МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Би зургаа авахуулсан

Би зургаа авахуулсан

Өнөөдөр би зургаа татуулсан. Ардаа хар хөшигтэй, хоёр талдаа хурц гэрэлтэй тийм газар. Намхан таазтай, будаг нь халцарсан шалтай. Үүдээр нь ороход хуучирсан шар хивсэнцэртэй юм билээ. Тэр хэсэгхэн газартаа л хамгийн ганган нь. Хуучин загвараар хийсэн ханын шүүгээ, олон давхарлаж будсан цонхны хүрээ, суухад шажигнаж дуугарсан сандал. Би ийм газар зургаа татуулсан.

Энэ зурагчны газар үнэхээр таалагдсан юм. Гадна хаалгандаа "Гэрэл зургийн газар" гэсэн даруухан хаягтай. Бас ч гэж гуулин хүрээтэй байлаа. Савхалсан хаалга гэж ярьдаг байсан даа. Яг тийм хаалга. Гадуур нь лакдаж будаагүй олон оныг үдсэн гэмээр энд тэндгүй цоохор болчихсон юм байна лээ. Хаалганы хүрээ мод нь их л олон дахин ийш тийшээ зөөгдөж явсан гэмээр их хуучин. Хаалга, хүрээ мод хоёрыг тус тусад нь өөр газар хийчихээд дараа нь нийлүүлсэн юм уу даа гэж бодохоор. Хананд нь тогтоохдоо их л бүдүүн том хадаасаар хаджээ. Хаалганы бариул нь саяхан солисон гэмээр шинэхэн. Бага зэрэг чихарч хаагддаг хаалгатай ийм газар би зургаа татуулсан.

Өрөөний зүүн буланд байгаа ширээн дээр хуучны бичгийн машин тавиатай. Наймтын цаас хэд хэдийг давхарлаад дунд нь хорийн цаас хавчуулсныг харвал бичгийн машинаар юм бичдэг гэмээр. Товчлуур дээрх үсгүүд нь элж мөлийгөөд хаана ямар үсэг байгаа нь бараг мэдэгдэхгүй болсон ч эзэн нь маш сайн мэддэг байх л даа. Ширээний бүтээлэг нь хуучных. Дөрвөн талаас чимэг болон унждаг цацаг энд тэндээсээ сэмэрч унаад үүдэн шүд нь унасан хүн шиг болжээ. Сайтар анзаарвал хоёр хүн хаа нэгтээ зогсоод юм ярьж байгаа дүрстэй ажээ. Яг ийм бүтээлгийг хамаатныхаа ч билүү нэг айлд харсан санагдана. Татсан хөшиг нь үл ялиг завсартай. Магадгүй энэ хөшгөө нээгээгүй их л удсан биз дээ. Хөшиг нэлээн хир болсон харагдана.Би ийм газар зургаа татуулсан.

Сэтгэл хангалуун сайхан байсан. Гэрэл анивчих агшинд нүдэнд гал манарах мэт болсон ч миний зураг тун ч эвтэйхэн гарчээ. Уг нь би нүдээ аничихлаа гэж бодсон. Зурагчин "Та хүсвэл надтай хамт байж байгаад зургаа угаалгаад авч болно шүү дээ" гэж зөвшөөрсөн болохоор би хамт байлаа. Хальсаа хоёр хороор дамжуулан боловсруулав. Дараа нь өсгөгчинд хийж зургийг минь цаасан дээр буулгалаа. Бас хоёр хороор дамжсан. Бүх л дамжлагыг нь би өөрийн биеэр харж зогслоо. Зураг маань тод, элдэв асуудалгүй сайхан гарчээ. Би зургаа аваад жаазлуулж ханандаа өлгөсөн юм. Би ийм газар зургаа авахуулж, бас ханандаа өлгөсөн. Сэтгэл өег, зурагчны газар таатай байсан юм. Нэг л дотно дулаан газар.                

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
Доктор

Аан зурагчин та 2 хамт байсын бий вий.

AntiDotE

Ганц нэг үг үсгийн алдааг эс тооцвол өгүүлэх хэлбэр нтр таалагдсан, гэхдээ утга нь?

Дээс...

их хувилгааны дүрслэл буюу гэрэл зургын газрын рэтро орчин тэнгэртэй чацжээ.

Ялгуусан гэгээн

Оройн дээд их багш шүү дээ. Утга санаа нь далдын далд давхар давхар байгаа шүү.

Болдууш

Үүнийг уншаад зурагчны газар биш хүний амьдрал юм болов уу гэж бодогдхым. Цаанаа нэг л гүн гүнзгий утга шингээсэн юм шиг... Стоор ер нь гоё гоё уран зохиолын өгүүллэгүүд бичвэл яасын.

UG

sto saihan nom unshih horhoi hudulguchihluuu shvvv.

Оранж

их л утгатай байхдаа би ч ямар бичгийн хүн биш... утгыг сайн ойсонгүй.

3apaa

Зурагчны газар наасымуу? Наасан газар болгон л сэтгэлд өег болоод айн? ха ха.

Дүрслэл гоё болсон байнаа. Тэр зурагчны газар үнэртэх шиг л боллоо.

"Сэтгэлд хоногшсон кино" уралдаанд бүтээлээ ирүүлэхийг аминчлан хүсэж байна. http://www.monkey.mn/news/955/read

Undriga (зочин)

Зүгээр л яагаад ч юм хуучны сайхан үеийг үгүйлсэн юм шиг санагдлаа...

Витаут ми

Оройн дээд багшийн далдын далд давхар утга санааг энгийн нэгэн миний өчүүхэн ухаан тайлж эс чаднам...

хэхэ сээгийг аягүйл бичлээ шт

Дээс...

стоор их хувилгааны билэг оюуны чинадад нэвтрэхэд нэгэн нас багадюу. хоёр төрөх аваас үзэл санааных нь өлмийд хүрюү... арай гэтрүүлцэн үү гүй юү ихи ихи

Che.

Оройн дээд их багш хэмээх хүний бичлэгийг алгасалгүйл унших юм.

Анчин (зочин)

их хувилгааны билэг оюун гүн гүнзгий бөгөөд эцэс төгсгөл үгүй өргөн хийгээд даруухан дөлгөөн ажгуу...

Болдууш

Дахиад нэг уншсан чинь юун коникоь, фужифилм гэж бодогддог гэжийшд.

greatkhanaa (зочин)

Стормд баяр хүргэе. Тун эвтэйхэн болжээ. Энэ зөвхөн нэг зурагчны газрын тухай өгүүлэх гэсэн хэрэг биш гэж би бодож байна. Энэ бичлэгийг уншаад байхад арай өөр өнцгөөс бодож бичсэн байх. Хуучин эд зүйлс, хуучны хүн, хуучны арга барил, хуучин нийгэм...,гэхдээ хэзээ ч үнэ цэнээ алдахгүй хуучны чанар ба үнэн сэтгэлээс хандах байдал юм болов уу?

GREEN (зочин)

saikhan bichjee

Dream

Saihan durslel, harin ter "setgel hangaluun saihan baisan" gdg ni IKH BASHIIN huvid odoo neg l utgatai biz dee ???

Teheer yasan baihnuu ??? Amjuulsan baih ni baishd. kkkkk

erika

жаахан байхдаа эмээ өвөө дээрээ очдог байсан санаанд орчлоо... тэр савхалсан хааалга, бичгийн машин нтр гэээл бүүр цаад гүнзгий утгын ч мань мэт ойлгохгүй л байх л даа.. ямарчиг л байсан сайхан дурсамж сэргэв.. :-)

Улаан Хатан

Гоё гоё..

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)