МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Өнгөрсөн ирээдүйн зааг буюу өөрийгөө чамлах нь

Өнгөрсөн ирээдүйн зааг буюу өөрийгөө чамлах нь

Өнгөрсөн болоод ирээдүйн алтан зааг дээр бид оршин байна. Тухайн цаг үеийнхээ одоо цаг дээр амьдрагсад бүгд яг энэ алтан заагт байсан билээ. Хэзээ нэгэн цагт өнгөрсөн үе байсан бол бас хойчийн нэгэн өдөр ирээдүй болох болно. Заримдаа өөрийнхөө амьдралыг тунгаан бодохуйд хэтэрхий чамлалтай. Мэдсэн сурсанаар маруухан, бүтээсэн байгуулсанаар муухан байх нь үнэндээ гутамшиг мэт санагдах юм. Нойр хулжин байхдаа өнгөрсөнөө эргэцүүлэн боддог. Үнэндээ тэрийг тэгээд хийчихсэндээ гэж бахархан дурсах зүйлээр асар хомс юм аа. Нэгэн их ухаантны хэлсэнээр "Би юу ч мэдэхгүй гэдгээ хамгийн сайн мэднэ" гэдэг шиг болох юм. Хүүхэд насны цайлган дурсамжууд нэгэнтээ надаас хулжин одсон мэт. Бүүр түүрхэн олон хэсэг зураглалууд л үлдсэн мэт байх юм. Уг нь их л сайхан дурсамжууд тархинд хадгалаатай байдагсан.

Гэтэл бараан дурсамжууд хар тэмдэглэлийн дэвтэрт дүүрэн байх юм. Хүн ер нь цагаан сайхан дурсамжаа мартаад хар тэвтэрт бичигдэн үлдсэнээ илүү санадаг бололтой. Уг нь тэр нэгэн цагт сэтгэл оюун минь хиргүй цагаан цас цав цагаахан байсансан. Амьдралын саад нугачаанд тэр цагаан цаас минь элдэв янзын бичиглэл, зургуудаар дүүрчээ. Уг нь дийлэнх хэсэг нь ариун нандин зураглал байгаасай гэж би хүсдэг юм. Магадгүй насны эцэс болоход нэгэн цагт нөгөө ертөнцөд халин одохынхоо өмнө мөнөөх цаасан дээр бичигдсэн, зурагдсан бүхнийг эргэн нэг харах байх л даа. Хүний амьдрал гандан буурах, мандан дээшлэхийн хар цагаан зааг дээр өнгөрдөг гэдгийг алхам бүрийдээ ухааран мэдэрдэг болж дээ. Энэ хоёрын аль замаар явахаа өөрөө л сонгоно. Муу сонголт хийвэл баллууранд арчигдах зураас мэт уусан сарнина. Харин зөв сонголт дүрэлзэн асахын эх нь болно.

Харамсалтай нь хүн өөрийнхөө сонголтын боол нь болох нь олонтаа. Хүүхэд байхад хэнээс ч юм сонссон үлгэрт итгээд Долоон бурхан одонд хүслээ шивнэдэг байж билээ. Чухам юу хүсдэг байснаа заримдаа санахаа больчихдог. Эргүү тэнэг хүн л ийм байдаг байхдаа гэж өөрийгөө зэмлэнэ. Салхи хөлөглөн дүүлж, хязгааргүй сансарт уусаад алга болчихмоор. Магадгүй хэзээ нэгэн өдөр хүссэн бүхэн болж, би өөрөө сансарын цагаан салхи болхи болон шуугин одох байх даа. Нүдэнд минь байнга харагдах шилэн жинз тоосонд дарагджээ. Хажууханд нь байх үзэгний сав ч мөн адил. Тоосыг нь арчихсан гэж олон удаа бодсон ч...  Хааяа цай уудаг аягыг эс тооцвол цагийн салхи бүхнийг тоосоор даржээ. Ирээдүйд хэн нэгэн энэ зузаан тоосыг арчих л болно.         

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
дурлагч

Тиймээ арчих л болно.
Хүн хүсвэл диваажинг, хүсвэл тамыг бүтээж чадна гэж би лав боддоог.

3apaa (зочин)

Хэ хэ багштан дунд насны хямралд ороод байна уу гүй юу?

Хүслэн (зочин)

хэхэ дунд настны хямрал гэсэн үү? би бас тэгж боддийн тэхдээ хүн ямраар төсөөлнө үү тэр нь биелэгдэж байдаг

AntiDotE

Тэр нэг ойрын ирээдүйд энэ мэтийг сэтгэн байх юм биш биз дээ.

Эмбүүлэй

Бичлэгүүдээс чинь хааяа сонинь содон сэтгэлгээ анзаарагдах юм. Унших дуртай шүү. Гэхдээ би comment үлдээж сураагүй. Одоо харин сурахаас. Stormy залхуурахгүй, тасралтгүй бичиж байгаад чинь баяр хүргэеь амжилт хүсье.

MC Аав

нэгэнт тоос дарсан бол хэн ч арчиж чадахгйү л байхда.
хүн бүрийн зүрхэнд заримдаа өөрөөсөө ч нуудаг тиийм нууцууд байдаг. Чиний хэлдэг тэр цаасны нэг буланг энэ нууцууд урж сэмлэн, зарим нууц нь хээ хуараар гоёж чимж байдаг бол уу.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)