МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Са-гаар эхэлсэн шүлэг

Са-гаар эхэлсэн шүлэг

Санаанд таарсан амрагийг
Сав ертөнцөөс олном гэж
Сайхан залуу насаа би
Сахал ургатал нь эрлээ

Сав ертөнц арвин юм байна
Сайхан хүүхэн олон юм байна
Санаанд таарсан амраг гэдэг
Сар нартай адил юм байна

Сар наран гэрэлтэй боловч
Сарвайсан төдийн хүрдэггүй шүү дээ
Сайхан бүсгүй содон боловч
Санасан төдий ирдэггүй шүү дээ

Санаа минь, санаа минь чи
Салшгүй унаа минь чи
Сав ертөнцөд намайгаа
Салам болтол тэнүүллээ дээ

Салам болтол тэнэснийх ях вэ
Сайхан бүсгүй нэгийг үзлээ
Сарын олонд тэссэнийх, яах вэ
Санаанд таарсан амрагийг оллоо
Санаанд таарсныг олсон хойно
Салам болох ч юу ч биш ээ!

Р.Чойном

start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

null
Цоомоо

байна аа байна

Үлэмжийн чанар

СА-гаар эхэлсэн шүлэг бас байнаа байна

Гана

хэхэ са са гэсээр байтал санин болчлоо хэхэ

БОРОО (зочин)

Убаа нь сээгэс битгий хэл С үсгээр эхэлсэн бичлэг ч уншдаггүй гэж их жанжин маань нэгэнтээ хэлсэн санагдаж байна. Энэ шүлгийг лав уншихгүйдэгээ хихи

Ицми (зочин)

гүйээ уншина Бороо. С үсгий нь дандаа орхио орхио уншчина кк

Sunbeauty (зочин)

хаха С-ийг орхиод уншсан чинь үнэн инээдтэй байшд остоор тээл оруулсийм бн л да

LoveLove

Гоё шүлэг байноо олсым чинь алдаж болкушдээ

Хэрлэн (зочин)

са са са...

mouse (зочин)

Choinom ch aguu shvv.

bataa

орал
ориг шүлэг
оруулчижээ
орж ирсэн бид
орондоо ч хамаагүй умшинадаа гэж хэхэ

Зочин

Har tasiin neg duu ene shulgeer duu hiisiin. Ali deer ued

Melody

Гоё шүлэг байнаа яаж ингэж сэтгэдэг байнаа агуу хүмүүс ч ондоо юмоо

Зочин

анаа минь анаа минь
алшгүй унаа минь
ав ертөнцөд намайгаа
алам болтол тэнүүллээ дээ
Дар наран гэрэлтэй боловч
Дарвайсан төдийн хүрдэггүй шүү дээ
Жалам болтол тэнэснийх яах вэ
Жаахан бүсгүй нэгийг үзлээ
Ч.Ном

AntiDotE

Остоорыгоо зохиосон юм болов уу гэж бодох шахлаа.

Stormy

Мань чинь бас л зохиовол зохионо ш дээ. ккк

Saraachan

ёстой л бөөн са байнадаа хэхэ

Гандирс (зочин)

Бодон бодон орж ирлээ. Зараа уншсан л даа. Тэхдээ ичээд сээгий бичээгүй...ккк


Ямар с үсгээр эхэлсэн шүлэг уншчихсан байлтай биш.... хахаха. Бодохоос л инээл хүрэхийн...

отгонбаяр (зочин)

сссс гээд хүний толгойг эргүүлчихийн kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)