МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Эх оронч үзэл, үндэсний үзэл санаа тун бага зүйлээс эхэлдэг юм шүү

Монголд ардчилсан хувьсгал өрнөсөн үеэс эхлэн үндэсний үзэл санааны тухай айх ичих зүйлгүйгээр ярьдаг болсон. Олон зууны түүхтэй, дэлхийн хагасыг монгол гутлын улаар тамгалж явсан, хүн төрөлхтөний түүхэнд эзэнт гүрнийг жинхэнэ утгаар нь байгуулж байсан гээд бахархан ярих, үеийн үед  дуурсах арвин их түүх бидэнд өвлөгдөн ирсэн. Мэдээж энэ бүхнээрээ бахархах нь зүйн хэрэг юм аа. Харин энэхүү бахархалт сайхан өв уламжлал, түүх соёлоо хэт хавтгайруулж байгаа харамсалтай. Эх оронч үзэл гэсэн нэрийн доор хэт үзэл давамгайлж эхэлбэл юунд ч хүргэж болзошгүй гэдгийг санууштай. Ер нь жинхэнэ эх оронч үзэл гэж юу юм бэ. Эх оронч үзэлтэй, үндэсний үзэл санаатай гэж өөрийгөө нэрлэхийн тулд наад зах нь зажилсан бохио гудамжинд хаяхгүй байхаас эхэлдэг гэж боддог. Үнэндээ бидний ярьдаг үндсэрхэг үзэл маань тун бага зүйлээс эхэлдэг юм. Татаад дууссан тамхины ишээ зориулалтын саванд хаяж, нус цэрээ хаа таарсан газраа хаядаггүй ёс зүйн хүмүүжлээс эхэлдэг. Хий хоосон бардамнан цээжээ дэлдэж, хэн нэгэнд бялдуучилах нь эх оронч, үндсэрхэг үзэл биш харин ч гутамшиг бизээ.  Эх орноо хөгжүүлж, дэлхийд үгүй юм гэхэд азийн түвшинд гаргахын тулд наанадаж англи хэлийг эх хэл шигээ сурах хэрэгтэй. Англи хэлийг сураад дэлхийн мэдлэгийг монголдоо авч ирвэл тэр нь жинхэнэ эх оронч үзлийн нэг илэрхийлэл болно.

Мөнхийн хөрш болсон хоёр улсын түүх соёлыг судалж, хэлийг нь төрөлх монгол хэл шигээ сурвал бас л үндсэрхэг үзэл гээд байгаагийн эхний алхам болох билээ. Бодит байдал дээр нөгөө омгорхож цээжээ дэлдээд байдаг монголчуудын ихэнх хэсэг нь /бүүр бүгдээрээ шахуу шүү/ эх орныхоо хилийг давангуутаа хэн ч биш болж хувирдаг нь гашуун боловч үнэн шүү дээ. Солонгосын гааль дээр очоод хөгжил доройнхоо "буянаар", бас хэл мэдэхгүйн зовлонгоор заазлагдах гэж байгаа мал шиг тусгай өрөөнд эр эм, хөгшин залуугүй туугдан ордог нь харамсалтай үнэн. Тэр цагт "Би монгол" гэж цээжээ дэлдэж, барданадаг зан нь хийсэн одож арчаагүй дорой болдог нь бас л гашуун үнэн. Харин тийм байдалд орохгүйн тулд, омголон зангаараа байхын тулд муу хэлээд байгаа тэр улс орнуудынхаа эх хэл, түүх соёлыг сайтар судлан үзэх нь зүйтэй. Хий хоосон бардамнал бол сул дорой хүмүүсийн тайвшрал гэдэг Стефан Цвиегийн үгийг санаж явахад хэзээ ч илүүдэхгүй. Бидний барданаж байх цаг хойно үлдээд байна. Өнгөрсөнөө биш ирээдүйгээ харах цаг ирчихээд байна.

Та өөрийгөө эх оронч, үндсэрхэг үзэлтэй гэж хэлэхийн тулд Монголын төлөө цохилох зүрхтэй байх хэрэгтэй. Ядаж нууц товчоогоо бүрэн унш. "Гэсэр", "Жангар"-аа бүгдийг нь үгүй юм гэхэд хэсэгчилж хэвлэгдсэн байгааг нь олоод уншчих. Түүхийн номнуудаас ядаж ганцыг бүрэн бөгөөд сайтар ойлгоод унш. Жирэмсэн эхчүүд үр хөндүүлэхээ больчих. Монгол омгорхол гэж цээжээ дэлдээд байгаа залуус энэ үр хөндөлтийн эсрэг зогс. Үнэхээр монгол хүн гэж омогшихийг хүсээд байгаа юм бол эхлээд эцэг хүн байж сурах хэрэгтэй. Эцэг болж байж л эх орноо хайрлах болно.  Шууд утгаараа монгол эрчүүд хариуцлага хүлээж сур. Өчүүхэн хариуцлагаас өөрийн улаан нүүрийг авч гарахын тулд хэн нэгнийг золиослож байгаа бол та "БИ ЭХ ОРОНЧ, ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛТЭН, МОНГОЛООРОО ОМОГШДОГ" гэж агаарийн хоосон зүйл бүү ярь. Эх хэлээрээ зөв яриад сурчих хэрэгтэй. Бичиж байгаа арван үгнийхээ наймыг нь ядаж алдаагүй бичдэг болчих. Тэр цагтаа "Би монгол хүн" гэж бахархал даа. Нийгэмд байр суурь эзэлсэн шилдэг бизнесмэнүүд хэдэн бөхчүүдийг ивээн тэтгэж, өндөр цалин хангамж өгч байснаас программистаар сурч байгаа хэд хэдэн оюутныг ивээн тэтгэ л дээ. Эцсийн дүндээ сурч боловсорч байгаа залуус л нийгмийн баялагийг бүтээх болохоос хэдэн бөхчүүд хэзээ тэр баялагийг бүтээхгүй гэдгийг санахад илүүдэхгүй. Нэгэн биеийн хүчээр ганцыг дийлэх бол мэдлэг ухааны үрээр мянгыг дийлнэ. Монгол монголоороо, яг өнөөдрийн энэ янзаар байгаад байвал дэлхийн хөгжлөөс хол хаягдаж үр хойч маань биднийг муугаар хэлэх болно шүү. Тэгж хэлүүлэхгүйн тулд оюун ухааныг шүтэх хэрэгтэй. Би эх оронч, үндсэрхэг үзэлтэй гэж орилдог улсууд энэ нийтлэлийг уншаад нэгийг бодож хоёрыг тунгаах биз. Эх оронч үзэл, үндэсний үзэл санаа тун бага зүйлээс эхэлдэг юм шүү.

start=-4 , cViewSize=50 , cPageCount=1

46 сэтгэгдэл:

null
БОРОО

Эх оронч үзэл хужаа ногоо лууван худалдаж авахгүй өөрөө хашаандаа нэг шуудай төмс тарихаас эхэлнэ.

Эх оронч үзэл өөрсдөө үйлдвэрлэдгүй эд хөрөнгөнд үрэлгэн биш гамтай хандсанаар эхэлнэ.

Эх оронч үзэл муйхар туйлшрал биш ухаантай бодолоос эхэлнэ.

Эх оронч үзэл ажилтай, боловсролтой, соёлтой залуусаас эхэлнэ.

Эх оронч үзэл эрүүл саруул бие хаатай, хийж бүтээх эрмэлзэл дүүрэн Монгол хүнээс эхэлнэ.

Заавал дайнд явах хэрэггүй, заавал хүч хэрэглэх албагүй.

Эхлэл ДИЗААН

Бид түүх бүтээж байгаа харин ямар түүх бүтээх нь биднээс шалтгаална. Остоорын нийтлэлд БАЯРЛАЛАА гэж хэлмээр байна.

БОРОО

Над шиг ингээд хэлчих Үндэсний үзэл санааны удирдагч хэрэгтэй бна нтр. Яг Махатма Ганди шиг, Яг Хо Ши Мин шиг, Яг Кастро шиг, Яг Пак генерал шиг, яг Жон Кеннеди шиг... нэг ширхэг хүн байхад бидний тархийг муу муухайгаас нь угааж, бузар булай, өчүүхэн бодолоос минь салгаад өгөөсэй. Залхуу зан, хэнэггүй Монгол нтр гэсэн хогийн төлөвшилүүдээс салгаад өгөөсэй билээ.

Зочин

Хийморь лундаагийн билэгдэл болсон хэдэг бөхчүүд нь ухаан муутай. Ард түмнийхээ хайрыг уландаа гишгэдэг. Тэгээд хээгүй гүндүүгүй зан энэ тэр гэж донгосно. Тэр хээгүй гүндүүгүй байдаг үе нь тэртээ ард үлдчихээд байхад шүү. Үндэсний үзэл санааны удирдагч ойрын ирээдүйд тодрон мандаасай билээ. Уг нь тийм чадварлаг хүн байгаа даа...

Эхлэл ДИЗААН

Бороо ядаргаатайн байжий л даа хаха
Шинээр нэгдэн орсон залуу гого блоггэруудын санаа бодлыг уншмаар байна шд

Цоомоо

зөв гийв ми файв

БОРОО

Нэгэстэд: Ийм гарчиг биччихсэн байхад хүмүүс орж ирж уншина гэж үү. Тэгсэнд орвол "кккккк" гэчихсэн гарчиг байвал бөөн бөөнөөрөө орж ирээд 1-т, 2-т, 3-т гээл комментолоод унана биздээ.

Hi Dalai

Тиймээ үнэн. Эх оронч үзэл хувь хүн биеээ яааж авч явхаас эхэлдэг. Тэр бизнесмэнүүд залуу үеээ дэмжээсээ ЗАЛУУ ҮЕ БИД ЦАХИУР ХАГАЛНА ШҮҮ

Stormy

Нээрээ бороогийн зөв шүү. Гарчиганд их учир бий. За ямар ч гэсэн залуусаа хүлээж л байхаас. Ямар үзэл бодолтой байгааг нь мэдчих юмсан даа.

Зочин

http://news.gogo.mn/r/6757

дурлагч

Миний бодлоор эх оронч хүн гэж эхлээд Монгол хүн болсондоо баярладаг, Монгол эх орноо хайрладаг хүнийг хэлнэ. Ийм байхын тулд үүх түүхээ, соёл, зан заншилаа сайн мэддэг, газарт ургасан ганц цэцгийг ч гэсэн хайрлаж гамнаж мэддэг байхыг хэлнэ. тэгээд үнэхээр л эх орноо гэсэн зүрх сэтгэл байгаа л бол сайн мэдлэгийг хурааж, ажилласаг, зорилготой тэрэндээ хүрэх эрмэлзэл тэмүүлэлтэй, хариуцлагатай байх хэрэгтэй.
Миний хийсэн бүхэн, зорьсон бүхэн минь эх оронд минь нэмэр болж байгаа. Миний гишгэлэх газар шороо маань миний амьниас ч илүү үнэ цэнэтэй. Яагаад гэвэл энэ газар үгүй бол Монгол хүн гэж үгүй. Би үгүй учир.

Цоомоо

Эх орноо хайрлаж байгаагаа харуулж байна гээд заавал туг далбаа намируулах хэрэг байхгүй,Чингис гээл байнга чарлаад байх хэрэг байхгүй өөрийгөөл хөгжүүлэх хэрэгтэй тэрнээс би дэхийг эзлээд лааж байсан хүмүүсийн хойчис байна гээд мягна чарлаад амшилт олохгүй

дурлагч

Хүн бүхэнд хамгаас илүү хайрлаж, хямагдаж, гамнаж явдаг зүйл гэж байдагдаа. Тэрэндээ бид ямар их сэтгэл гаргадаг билээ. Амь тавьчих гээл гүйдэг шүү дээ.
Эх орон гэхэд яг тэр амин хайртай зүйл шигээ хайрлах, хямагдах, гамнах, нандигнах сэтгэл төрөхгүй л байгаа бол өөоийгөө эх оронч гээд ч яахавдээ. Хамгийн товчхондоо.

Оранж

эх оронч үзэл хамгийн багадаа л хогоо гудманд хаяхгүй хогийн саванд хийхээс л эхлэх байх даа эгж би боддий шт.

Undriga (зочин)

Зөв зөв.

Коала

голыг нь олж дээ. Худлаа үндсэрхэг үзэл гаргагчид инээдтэй санагдаад байдын. Ядахдаа эх хэлээрээ сайхан ярьж зөв бичдэг болоосой

SinГ©ad O'Connor

Гэсэр, Жангар, Нууц Товчоо гурвыг уншиж байсан юм байна бараг 10аад жилийн өмнө. Харин бичлэг болон Бороо-гийн анхны сэтгэгдэлтэй санал нийлж байгаагаа уламжлая.

АНИРГҮЙ (зочин)

ХЭХЭ ТЭГЭЭД ЗАРИМ НЭГ ХҮМҮҮС ХОГОО КАРМААЛЧИХААР ГҮЙ ЧИ ЧИНЬ ЧИНИЙ НАААД КАРМАА ЧИНЬ ХОГЫН САВ ЮМ УУ ГЭЭЭД ГАЙХДАГ ШД. БОДУУУЛ ТЭР ХҮМҮҮС ХОГОО ТЭГЭЭЭД ЯГ ХОГЫН САВАНД ХАЯДАГ УУ ГҮЙ ЮУ БАС СОНИН ШД.


ГҮЙ ТЭГЭЭЛ ЗАРИМ НЭГ ХҮНҮҮС ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ГЭЭЭЛ НЭЭЭГ ИХ АПУГ ӨРГӨНӨ. ТЭГЭЭЭЛ ТЭР ХҮМҮҮС БАС МОНГОЛ ЛУУВАН МОНГОЛ ТӨМСӨӨ АВЧ ХЭРЭГЛЭДЭГ ҮҮ ГЭДЭГ СОНИН ШД

АНИРГҮЙ (зочин)

ГҮЙ ТЭГЭЭЭД ЗАРИМ НЭГ НЬ МУУСАЙН ХУЖААА СО НАР ГЭЭЭЛ ТЭГНЭ. МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ ОРООД ХУВЦАСАА АВЧ ӨМСӨЖ БАЙНА УУ ГҮЙ ЮУ БАС СОНИН ШД

АНИРГҮЙ (зочин)

ЁОО ЁООО БИЧИЙ ГЭВЭЛ ИХ ЮМ БАЙНА ТЭХ ҮҮ?? ГҮЙ ЯДАЖ АВТОБУС ТРОЛЛЕБУСАНДАА ЗОХИХ ҮНЭЭ ТӨЛӨӨД СУУЧИХДАГ Ч БОЛЧИХООСОЙ

aztan

за бүр жааханаас нь эхэлье хэхэ. Очиж хичээлээ хийе.

Ицми (зочин)

ямар сонийн бэ. миний аааааль түрүүн бичсэн комент ороогүй байхын.

би орцон гэээээлллл найдаааааалллл байсышд. дахиад оруулахаас

Ицми (зочин)

Шууд утгаараа монгол эрчүүд хариуцлага хүлээж сур. Өчүүхэн хариуцлагаас өөрийн улаан нүүрийг авч гарахын тулд хэн нэгнийг золиослож байгаа бол та "БИ ЭХ ОРОНЧ, ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛТЭН, МОНГОЛООРОО ОМОГШДОГ" гэж агаарийн хоосон зүйл бүү ярь.

MC Аав

нэг бодол: ер нь эх орон гэж юу юм. эх оронч байна гэж юу гэжугаан.
Би ингэж бодлоо л доо, би өмнө нь найз нартайгаа суугаад маазрах үедээ эсвэл жоохон байхдаа мөрөөддөг байсан утга учиргүй их мөрөөдөл дундаа л эх орны тухай боддог байсан байх. нээрээ шүү бусад үед бол би хэзээ ч эх орныхоо тухай.
би хэзээ ч эх орныхоо төлөө ийм юм, тийм юм хийе гэж бодож байгаагүй, эх орноо хөгжүүлэх тухай бодож, яавал манайхан хуулиа дээдлэх юм бол, эх орныхоо төлөө гадаад хэл суръя да гэж, эсвэл яавал авлигал хээл хахуул буурах бол гэж огт бодож байгаагүй ээ
харин би өөрийнхөө хамгийн хайртай хүмүүсийнхээ, тэдний сайн сайхан амьдрал, аз жаргал, баяр ёслол, уйтгар гунигийн тухай бодож санаа зовж явсан. бас би өөрийнхөө төлөө хамгийн ихээр санаа зовж, анхаарал тавьж байхыг боддог.
би өөрийнхөө төлөө хэл сурхыг, өөрийнхөө төлөө эрүүл байж, өөрөө өөртөө ёс суртхуун, үзэл бодолтой байхыг хичээдэг. Тэгж байж би бусдын төлөө ямар нэг үйлдэл хийж чадна.
Магадгүй миний адил 100 100н хүмүүсийн өөрөө өөртөө, өөрийнхөө төлөө хийсэн бүхэн эх ороны төлөөх үйл хэрэг гэж бодож байна. би өөрийгөө хөгжүүлбэл, эх орон маань л хөгжинө. гэхдээ хулгай хийж, худал хэлэхгүй, хууль зөрчихгүйл байвал болоо
Хувиа хичээцгээ хүмүүсээ.

АНИРГҮЙ (зочин)

нэг ёсондоо эх орон гэдэг чинь элэг зүрхнээс уяатайм гэнэлээ чиний өөрийнхөө төлөө төвьж байгаа санаа чинь эх орныхоо төлөө тавьсан санаа гэж ойлгож болно л доо чи сайхан байвал эх орон сайхан байна гэсэн ерөнхийдөө чиний сайхан муухай байх чинь эх орон чинь сайхан муухай байхаас шалтгаална гэсэн үг

Melody

Тиймшүү эх оронч үзэл, үндэсний үзэл санаа тун бага зүйлээс эхэлдэг тиймээс дор бүрнээ нэгийг бодож хоёрыг тунгааж, эх орныхоо төлөө мөн өөрийнхөө төлөө хичээх л хэрэгтэй. рхэг

bataa

эх оронч үзэл гэж монгол хүн монгол хүндээ хайртай бхыг хэлнэ, би хэнтийнх чи увсынх гэлгүйгээр, би хотынх чи хөдөөнийх гэлгүйгээр, би ухамсартай чи ухамсаргүй гэлгүйгээр, би эндээ ажилладаг чи өмхий со-чуудын угаадас угаахаар явсан гэлгүйгээр

хотын хэдэн байшингаас илүүтэйгээр гол горхио хайрлахаас, хойтон дээд сургуульд ямарч үнээр хамаагүй сурахаас илүүтэйгээр хойморт суугаа настанг хүндэлж сурахаас

бүх юм эхэлнэ......

хүн хүнээ, монгол монголоо хайрлахаас эхэлнэ гэж бодож байна.........

Янзагахан

Би гэсэн үзэл санаа чинь эх орон гэдэг үзэл санааг давхар хадгалж явдаг байгаасай.
Одоогийн нийгэмд залуус оюунлаг байж шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлээсэй, мэргэшин сураасай... Нийгэмдээ баялагийг бүтээж үндэсний үзэлээ илэрхийлээсэй...

Che.

Хүн гэдэг амьтан чинь байгаагаасаа илүү оюунлаг, хүнлэг, ухамсартай, ёс суртахуунлаг байвал тэгээл үндсэрхэг үзэл гэдэг чинь нийцтэй, эерэгээрээ тэр хүний дотор оршиж байдаг гэж ойлгож байна. Гартаа барьж яваа хогоо эсвэл зажилж яваа бохио шууд хаяна гэдэг чинь наад захын үндсэрхэг үзэл гэхээсээ илүүтэй ёс суртахуунтай холбоотой болоод явчина тэхээр юунлаг, хүнлэг, ухамсартай, ёс суртахуунлаг байдал нь өөрөө бүх ... үзлийн эхлэл болуу гэж бодоол байна.

Super (зочин)

Yaaag unen.Yamar neg uym tun baga yumnaas eheldiin gedeg unen shuu

Anime

эх оронч үзэл үндэсний үзэл санаа "надаас" эхлэнэ.
ирээдүй чам дээр хүссэн хүсээгүй хүрээл ирнэ, тэрэнд санаа зовж толгойгоо шаагаад яахав, зүгээр л өнөөдөр хийх юм аа сайн хийхэд л болно, тээл нэг мэдэхэд Монгол маань дорнын бар болцон байх бус уу ккк

Moonoo (зочин)

Дор бүрнээ өөрсдийнхөө хийх ёстойг сайн хийгээл эрх үүргээ ухамсарлаад яваад байхад болно гэж боддогшд
...нээрээ Дагваа зодог тайлсан чинь "Японы элчингийн урд жагсая" этр гэж шааассс хахаха

HERO

За тэхлээр ойрын хэдэн сард харагдаагүй гарчиг байна. Энэ талаар бичих ч хүн байхгүй шахуу байв, Юуны түрүүнд баярлалаа гэчий. Эх орон ч үзэл бол зүгээр л бусдыг хайрлаж хүндэтгэж ухамсартай яваасай л гэж бодож байна. Маш энгийн зүйлээс л эхэлнэ шүү дээ.

Zeusy (зочин)

Өө гоё янзтай. Энийг чинь хэлээд байгаа шүү дээ. Стормигийн сүүлийн хэдэн бичлэгтэй санал нийлээд байгаа. Худлаа омогшиж цээжээ дэлдэхийг эх оронч гэж хэлдэггүй л байхгүй юу. Хятадыг зодсоноороо ч үндсэрхэг үзэлтэн болчихгүй шд. Эх орноо хайрлаж сурах л хэрэгтэй. Миний энэ хэлсэн үгийг хүмүүс ер нь ойлгодоггүймаа. За ямар ч байсан нийгмийн хөгжил гэдэг чинь хувь хүн болгоны хөгжлийг хэлдэг бид хэр их боловсролтой соёлтой чадавхтай байгаагаар минь Монгол улс дүгнэгдэнэ шүү. Тэрнээс биш Энхбаяр Элбэгдоржоор болон тэр 76р дүгнэгдэхгүй

Бодлоороо Оролдох Лаг Дуртай Унтамхай Уншимхай Шаар

Эх оронч үзэл гэдэг иргэн надаас эхлэнэ гэж би мунхагладаг. Би хүнтэй танилцахдаа намайг Долоодой овогтой Санжаанамдагийн Болд-Эрдэнэ гэж бүтнээр нь хэлдэг. Нэрийн хуудас зэрэг зарим зүйл дээрнэр албан тушаалаа бичихдээ ч нэрээ бүтнээр нь бичдэг. Чи ямар ямар хэлтэй вэ гэсэн асултад би гадаад хэл мэдэхгүй, монгол хэлээ л бага зэрэг гадарлана гэж хэлдэг.
Аз болж би Монгол судлалын ангийг төгссөн. Түүнийхээ хүчинд би монгол хүн гэж хэлэх өчүүхэн ч атугай зүйл сурч авсан гэж боддог юм. МНТ, Гэсэр, Жангар, Монголын аман зохиол, орчин үеийн уран зохиолыг бүгдийг нь биш гэхэд хугаслаад уншсан...
Жич: Стоорми, Бороо 2-той бодлын үзүүр нийлж байгааг хэлье гээд биччихвэл арай чаминдчихсан болдог юм болов уу...

~Freedom writer~

Бяцхаан зүйлээс бид эх ороноо гэсэн сэтгэлээ илэрхийлж болно. Таний хэлдгэр гудамжиндаа шүлс нусаа хаяхгүй, хогын сав бхгүй блаа ч хогоо халааслаад алхах тэр жижиг зүйлээс эхлэнэ гэж бодог юм. Жижиг бүхнээс том зүйлс эхлэнэ шүү дээ.

Миний хувьд бол Монгол гэсэн нэрийг олон гадаадыханы дунд унагачихгүй явахыг л эрмэлзэж бна даа. Зарим нэгнийх нь хувьд бол анх удаагаа харж бгаа Монголчууд нь ч бид бх. Тиймээс Монгол хүмүүс гэж ийм хүмүүс бдаг, бид ийм түүх соёл, зан заншилтай улс үндэстэн шүү гэдгээ олон олон хүмүүст харуулахыг хичээж бгаа. Магадгүй нэг хичээл дээр миний бэдлэж очсон хэдэн зурагнаас тэд Монгол үндэсний хувцас ямар бдаг, дээл гэж юу болохыг мэдэж авна. Энэ л миний эх оронч үзэлийн бяцхан илрэл....

Үлэмжийн чанар

ЭХ ОРОН ХААНААС ЭХЭЛДЭГ ВЭ

ЭХ ОРОН БИДНИЙ ҮЙЛ ХӨДЛӨЛ ОЮУН БОДЛООС ЭХЛЭЛТЭЙ БИЛЭЭ

Үлэмжийн чанар

ЭХ ОРОН ЮУНААС ЭХЭЛДЭГ ВЭ гэж залруулмой

Oogiinoo (зочин)

Таалагдлаа.

Улаан Малгайт

монгол биш Монгол гээд эхний үсгийг нь томоор биччихвэл бүр гоё. Өчүүхэн зүйлээс эхлэнэ гэж үнэн шүү. Бид хий дэмий омогшиж байхаар зүгээр л гудманд ядаж нус цэрээ ааааххх пир паррр гээл хаяхаа больчихвол их зүгээр байна. Гэмгүй явж байгаад тэрэнд нь оногдчих гээл байхын.

Зочин

Эх оронч байхын тулд их зүйл хэрэгтэй биш ээ

САНАСААР

сайхан хэлж энэ гүндүүгүй монгол эр хүн гэдэг нэр надад таалагдадгүй энэ нэг талаараа жаахан төөнөг гэсэн үг шиг санагддаг ш дээ

найз (зочин)

нэг юм бодогдлоо баярлалаа

найз (зочин)

нэг юм бодогдлоо баярлалаа

найз (зочин)

нэг юм бодогдлоо баярлалаа

bulgaa (зочин)

Эх орон минь төлөө юу хийв гэж бодохынхоо өмнө эх ороныхоо төлөө би юу хийв гэж өөрөөсөө асууж сур?
эх оронч үзэл гэж хувь хүн надаас эхлэнэ.Миний эх оронч үзэл монгол хэл соёл,төрөлх монгол хэлээрээ зөв хэлж зөв ярихаас л эхлэнэ. Би амар амгалан энэ сайхан монголд төрсөнөөрөө бахархах нь миний өчүүхэн бодол
Би энэ монголд төрсөн нь намайг эх орон минь миний төлөө юм хийх байх гэж бурханаас ч гуйсан ч юм билүү! Монгол хэн нэгнийгхээ дэгүүр амдрах гэж арчаагүй үзлээр ханддаг нь гутамшиг
Би сайхан амьдарх ёстой гоё хувцаслах хэрэгтэй гэж боддог ганц заяах насандаа ингэх нь зөв л дөө гэхдээ ганц ч болов миний эх орон гэж бодож үзэж байсан уу?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)