МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Үндэсний үзэл болоод эв нэгдэл

Үндэсний үзэл болоод эв нэгдэл

Үндэсний үзэл санаа болоод үндсэрхэг үзлийн талаар залуус ихээхэн ярьдаг болсон нь сайшаалтай. Энэ мэт үзэл бодлоо илэрхийлэн гаргаж байгаа нь ардчиллын үр шим юм. Гэсэн ч үзэл бодлоороо хэт тулгуур байдлыг гаргах нь зохисгүй санагддаг. Үнэндээ бодит байдал дээр монголын залуус төдийгүй ард иргэд туйлын эв нэгдэлгүй байдаг нь мөнөөх яриад байгаа үндэсний үзлээ шороонд булчихдаг юм. Тэгэхээр бид үндэсний үзэл санаа болоод эх оронч үзлийн талаар ярих болбол эхлээд туйлын эв нэгдэлтэй байх хэрэгтэй мэт бодогдоно. Тэгвэл эв нэгдэл, нэгэн зүгт үзэл бодлын галыг хэрхэн асаах вэ. Нэн түрүүнд Монголд үндэсний үзэл санааны эцэг байх хамгаас хэрэгтэй. Ийм хүн байж байж л эв нэгдэлтэй байхын үндсийг тавьж өгөх учиртай.

Үзэл санааны удирдагч гарцаагүй нөхцөлөөр гарч ирэх боловч чухамдаа хэзээ гэдгийг хэн ч мэдэхгүй. Тэгвэл удирдагч гарч иртэл юу хийвэл зохилтой юм бэ. Наанадаж айл өрх болгон Монгол төрийн бэлгэдэл далбаагаа гэрийнхээ хойморт, албан газартаа хүндэтгэн байрлуулах хэрэгтэй мэт санагддаг. Төрийн далбааг ийнхүү хүндэтгэн байрлуулах нь залуу үе, хүүхэд багачуудын сэтгэлгээнд эх оронч үзэл, үндэсний үзэл санаа, эв нэгдэлтэй байдлын галыг асаахад чухам нэмэр оруулах юм аа.  Монгол Улсын төрийн дууллыг балчир нялхасаас өгсүүлээд өтгөс буурлууд хүртэл заавал мэддэг байх ёстой гэж боддог.

Төрийн дууллаа мэдэж байх нь хэн бүхний ярих дуртай нөгөө омгорхох, аархах, бахархах сэтгэлийг төрүүлээд зогсохгүй төрт ёсоо хүндлэх сэтгэлийг эрхгүй төрүүлэх болно. Ер нь эхлээд төрөө дээдэлдэг, хүндэлдэг, сүр хүчинд нь биширдэг байвал зохистой билээ. Ямар ч байсан Монголын төр л бол төр гэдгийг хэн бүхэн санаж байх ёстой. Хэдэн үеэр дамжин ирсэн төрт ёсны уламжлал тодорхой хугацаанд тасарсан байж болох ч үүнийг дахин сэргээн гагнах нь одоогийн төрийн хар хүмүүст нэн их хамаатай асуудал. Төрөө дээдэлдэг, туг далбаагаа хүндэтгэн залдаг, төрийн сүлд дууллаа мэддэг байх нь дээр ярьсан эв нэгдэл, үндэсний үзэл санаа, эх оронч үзлийн нэгэн хэлтэрхий гарцаагүй мөн билээ. Монгол голомт мандан бадарч, үеийн үед дүрэлзэн асаг.      

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
Undriga (зочин)

Миний бодлоор туг далбаа гэдэг бол асар их хүндэтгэл үзүүлэх ёстой бэлгэдэл шүү дээ. Жирийн нэг айл, албан конторт хөглөрөх ёсгүй. Тусгай заасан хүндэтгэлтэй газар л намирах хэрэгтэй болов уу. Тэр нь мэдээж хүн бүхний нүдэнд байнга ил байдаг байх хэрэгтэй л дээ.

дурлагч

Гэхдээ ямартай ч радиогоор өглөө төрийн сүлд явж эхэлдэг байснаа орой бүр ТВ дуусахад явдаг болсон нь бас авууштай.
Ер нь бол 10 жилээс төрийн далбаа, сүлднийхээ тухай онцгой ач холбогдол өгч А,Б-гүй цээжлүүлж заадаг байх хэрэгтэй юм байгаан.
Би чнэг юм далбааныхаа билэг тэмдгийн нэг юм мэдээд байдиймаа. Харин сүлдэн дээр дахилтаас цаашгүй. Хоймортоо залах тал дээр бас л бодууштай л санаа байна.

Moonoo (зочин)

Сүүлийн үед далбаан дээрх Соёмбо тэмдэгний хамгийн дээд талын ГАЛыг ЦЭЦЭГ шиг хийдэг болсон байнлээ энэ бол бас л учраа мэдкү хүмүүсээс болж байгаа гэж боджийнэ :(

АНИРГҮЙ (зочин)

ИХЭВЧИЛЭН СУРГУУЛИУД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ТӨРИЙН ДАЛБАА СҮЛД ДУУГАА ХОЙМРОО ЗАЛСАН БАЙГАА ХАРАГДДАГ

Цоомоо

Moonoo (зочин): тэр чинь монгол хүмүүс хийсэн эд бишээ хөө хэдэн хужаа сайт дээр л тэгэж гарсан байсан санагдаж байна арай энийгээ мэдэхгүй монгол байхгүй байхаа

AntiDotE

Төрт ёсны уламжлалыг сэргээж, ард түмнээ удирдах, эвлэрүүлэн нэгдүүлэх Үзэл санааны удирдагч хэрэгтэй. Хувьсгалын тохироо гэдэг зүйл бүрдэх нигууртай хэмээн сэтгэнэ.

Joe.

stormy той санал нэг байна хүн болгоны ухамсарт энэ эх орон маань бага зүйлээр олдоогүй гэдгийг үзүүлэх харуулах тийм хичээл ч юмуу нэг юм сургуулиудад хичээл маягаар ордог бол зүгээр л байх

mongolchuudaa (зочин)

Mongolchuud bidend undstnii uzel us agaar met heregtei baina.Zarim neg uls turiin huchin humuus undesnii uzleer uls turiin toglolt hiigeed baigaa ni mash haramaltai sanagddag shuu. www.mongolchuudaa.blogspot.com

omega (зочин)

tvvx domog vlger tuulis ch bas chuxal. jam es ch bas vndesni vzliin tulguur. bas yamaan tolgoi yamband ordoggvi yantgar xatan xereg shvvdeggvi gedgiig sanax l xeregtei. vr zoolon em xvn zasag toroor oroldood svireld l xotolno

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)