МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Өнцөг нь шарласан зураг мэт...

Өнцөг нь шарласан зураг мэт...

Эгэл жирийн байсан бүхэн элэгдэн бүдгэрнэ. Ширээн дээрээ тавьсан миний үзэг, давхарлан хураасан номууд, элдэвийг сараачсан тэмдэглэлийн хуучин дэвтэр маань ч үл анзаарагдан элэгдсээр. Яг эдтэй адилхан би өөрөө нас ахина. Сүүдэр нэмэх бүрийдээ хуучран байгаагаа мэдэрнэ. Нэгэн цагт туйлдаа хүрээд би өөрөө байхгүй болох билээ. Чухамхүү тэр цаг маань хэзээ вэ. Заримдаа бичгийн ширээ ариун цэврийн өрөө хоёрийн дунд хар цай зөөсөөр насыг барчих юм биш байгаадаа гэж бодлогоширно. Хананд өлгөсөн цагийн цохилтыг сонсон хэвтэх зуураа оосор бүчгүй энэ орчлон юутай давчууг мэдрэх шиг. Үнэндээ хүний амьдрал хашаан дунд хавчигдсаар өнгөрдөг юм даа гэж бодогдох юм. Хананд байгаа хугацаа заагчийг зогсоочихдог бол яах бол гэж хэсэг бодолхийллээ.

Ганц цагийг зогсоож болох авч цаг хугацаа хэмээгч шуургыг хэзээ үл зогсоож чадах. Гудамжинд дуут дохио чарлуулан зогсох машинууд, хэт гангалах гээд халтирч унамаар гантиг шаттай барилгуудын талаар, үгүй бол захын хорооллын пөөнийсөн дан бүрээстэй гэрийн талаар хүмүүс боддог болов уу. Ихэнх нь энэ тухай бодож тархиа өвтгөдөггүй биз. Би харин энэ талаар боддог. Өөрөөс том усны саваа дугуй нь эргэхгүй шахам тэргэнцэр дээр тавиад ундныхаа усанд явж байгаа хүүхэд, тор нүүрс бариад гэртээ яарч байгаа залуухан бүсгүйн тухай, талх аваад булангаас хазаж буй жаалын тухай боддог. Өвлийн тасхийм хүйтэнд нусаа хацартаа хөлдөөсөн, гартаа цоорхой голдуу бээлий углаж, майжиг гишгэсэн гуталтай, өвдөг нь элэгдээд урагдах дөхсөн өмдтэй жаалхүү нүдэнд харагддаг. Ажлаасаа тараад гэртээ яарахдаа уут нүүрс аваад сайхан дулаан хононо доо гэж тэрүүхэндээ инээмсэглэн, хальтирч унахгүйн тулд ойр ойр гишгэн алхалах бүсгүй надад төсөөлөгддөг.

Бутархай хэдэн төгрөгөө дахин дахин тоолон ганц чихэрний мөнгө илүүчилчих санаатай лангууний дэргэд зогсох жаахан охин бас төсөөлөгддөг. Ганц дугуй талх аваад булангаас нь мэрээд, авсан ганц чихрээ нандигнан атгаад хүнсний мухлагаас гарч яваа тэр охины гэнэн цагаан зан надад төсөөлөгдөнө. Энэ бүхнийг эгэл жирийн амьдрал гэж би боддог. Төгс гэж яриад байдаг зүйлээ яг ийм амьдралаас хайвал олдох байх. Эд хөрөнгөтэй, тарган цатгалан байх нь өнгөц харахад дээд жаргал мэт боловч цаад талдаа бас л үгүй гэж санагдах боллоо. Иймэрхүү яриайг өмч хөрөнгө гэхээр юмгүй гуйлгачин хүний яриа гэж зарим нь хэлдэг л дээ. Гэхдээ л авсанд орохдоо бүхнийг аваад орохгүйгээс хойш яалтай ч билээ. Хорвоо уужим мэт боловч үнэхээр давчуу ажээ. Аливаа бүхэн хоёр бас гурван талтай юм.  Эсвэл бүүр олон талтай ч байж мэднэ. Хүссэн талаасаа хэрхэн харахаас л амьдралын эргэлтэд нөлөөлнө. Бид бүгдээрээ цаг хугацаанд дарагдан хуучирчээ. Эгээтэй олон жилийн өмнө авахуулсан өнцөг нь шарласан зураг мэт ээ.             

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
ИЩЧЭ

сайхан бичжээ.

нээрээ би л лав цагны цохилтыг сонсох үнэхээр дургүй ээ. нэг л щаналантай санагддаг юм аа

Дээс...

бөөн пилсооп заримдаа ойлгохгүйн

LoveLove

Би заримдаа хааяа нэг эсүүл бүр ганцхан удаа өөрийн хийж буй амьдарч байгаа үйлдлээ хөндлөнгөөс харах юмсан гэж боддог. Яг л өөр хүн шиг, юуг зөв хийж юуг буруу хийж байгаагаа хайрлах ёстой бүхнээ хайрлаж чадаж байна уу гэдэгээ. Гэхдээ энэ боломжгүй л дээ

Турьхан (зочин)

байгаа байдал нь иймэрхүү юм бодохооргүй л царай харагдаад байсан хэ хэ хэ.

Хэрлэн

тийм зураг надад бий.

MC Аав

тийм шүү, худаг дээр өөрөөсөө том 40-ийн бедондоо усаа дүүргэчээд чарган дээрээ тавьж чадахгүй бацаануудыг хараад аав ээжид нь миний уур хүрдэг.

дурлагч

Цаг хугацаа өнгөрөх тусам өнцөг нь шаралсан зураг лугаа адил бид болох авч, биднийг өнгөрсний дараа тэр л зураг үлддэг. Өөр юу ч бодитой үл үлдэнэ. Тиймд амьдралд, хүмүүсд хайртай бай. Ийм санааг хэлэх гээ юу даа?

Ицми (зочин)

үнэхээр сайхан бичжээ.

би ханын цаганд дургүй. жижиг цаганд ч дургүй. ер нь чаг чаг гэж дуугардаг цаг болгонд дургүй. бүгдий нь аваад хаячдын кк

ИЩЧЭ

Цагны цохилт, цагны цохилт чаг чаг…
Заримдаа ойртон буй үхлийн хөлийн чимээ шиг санагдана
Яагаад гэвэл ямар ч хүний амьдрах хугацаа
Яг энэ цохилтын агшин бүрээр хорогдож байгаа

BLACK (зочин)

Sanaa aldlaa

Enkhuush

Goy bichsen bna..aimar goy :D

Коала

амьдралаасаа сэтгэл ханаж байвал ядуу байх баян байх ялгаагүй л дэээ

Oogiinoo (зочин)

Chinii bichleguudiig xaraad baixad programmist (yu bilee yamar ch baisan setguulch bish tee) bish setgyylch bolgochixmoor xuu shig xaragdaad baidgiin xexe. Gexdee zaawal ch setguulch bolox geed surguuli tugsux albagui l deee .... aviyas baixad bux yumnii suuri shuu... Zaa yamartai ch saihan bichdeg shuu. Utga uyangiin xaliltai bas medremjtei .... Amjilt. Shine onii mend

all (зочин)

дажгүй ээ тэгэхдээ чи харагддаг, бичдэгээсээ өөр хүн шиг надад санагдаж байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)