МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Элэгдэн хуучрахуй

Элэгдэн хуучрахуй

Цаг хугацаа алгуурхнаар урсахуйд орчлон хорвоо тэр хэрээр элэгдэн хуучирна. Хүний амьдралын нэгэн мөчлөг юутай богино вэ. Эх дэлхий одот ертөнцтэйгээ хамт элэгдэн хуучирсаар. Ширээн дээрх номууд байгаа янзандаа мэт байвч мөнхүү чанартаа хорогдон элэгддэг ажгуу. Өчүүхэн жижиг хэсгүүдэд өнгөрсөн, одоо, ирээдүй зэрэгцэн оршино гэдгийг ухаж үл ойлгох юм. Гэтэл оргүй хоосон байдаггүй гэнэм. Орчлон ертөнц маань хаанаас үүсч хэрхэн оршин байна вэ. Сав ертөнц хязгааргүй хэмээх боловч энэхүү хязгааргүй маань өөрөө юун дотор оршин байнам. Цаглашгүй гэгч чухамдаа юу вэ. Хариу нэхсэн үй олон асуултыг мунхаг өөрөөсөө нэгжинэ. Гагцхүү хариу нь үл олдох ажээ.

Нэгэн цаг дор галав юүлэн дэлхий мөхнө гэх. Төөрөг заяа биднийг усан галваар үхэх ёстой гэвэл сөрж үл чадах билээ. Майдар залран буухад сайн цаг ирнэ гэж номлох хэдий ч мөнхүү гэрэлт цагийг нь үзэх нас хүрэхгүйд гутрана. Цаг хугацаагаар хэрэн тэнүүчлэхсэн. Холын ирээдүйд зорин очмоор. Эсвэл улирсан үе рүү айлчилж, бас тэндээ үлдвэл яадаг бол гэж бяцхан жаал шиг бодно. Гэрэл гэгээг түгээгч нар болсон ч яахав дээ. Бас л балчир хүүхдийн бодол...

Хүмүүн бид хаана байгаагаас үл хамааран цаг хугацааны нэгдмэл орчинд байх. Нэгдмэл цул орчин л биднийг элэгдүүлэн хуучруулдаг биз. Цаг хугацааг сөрөн зогсодог хүчтэн үгүй. Бурхад хүртэл түүнээс жийрхэн айна. Агуу бунханууд цаг хугацаа, орон зайг сөрөн зогсдог гэдэг боловч үнэндээ хорогдон, элэгдэн намсдаг. Тэнгэрийн заадас, гариг эрхэс ч мөхөн сөнөдөг, бас шинээр төрдөг. Эгээ л хүний амьдралын нэгэн мөчлөг мэт. Элэгдэн хуучирсаар л...   

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Янзагахан

Санаа алдаал гарлаа дөөө

Дээс...

гэгээн алс, сэтгэхүйн хязгаарт нэвтэрсэн хүмүүг бөлгөө..

Улаан Хатан

Дэлхий, Санчир, Бархасбадь...-г орчлон ертөнц агуулж бдаг.Өөрөөр хэлбэл огторгуй юмуудаа.Хягааргүй огторгуй л гэлцэнэ.Би юм бүхэн хязгаартай гэж боддог.Чухам тэр огторгуйг бас нэгэн зүйл агуулж бдаг бхдаа.Юу бдаг бол...?хэхэ.Бас сонин лдоо.

kukla (зочин)

Цаг хугацаагаар хэрэн тэнүүчлэхсэн-энийг л би хїсдиймдаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)