МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Ирээдүй зайлшгүй биш буюу түүнийг засварлаж болно

Цаг хугацаа өнгөрч, үйл явдал өрнөдгөөрөө өрнөн өнгөрөх боловч ч ирээдүй заавал үлддэг. Бас байдаг. Амаа барьж, газар шаах алдаа хийсэн байсан ч ард чинь ирээдүй цаг бахархалтайгаар ташаа тулан зогсож байгаа гэдгийг огтхон ч мартаж болохгүй ээ. Тухайн агшин үргэлжлэн өнгөрөх авч хормын цаадах ирээдүйг бид хэрхэн мэдэх билээ. Үнэндээ өнгөрөн одсоны хэвлийд одоо цаг бойжиж, одоо цагийн үр хөврөл нь ирээдүй гэдгийг хүн бүхэн мэдэх хэдий ч энэхүү ирээдүй гэгчид даанч тоомжиргүй хандах юм. Улиран баларсан өнгөрсөн хугацаа нэгэн үед ирээдүй байсан. Харин одоо өнгөрсөн үе хэмээх түүх болжээ. Яг үүнтэй адил бид өөрсдөө өнгөрсөн үе болж байна. Зарим нэг нь гайхалтай сайхан амжилт үзүүлж, гялалзах од, гийгүүлэх наран болон өнгөрч байхад өөр зарим хэсэг нь гутамшигтай түүхийн эцэг болно.

Харин алтан дундаж амьдралаар нэг хэсэг нь амьдарсаар нэгэн насаа барж байх шиг. Бодитт байдал дээр энэ бүхэн өнгөрөн одсоор. Удахгүй өнгөрөх ирээдүйд юу болохыг даанч үл мэднэ. Хэрэвзээ мэддэгсэн бол... Заримдаа нэгэн гажиг гэмээр бодол тархинд харвана. Ирээдүй бол зайлшгүй биш. Ихэндээ ухамсартай гэгддэг хүмүүс бид ямар нэгэн ирээдүйг гарцаагүй бөгөөд зайлшгүй хэмээн хүлээн авдаг. Ямар нэгэн зүйл тулгарлаа гэхэд энэ бол гарцаагүй болох зүйл байсан гэж өөрсдийгөө хуурдаг. Харин ирээдүй бол зайлшгүй бөгөөд гарцаагүй биш гэж санагддаг. Нэгэн цагт өнгөрсөн үе болох ирээдүйг өөрчилж болно. Зурсан зураг, гарсан гариг гэхээсээ илүүтэйгээр хүн өөрийн ирээдүйг бүтээхийн төлөө мэрийж чадвал зайлшгүй гэгдэж байсан бүрхэг ирээдүйгээс зайлсхийж болох мэт мунхаглан бодох юм.

Хэрвээ өнгөрсөн цагийг эргүүлж болдогсон бол гэж бүх хүн боддог. Энэ бодлыг ингэж бодоод байгаа нь нөгөөх ирээдүй бол зайлшгүй гэсэн ухагдахуунаас үүдэлтэй гэж санагддаг. Хэрвээ цаг хугацааг эргүүлж болдогсон бол би ч гэсэн олон зүйлийг дээд зэргээр засварлах билээ. Маргааш шувууд жиргэж, наран мандаж шинэ өглөө ирнэ. Ихэнх хүмүүсийн хувьд маргааш гэдэг гэрэл гэгээт ирээдүй боловч зарим хүмүүст харанхуй ирээдүй. Олон олон маргаашууд ар араасаа цуврана. Өнөөдрөөр эхэлж өнгөрсөнөөр баяжих ирээдүй. Хожим өнгөрсөн үе минь гэж дурсагдах ирээдүй цагт алга ташин баяр хүргэе. Учир нь бидний нэгэн үеийн гайхам агшнуудыг зөвхөн тэр л хадгалах болно.

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
Солнце

өнгөрсөн үе өнгөрөөд одсон ч биднээс салдаггүй харин ирээдүй бидэнд юуг ч бэлдэж бж мэднэ

Hiko

Миний хувьд ямар хэрэггүй юманд санаа зовж аль эсвэл айж эмээдэг. Гэтэл үнэн хэрэг дээрээ тэр бүгд миний хийж чадах байсан бүгдийг мохоодог юм шиг.
Юу гэх гээд байнаа гэхлээр өдөр хоногыг арцаан , яаж энэ хугацааг үрэх талаар бодох биш энэ цагыг үр аль болох үр бүтээлтэй өнгөрүүлэх талаар юунаас айлгүй зоригтой байсан нь таны хэлээд байгаа ирээдүйгээ өөрийнхөө гараар бүтээх юм шиг.
Бас хүний гараар ирээдүйгээ бүтээлэгдэг хүмүүс байнаа байна цаана чинь.

Chrono (зочин)

Гоё бичсэн байна өө.

Batsy (зочин)

Өөрийгөө тодорхойлж чадаагүй хүмүүс үр ашиггүйгээр хугацааг өнгөрөөдөг юм болов уу (Блог нээсэн зорилго минь). Би хэн бэ? гэдэгээ мэддэг хүмүүст цаг хугацаа бол тэдний насыг биш харин үр бүтээлийнх нь түүнээс гарах үр шимийнх нь хэмжүүр юм болов уу. Цаг хугацаа биднийг хэмжихгүй бид л цаг хугацааг хэмжиж амьдрах хэрэгтэй :).

Sol@ce

Ирээдүйгээ бид өөрсдөө л цогцлоох учраас сайн сайхан гэрэлт ирээдүйн төлөө ямар нэг юм одооноос хийх хэрэгтэй мөн үү

AntiDotE

Багш нэг юм хийгээч ээ.

Нэг_хүү

tsanan deer hun alhaj bn.tuunii gargasan mu bol ungusun ue. urd maani tsagaan tsas bn herhen mur gargahiig.....

Үлэмжийн чанар

Ирээдүйгээ зохионо доо гэж

LoveLove

Зурагдсан зураг гэж байдаг байж болох ч тэр зургийг илүү сайхнаар зурах эсэх нь бид нараас л шалтгаалдаг байх.
Багш яасан гутранги байдаг болоо вэ. 60 насална гэвэл дөнгөж амьдралынхаа талд нь явж байж. Хийх бүтээх юм, жаргах нас зөндөө байхад.

sunhero (зочин)

bid bugdere ireduid ochij chadna. gehde butsah zam bhgui :-)

Stormy

Би дөнгөж 60 наслахгүй. Ядаж 90 хүрнэ. Энэ нийтлэл бол гүн ухааны бодрол ажгуу.

Зочин

Ene pizdaa hudlaa eldev teneg yum bichhiimaa

~Freedom writer~

Сайхан ирээдүйг цогцлоохын тулд их л хөдөлмөрлөх хэрэгтэй...

AEЯO

"Make your own Destiny"

mep

барагтай баригдахгүй одоо цаг гэдэг уг нь надад байгаа ганц зүйл гэхдэ тэрнээс илүү ирээдүйд хамаг найдлагаа тавидаг нь заримда буруутдаг шиг

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)