МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Намхан бор өвгөн мэт

Намхан бор өвгөн мэт

Зэрэглээт өргөн талын дундах намхан жаахан  довцог мэт орь ганцаар уйтгарланам. Зээрийн сүрэг ч цуцам энэ их талд ганцаар байх тэр жаахан довцог хэчнээн гунигтай байдаг бол оо гэж бодогдох юм. Өвөлдөө цагаахан цасанд хучигдан далдарч, хавартаа зөөлөн ээвэр илчинд цагаан тэрлэгээ хайлуулна. Ердөө хажууханд нь хага ташим хүйтэн устай жижигхээн булаг байх. Зуны их халуунд ширгээд алга болчихмоор санагдавч хэзээ ч үл ширгэх аж. Ойрын хэдэн бээрээс усны бараа үл харагдах энэ их тал дунд ийм жаахан булаг оргилон байх нь баярламаар. Намартаа энэ довцог хамгийн ихээр уйтгарладаг гэмээр. Үзэсгэлэнтэйгээр ногоорон байснаа юу юугүй шарлан гандана.

Ээрэм их талын дунд ганцаар нов ногоон харагдах тул үзэсгэлэн төгөлдөр өө. Умраас салхилах хүйтэн салхи довцогийг хайр найргүй үлээнэ. Намар айсуй гэдгийг мөнхүү салхиар багцаалан мэддэг. Удахгүй хяруу унаад хононо. Анхны хяруу мөнгөлөг цагаан. Наран жаахан дээш хөөрмөгц мөнөөх хяруу хайлан ууршин дэгдэнэ. Хяруу өвлийн дохио болон ээрэм их талыг бүрхэн унана. Үнэндээ цас гэхээсээ илүүгээр хяруу л мөнөөх бяцхан довцогийг уйтгарт автуулчихна.

Заримдаа хяруу болоод цасан ширхэгүүд жаахан тэр довцогт гоёлын зүүлт болчихдог. Тэр довцог хэн нэгнийг хүлээж байгаа байх гэмээр бодлууд үе үе бодогддог юм. Ажин түжин нам гүмд хайртай хүүгээ хүлээн суугаа намхан бор өвгөн шиг. Өгүүлэшгүй их нам гүм ноёлохуйд цээжиндээ гагцхүү санах мэдрэмжийг л тээнэ. Аясын салхин шууран шууран эрхэлж мөнөөх агуу их нам гүмийг эвдэхэд сая нэг будант бодлоос сална. Бодол болон суух өвгөн шиг довцог эгнэгт оршисоор.  

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
Энэрэл (зочин)

ммм...

AntiDotE

Удахгүй хайгуулынхан очоод алт, зэс, алт, зэс, уран гэж орилоод сэндийчээд хаячина аа, харж байгаарай.

Butterf*LEAF*

Өтөл болоод ирэхийн цагт үрээ хүлээн суух нь зовлон мэт жаргал шиг... эс бөгөөс жаргал мэт зовлон
Өнчин навчис хаялаад ирэхийн үед өвчүүгээ наранд ээн суух нь.... жихүүцэн дулаацах шиг... эс бөгөөд дулаацан жихүүцэх мэт...

Турьхан (зочин)

сэтгэл гэгэлзээд явчихлаа. тийм гэхийн аргагүй мэдрэмж сэтгэлд бачимдуулаад, энэ 4 ханын дундаас хаашаа ч хамаагүй зугатаачихмаар

Доктор (зочин)

гүн санаа алдаад гарав

LoveLove

Аавыгаа саначилаа

Хэрлэн (зочин)

би өвөөгөө саначлаа вайна харин...

Dream

сайхаан бичиж ээ. Талын Монгол нутаг минь түмэн олондоо ээлтэй байг !!!

ИЩЧЭ

сэтгэл гэгэлзмээр юм. нутгаан санаад ч байна уудаа мэдэхгүй. хээрийн салхи үнэртэх ч щиг

Цоомоо

хай сайхан бичиж дээ

SUNshine (зочин)

таг байж байгаад часхийсэн зүйл биччихээд алга болчдог хүн шүү

secretwish (зочин)

энэ нэг зохиолын эхлэл юм шиг, үргэлжлүүлээд уншмаар зузаан ном байгаасай гэж бодогдов, даанч дуусчихлаа, чи ном бичвэл би авч уншинаа, зөндөө зузаан...

БОРОО

Оройн дээд Их багш Остоор маань шүү дээ энэ чинь одоо.

Sunbeauty (зочин)

тийшүү дэ оройн дээд гэжуга

Коала

Аав ээж гэр минь бодогдчихлооооо ийм эрт гэрээ санамааргүй байсын... гэхдээ яахав ээ гэр минь гээд харин оронтой, саналаа гээд эрхлэх аав ээж минь байгаад баяртай байнөөө

$$$$$$ (зочин)

Eoooe mongo oljiishd
Hey interneteer mongo olmoor bna uu? Tgvl arga bna aa! Erdooo gants ssetgegdel bicheed l 4$ avdag site bogood delhiin 20 shildeg mongo ogdog saitiin neg yumaa!!!!!! Ene hayg ruu orood zovhon GREAT A FREE ACCOUNT shine account neehed l bolno. Ene site iig ajluulaad 15 honoj bna odoogiin bdlaar 125$ avtsan bna. Mongoo 75$ blhoor avdag! Zaluusaa amjilt http://www.AWSurveys.com/HomeMain.cfm?RefID=Lordlylord

PB (зочин)

Gaihamshigtai

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)