Тэмдэглэлийн хуучин дэвтэр минь хаа нэгтээ хэвтэж байгаа байх. Уг нь тэр дэвтэрт минь балчирхан насны гэрэлтэй дурсамжууд бас бага сага зүйлс байдаг ухаантай. Миний сэтгэлд байдаг зургийн цомог гэж хэлж болохоор зүйл л дээ. Цагийн зүү эргэх нь эргэсээр нэг л мэдэхэд би гэдэг хүн 60-ын 51 хувийг элээжээ. Нөгөө эрээд олохгүй байгаа тэмдэглэлийн дэвтэрийн маань хуудас тэр хэрээр зузаарна. Нөгөө муу Сторм гэгч этгээд өнгөрсөн зууны 79 оны өвлийн сарын энэ өдөр хүн болж ирсэнээ зарлан тунхаглаж эхийн хэвлийгээс унаж байжээ. Намайг төрүүлсэн ээждээ баярлалаа. Бас намайг ор сураггүй байхад бий болгосон аавдаа талархаж байна. Намайг өсгөж өндийлгөсөн эмээ өвөөдөө хамгийн ихээр баярлаж явдаг аа. Идэр есийн хүйтэн тачигнасан ийм цагаар хүн болон мэндэлсэн би аргагүй хөх чонын жавхаатай хэмээн өөрийгөө дөвийлгөн боддог билээ.
Орчлон хорвоо надад нэгэн насыг нэмж, амьдрах ухаан суулгаж байгаад баяртай байна. Айлчин гийчин ирэхэд нүүр улайхааргүй болж, аж амьдралын хар ухаанд суралцсаар л. Утаатай ч гэлээ их хотынхоо амьдралд хайртай. Би их хотын унаган хүүхэд. Энэ л хотдоо төрж бас энэ хотдоо өсч, өнөөдөр хүртэл байна. Хүмүүс унасан газраа эргэж хөрвөөгөөд хийморь нь сэргэдэг гэцгээдэг. Гэтэл би гэдэг хүн төрөх эмнэлгийн пильтан шалан дээр хэд хөрвөөчихвөл хэдэн жилээ даах биз гэж гэнэн цагаанаар бодож явдаг юм аа. Намайг эх барьсан нэрийг нь мэдэхгүй эхдээ хязгааргүй баярлалаа. Нас гэдэг цаасан дээр бичдэг тоо билээ. Би 31 нас хүрч сэтгэл оюун, бие цогцос минь цэл залуухан байна. Өнөөдөр миний төрсөн өдөр өө.



43 сэтгэгдэл:
Төрсөн өдрийн мэнд хүргье!
төрсөн өдрийн мэнд...
Төрсөн өдрийг гал халуун мэндийг хүргэе! 31 дэхь өвөлжөө сайхан уу.
Би бас төрсөн газрынхаа шороон дээрээ хөрвөх хэрэг гарвал төрж байгаа эхийн ор луу дайрч босгож байгаал орон дээр нь хөрвөнө гэж боддийншд. Ккк
Төрсөн өдрийн мэнд!
Заа их багшийн нас нэмж ухаан тэлж байгааг тохиолдуулан нэг ая барийч
Өнөөдөр чиний төрсөн өдөөөөөр
Үнэнч андуудаа цуглуулах өдөөөөр
Өнөр жаргалтай өргөө гэрв чээээн
Үеийн олон найз нар чинь цугалнаааааа
төрсөн өдрийн мээнд хүргий....хүргий.
урт наслаж удаан жаргаарай
Баярын мээнд...
Төрсөн өдрийн баярын мэнд хүргье
Өө тээл ороо мэдэж байвал очоод хөрвөөцөн нь дээр дээ. Жиа анддаа төрсөн өдрийн мэнд хүргээд урт насалж удаан жаргаарай гэж ерөөе.
төрсөн өдрийн мэнд хүргий. ээж, аавд нь бас баяр хүргэе.
төрсөн өдрийн мээнд! аз жаргал хүсий....
тэмдэглэлийн дэвтэр чинь тоолж барашгүй олон хуудастай болог ээ
Төрсөн өдрийн мэнд их багшээ
Төрсөн өдрийн мэнд хүрье
Нэгдүгээр номын ахад 3 - р номын дүүгээс төрсөн өдрийн мэндийн цагаан хадаг баръя аа.
Төрсөн өдрийн мэнд.
Баярын мээнд, их багштан. Таны ааш авиг гэдэг ч нас нэмэх тоолонгоор тэнгэрийн болоод вайгаа шүү, анхаарагтун :P.
урт насалж удаан жарга, Хан Богд аавдаа сүслээд, Хатан Туул эжийгээсээ адис аваарай, төрсөн газраа хөрвөөсөн мэт...
Их багштны мэндэлсэн өдрийг зон олноороо өргөн дэлгэр тэмдэглүүштэй гэжаа шд.
Ганц муу сайн найздаа төрсөн баярын мэнд хүргье.
Төрсөн өдрийн мэнд дэвшүүлье Аз жаргал эрүүл энх хүсье
Их багшийн мэлмий нээсэн өдрийн мэдндийг хүргэе :D
Өө төрсөн өдрийн мэнд хүргэе.
Ээж аавд нь бас баяр хүргэе.
Эрхэм анддаа төрсөн өдрийн гал халуун мэндийг дэвшүүлье.
Хэрэв чи төрөөгүй байсан бол Сторми гэж блог байхгүй байх байлаа
Хэрэв чи төрөөгүй байсан бол Д********д би ганцаараа сэгсийтэл хулхидуулах байлаа
Хэрэв чи төрөөгүй байсан бол хамтдаа хоосолсон лонхнуудыг ганцаараа уйтгартай суллах байлаа
Хэрэв чи төрөөгүй байсан бол миний хашраах хүүхнүүдийн тоо 50% нэмэгдэх байлаа гсн :P
Хэдээс хаана вэ? :P
Төрсөн өдөр гэж истоормийгийн анх сээгс хийсэн өдрийг хэлэх ёстойн бишүү
за төрсөн өдрийн мэндийг хүргэе
за тгд энэ орчлонд хийж авчирсан, төрүүлсэн, өсгөсөн, хурцалсан, мохоосон ачтанууддаан бяднийгээн архи пиаваар ахиухан дайлаарай
энэ орчлон гэдэг нь блог ертөнц шүү хэхэ
хаххаа. Энэ Зараа ах гоё хэлсэн ....ккккк ....
Шуургахан ахдаа төрсөн өдрийн баярын мэндийг хүргэе.
Орой тээд хаана хэдээсийн энэ хүмүүс амар тайван байлгахаа байлаа хэлээд аль хэ хэ хэ
За. Надад нартад мэндэлсний баяр хүргэсэн хүн бүхэнд нэн ихээр талархаж байна аа.
Хорвоод мэндэлсний 31 жилийн ойн баярын мэнд! Сайхан баярлаарай!!!!!
Төрсөн өдрийн мэнд! Сайхан баярлаарай.
хэдээс?... хаана?.... гэдгыг л хэлээд аль.
Torson odriin mendee!!!
миний тухай бяцхаан дурсамж тэмдэглэлийн дэвтэртээ нэмэхгүй бийййййз. төрсөн өдрийн мэнд хүргэе ээ.
Баяр хүргэе.
Стиймроол зажалсан ангалзуур СТОРМИД төрсөн өдрйин мэнд хүргэхийн ялдамд эрүүл энк сайхан сайхныг гүсэн ерөөв...
Ийм сайхан залууг төрүүлж өсгөсөн ижийд нь гилаалай
Оройн дээд их багшдаа төрсөн өдрийн мэнд хүргэеэ
Төрсөн өдрийн халуун мэндийг
Төө зайгүй чамдаа хүргэеэ...сайхан баярлаарай
Хааппии Бөөфдэй тү "товаришь" Остоорий
tursun udriin mend. ene ertunts horwoogiin bvnii l sain saihniig hvsie dee
Багш багшийн дээд Стормийд ойн баярын мэнд хүргий.
Өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэе.