МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Ширхэг цасан хэмээх туурь

Ширхэг цасан хэмээх туурь

Бүүдгэр өглөө. Жижигхэн ширхэгтэй цас хаялна. Ийм жижиг ширхэгтэй цас орвол зуд болох ч юм уу эсвэл их цас унана гэж хөгшид ярьж байхыг хэзээ ч билээ сонсож байлаа. Үнэн худал нь бүү мэд. Хөшиглөөд байдаг түнэр харанхуй гэмээр их утаа униар шөнийн салхинд бага ч болов туугдсан бололтой юм. Дээрээс нь цасан хаялага ч бас нэмэр болсон биз. Өвлийн улирал их уйтгартай юм. Учир нь гэрээсээ бараг гарахгүй болохоор тэр л дээ. Хүйтэн, хальтиргаа ихтэй. Ханиад хүрчихвэл, эсвэл хальтираад уначих вий гэж их болгоомжлох хэрэг гарна. Өдөржингөө зурагт үзэж, сонин гарчиглаж өнгөрөөх үнэндээ уйтгартай. Гэвч уйдлаа гээд яалтай. Одоо бол цонхоор ширтэн цас будрахыг хараад хэсэг зуур болов зугаатай. Хааяа өөрийгөө ер нь хэдэн настай билээ гэж бодох үе гарна. Толинд харах тоолондоо ядрангуй харцтай мөргөлдөнө. Тэгээд л өөрөө өөрөөсөө харц буруулах болно.

Гэвч ердөө л 14 настай. Ойрноос бие нь өвдөх давтамж нь их ойртоод байгаад сэтгэл зовних хэдий ч эмчийн болоод гэрийнхэнийхээ хэлсэн үгэнд тайвширна. Зун болохыг тэсэн ядан хүлээх жаргалтай. Аав нь гитар авч өгсөн болохоор хааяахан тоглох гэж оролдоно. Ямартай ч "маамуу нааш ир, эмээ, өвөө, бясаа гурав" гэх мэтийг толгож чаддаг болсон. Үүндээ ч их урамшина. Өөрийгөө эдгэчихсэн байна, гадаа гүйж харайн тоглож байна гэж маш ихээр мөрөөднө. Бас зүүдэлнэ. Аз жаргалтай төгсгөл л хамгийн сайхан юм чинь. Гэрээс гаралгүй удсан болохоор их цайсан. Уг нь зун гайгүй борлосон юм. Аав, ээжтэйгээ хөдөөгүүр аялсан нь үнэхээр гоё. Хөнгөн бодолд дарагдан байхдаа гагцхүү цасыг л ширтэнэ. Цасан нэвсийтэл дарахгүй ч түрүүчийнхийг бодвол хамаагүй их орчихож дээ гэсэн бодол л орж ирээд байх юм. Тэр цас бүүр илүү ороосой. Дахин олон олон ийм бүүдгэр өглөөг бас цастай нь харахыг хүснэ.

Орчлон ертөнц хэзээ ч үл тайлагдах олон нууцтай. Хэзээ хаанаас яаж үүссэн гэдгийг хэн ч мэдэхгүй. Хязгааргүй гэгдэх боловч тэр их хязгааргүй өөрөө ямар нэг саванд багтаж л байдаг таарна л даа. Бид өөрсдөө өчүүхэн бүүр хумхийн тоос мэт байж болох. Гэхдээ ямар нэгэн бүтээгч байгаа. Хөөрхий охиныг шаналж хэвтэхийг мэдэрсэн ер бусын далдын хүч байгааг тэр мэдэхгүй. Тэрхүү их зовлон шаналан гагц өөрт нь байдаг биз ээ гэж бодно. Сэтгэлийн нүсэр уй гунигийг аав ээж нь хуваалцах ч нимгэрүүлж үл дөнгөх ажээ. Харин нөгөө далдын ер бусын хүч аав ээжийнх нь зовлонг давхар мэдрээд удаж байгаа. Ер бусын хүч заримдаа юу хийхээ мэдэхээ больчихдог үе байдаг.

Яг тийм үе тулгарчээ. Бодгаль биет орчлон түм түмээрээ олон бий ч гэлээ, зовлонт биес тоо томшгүй олон ч гэсэн энэ охины зовлонг яагаад ингэж ихээр мэдрэнэ вэ. Эцэг эх нь дотроо харамсан уйлж байгааг өр өмрөн мэдрэхгүй байхаар шийджээ. Бас охины шаналалыг ч мөн адил. Аав ээж нь хэсэг зуур шаналах хэдий ч сэтгэлийн зовлон нь нимгэрч үлдэнэ. Хөөрхий бяцхан охины уйт шаналан ч мөн эцэс болно. Яг ингэж бодох агшинд охин гайхам хурц гэрэлтэй урт хонгилоор хөвөх гүйх хоёрын дунд гэрлийн зүг явж байлаа. Бас их сайхан зөөлөн гар үсийг нь илбэх шиг болоход эргэж харж үл чадав...  Амьсгал хураасан үрээ зовлонгоос ангижран салгасан бурханд талархахаас өөр сонголт хосуудад байсангүй... Охин ширхэг цасны тухай л бодсоор байв... Яагаад гэдгийг хэн ч үл мэдэх билээ...      

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
SinГ©ad O'Connor

Уншлаа.
Юм бодоод, бодолд дарагдаад гарав.

anjigai (зочин)

Уйтгар халдварладаг ажээ.

Moonoo (зочин)

Мэдэх юм алга

Simple

...

Bolduush (зочин)

Болъё, би дахиж чиний блогоор орку за Стормио. Уншихаар дандаа л сэтгэл хоёрдуулаад элдвийн юм бодогдуулаад хаячдын зүгээр... нтэр... хохохо
нээрээ би энэ өвөл 4 дэхээ ханиад хүрчихээд багйаам байна шд.... хм.

Ну ПОГОДИ

гуниг......

HERO

хөөрхий охин.

13

ммм...

Zeusy (зочин)

Аав ээж нь бурханд баярлаж байгаан бол болох ёстой зүйл болжээ. Тэр төгсгөлийн хэсэг бол үнэхээр гоё болжээ. Уйтгар гуниг нөмрөөд авчихлаа

~Freedom writer~

ммммххххх.......

CAP (зочин)

Ямар дарамттай зохиол юм бээ

БОРОО

Остоорын ээлжит богино өгүүллэг бололтой. Гунигтай юм.

AntiDotE

Остоорийн орон зайн хязгааргүй, таашгүйн тухай ээлжит бодрол...

MC Аав

ТЭР ГЭРЭЛРҮҮ ЯВАХ ХЭРЭГГҮЙ Л БАЙСИЙМ ДАА

Deegii (зочин)

Yamar yitgartai uym be. Haramsaltai

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)