МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Эерэг ба эсрэг

Эерэг ба эсрэг

Би сар. Хүйтэн цэвдэг, усгүй, агааргүй. Цаг ямагт бусдын гэрэл гэгээгээр гайхуулагч. Хүмүүс саранд дуртай байдаг. Гэхдээ жинхэндээ тийм биш. Сарны нөлөөгөөр хүмүүс үхдэг. Сарны ердөө нэг талыг нь л дандаа хардаг. Саран дээр олон олон том том тогоо бий. Тэнд гагцхүү үхэл л хэн нэгнийг хүлээж байдаг. Тэнд нисдэг тэрэг хэзээ ч нисч чадахгүй. Хүүхдийн баясгалант дуун хэзээ ч гарахгүй. Учир нь сар агааргүй. Агааргүй байхдаа ч дуртай. Өөртөө бусдыг ойртуулж, ирүүлэх дургүй юм чинь. Хамгийн хортой могой, араатан ч тэнд хормын төдийд тэсэхгүй. Тэд дэлхийд л аймшигтай болохоос саран дээр бол хумхийн тоос. Гэхдээ тэнд кино театр байгуулбал олон хүн очиж үзнэ. Тэр театрт гарах кино нь үхлийн тухай. Гол дүрийн жүжигчид нь үзэгчид өөрсдөө байна. Мөнхийн цэвдэг хүйтэн сар бол би.

Би нар. Аймшигтай халуун, амьсгалах боломж өчүүхэн ч байхгүй. Хормын зуур үнс болно. Тэгээд тэр үнс нь бас шатна. Юу ч үлдэхгүй. Өөрийн гэрэл гэгээ, халуун дулаанаар дэлхий гэдэг нэртэй гаригийг тэтгэдэг. Нарнаас гарах их эрчим хүчний ачүүхэн хэсэг нөгөөх дэлхий дээр очино. Харин бусад нь хязгааргүй огторгуйд замхран арилна. Наран дээр дандаа дэлбэрэлт болно. Тэр дэлбэрэлтүүд аймшигтай. Наран болох дэлбэрэлтүүдээс болж хүмүүс үхдэг. Хаа хол байгаа дэлхий дээрх хүмүүс шүү дээ. Нар ганц хором гэрэлтээ боливол дэлхий хөлдүү бөмбөг болно. Тэнд хэзээ ч машин явахгүй, хүмүүс хоорондоо ярьж хөөрөхгүй. Гол урсаж, тэнгис далай цалгилахгүй. Нүд ирмэхийн зуур ямар тэнгис далай ууршин замхарч, хязгааргүй харанхуй ертөнцөд хийсэн одно. Аймшигтай халуун там, гэрэл гэгээг түгээгч диваажин нар бол би.

Би дэлхий. Чөлөөтэй амьсгалж, гүйж харайна. Энд тэнд хүүхэд инээж, байс энд тэнд хүүхдийн энэлэнт дуу хадна. Жаргалд умбан, баяр хөөр болж байхад өөр хэн нэгэн гуниг уйтгарын тэнгист живнэ. Дотны хайртай хүнээсээ хагацаж, гашуудлын аялгуунд толгой гудайн алхана. Балчир үрээ хооллож эс чадаад гудамжинд орхих эхийн дүр зургийг дэлхийгээс л олж харж болно. Дэлхийд кино театр байдаг. Бүүр зөндөө олон. Үнэ нь янз бүр. Орохдоо гоё амттан авч болдог. Хөгжим хэмээх зүйлийн тансаг эгшигэнд бүгдээрээ уясна. Харин буугаар хүн алж, хутгаар хүн сийчдэг хагас араатнууд олон байдаг. Тийм араатныг шоронд хорьдог. Гэвч шорон бол туйлын тусгаарлал биш. Дэлхийд могой, матар, шувуу, үхэр, хүн гээд олон төрөл зүйлийн амьтан амьдардаг. Бүх амьтадаас хүн л илүү ухаалаг. Бас аймшигтай. Бусад нь хүнээсээ айдаг. Бүх зүйл холилдон дээр доороо орж байдаг дэлхий бол би.

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
vnen (зочин)

sonirholtoi yum a ooriigoo orluulsan chini sodon boljee

дурлагч

Сонирхолтой гоё болжээ.

Undriga (зочин)

Гоё болсон байна. Гэхдээ би нэг юмыг ойлгосонгүй. Чи өөрийгөө ер нь яадаг ч байсан хүн амьтанд үхэл зовлон авчирдаг гээд байгаа ч юм шиг санагдаад байхын...

Үлэмжийн чанар

СОдон бичижээ

Улаан Хатан

үнэн ч юм шиг.хэхэ.Схан бичиж.

Хэрлэн

чи бол сар... хэхэхэ

Ицми (зочин)

гагц үнэн дүгнэлтийг Хэрлэн хийхийм болуу гэж боджээн гэж хэлкэжийсэн чинь орж ирээд хэлчжээ кк

~Freedom writer~

Ммм....Дэлхий л байвал гоё юмаа.

Che.

Ихээ сонин содон бичлэг байна шүү.

MC Аав

Чи бол од. Одон дээр маш халуун. тиймээс
Заза тоглосийн гоё болж. супер дүпер

Undriga (зочин)

Би бол од. Хүн төрөлхтний нээхийг хүсэг, очихыг хүсдэг нууцлагдмал эрхэс. Холоос харахад жижигхэн гялбаа, бүр анзаарагдахгүй сөнөсөн гариг. Ойртох тусам халуун, яг л нар шиг...өөрийгөө тойрон хүрээлэх дагуулуудынхаа оршин тогтнох үндэс нь болдог, гэхдээ дэлхийд, чамд, тэр залуу, тэр бүсгүйд үл нөлөөлнө. Үхэхдээ, мөхөхдөө нүдийг нь гялбуулж, хүслийг нь шивнүүлсээр одох солир, үргэлж хүрэхийг хүсдэг байсан хүндээ нууцхан гуниг үлдээх тийм л нэгэн од.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)