Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлиг
2009-12-10 Дугаар: 181 Төрийн ордон, Улаанбаатар хот
Эрдэнийн Бат-Үүлийг Монгол Улсын Баатар цолоор шагнах тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15.1-г үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол оронд ардчилсан хөдөлгөөнийг үүсгэн байгуулах, ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлсийг түгээн бэхжүүлэхэд оруулсан онцгой гавъяа зүтгэлийг нь үнэлж Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан Эрдэнийн Бат-Үүлд Монгол Улсын “Баатар” цол олгож , Сүхбаатарын одон, “Алтан таван хошуу” медалиар шагнасугай.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ
Э.Бат-Үүл Баатар болов
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монгол Улсын баатар цолоор Эрдэнийн Бат-Үүлийг шагнах зарлигтаа:
“Монгол оронд ардчилсан хөдөлгөөнийг үүсгэн байгуулах, ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлсийг түгээн бэхжүүлэхэд оруулсан онцгой гавъяа зүтгэлийг нь үнэлж Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан Эрдэнийн Бат-Үүлийг Монгол Улсын баатар цолоор шагнасугай” гэж дурьджээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын баатар цолыг Э.Бат-Үүлд олгохдоо “Ардчилсан хувьсгал бол баатартай. Тэр баатар нь Монголын ард түмэн. Манай ард түмний ардчилсан хувьсгалд оруулсан гавъяат үйлс , түүхэн тэмцэл зүтгэлийг өнөөдөр хамгийн сайн төлөөлж чадах хүн бол Эрдэнийн Бат-Үүл.
Э.Бат-Үүлд баяр хүргэе. Баатартаа баяр хүргэе. Ард түмэндээ баяр хүргэе” гэж хэлэв.

Сэтгэгдэлгүй байна