МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Тусгаар тогтнолын төлөөх санал хураалт /апдэт/

Тусгаар тогтнолын төлөөх санал хураалт /апдэт/

Яг өнөөдрөөс 64 жил нэг хоногийн тэртээд монголчууд ТУСГААР ТОГТНОЛЫНХОО төлөө саналаа өгч байжээ. Энэ явдал бол Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх үйл явдал билээ. Тухайн үед Дундад иргэн улсын зүгээс тусгаар тогтнолын асуудлыг ард түмнийх нь саналын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох л юм гэсэн нот бичгийг манай улсад илгээсэн аж. Ингээд дээрх нот бичгийг үндэслэн БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдээс 1945 оны есдүгээр сарын 21- ний өдрийн 76-р хурлаар дараах утга бүхий тогтоолыг гаргажээ.

"Бүх ард түмний дунд тусгаар тогтнолын талаарх санал асуулгыг тус улсын бүх нутаг дэвсгэр дээр аравдугаар сарын 20-ны өдөр нэгэн зэрэг гаргуулахаар тогтоосугай" гэжээ. Мөн 85-р тогтоолд "Санал гаргах хуудсан дээр тавьсан өөрийн овог нэрийн "Зөвшөөрөх", "Татгалзах" хоёрын аль нэгийг бичиж, гарынхаа үсгийг зур. Бичиг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууг дар" гэж заасны дагуу санал хураалт болжээ. Уг санал хураалт эхлэхэд Дундад иргэн улсын Засгийн газраас Ли Фа Жан тэргүүтэй албаны хүмүүс ирж ажиглалт хийжээ. Санал хурааль тухайн өдрөө дуусч, тухайн сарын 30-ны өдөр протокол үйлдэн, тогтоол гаргаж ЗХУ болон Дундад иргэн улсын Засгийн газарт хүргүүлсэн байх юм. 

Энэ том ажлын үр дүн гарч 1946 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Хятадын гадаад явдлын яамнаас маршал Хорлоогийн Чойбалсанд Монгол Улсын ТУСГААР ТОГТНОЛЫГ хүлээн зөвшөөрч байгаагаа батласан тухай нот бичиг ирүүлжээ. Дээрх нот бичигт "Хятадын 1934 оны аравдугаар сарын 20-нд Гадаад Монголын ард түмнээс авсан санал хураах ажлын дүнгийн тухай нот бичгийг авлаа. Энэ нь Гадаад Монголын ард түмнээс өөрийн ТУСГААР ТОГТНОЛЫГ баталсныг илэрхийлж байна. Батлан хамгаалах Дээд зөвлөлийн тогтоол ёсоор Хятадын Засгийн газар нь энэ өдрөөс эхлэн Гадаад Монголын ТУСГААР ТОГТНОЛЫГ хүлээснээ зарлана. Үүнийг мэдэгдэхээр нот явуулав" хэмээжээ. 

Ингэж Монголын ард түмний асар их чармайлтын дүнд хятадаар ТУСГААР ТОГНОЛОО хүлээн зөвшөөрүүлжээ. Уг санал хураалтад сонгуулын насны 494960 хүн оролцох ёстойгоос 487409 хүн саналаа өгч байжээ. Ийн монголчуудын 98.5 хувь нь бултаараа ТУСГААР ТОГТНОЛОО батлан "ЗӨВШӨӨРӨВ" гэж саналаа өгч татгалзсан хариу нэг ч гараагүй ажээ. Сонирхолтой нь тухай үед гадаадын харьяат 347 хүн санал өгчээ. монголын тусгаар байдлын төлөө санал өгсөн байх юм. Санал хураалтад ард түмнийг идэвхтэй оролцуулахын тулд зурагт хуудас ч мөн хэвлэн гаргаж байжээ. Уг хуудсанд "Би. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын харьяат мөн. Хүн болж төрсөний минь дээд зэргийн эрхэм эрмэлзэл бол өөрийн эх орны ТУСГААР ТОГТНОЛЫН төлөө амь ба санаа сэтгэлээ зориулахад хэзээ ч бэлхэн байхад оршино. Би өөрийн харьяат эх орны ТУСГААР ТОГТНОЛЫН төлөө батална" гэжээ. Ийнхүү монголчууд ТУСГААР ТОГТНОЛОО асар их үнэ цэнээр олж авсан юм. ТУСГААР ТОГТНОЛ бол хамгаас илүү үнэ цэнэтэй зүйл билээ. МОНГОЛ ГОЛОМТ ҮҮРД МАНДАН БАДРАГ.

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
anjigai (зочин)

Сайхан өдөр

Туяа (зочин)

Өнөөдөр 10-р сайрын 21ны өдөр. Он сар нь зөрөөд байна ш дээ.

Үлэмжийн чанар

Саналаа өгций ш д манай өвөг эцэг ккк

AntiDotE

Асар их хувь тохиолоор гэх ч юм уу.
Он сарын хувьд алдаатай юм шиг санагдлаа. Шалгаарай.
Бас:
“Бүх ард түмний тус улсын бүх нутаг дэвсгэр дээр аравдугаар сарын 20-ны өдөр нэгэн зэрэг гаргуулахаар тогтоосугай“ гэжээ энэ хэсэг утгагүй болчжээ.

Stormy

Он сарын хувьд өчигдөр гаргах ёстой байсан юм аа. Би цагаа буруу тохируулчихсан байна.

AntiDotE

Дээрх нот бичигт “Хятадын 1934 оны аравдугаар сарын 20-нд Гадаад Монголын ард түмнээс авсан санал хураах ажлын дүнгийн тухай нот бичгийг авлаа. Энэ нь Гадаад Монголын ард түмнээс өөрийн ТУСГААР ТОГТНОЛЫГ баталсныг илэрхийлж байна. Батлан хамгаалах Дээд зөвлөлийн тогтоол ёсоор Хятадын Засгийн газар нь энэ өдрөөс эхлэн Гадаад Монголын ТУСГААР ТОГТНОЛЫГ хүлээснээ зарлана. Үүнийг мэдэгдэхээр нот явуулав“
1934 oн гээд байгаа л сонин байна даа?

чепак (зочин)

За тэгээд олон мянган лам, энгийн харан ард, сэхээтэн, язгууртаны цус нулимасаар бүтсэн тусгаар тогтнолоо яажшуухан авч явах нь бидний залуусаас л хамаарах байх

Одоо үед учиргүй өөр улсад эзлэгдэх нь юу ийн гэхдээ соёлын болон бусад зүйлээр хамааралтай хараат болоод байгаа нь бас л нэг хэлбэрээр тусгаар тогтнолоо алдаж нөгөө л Хүйтэн дайны үеийн Дагуул улс болж байгаатай адил бус уу

Тусгаар тогтнол гээд орилоод охид бүсгүйчүүдийн үс гэзэгтэй ноцолдож байхаар хэрэгтэй мэргэжил эзэмшээд өөрийгөө хүн шиг л аваад явчуул бид тусгаар тогтнолоо хамгаалж байна аа гсн үг гэж боддын шдээ

Иргэн баян бол улс баян гээж

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)