МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Хос алтанзул буюу хослон амьдрахын учир

Хос алтанзул буюу хослон амьдрахын учир

Хүний амьдрахын утга учрыг хайрын сэтгэл гэж би боддог. Бүхнээс агуу, бүхнээс гайхамшигтай. Гэр бүл болж байгаа залуус яагаад ч юм нэг л их гэрэл гэгээтэй, тунгалаг харагддаг. Хоёр биен рүүгээ хараад зөөлөн инээмсэглээд л... Далавч ургасан мэт хөл нь газар хүрэхгүй догдлон дэнслээд л... Харамсалтай энэ бүхэн тийм удаан үргэлжлэхгүй юм. Ихэнх тохиолдолд шүү дээ. Би ямар нэгэн зүйлийг хар бараанаар харж байгаа юм биш ээ. Өнөөгийн нийгмийн байдал, амьжиргааны өртөг, хамгийн гол нь оршин амьдрах орон гэрийн асуудал ийм байдалд хүрэхэд гол түлхэц болж байх шиг. Шинэхэн хосуудад тэр болгон тусдаа гараад байх боломж үнэхээр хомс. Тэгээд сонгож авдаг ганц сонголт нь хэн нэгнийхээ эцэг эхтэй хамт амьдрах. Яг эндээс л хадмууд гэдэг мангасуудын тухай алдарт үлрэг домгууд амилж эхэлнэ дээ. Уг нь тэр хадмууд гээд байгаа мангасууд чинь тийм айхтар хадны мангаа уг нь биш л дээ. Хааяа хааяахан найз нөхөдтэйгээ цэнгэн хөгжилдөх, оройтох энэ тэрийг нь хянан цагдах гээд байдаг болохоор бэр эсвэл хүргэнд энэ нь аймшигтай нь аргагүй дарамт болон харагдана. Үнэндээ тэр бэр, хүргэн өөрийнхөө гэрт байхдаа ч гэсэн ялгаагүй эцэг эхийн шууд хяналтан доор л байсан шүү дээ. Ингээд л хадам болоод бэр, хүргэний дунд улиг болсон ээдрээтэй асуудлууд ар араасаа хөврөн гарна. За энэ ч яахав. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө болохоор зохицуулж болно. Асуудал арай цэгцэрч эхэлтэл эр нөхрөө Солонгос руу үдэж өгөх, нэг үгээр хэлбэл амьдын хагацал эдлэх эхлэл тавигдана. Залуу гэр бүлийн салалтын үндсэн шалтгаан нь хоёр биенээсээ хол амьдрах нь гэр бүлийг жинхэнэ утгаараа "булшилж" байгаа хэрэг. Энэ бүхнийг өнөөгийн эрх баригчдын арчаагүй байдалтай шууд холбох хэрэгтэй гэж бодож байна. Төр засаг нь залуусынхаа нийгмийн асуудал руу чиглэсэн дорвитой бодлого явуулдаггүй. Явуулж байгаа бодлого гээд байгаа зүйл нь 500.000 төгрөг гэх мэтийн "үнэхээр хөгийн" өнөө маргаашаа аргацаасан арчаагүй "аргалалт". 500.000 төгрөгөөр их сайндаа л хоёр сар л байр хөлслөн сууна. Одоо нөгөө солонгос явсан залуу маань ёстой махаа зулгааж байж хэдэн төгрөг нааш явуултал энд нь бүх юмны үнэ тэнгэр өөд авираад гарчихсан байна. Холоос хол байгаа залуусын хооронд хосуудын дунд ан цав бага багаар үүсдэг. Хардалт, энэ тэр хов живээс үүдсэн хэрүүл маргаан. Бас мөнгө төгрөгний асуудал. Нялх үрээ тэврээд үлдсэн залуу ээж, өлгийтэй нялх амьтанаа санаж бэтгэрэх шинэхэн аав. Хэдийгээр муудалдац энэ тэр болохгүй байхыг хичээвч нэг л болж өгөхгүй. Энэ бол өнөөгийн манай "цэцэглэн хөгжиж байгаа" нийгэмд байгаа бодит байдал. Бас хар толбо. Залуус аа. Хослон амьдрахын утга учир чинь ердөө л хоёр биенээ уучлах сэтгэл, бие биерүүгээ инээмсэглэхэд байдаг юм. Хайр гэрэлтсэн анхны харцаараа л насан туршдаа хэн хэнээ харж хайрлаж явахад л оршдог гэж би боддог. Хоёр биесээ хайрлаж, зөөлөн дулаанаар харж, баясал бэлэглэж амьдарцгаая залуус аа...
start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
huuj (зочин)

dajgui um bayasal belegleh yumsan

amraa (зочин)

uhemgui munhiin tsagaan uul tsetseg shig uu

zulzaga (зочин)

saikhan bichjee

muujee (зочин)

uuchlaarai zasrashgui gunilah shaltaan mini hair shde

yumjir (зочин)

unen shuu uneheer unen onoogiin bidhii ireedui ygl tiim bgashuu dee

art (зочин)

sanal neg l bn

mj (зочин)

hooh!uneheer l uraa hashgirmaar l bna.Onoodor hetsuu zuil tohioloo ch humuusee bie bien ruugee haraad ineemsegledee.tand ymar ih zuiliig burhan ogch ve.onoodor hooson ch margaash chamd hajuunaas chin tushih uneheer tom bagana omno chin zogsh bna.ene l hunii amidraliin az jargal.husel moroodliin etsiin zogsolt bhda.humuusee bie bie ruugee haraad ineemsegle

ulemj (зочин)

Neeh saihan ineeye. Gehdee ireeduin hanidaa zoriulj. Goyo bichjee

bi? (зочин)

neeree shu. 2 bieneesee hol bval heruul salahguigeer barahgui bie bieneesee hondiirsoor ger bul saldag daa. ene bdal ch minii amidrald tohioldoj bna daa. segeleer unaj bna daa.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)