Хором хормоор амьдрал урссаар. Энэ тоолонгоор нас ахиж, үхэлд улам дөтлөн ойртоно. Залуу зандан насны гал дөл аажим үл мэдэгхэнээр унтарч байгаа нь мэдрэгдэнэ. Өнөөх л "Би хэзээ ч үхлээс айхгүй. Үхэл намайг дийлэхгүй" гэж зарлан тунхаглах нь холгүй байсан гэнэн сайхан нас минь нэгэнтээ ард хоцрон үлдсэн мэт. Уг нь би халуухан залуу насыг мөнхийн гэж боддоггүй л дээ. Эрт орой хэзээ нэгэн цагт сэрээд харах тэр л агшинд нөгөө омголон бардам нас минь зам дээр гээгдэн хоцроод би орь ганцаар үлдэх биз ээ гэж дотроо бодолхийлдэг байсан юм шүү. Тал дундуур цахилах зээрийн сүрэг энгүй тансаг насны минь тэн хагасыг нь аваад одчихож.
"Өдөр хоног ямар удаан өнгөрдөг юм бэ. Хурдан том хүн болмоор байна. " гэж балчирхан ухаандаа яарч байсан минь ердөө өчигдөр мэт. Хүн харахад цэл залуухан нас, цэвэр сайхан царай байх хэдий ч энэ үедээ бүтээсэн гавьтай зүйлгүй байсаар өнгөрчих мэт гашуун бодлууд ээрэх юм аа. Уг нь үл унтрах галт бамбар мэт дүрэлзэн асаж, ирээдүйг гэрэлтүүлэн гийгүүлмээр. Энэ бүхэн минь зүгээр л мөрөөдөл төдий өнгөрөх гэж үү. Хаврын тэнгэрт бараан үүлс хуралдан аадар цутгахуйд хамаг гуниг уйтгарыг минь урсган одох мэт байдаг.
Тэр их аадар нимгэрсээр байгаа залуу насыг минь бага ч боловч тэтгэн төлжүүлдэг гэдэгт итгэдэг. Үнэндээ "Залуу халуухан гэрэлт нас минь ээ. Чи намайг битгий орхиоч" гэж хашгирмаар санагддаг болсон. Магадгүй туулж өнгөрүүлэхээр зурагдсан бүхий л амьдралынхаа талд ч хүрээгүй байж болох л доо. Гэвч дэлхий эргэдгээрээ эргэж, нэг л өглөө гоёж явсан гоёл маань хуучирчихна. Юмыг яаж мэдэхэв дээ гээд сэтгэл санаагаа бэлдээд байгаа ухаантай юм л даа. Би амьдралыг хором мөчүүд гэдэг нэртэй үй олон эвлүүлдэг зургаас бүрддэг гэж боддог.
Энэ зургийг хэрхэн эвлүүлэхээс ихээхэн зүйл шалтгаална. Харин буруу эвлүүлбэл харанхуйд одно. Хурын ус ганц нэгээр унаж газар эсгэдэг. Эхлээд ганц нэгээрээ унаж байсанаа сүүлдээ асгардаг. Яг ийм зарчмаар амьдрал урсдаг гэж бас бодогдох боллоо. Балчир бага насанд цаг хугацаа яг л ганц нэгээр унах дуслууд мэт удаан өнгөрдөг. Харин нас ахиж ухаан суух бүрийд улам хүчтэй орох бороо адил цаг хором нумнаас тавьсан сум мэт шуугин алсрана. Сонсоход, уншихад халгамаар авч цөөн хэдэн үнэний нэг нь гарцаагүй мөн билээ.



23 сэтгэгдэл:
Санаа алдав
хүнд хөгширч байгааг минь битгий сануулаад байгаач. больчихээч кк
зурагаар занимааалдаж байгаамуу ойрд
Уншаад санаа алдав. Энэ ч аймшигтай хэрэгшүү гарцаагүй жам юм болхоор яаалтай ч билээдээ. Харин залуу сайхан сэтгэлгээтэй байх нь чухал... гэж бодож байна даа
Найзуудаа ах, эгч нар минь ЦОГЛОГ БАЙНА ШҮҮ!!!
Нэг сайхан Маамуу найшир дуулчий алий дагаарай...
буцалж даргиад ууршиж замхардаг хорвоо, үхэлдээ бэлдэж айдсаа аргалдаг орчлоон гэж...
Лофлофын хэлснийг копидов
Бидний үе айсуй...
Большихооч хөгширчинаа чи гээл байхын хэхэ хэ
Бүгд хөгшрөхгүй би л хөгширч байгаа биш дээ.
Харин ч давахгүй гэсэн даваагаар заавал давдаг шүү дээ.
Болоогүй миний хөгшин, боов чинь босно.
Тэхх. Андидотийг дэмжиж гараа өргөлөө.
хаха Анти ганц сайн хэллээ дээ хаха
Хахаха тэнэг Андидот
Остоор нээрээ ганц ч үг ган хийхгүй байж байгаад мурих нь ээ? Хөгийн гар юм аа, яак Түгжил шиг нтр.
Антидотийн зөвшд. Ккк. Яагаачгүй байнаа. Урд зөндөө сайхан хугацаа байхаддээ.
гаднах өнгө хөгшрөх этэр бол манай Остоорт хамаагүйшд. хамгийн гол нь б-ээр эхлээд в-ээр төгсдөг голдоо хоёр ОО-той юм нь л боску байх вий гэхээс айжаам чинь :D
yooe buur hyamarchihlaa 33 hurlee horvoog gantsaaraa tuulj bn hohor huuhed chgui yanadaa
Сонин юмаааааааааааааааааааа сто нээээрээээ
Эрийг нас уулыг цас дарнаа гэж ихээ үнэн үг юм шиг байгаан одоохондоо энэ үгний үнэн мөнийг бүрэн ойлгохгүйл явна. Ай амьдралаа гэж.
Дөнгөж сая "он цаг өнгөрөх тусам би залуужиж байна" гэж дуучин Наран ярьж байхыг сонсоод ирлээ шдэ. хэхэ
тоос болох нь тодорхой тэр болтол өөртэйгээ л ярилцанадаа
хүний нас биед бус сэтгэлд байдаг жамтай, хөгшрөх хаа ч байсын
ЖАМ ШҮҮ ДЭЭ. ЯАГААД Ч БИДНИЙХЭЭР БОЛКУ ЗҮЙЛИЙГ БОДОЖ ЮУГАА ХИЙДИЙН