Өнөөдөр Монгол Улсад ардчилсан хувьсгал өрнөсний 20 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ үйл явдал нүүдэлчин монголчуудын түүхийн хуудаснаа алтан үсгээр бичигдэх өдөр билээ. Коммунист дэглэмийн он жилүүдэд шилдэг охид хөвгүүдээ хэлмэгдүүлэлтийн хар шуурганд дайруулж, хувийн өмчгүй, үг хэлэх эрх чөлөөгүй харанхуй амьдарч байсан монголчууд 20-н жилийн өмнөх энэ өдөр ардчилсан Монгол Улс болох замаа зассан юм.

Ардчилсан холбооны анхдугаар цуглаан. 1989-12-10-ны өдөр
Хүний эрх, эрх чөлөө, олон урьгалч үзэл, шудрага сонгууль, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, зах зээлийн тогтолцоог авчирч чадсан ардчилал бол монголчуудын үнэ цэнэтэй баялагийн нэг гарцаагүй мөн. Ардчилсан Монгол Улсын иргэн танд энэ өдрийн баярын мэндийг хүргэе. Ардчилал бол Монгол хүн бүрийн нандигнан үзэх баялаг, үнэт зүйл, эрх чөлөө тусгаар тогтнолын баталгаа билээ.



15 сэтгэгдэл:
Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн мэндийг хүргэе!
Айдаа сайхан өдөр нтр
Баярлалаа гээлүү. Ккк. За бас бусаддаа баярын мэнд.
Баярлалаа та бүхэнд ч гэсэн Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн мэндийг хүргэе!!!
Баяр хүргье ТЭМДЭГЛЭХ Л ХЭРЭГТЭЙ ӨДӨР ДӨӨ
өглөө гэрээс гарахдаа хүртэл энэ өдрийг яриж дүү нартаа хэлчээд гарсан гээд боддоо. Бүгдэд нь баярын мэнд.....
Маш сайхан өдөр...Баярын мэнд
Баярын мэнд! Яахын аргагүй монгол хүн бүрийн санаж, дурсаж байх өдөр. Монгол хүн бүр эдийн засгийн хувьд хүчирхэгжин дэлхийн давцанд гарч ирээсай гэж энэ л өдөр ерөөе.
Баяр хүргэе багшээ.
Өөрөө мэджийгааздээ?
Хүмүүс нээх бөөгнөрөөл талбай дээр дон дон хийдэг төмөр этгээдийн тухай дуулцгаасиймуу даа тэр нэг өдөр энэ тэр гээд солиороод байхгүй юу.
За чухам баярын мэнд ардчилсан улсын ард иргэдээ.
/Сүүлийн өгүүлбэр нэг их тавлаад байгаа юм шиг болчив уу даа.кхй кхй кхй/
за баярын мэндээ
хурай хурай хурай
Өөө за баярлалаа, баярлалаа. Та бүхэндээ ч ингэсэн баярын мэнд хүргэе. энэ ардчилал гэдэг чинь байгаагүй бол бид өдийд ингээд суухгүй л байсан болов уу, гутлын үйлвэр, талхны цехэд ажиллаж байгаа даа аягүй бол....
Баярын мэнд
20 жилийн ойн баярын мэнд