Өглөө наран урган мандаад
Үдэшдээ бөхийдөг хорвоо
Хаврын цэцэг намар гандахын адил уйтгартайяа
Намрын нар шиг намайг гундаасан
Найз минь чи жаргаж явна уу
Найрын ширээ шиг эсвэл хөглөрч явна уу
Хэлж ирээгүй зовлон хэцүү
Хийсэн нүгэлийн нэхэл хатуу
Сайн явбал намайг мартаарай
Зовох цагтаа санаарай
Дурлаж шаналж үзээгүй
Дуу шиг охин минь
Намрын сэрүүнд ганцаардвал чи
Намайг дуудаач, намайгаа дуудаач
Хувь дутсан хайраар өвдөж
Худал үнэний эрэлд цөхөрч
Зөн нойр минь хулжаад
Зүүдээ аргадахын цагтаа би
Тэмдэглэлийн хуучин дэвтрээ
Тэртээгээс би ядан олоод
Чиний бичсэн хайрын үгийг давтан уншина
Хэлж ирээгүй зовлон хэцүү
Хийсэн нүгэлийн нэхэл хатуу
Сайн явбал намайг мартаарай
Зовох цагтаа санаарай, санаарай
Дурлаж шаналж үзээгүй
Дуу шиг охин минь
Намрын сэрүүнд ганцаардвал чи
Намайг дуудаач, намайгаа дуудаач...
"Никитон" хамтлаг. "Намайг дуудаач"



15 сэтгэгдэл:
ойрд никитоныг огт сонсоогүй юм байна.бөөн дурсамж хөврүүлэх дуунууд ч олон байгаа даа
Чи минь яасымдээ. Нэх л их инээсэн хүн цаана нь юу нуугднам.
энэ дуу нэг хүнийг санагдуулдын. Уншаад, санаад, санаа алдаад гарав.
Манай Остоорыг хэн ийжцийн, ийжсэн хүнийг нь олж байгаад гашраанаа муу золигийг.
Эбий эбий, хөгшин төгцөг царайтай ч, нялхаараа амьтан шдээ :P.
сайхан дуу шүү, сайхан ч утгатай
Хэн чамайг гундаачихаа вэ? Тэгээд дуудахын хүлээлгүйгээр өөрөө яваад оччихооч. Миний хэрэг байнуу гээд :Р
Андидот чи гал дээр тос нэмхийн адил юунд ийн өгүүлрүүн. . . Харин ч эсрэгээрээ нилах царайтай ч гсн цээжин дотор нь тэр морь зорь, жийп мийп нтр-ээс ахуулаад бүгд багтцийм байдаг ш д.
stormy stoormyy stooormy за би зөндөө дуудлаа шүү
за тэгжийгаад ядарж зовоод алингаа алдахынхаа үед дуудамз. харин муриад алга болчивоо. худлаа дуудаарай этэр гэчээд ай. амласан бол амласан. инкээд бандан тас шүү :р
тэр дуудуулах гээд байгаа нь хүн нь гялс дуудчихаач. амьтныг зовоогоод эвий эвий
ЯМАР ХЭЦҮҮ ҮГТЭЙ ДУУВ??
миний ухаан хүркүү утга санаа байхшиг байна гэхдээ тэр нэг амьтан нь дуудчихээч дээ
yoo tasartsan duu shuu ene, aimaar gantsaardaj hen negneer dutsan uedee sonsohoor uilah geed ch bgaamshig boldog yum
Хувь дутсан хайраар өвдөж
Худал үнэний эрэлд цөхөрч
Зөн нойр минь хулжаад
Зүүдээ аргадахын цагтаа би
Тэмдэглэлийн хуучин дэвтрээ
Тэртээгээс би ядан олоод
Чиний бичсэн хайрын үгийг давтан уншина...
энэ гоё пдуу шт........ гэснээс нээрээ яацарсийн? айн?