МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Япончуудыг хараахаа больцгооё. Нэг бөх зодог тайлаа л биз

Өчигдөрхөн сумогийн 68 дахь их аварга Асашёрюү Дагвадорж зодог тайлж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн билээ. Монголчуудын дундаас төрсөн анхны их аварга Дагвадоржийг зодог тайлсанд олон хүн харамсан байгаа нь мэдээж. Тэгвэл энэ явдлыг арай өөр өнцгөөс нь харах гээд үзье л дээ. Хүмүүс "муусайн самурайнууд янз бүр болсоор байгаад зодог тайлууллаа, хөгийн новшнууд" гэх мэтээр харааж байгаа нь хаа сайгүй үзэгдэх болж. Үнэндээ япончуудад ч гэсэн үндэсний үзэл санаа байгааг санах хэрэгтэй. Тэр хол байгаа японуудын оронд өөрсдийгөө нэг тавиад үз. Тэд үндэснийхээ спортод япон хүн хаанчилж байгаасай гэж хүсч байгаа. Монголчууд Мангуш гээд тувагийн бөх ирэхээр яаж дардаг байлаа даа. Ер нь япончууд монгол хүүхдүүдийг тоож аваачин сумод оруулаагүй бол яах байсан хэрэг вэ. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг. Их аварга ч бас тэр ёсыг нь дагах нь зүйн хэрэг байсан. Өнгөц харахад аваргыг шахсаар байгаад гаргаж байгаа мэт боловч ёс журамыг сахиад явсан бол ийм байдалд хүрэхгүй байсан. Омголон бардам зангаа дарж, ёс жаягаар нь явсан бол өнөөдөр энэ мэт асуудал гарахгүй байх байсан биз ээ.

Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэгчээр их аваргад өөрт нь бас асуудал байсан байж таарна. Бодит байдал дээр их аварга өөрөө энхийн цагаан тагтаа биш байсан шүү дээ. Тэгээд ч бид японуудыг тэгтлээ хараагаад үзэн ядаад байх хэрэггүй мэт санагдана. Ядаж л гадаадаас орж ирдэг хандив буцалтгүй тусламжийн 70 гаран хувийг япончууд өгч байгаа. Эрчим хүчний салбарт л гэхэд 2005 он хүртэл 3-н удаагийн буцалтгүй тусламж 2 удаагийн хөнгөлөлттэй зээл олгож. 1992-95 онд 1.6 тэрбум иен, 1996-98 онд 1.2 тэрбум иен, 97-99 онд 4.5 тэрбум иен, 2003-2005 онд 6.5 тэрбум иен олгогдож станцад шинэчлэл сэргээн засварлалт хийсэн байх юм. Мөн зам засварын ажилд хамгийн их тус хүргэж байгаа нь мөнөөх л япончууд. Удахгүй баригдаж эхлэх гэж байгаа анхны гүүрэн зам бас л Японы засгийнгазрын буцалтгүй тусламж. Өнгөрсөн зунжингаа засагдсан хэвтээ тэнхэлгийн гол замуудын засварын санхүүжилтийн дийлэнхийг бас л өнөөх японууд өгсөн. Тэгэхээр нэг бөх зодог тайлсаны төлөө бүхэл бүтэн ард түмнийг газар доогуур ортол хараахаа больцгоовол яасан юм бэ. Зодог тайлах чинь спортод байдаг энгийн зүйл биз дээ. Утга учиргүй туйлшралаа зогсоовол ухаалаг алхам болох биш үү.  

start=8 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 58-с 9-58 харуулж байна

null
bataa

яахуудээ яаж ч чадахгүй шүтэн бишрэгчид нь эндээ л тэгж галзуурч жаахан ч гэсэн тайвширъя л даа

япончууд монголд буцалтгүй тусламжаар тэргүүлдэгийг бид мэднэ
япончууд шударга хэнд ч үйлчилдэг хуультайг мэднэ
япончууд .....

гэхдээ бас япончууд хэнд ч өгч байгаагүй шийтгэлийг /боловсон зангаар сумогоос хөөх гэж үзсэн шдээ, даанч бараагүй болохоос/ асад бөмбөг өшиглөснийх нь төлөө өгсөнийг ч мэднэ
тэрийг аса давж гарч ирээд түрүүлэх хэмжээндээ барилдсаныг ч бид мэднэ
бид давгаагаа монголдоо хайртай монголоороо сэтгэж монголоороо омогшиж бдагийг ч мэднэ
магадгүй тэр зодоон монголоо гэсэн сэтгэлээс ч үүссэн байж болох талтай л юм билээ

Stormy

Зочин гуай. Тэгвэл би ч гэсэн үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байна. Тйим юм бол чи нэр усаа бичээч. Хөгийн аймхай, багны цаана нуугдсан бэртэгчин новш вэ.

хэхэ (зочин)

Остоормоо энэнд уурлахаар юм болсон гэж үү.Тэр хүн ч бас үзэл бодлоо л илэрхийлж байна шд. Юун их цочмог уур вэ.

anjigai (зочин)

Зөв л өнцгөөс харж байна.

Дэлхий толгойт

Муулсан ч яадийийийн, Манай Давгаа аварга ямар чадалгvидээ зодог тайлсан биш ... Тэгсэн бол самурай нарыг муулахгvи ээ
эд нар чинь чадахаас нь айсан болоод зодог тайлуулж байгаа юм . тэгэхээр муулцгаая гэж....

molasses

HUUUY CHI UURUU L GANTSAARAA MUULAHAA BOLINO BIZ.BIDNII MONGOLIIN BAHARHAL ZA YU.YU CH MEDKUU YUM BJ YAAHANVEE HARIN.GUUU EE ENE ER NI MONGOL HUN MUNUUUU.MONGOL HUN BUR UNUUDUR NULIMSTAI BN.ME TOO

molasses

HUUUY CHI UURUU L GANTSAARAA MUULAHAA BOLINO BIZ.BIDNII MONGOLIIN BAHARHAL ZA YU.YU CH MEDKUU YUM BJ YAAHANVEE HARIN.GUUU EE ENE ER NI MONGOL HUN MUNUUUU.MONGOL HUN BUR UNUUDUR NULIMSTAI BN.ME TOO

Ицми (зочин)

монгол хүн бүр гэнүү. би лав биш шүү. иргэний үнэмлэхтэй хүн шүү би кк

усыг нь уувал ёсыг нь дага гдг Монгол үг байдаг. тэр хатуу ёс жаягтай газар оччихоод байнга тэр дүрмий нь зөрчөөд хүн барьж авч зодоод байж болку л дээ. Бид нэг тийм хэт туйлширсан бодолтой л доо. Их аварга "чи хятад гэж хэлэхээр зодсон байлээ, хохь нь.аваргын зөв" гэж хэлж бол болкушдээ кк. Бид чинь хуулийн хүрээнд бүх асуудал зохицуулагддаг 21-р зуунд амьдарч байгаа улс байж тийм сонин зүйл яриад нэгийгээ онгироогоод, дэвэргээд байж болку л дээ

Мань хүн хөөгдсөнөөс зодог тайлсан нь дээр гэж бодсон байх. Тэр нь ч зөв.

SinГ©ad O'Connor

Бусад шигээ иргэншилээ сольж, эсвэл япон эхнэр авалгүй МОНГОЛ хүн хэвээрээ үлдсэн тэр залуугаар би маш их бахархаж байна.

Stormy

Бид нар хэддүгээр зуунд амьдарч байгаа вэ гэдгээ мэдэж байна уу. Одоо асуудлыг нударгаар шийддэг үе өнгөрсөн. Бид нар харанхуй зуунд амьдарч байгаа биш шүү. Ямар ч тохиолдолд бусдын биед гэмтэл учируулсан бол хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг. За тэр монгол хүн бүр нулимстай байгаа гэдэг ч арай сэрүүднэ ээ. Нэг бөх зодог тайлсан төлөө уйлж байдаг яасан бэлэн нулимс вэ. Бөхчүүдээр бахархахаас илүүтэйгээр нийгэмд баялаг бүтээж байгаа оюунлаг залуусаар бахархаач.

Bolduush (зочин)

Би блогтоо нэвтрээгүй дандаа ардаа зочинтой явжаагаа шүү...
Тэр япончуудын өгсөн мөнгөний хэмжээг нэг бүрчлэн бичсэн чинь надаа тэгж санагдлаа, хө. Япончууд бидний үлгэр дуурайл болохоор ажилч, хөдөлмөрч хүмүүс гэдгийг мэднэ.
Гэхдээ бидний мэддэггүй асар их бохир заваан зүйл тэнд байгаа ш дээ. Япончуудын тэр их тусламжийн цаана ямар санаа байдаг бол гэж лав нэг удаа бодож үзэж байсан...
Бид хоосон омогшдог гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ урьд нь, тодруулбал сүүлийн 100, магад 200-300 жилд ийм омогшил байдаггүй, бүр хөгийн гарууд байсан шүү дээ. Эх орноо, үнэнч найзаа, өв соёлоо худалдаж, устгалцаж явсан тийм л сэтгэлгээг бидэнд суулгасан байсан байх. Харин одоо сэтгэхүй хийгээд сэтгэл зүрх, ухамсрын хувьд бага бага багаар дээшилж байна гэж ойлгож байгаа. Бидний үе, бидний дараачийн үед энэ байдал улам өөрчлөгдөх байх.
Ицмитэй санал нийлнээ. Усыг нь уувал ёсыг нь дага. Дагваа сумод, сумо Дагвад асар их зүйл өгсөн. Хөөвөл урьд нь л хөөчих хэрэгтэй байсан шд. Гэхдээ тэдний сансан шиг Дагва амархан шантарч, бууж өгөөгүй болохоор эцэст нь ингэж шогтлоо гэж ойлгож байгааа.
Эцсийн эцэст тэр зодуулсан гээд байгаа нөхөр үнэн хэлсэн үү, худлаа хэлсэн үү гэдгийг хэн ч батлаагүй байхад Сумогийн холбоо тэгж шогтох хэрэгггүй л байсан юм. Ицми, Стоор бид 3 мэдэж л байгаа. Нэг сураг сонсвол яаж шарлуулж болдгийг. Цагдаа нар нь шалгаад батлаад гаргаад ирсэн бол бас яая гэхэв.
төгсгөлд нь энэ бас миний бодол шүү хө.... хо хо хо

Bolduush (зочин)

Хэрэм чухам үнэнийг өгүүлсэн. Стоороо яршиг чайг мэтгэлцээнд дуудчихая зүгээр... хо хо хо. энд ингэжээснаас... Хм оюунлаг залуусаар бахарлхалгүй яахав. Тэр Яахоогийн гэр бүл, Поршед ажиллаж байгаа инженер гээд зөндөө л сонссон дуулсан. Гэхдээ бас спортынхноороо бахархах хэрэгтэй. Тэд ч бас их зүйл хийж багйаа шүү.

Ёооо энэ сэдэв ч бас л халууцуулж банйа шүү дамшиг чинь... хо хо хо

Дэлхий толгойт

Монгол гэдгээрээ энэ олон жилийн турш омогшиж гялалзаж явсан Давгаа аваргаараа бахархадаг юмаа.Монгол Монголоороо л vлдэж байна,зодог тайлах ,сумо 2 бол юy ч биш дэргэд нь...

Цоомоо

Би бол харамсаж байна аа зүгээр нэг бөх зодог оо тайллаа гэж хүлээж авахгүй байгаа шүү!!!
Давгаа бол Сүхбат,Өсөхбаяр ч юмуу зүгээр нэг бөх биш ямар ч байсан Монгол гэдэг дэлхийн тодорхой нэг хэсэгт мэдрүүлж таниулсан гавъяатай хүн.Аа гэхдээ бас Япончуудад дургүйцээд байгаа нь бас хит туульшрал лдаа

Гэхдээ л би жирийн нэгэн бөх байж байгаад зодгоо тайлж байгаа гэдэгтээ яав ч эвлэрэхгүй ээ

Monroe

Яахав Давгаагаар бахархаж, хайрлаж явдаг хүмүүс дэндүү олон болохоор л олон нийт ингэж хүлээж авч байгаа байх. Тэгээд нөгөө хэт туйлшрал гэдэг юм нь болж байгаа юм байлгүй дээ. Би ч Давгааг зодог тайлахад харамссан. Тэглээ гээд япон хүнүүсийг буруутгах нь зөв үү буруу юу гэдгийг бодож үзэх л асуудал.

Үлмэдэхнизм

Мэдэх юм алга. Ямар ч байсан одоо сумоүзэж цаг заваа барахааргүй болсон гэдгээ л мэдэж байна. Гүйцээ ккк

Бодлоороо Оролдох Лаг Дуртай Унтамхай Уншимхай Шаар

нэг мөсөн баттагай нь дээр гээд нэрээрээ орчихоё.
Энд нэг л зүйлийг бодох хэрэгтэй байх. Монголчуудын олонхийн амнаас япончуудыг муушаасан үгс гараад байна гэдгийг. Тэд ямар мэдээлэл дээр үндэслэж ингэж ярьж банйа гэдэг нь чухал. Үнэндээ өнөөдрийн бүх өдөр тутмын сонин, сайтуудын мэдээг хараарай. Бараг бүгд Дагваа дарамтанд орлоо гэсэн утгыг гаргасан байгаа. Тийм болохоор тэрийг уншсан хүмүүс муу япончууд өөрсдөө чадахгүй болохоороо... гэж ойлгох нь зүйн хэрэг. Харин үүнийгээ монголчуудын нэг онцгүй зан гэмээр туйлширч байгаа юу гэвэл тийм зүйл байгаа байх аа.
Жичид нь өгүүлэхэд Даваажаргал зодог тайллаа гэвэл ингэх болов уу... гүү л байх...

Stormy

Хүн хүний үзэл бодол өөртөө л зөв. Би энэ бичлэгээр хэн нэгэнд өөрийн үзэл бодлоо огт тулгах гээгүй. Омогшихдоо арай өөр зүйлээр омогшиж байх цаг болчихоод байна.

Дэлхий толгойт

Бид ганц нэг vгээр ийм байна , тийм байна, гээд ам уралдаад байх ч амархан, харин тvvний туулсан тэсвэр тэвчээр, энэ ололт алдаа дvvрэн өнгөрсөн он жилvvдийн тэр их чармайлт ганцаардал энээ тэрээ гээд сэтгэлийн асар их зvилсийг бид мэдэхгvи ээ ...Тэр болгоныг Монгол хvн шvv гэдгээрээ даваад л гарсан, эцэст нь Монголороо л vлдлээ ,Монголоороо л шийдлээ сайхаан...

HERO

аль аль талдаа ч асуудал байгаа байх, Бас якуза нар дарамталж бусдаар өдөөлгөж гар хүрэхээс өөр араггүй байдал хүргэсэн байж магад, Мэдээж тухайн улс орныг хүндэлж ёсыг нь бол маш сайн дагаж байгаа нь ойлгомжтой. Тэрнээс 2 улсын хоорондын харилцаа,эдийн засаг, тусламж хөтөлбөр зэрэгтэй холбоогүй л болов уу гэж...

Дэлхий толгойт

Бид ганц нэг vгээр ийм байна , тийм байна, гээд ам уралдаад байх ч амархан, харин тvvний туулсан тэсвэр тэвчээр, энэ ололт алдаа дvvрэн өнгөрсөн он жилvvдийн тэр их чармайлт ганцаардал энээ тэрээ гээд сэтгэлийн асар их зvилсийг бид мэдэхгvи ээ ...Тэр болгоныг Монгол хvн шvv гэдгээрээ даваад л гарсан,Тэгэхээр бид тvvнд хайртай байхаас аргагvи , дэлхийд Монгол гэж ийм байдаг гэдгийг харуулсан шvv дээ .
эцэст нь Монголороо л vлдлээ ,Монголоороо л шийдлээ сайхаан...

Зочин

Чи ямар сонин юм япончуудыг өмөөрөөд байхдаа яадгийн чиний япончууд 39 онд яаж манайх руу дайрч ах дүүсийг минь алж байлаа.Чи даяаршина гэхэд ингэж даяаршиж болохгүй ш дээ жоохон ч гэсэн үндэсэрхэг байгаач хичнээн монгол хүний хичнээн буруу байлаач японы буруу биз дээ чам шиг хүмүүсийн гарын салаагаар монголын минь баялаг урсдаг байхгүй юу
Үхсний чинь монгол голомт мандан бадраг

Stormy

Аль нэгэн улс үндэстэнг сул дорой гэж гутаан доромжилох нь харин ч өөрсдөө сул доройн шинж. Гадаадынхан гэхээр л сэтгэлийн тэнхээгүй арчаагүй, сул дорой байдаг гэвэл хамгийн том эндүүрэл шүү. Дэлхийд ганцхан монголчууд тийм омголон бардам биш гэдгийг санах хэрэгтэй. Бид үнэхээр дэлхийн цөм болохыг хүсч байгаа бол мэдлэгээрээ өрсөлдөж байж л гарч ирнэ. Өрсөлдөөнөөс цойлж гарч чадах юм бол хүссэн хүсээгүй эдийн засаг чинь өсөөд, түүнийгээ дагаад спорт урлаг гээд бүгд хөгжинө. Тэгэхээр эхлээд толгойдоо ухаан цуглуулаад түүгээрээ омогшиж бахархах нь зүйн хэрэг мэт санагдах юм даа.

Цоомоо

Тийм тийм хүн хүний үзэл бодол оюунлаг залуусаара омогших нтр гэж байна гэхдээ BMW-д загвар гаргадаг залуу,эсүүл microsoft-н удирдах зөвлөлийн гишүүн байлаа гээд Монгол гэдэг нэрийг тийм ч хангалттай олон хүнд таниулж чадахгүй байгаа нь үнэн одоо болтол манайхыг Хятадын нэгэн муж гэж ойлгож явдаш хүмүүс Давгааг хараад манай улсыг мэдэж авч байгаа тохиолдол хичнээн байх билээ энд эцсийн эцэст энэ сэтгэгдэлүүд бичлэгээсээ хазайгаад байна тэрнээс хэн нэгний омогшилтой нээх холбоотой бичлэг биш байна мөн үү

sod (зочин)

Япончууд зүгээр дийлхээ байгаад башир арга хэрэглэж байна шдээ арчаагүй дорой гэдгээл зараллаа өөрсдөө тэрийг нь л бид бичиж байна хэхэ

Бодлоороо Оролдох Лаг Дуртай Унтамхай Уншимхай Шаар

Цоомоотой санал нэг байна.

Ямар нэгэн байдлаар ийм байдал гарах нь зөв гэж бодогдох юм. Хятадууд одоо хүртэл биднийг элдвээр хэлж, доромжилдог биз дээ. Тэглээ гээд хятадууд усан толгойтой гэж хэлэхээсээ илүүтэй, нээрээ л монголчууд тийм дээ гэж зарим улсад, хүнд бодогддог байх. Бид бас өөрсдийнхөө үзэл бодлыг ийм байдлаар илэрхийлж байхад гэмгүй.
Аа харин УБ-т байгаа япон иргэдийг зодох, туг далбааг нь шатаах ч гэдэг юм уу тийм зүйл гарвал харин жинхнээсээ улс орныг доромжилж, өөрсдийгөө түмний булай болгосон үйлдэл болох байх.

Sara (зочин)

tiishd tiishd

sumodoo oruulan mgl buhchuudiig bayajuulsan shde
JP nuud harin ch tevcheertei uls yum, bas tegeed JP nuud uurdsnuu avargin fan shdee, tegeed ch haa gazar durem juram gej bii. mgl ulsad l haa haanaa durem juram murdugddggui yum bga biz, mgl doo heden ch huniig tsohison bai toohgui bhiin bgaaz
uuruu zugeer bsan bol ter buh amjiltiig n togtoogood bas zunduu mungu uvurtluh l bsan

LoveLove

Давгааг зодог тайлсанд үнэхээр харамсаж байна. Гэхдээ япон шиг хатуу чанга хуультай, ёс заншлаа баримталдаг улс харин ч Давгаагийн толгойг их илсэн гэж боддог. Тийм болохоор овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав гэж аль аль талаас нь авч үзэх хэрэгтэЙ байх. Ингээд сумо үздэг үеминь төгсгөл болвоо гэжж...

MrBi

zagatnad bsiin naan chine daan ch gar huredgui maajij chadhgui bsiin hehe

MrBi

хакухо байна харүмафүжи, какирью гээд бөхчүүд байшдээ бас л ялгаагүй сайхан барилдаантай монгол бөхчүүд одоо харин харүмафүжи аврага болчоосой гээд хүлээлт үүсжийшдээ 70 дахь их аврага бас монгол байх болтугай(давгаагийн барилдаан үгүйлэгдэнэ мэдэж байна гэхдээ its not end of the world)

stormy chi bol nowsh (зочин)

stormy chi bol t1 ym bna sh de naad huuli enter terteigee hol yw ats mine

stormy eniig unshaarai (зочин)

chinii ter ih meddeg chine tgd haana bgan neg l ih uhaantai hvn ha ha chi bol mongold torson япон nowsh

Чи битгий бялдуулчил за (зочин)

Чи битгий бялдуулчил за. Япончууд зүгээр л сайн санаад тэр зээл тусламжаа манайд өгдөг гэж бодож байн уу тэгвэл хуц за. зүүн азид геополитикийн асуудлаа шийдэх гэж муу санаалж өгдийн за. зүгээр өгдөггүй юм за. Чи бол япончуудын бөгс долоож чадахаар хүн байх чинь. Дагваа зүв зүгээр байгаа хүнийг зодчихсон гэж бодож байна уу тэгвэл тийм биш за. энэ япончуудын арчаагүй явуулга за. Чи монгол хүн байсан бол сайн ойлгох байсан юм. даан ч чи монгол хүн биш юм шиг байна. Жич надад блог байхгүй болохоор зочин гэж бичлээ. удахгүй блог нээгээд нэрээ бичий за. Stormy гэх чамд ямар ч эх орон, омогшил, бахархал гэж байхгүй зүгээр л бялдуучилсан нээх арчаагүй сэтгэлтэй хүний бичлэг харагдаж байна за. Чи үүнийг уншихаад намайг юу ч гэж муулж бичиж болно чамайг бодвол би эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан аагтай, омогтой залуучууд, бүсгүйчүүдээрээ бахархаж явдын за.

warai (зочин)

За би маш олон сэтгэгдэл уншлаа. Тэгээд дүгнэлт хийлээ, бид чинь хамгийн сүүлийн үеийн хүнлэг гэмээр нийгэмд амьдарч байгаа хүмүүс. Энэ болсон үйл явдлыг маш эрүүлээр хүлээж авах хэрэгтэй. Япон улс болон япон хүмүүс үнхээр гайхалтай хөдөлмөрч, үнэнч, зоригтой зүтггэгч, ёс жаягаа хүндлэн дагагч, ах захаа мэддэг, дээд зэргийн шулуун шудрага, туйлын зарчимч, жинхэнэ тэмцэгч бас эх оронч хүмүүс юм билээ. Аливаа юуманд хууль хамгийн түрүүнд тэгээд яг тэр салбартаа тохирсон дүрэм, журам, ёс, дэг бас сахилага бат гэж байдаг. Тэгэж байж нийгэмд өөрчлөлт, хөгжил бүх утгаараа, дэвшил, цааш явах боломжууд гэж гарч ирнэ. Олон хүнийг нэг том ачааны машин дээр нэгийг нь ч гээлгүй шиг авч явна гэдэг гайхалтай зүйл юм шүү, манайхаан. Япон бол хатуу бас маш дэглэмтэй нийгэм. Хүн бүр өөрийн гэсэн үүргээ 100 хувь ухамсралсан байдаг юм билээ. Иргэн бүрийн оролцооноос Япон улсын цаашдын хөгжил шалтгаалдаг юм билээ. Бүүр гэмт хэрэгтэн нь хүртэл очих оноогдох зүйлээ мэдэрдэг гээд л бодчих. Тийм газарт хөл тавьж, ажил хийж ар гэрээ тэжээн тэтгэж, өөрийн хүч чадлаараа энэ тэнцүү явж ирсэн манай аврага хийж буй үйлдлийнхээ өмнө нэгийг бодхол ёстой байсан байхаа. Яг үнэн, "УСЫГ НЬ УУВАЛ ЁСЫГ НЬ ДАГ" манайхаас гаралтай үг шүү, зүгээр нэг хэлцэн үг биш. "ДОГЛОНГИЙН ГАЗАР ДОГЛОНО" ч гэж бий. Харин ч манай аврага мань Япон Хаан Гүрэнд талархах хэрэгтэй шүү. Байх бүх боломжоор нь, хоолоор нь, бүүр хамгийн сайнаар нь шүү, үзэж харах юмаар нь, хүндлэлээр нь, гэр бүлээр нь хамт байх нөхцөлөөр нь бүрэн хангаж байсанд аврагын хувьд талархаад баршгүй ээ, таминээ. Эхлээд авсан, эдэлсэн, хийсэн, зориуулагдсан зүйлдээ талархаж сураачээ манайхаан. Тэгээд илүү задгай сэтгэж бас юмны наана цаана, хар цагаан, илүү дутууг маш зөвөөр, эрүүлээр дүгнэж сурах хэрэгтэй. Ярих, хэрэлдэж хараалдах, үзэн ядаж зүхэх, буруутгах бол маш амархан. Харин үнэнг ярих, илчлэх, хүлээн зөвшөөрөх хэцүү ч Япон хүмүүс харин тэрийг шулуухан хийдэг хүмүүс байна лээ шүү. Би тэдний дунд 15 жил амьдарсаан, мэдэлгүй дээ. Харилцхад маш амар хүмүүс. Ёстой магтмаар санагдчихлаа. Хамгийн их баялгийг жинхэн хөдөлмөрөөрөө бүтээдэг хүмүүс юм билээ. Солонгос мөн адил. Европ тэр чигээрээ бас адил. Япончууд үйлээ үзэж тарьсан будаагаа идэхдээ хүртэл алтан гэмээр үнэт сэтгэлээ өргөдөг хүмүүс дээ. Будаагаараа хийсэн архиа хүртэл хүндэтгэж уудаг, хүртдэг. Баялаг бүрээ хүндэлдэг. Сүмогийн хувьд ч тэр Дагваа мань тэдний баялаг байлаа. Харин тэр баялаг мань хар мөрийг гаргавал хэн ч удаан аваад яваад байхыг хүсэхгүй шүү дээ. Япончуудаас суралцах юмс гүйээ мөн их байна даа. ХУУЛЬ БОЛ ХУУЛЬ, ДҮРЭМ БОЛ ДҮРЭМ, ЯАЛТАЙ Ч БИЛЭЭ ДЭЭ.Үнэгүй юм гэж хаа ч үгүй бас бүх юмс өөрийн гэсэн хугацаатай. Энэ бол Япончуудын хийгээд байгаа үйлдэл биш харин жинхэн амьдралын хууль. Алдаа хийвэл олсон ч алдах болно. Ухаантай байж зөв үнэн дүгнэлтийг хийж сураарай манайхаан. Биднээс бас их юм болдог шүү. Хэрхэхийг ТЭНГЭР мэдэг.
WARAI санлаа бичлээ.

warai (зочин)

ан, нэгэн зүйлийг хэлэхээ мартсан байна.
БАРДАМ ЗАН НЬ ЖИНХЭН СҮЙРЭЛД ХҮРГЭДЭ.
ОНГИРОО ЗАН НЬ ОЛОН Ч БҮДРҮҮЛДЭГ.
ХУДЛАА ХООСОН БАХАРХАЛ НЬ ТУЙЛЫН ЯДУУ БОЛГОДОГ ЮМ ДАА. ИДХИЙНХЭЭ ӨМНӨ ЗААВАЛ ҮНЭРЛЭЖ БАЙ ГЭЖ ҮНЭН ҮГ ШҮҮ. БИД НАРТ ШААЛ ХУДЛАА ХИЙСЭН БҮТЭЭСЭН ЮМГҮЙ ХУДЛАА БАХАРХАЛ ХЭРЭГГҮЙ. БОДИТ ЮМС ХИЙЖ БАЙЖ ТҮҮГЭЭРЭЭ БАХАРХАНА.
ЭНЭ ЯВДАЛ БОЛ ИХ СПОРТ, ХҮЧТЭЙ НЬ ДИЙЛДЭГ Ч УХААН ЗАРВАЛ ЕР БУСЫН АМЖИЛТ ОЛДОГ ЮМ ДА. ДАРУУ БАЙЖ ИЛҮҮ ИХИЙГ ХИЙХ Л БАЙЖ ДЭЭ МАНАЙ АВРАГА.ЁСТОЙ ХҮЧ БАЙВ Ч УХААН ДУТВАА ГЭДЭГ НЬ БОЛСОН БАЙНА. ТОЛГОЙ НЬ ГАР ШИГ НЬ ХҮЧТЭЙ БАЙСАН БОЛ ТЭР САМУРАЙ ГЭЭД АД ШОО ҮЗЭЭД БАЙГАА ҮНДЭСТНИЙГ ӨЛХӨӨН БУУЛГАХ БАЙЛАА ДАА. ХАРИН ТИЙМ ЮМ БОЛСОНГҮЙ. ЭЦЭСТ НЬ ХИЙ БААХАН ХҮЧТЭЙ ХҮНИЙ ДЭРГЭД УХААН ЗАРСАН ХҮН Л ИЛҮҮ БАЙДАГ ЮМӨӨ. НЭГЭН ЦАГТ МАНАЙ ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ БАГАБАНДИ АСА ДАГВААД ИНГЭЖ ХЭЛСЭНСЭН "УУЛЫН ОРОЙ ДЭЭРХИ УРГАА ХАД ХЭДИЙ ЧАНГА БАЙВЧ ӨЧҮҮХЭН МУУ СЭВШЭЭ САХИНД НУРАН УНДАГ". БАС ГОЁ ХЭЛЖЭЭ.
ЭНЭ ТУХАЙ САЙН БОДООД ТЭГЭЭД ДҮГНЭЛТ ХИЙГЭЭРЭЙ.
СПОРТ БОЛ ХАТУУ ӨРСӨЛДӨӨН ШҮҮ. ЯЛАХ НЬ ЧУХАЛ БИШ ХАРИН ОРОЛЦОХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ.
АМЖИЛТ ЗАЛУУСАА
УХААНТАЙ БАЙГААРАЙ, ТЭГЭЭД Л.................

Битгий шаа (зочин)

warai гэх дээр сэтгэгдэл бичсэн пизда минь ээ япон улс болон япон хүмүүс үнхээр гайхалтай үнэнч гэж битгий шаа, зоригтой зүтггэгч гэж битгий шаа, ёс жаягаа хүндлэн дагагч гэж битгий шаа, ах захаа мэддэг гэж битгий шаа, дээд зэргийн шулуун шудрага гэж битгий шаа, туйлын зарчимч гэж битгий шаа, жинхэнэ тэмцэгч гэж битгий шаа, худлаа шаагаад байхын. Би японд 6 жил сурсан тэдний ямар хүмүүс байдгыг яс махандаа тултал маш сайн мэднээ.хамгийн лаларын хүмүүс байдгын. Чи ухаантай царайлах гээд байхын хэрэггүй. ухаантай байх эсэхээ чамаар заалгахгүй

үргэлжлэл (зочин)

warai чи одоо УХААНТАЙ БАЙГААРАЙ, ТЭГЭЭД Л................. гээд юу гэж бичих гээд байгаан, яагаад байгаан, дарамтлах гээд байгаа юм уу, чам шиг худлаа ухаантай дүр эсгэсэн СДА нарт үнэн дүргүй хүржийн. Чи ухаантай юм чинь мэдэж байгаа байх яагаад Лалын ертөнц Амеркын эсрэг хүчтэй сөрөн зогсдогийг. Яагаад гэвэл тухайн үндэстний үндэсний омогшил гэж байдгын.

Moonoo (зочин)

Ямар сонин сэтгэхүйтэй хүмүүс вэээ энэ чинь одоо...хмммм
За тэгүл өөр жишээ авийлдаа үндэсний бөхөд хоёр ЯПОН орж ирчээл цагаан сар, улсын ер нь бүх баяр наадмых нь үзүүр түрүүг хоорондоо булаацалдаад байвал бидэнд ямар санагдах вэ?
тэр лаг лаг бичээд байгаа хүмүүс нь хариулаад хариулаад явчих...
(Гэхдээ Стоормий, Дагваа бол зүгээр нэг бөх биш байсан шүүү)

Алтан (зочин)

Дагваа зүгээр л нэг бөх, сагсуу онгироо танхай амьтан биш шүү Стоор гуай. Энэ хүнийг зүгээр л нэг бөх гэж байгаа бол Майкл Жорданыг нэг муу сагсчин, Майкл Жексоныг энгийн л нэг дуучин гэсэнтэй адил болно. Япончууд өөрийнх нь юман дээр тонгочоод байгаа хүнийг ямар нэг аргаар зайлуулахыг хүссэн, тэрийгээ л хийсэн. Өөрийнх нь омголон занг ашигласан. Дагваа зүгээр нэг бөх биш, агуу бөх.

Bolor

Japanchuudiin ugsun mungunii hemjeeg bicheed, Dagvadorj zodog tailsan ni baih l asuudal shdee gej chi bodoj bgaamu? Dagvadorj honshoortoi jinhene Mongol er.
Japanchuudiig muulj bgaa yum bish, hedii buurai ch gesen Mongol hund mongoloo geh setgel, mongol hunii baharhal gej bdag yum. Chinii hooson geed baigaa ene baharhal Dagvadorjiig iim tom amjiltand, busad olon zaluusiin hudulguh huch bolj bdag yum. Chamaas bol mungunii uner l unertej bn. Heden haltar tugrug ugii, chi duugai bolchikh teh uu? Yamar sonsogdoj bn daa? Chinii bichsen nadaa yag l ingej sanagdaj bn.
Yag chinii bichsenii esreg untsuguus ni bichsen minii bichlegiig sonirhuul unshaarai.
http://mongol_crew.blog.gogo.mn/read/entry79231

мянгуужин (зочин)

давгадоржийг их хурлын гишүүн болгоё гэж бодож байгаа

zurh (зочин)

Пээ энэ чинь юун аймаар хэрүүл хараал, үзэл бодлын зөрчил дүүрэн сэтгэгдэлүүд вэ?
Хүн бахархалаа болгохыг хүссэн зүйлээ л бахархалаа болгоно. Бөх хүн бахархал биш гэж хэн нэгэн хэлж байхад эрдэмтэн хүн бахархал биш ч гэж хэлэх хүн байна. Өнөөдөр бол хүн амын дийлэнх нь л Аварга зодог тайлсанд харамсаж байна шүү дээ. Нөгөө ухаалаг боловсролтой залуусыг бахархал болгох гэхээр тэд чинь Давгаа шиг амжилтанд хүрч хүмүүс танигдаагүй байдаг.

☠хүн_биш ☠дуралчихжээ би дуралчихжээ☠ (зочин)

mmmmmmmmmm unen shu mmmmmmmmmmmmmm

zochin (зочин)

Stormy ee heterhii neg taliig barij mongolchuudaa doosh hiisen bichleg bain ingej bolohgui. cham shig pizda uuniig oilgohgui ee tiimees ene bichlegee dariu ustga.

emmachka (зочин)

zovoo zov usiigni uuval esiigni dagah heregtei neeree manaihan mangar tuilshramtgai zantai ter davgadorj tegeed zodog tailaal biz yundaa ingej ongirtsgoodgiin zugeer

БӨХ (зочин)

Ер нь энэ сүмо чинь барилддаг хүннүсээ л баяжуулдаг болохоос бусдад нь юу ч наалддагүй шдээ. Энэ дагвадоржийг өмөөрөөд байгаа гарууд болиоч. Хууль дүрэм биелдэг газар бас байдаг гэдгийг сануулсан сайн юм болж. Одоо монголд ирээд бас баллаж тавьна биз, Монголд мөнгөтэй хүнд тэр тусмаа Дагваад хуульь үйлчлэхгүй л дээ.

dubl (зочин)

Ene BOH yugaa yariad tenegteed bgaan be?

Xe Xe (зочин)

Bi bas Dawgaag zodog tailkhad kharamssan. Gekhdee odoo yaya gekhew uuruu unasan khuukhed uildaggui gedeg. Khunii ner khund usukhuur tend dawkhar khariutslaga bas nemegdej baidag gej bi oilgodog. Medeej ymar ch japan khun dawgaag uuriinkhuu bukhuus sain baigaasai gej bodokhgui sh de. Ter khun yu gej ch khelsen baisan dawgaa teriig chikhniikhee khajuugaar unguruukh l baikh yostoi baisan baikhgui yu. Yagad gewel iluu ikheer tedniig ailgaj sanaag zowooj chaddag yumaa uuruu tertei tergui khiij ywaa gedgee ukhaarch buir suuritai khandakh l yostoi baisan gej bi bodoj baina.

Эхлэл ДИЗААН

муудалцахаа одоо больсон нь дээрдээ хүмүүс минь Самурайнууд Монгол хүнийг барахгүй юм байна гэдгийг чи ч харлаа би ч харлаа жак ширак ч харлаа сэлиндион ч харлаа вилл смит ч харлаа жэтли ч харлаа болоом бишөө

Бүх юм болсний хойно (зочин)

Яахав дээ чи ч гэсэн япончудыг өмөөрөөгүйг чинь мэдэж л байна л даа. би жишээ авмааргүйл байналдаа.
Бүх хүнийг нэг хэвэнд цутгаагүй шиг өөр өөрсдийн үзэл бодлоо л эмоцоороо илэрхийлээ биз дээ
Манай боксид Олимпын алт авсны дараа бүх хүмүүс тэмдэглэж байсан, тэр хүмүүс юундаа баярласийн болоо. нэг хүн тэмцээнд түрүүлж алт аваа л биз.

Тээр жилийн наадмаар Өсөхбаяр аврага Сүхбатыг ардаа өшиглөж унагаахад цэнгэлдхэд байсан хүнүүс бүгд л гартаа байсан зүйлээ шидэлж байсан, бүр цагдаагийн газар нтр гээд утас нь завгүй байсан газар их.
тэд юуны төлөө ингэж орилолдож байсийн бол ихэнхи хүмүүс эх орны төлөө гэж зүтгэхдээ хаа хамаагүй орилдог энэ бол буруу гэж зарим нь үздэг, тийм юм байх ёстой л байхгүй юу

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)