МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Зам заагч болон дүрэлзэн асацгаая

Зам заагч болон дүрэлзэн асацгаая

Залуу нас бол хүний амьдралын гэрэл гэгээт үе билээ. Хүн бүр цэл залуу насны эрмэг, гал дөлтэй сэтгэлээр аливааг туулан давах их хүслийг оргилуулан явдаг. Цаг хугацаа омголон идэр насыг хийсгэн оддог ч гэлээ тийм ч богино гэж хэлэхээргүй энэ насандаа алсын ирээдүйд дуурсагдах их үйлийнхээ эхлэлийг тавьж, суурийг цутгах хэрэгтэй хэмээн боддог юм аа. Аливаа ажилд чин шударгуу сэтгэлээр хандах нь хойчийн жаргалтай өдрүүдийн төлөө тавьж байгаа дардан шулуун зам гэж сэтгэнэ. Тэрхүү замаар бидний үе хойч ирээдүй өөд замнах нь гарцаагүй ээ.

Бидний өнөөдрийн хийж байгаа ажил, бодож байгаа бодол, мөрөөдөх буй мөрөөдөл энэ замын эхлэл, мөн суурь нь биз.Мэргэн ухааныг мэдлэг оюундаа цуглуулан хурааж чадах аваас аливааг бүтээхэд нэн хялбар болох нь гарцаагүй. Эх дэлхийд зургаан тэрбум хүн амьдардаг хэмээн бодвол энэхүү өрх айл юутай өнөр өтгөн. Тэгвэл чухамдаа ам бүл олон энэ айлын таван тэрбум 900 сая нь дуурсах алдар, бүтээсэн үйлээр маруухан явсаар нэгэн насыг бардаг нь харамсам үнэн. Бид ийм тавилангаас зугатан холдох нь жинхэнэ үүрэг юм аа.

Тэгвэл Монголын тунгалаг нарт ирээдүй болсон залуу үеийнхэн бид тэрхүү алдар гавъя гэхээр зүйлгүй хүмүүсийн тоонд орохгүйн төлөө мэрийн суралцаж, хичээнгүйлэн хөдөлмөрлөх нь хамгаас чухал хэмээн мунхаг бодолдоо бодож байна. Хүн бүр хичээн байж эгнэгт дурсагдан магтагдах билэг ухааны гэрэлт хөшөөгөө сүндэрлүүлэн босгоцгооё. Ингэж хэдэн үеэр дуурсагдах суу алдарын оргилыг бүтээж чадах аваах эх орон, газар нутгийнхаа төлөө хийж байгаа дээд гавъя билээ. Цогцлоон сүндэрлүүлсэн бүхэн алтан гадас одноос хурц гэрэлтэж, ард түмний зүрхэнд зам заагч болон дүрэлзэн асах болно.      

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
ИЩЧЭ

яасан айхтар үгнүүдийг холбон бичээ вэ???

нэг л сонин тусгаар ...... ххммммм

дурлагч

Аргагүй л бичгийн хүн гэсэндээ өгүүлбэрийн эхлэл, төгслөл нь өөр өөр. Үг давтагдаагүй. Сул үггүй. Агуулга сайтай, уран яруу болжээ.

Болдууш

Ёстой их багш шиг айлдсан байх чинь вэ. За тээд тэр шударгуу үнэнээр явна гэдэг чинь л залуус бидний гол зарчим юм гэж боддын шд. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг шиг бид залуугаасаа шударга журмыг сахиж, олны итгэлийг алдахгүй явбал за тэгээд 20 жилийн дараа гэхэд нэгэн шударга журамт үе бүрэлдэж, бидний дараачийн үе ухамсар, оюун санааны хувьд биднээс нэг , хоёр шат илүү байх биз ээ. Ингэж шаталж явна гэмээнэ монгол хүн гэдэг үгс ертөнцийн чихнээ дуурсагдах болно гэдэгт гүнээ итгэдэг бөлгөө.

Дээс...

хамаг зориг зүрх сэрэх шиг л боллоо. бие зарс гээл явчлаа.

АНИРГҮЙ (зочин)

мммхм найс

Anime

зам заагч гэдгийг түүчэ гэж бас орчуулж болох уу?

Stormy

Түүчээ гэж болно л доо. Бас луужин ч юм уу, Тэргүүлэгч энэ гэж болно оо болно.

HERO

залуу хүний Мартаж болшгүй,,,,,,,,

Ялгуусан гэгээн

Удахгүй Остоор багшийн "Титэм үг" гэдэг нэртэй ном гархыг үгүйсгэхгүй нь...

Che.

аая гэж сээгийдээл гарыдоо. ккккк

Зочин

k

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)