МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Монгол ба Солонгос төрийн ялгаа

Монгол ба Солонгос төрийн ялгаа

БНСУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсноо алба ёсоор мэдэгдлээ. Учир нь АНУ-аас үхрийн мах импортлох хоригоо цуцалсаныхаа төлөө. Энэ шийдвэрээсээ болж ерөнхийлөгчийнх нь нэр хүнд тэр чигээрээ газарт унаж, үндсэндээ нойл заачихсан аж. Сөүлийн гудамжаар ард түмний өргөн хэмжээг хамарсан жагсаалыг удаа дараа хийж, төр засагтаа айхтар нөлөөлж чадлаа. Ер нь ч ингэж нөлөөлж чаддаг. Ултөрчид нь ч туйлын ухамсартай. Өчүүхэн буруу алхамтай орооцолдох л юм бол огцордог. Маш эрүүл тогтолцоотой гэсэн үг л дээ. Харин монголын улстөрчид...

Тун удахгүй Ми-8 нисдэг тэрэгний осол болсоны нэг жил нь болох гэж байна. Монголын шилдэг залуус тэр аймшигтай ослоор үүрд үгүй болсон. Хариуцлагыг хэн хүлээж, яах нь бүрхэг байсаар асуудал мартагдах тийшээ хандчихлаа. Тухайн үед салбарын сайд байсан Отгонбаяр "Би шууд огцорно" гэж ирээд сүрийг бадруулж, чухлыг гайхуулаад байснаа удалгүй "Би ер нь юу хэлчихвээ" гэсэн байртай хэлсэн үгнээсээ буцсан. Хонгорт цианет натри гэгч химийн бодисонд хордсон сумын иргэд тэр чигээрээ тэмбүү, хамуутай болон хувирсан. "Чаддаг юм бол та нар харь гаригийнханыг авчраад шинжлүүл ээ" гэж тавласан. Хувьсгалт намынханы өөдгүй увайгүй байдлаас болж хоёр сайхан залуу авсанд орсон. Нэг нь нөгөөгөө алж, үлдсэн нь эх болсон намдаа буудуулсан. 

Монголын төр дээд зэргээр бохирдон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө ганц ч алхам хийхээ больсон. хариуцлагын ямар ч тогтолцоо байхгүй. Хэрэг хийсэн нэгнээ хамгаалан гарахын тулд хуулинд хүртэл өөрчлөлт оруулдаг. Төрийн түшээд нь банкаа хоослоод хаячихдаг. Бас л зэмгүй өнгөрдөг. Буртаг гэхэд даанч гэмээр буртаг. Бид өнгөрсөн сонгуулиар иймэрхүү хүмүүсийг итгэл даана аа гэж сонгож. ийм сонголтынхоо төлөө амаа барих ч багадна. Улс орны эрх ашгийн эсрэг бяцхан алдаа гаргасныхаа төлөө Солонгосын улстөрчид огцорч байхад манайхан буянт хүний дүрийг эсгэн сонгуульд өрсөлдөхөөр манаргаж явна. Манай улстөрчдөд даанч нэг ичих нүүр гэж алга аа. Болж л өгвөл улстөрийн заваан үйлээ хийгээд л байх бодолтой. Дахин их хурлын гишүүний суудалд сууж дөрвөн жилийг хулгай луйвар хийж өнгөрөөх нь. Монголын төр тунгалагших эсэхэд энэ удаагийн сонголт асар чухал нөлөөтэй. Зөв сонголт, зөв бодлогын төлөө алхам хийх цаг бидний өмнө ирлээ. Эцэст нь Солонгос ба Монгол төрийн ялгаа нь улстөрийн соёл, ард түмэн эх орныхоо эрх ашигт бүхнийг нийцүүлдэг байдал, нөгөө нь болж л өгвөл ард түмнээсээ хулгайлж, увайгүй зан гаргаж зөвхөн өөрийнхөө төлөө л зүтгэдэг мэт. Монголын төр тунгалагшин ариусах болтугай. 

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
ganaa (зочин)

manaih ugaasaa muu sh d

Ulemj (зочин)

Миний бодлоор энэ хүмүүсийн эрээ цээрээ алдсан байдал мөд арьлахгүй ээ. Нэлээд хэдэн жил хэрэгтэй. Харин түргэн засий гэхийм бол цэргийн дарангуйлагч эх оронч бас журамтай хүн хатуу гараар улс орныг барих хэрэгтэй. Хэн дуртай нь төрийн ордон луугаа дайраад л өлсөөд л цангаад л ходоодоор нь хүмүүсийг залж чиглүүлэх ч амархан юм даа зайлуул

maral (зочин)

tiinshd

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)