МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Тэр хэн ч байсан Монгол хүн

Тэр хэн ч байсан Монгол хүн

Гурван жилийн өмнө Монгол Улсын нэгэн иргэн Малайзад онц хэрцгийгээр алуулсан эмгэнэлтэй хэрэг гарсан юм. Хохирогч нь Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяа. Малайзын ерөнхий сайдын шадар туслах Абдул Разак Багинда гэгч этгээд хоёр цагдаад захиалга өгч зэрлэг аллагыг үйлдүүлсэн гэдэг. Биед нь тэсрэх бөмбөг зүүж дэлбэлэн хүний амь хөнөөсөн нь нөгөө бидний аймаар гэж ярьдаг нацистууд, квантуны армийн хэрцгий туршилт хийгдэж байсан үед ч гараагүй хэрцгий аллага байсан юм.  Монгол Улсын нэг иргэнийг онц хэрцгийгээр хөнөөснийх нь төлөө дипломат харьцаагаа шууд таслах хэрэгтэй. Элчин сайдын яам нь бодвол Бээжинд байдаг биз. Яамных нь үүдэнд монголчууд жагсаал цуглаан хийх ёстой. Япон, АНУ зэрэг улсууд нэг ч гэсэн иргэнийхээ төлөө ямар их хүчин чармайлт гардаг билээ дээ. Аль 60-70-аад оны үед умард солонгосуудад хулгайлагдсан иргэдийхээ ясыг ч болов авъя гэж Японы тал одоог хүртэл хөөцөлддөг.

АНУ хоёр иргэнийхээ төлөө хэрхэн их хүчин чармайлт гаргав гээд олон олон жишээ байна. Харин Монголын талаас яг энэ асуудлаар таг дүлий байсаар гурван оныг ардаа орхилоо. Монголын төр иргэнийхээ төлөө юу ч хийдэггүй, дипломат харьцаа гэгчээр халхавчилсаар байгаа нь харамсалтай. Малайзын тал Монгол эмэгтэйг хэрцгийгээр хөнөөснийхөө төлөө түүний хоёр хүүхдийг насан туршид нь бүх зүйлээр нь хангаж, Монголын эмэгтэйчүүдэд зориулж ордон барьж өгч, Монголын бүх эмэгтэйчүүдийн өмнө өвдөг сөхрөн өршөөл хүсэх ёстой юм. Амиа алдсан эмэгтэй хэн байх нь гол асуудал биш. Гагцхүү Монгол Улсын иргэн гэдгээр нь асуудалд хандах ёстой билээ. Тэр хүн адгийн муухай, эсвэл бурхан ч байж болох. Мөнхүү чанартаа Монголын эд эс нь юм. Монголын төр иргэний халуун амийг малайзуудаас нэхэх цаг ирчихээд байна. Ш.Алтантуяа бол Монгол хүн. Түүний цусаар монгол цус гүйж байсныг мартаж болохгүй билээ. 

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
AntiDotE

Санал нийлж байна. Монголын төр Монголын иргэнийхээ төлөө бүхнийг хийдэг болох цаг удахгүй гэж итгэж байна.

anjigai (зочин)

Үнэн үнэн. Бид нэгнээ үгүйлж, өмгөөлж л байх хэррэгтэй. Тэгж гэмээнэ Монголчууд байгаа, байх болно гэдгийг харуулна.

ИЩЧЭ

өөртэй чинь санал нийлж байна аа

Цоомоо

зөвөө зөв хайран монгол иргэн мину

Света

Санал нэг байнаа.

Sunbeauty (зочин)

сонсохнээ ар гэрийхэн нь л шүүх нтр-т нь оролцоод яваад бга. харин улсаас ямар ч оролцоо бган бүү мэд. гадаадад гэлтгүй Монголдоо гадаадын этгээдүүдээс болж хохирсон өчнөөн хүмүүс яаж ч чадахгүй л сууцгааж бн. хөгийн ч юмаа да

True (зочин)

Unenshdee mongoliin tor arai denduu umaa

LoveLove

Гадаадынхныг дагаад улы нь долоочих гээд гүйгээд байдаг малнууд энийг уншаасай.
Аль ч оронд очсон Америк иргэн давуу эрхтэй байдаг гэж сонссон. Өвдсөн, нас барсан иргэнээ тусгай онгоц, эмч гарган очиж авдаг гэсэн. Монгол тийм болтлоо хол байнадаа. Төрийн толгойд суужаагаа юмнуудыг харахад

flower_13 (зочин)

Тиймээ, Монголын төр иргэнийхээ төлөө юу ч хийдэггүй үүнтэй санал 100% нийлж байна. Хөөрхий энгийн иргэдийхээ зовлонгоор бизнес хийж амьдардаг төрийн түшээдтэй ард түмэн шүү дээ бид.

Ойн савдаг

Stormy-ийн санаа минийхтэй ер нь төстэй байна аа, аливаа улс гэдэг иргэний хамгийн үнэтэйд тооцох хэрэгтэй, улс гэдэг чинь өөрөө хүмүүс шүү дээ. Гэхдээ нэг иргэний асуудлаас болж дипломат харилцаа таслах хэрэгтэй гэдэг жаахан хэтрүүлсэн хэрэг байна. Дипломат харилцаа гэдэг нөгөө улсаа улс гэж хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Ингэснээр ядаж манай пасспорт гадаадад хүчинтэй байна шүү дээ, наад захаар бодоход, их том асуудал.

Хүний үнэ цэнийн талаар хүсвэл энийг ороод үзээрэй. http://oin_savdag.blog.gogo.mn/read/entry40738

erdenee1228 (зочин)

mongol hun mongoliin ed es gedeg ni gartsaagui unen bid bureldej neg sanaa neg setgel zorilgotoi b.hgui bol mongol yaaj orshin togtnoh bilee. mash engiineer jisheelhed tur parlament gedeg ni geriin ezen yum harin ard tumen bid nar chin ur huuhduud ni ym ymarch teneg etseg ur huuhduudiig ni hargislan horooj gej duulaad yavch zugeer ungruuhgui baisan bhaa mongol tur hamaagui ee bid biy biyee l hairlaj hamgaalj yvah ni chuhal bid denduu daruuhan ertnees doshnii uzeltei baisaar irsen baihch bolnoo. mongoi hunii uneguideh uchirgui shuu ......

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)