь их хүчийг өөрт нь  ашилан дарах нигууртай ажээ. Өнөөдрийн гутамшигт ялагдал таны амьдралыг үрэн таран хийж байгаа мэт бодогдож, дайсагналын их түүдгийг сэтгэл оюунд чинь асаасан бол энэ бүхнээ түр ч атугай дарж сайтар тунгаан бодогтун. Өнөөдрийн ялагдал маргаашийн гайхамшигт ялалт болох ч юм билүү. Түрхэн зуурын сэтгэл хөдлөлөө тогтоон барьж, аливааг няхуур бодон тунгааж чадаж байвал жинхэнэ үнэ цэнэтэй амьдралын үндэс болох. Хүчит догшин давалгаа асар ихээр байвч нэгэн цаг дор номхон болдог. Өчүүхэн ч болов өөрийгөө ялан дийлбэл тэр нь асар их үнэ цэнэ юм гэж бодогдоно. Эцэст хүн болгоны амьдрал үнэ цэнэтэй билээ.

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Цоомоо

тийм билээ

дурлагч

Хэрэв хайр, үзэн ядалтын аль нь ч байхгүй бол яах уу? Бүр хов хоосон болцон байвал яах уу?

SEVEN

Гайхалтай уншаад уяран хайлж нэлээдгүй зүлийн сэтгэлдээ тунгаан бодов үнэн үг хатуу ч өнө хэтийг цэгцэлхүй худал үг зөөлөнч өнөө мөргөөшийг л аргалхуй

MC Аав

энэ талаар олон өнцгөөс нь ярьж болох байх л даа.
Чиний бодол үнэн байж болох юм уг бодлоо их зөв, аятайхан хамгаалж, нотолж чаджээ.

JIL (зочин)

Magadgui um aaa

~Freedom writer~

Амьдрал их үнэ цэнэтэй....

mep

аа бас хайраар өдөөгдсөн үзэн ядалт гэж бий

Батмөнх

Хүлээцтэй байдал хийгээд тэсвэр тэвчээрийг өөртөө цогцлоох аваас бүтэхгүй зорилго, давахгүй даваа гэж үгүй агаад гагцхүү үүний хүчээр та өөрийгөө дийлэх мөнхүү чадацтай болох...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)