МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Халх голын тулалдаан

Халх голын тулалдаан

Халх голын дайны 70 жилийн ой тохиож байгаа түүхэн өдрүүд энэ сард тохиож байна. Монголын болон оросын олон арван цэрэг эрсийн халуун амь бүлээн цус гагцхүү энэ газарт урсан шингэсэн юм. Дэлхийн 2-р дайны эхлэл болсон хэмээгддэг уг байлдаанд БНМАУ хилийн ба дотоодын цэрэг нийлсэн нийт 18 000  орчим цэрэг бүхий бие бүрэлдэхүүн 10 танк, 40 орчим их буу, мөн 40 гаруй нисэх онгоц, 50-60 хуягт машинтай байжээ. 1936 онд Япон, Манжийн цэрэг Монголын хилийн Улаан бургас, Адаг улаан зэрэг чиглэлээр үе үе хил зөрчиж довтолж байлаа. Иймээс 1937 оны хавар ЗХУ-аас тусламж гуйн Оросын цэргийг Монголын хилээр оруулж иржээ. Улмаар 1939 оны тавдугаар сарын 11-ны өдөр Японы квантуны армийн цэрэг Халх голын зүүн эргийг эзлэн авсан байна.  Японы цэрэг 10,000 орчим байсан гэсэн тоо бий. Байдал ийм болсоноос Монгол, ЗХУ-ын цэрэг сөрөг давшилт хийн тавдугаар сарын 29-нд хил хүртэл ухраажээ.

Дараагийн байлдаанд аль аль талууд идэвхтэй бэлдэж, ЗХУ-аас Г.К.Жуковыг дуудан авчирчээ. Баянцагаан орчимд болсон ширүүн тулалдаанд Японы армид дахин хүчтэй цохилт өгч ухраажээ. Ийнхүү гуравдахь тулаанд бэлдэж аль аль талууд асар их цэрэг болон зэвсэг, техникийн хүч хуралдуулжээ. Ингээд 1939 оны наймдугаар сарын 20-нд Монгол Зөвлөлтийн арми Японы арми руу гэнэдүүлэн довтолж долоо хоногт ялж чаджээ. Уг дайралтын өргөн нь 70 км байсан байна. Халх голд байгуулсан ялалт нь Монголын ард түмний хувьд түүхэн ялалт болж чадсан билээ. Харамсалтай нь улсын хилийг яг эзэлсэн хэсгээр нь тогтоосноос болж Монголын хил хумигдсан нь түүхэн үнэн юм. Тухайн үед байлдаж явсан ахмад дайчид ч энэ тухай дурсдаг. Мөн дайны галыг  даруй зогсоох тушаал Москвагаас ирсэн  тул оросын бөмбөгдөгч онгоцууд тулалдаж байгаа монгол цэргүүдийг олноор нь бөмбөгдсөн тухай баримт ч байдаг. Хэлмэгдүүлэлтийн хар шуурга монголын армийн шилдэг удирдагчдыг нөмрөн авч байсан нь мөн л эмгэнэлтэй хэдий ч аргагүй үнэн түүх юм. Ямартай ч дарийн утаа үнэрлэж, эх орныхоо төлөө тулалдаж амиа алдсан эрэлхэг охид хөвгүүд, одоо сэрүүн тунгалаг байгаа ахмад дайчдыг залуу үе нь бахархан хайрлах ёстой гэж боддог.  

start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

null
MES POSTZ

Монгол үндэсний голомт үүрд мандан бадраг.

Үлэмжийн чанар

Халх голын ялалтын баярын мэнд хүргье Тэмдэглүүштэй л өдөр л дөө уул шугамандаа бол

Цоомоо

Үлэмж их зөх сэдэв хөндхиймаа хэхэ

SpySec

Халх голын тулаан нь дэлхийн хэмжээний маш том үүрэн рольтой тулаан байсан юм. Халх голд монгол ялагдсан бол дэлхийн 2-р дайны хувь заяа эсрэгээрээ эргэх байсан гэдэг. Мөн халх голын тулаанд болсон онгоцны тулаан нь одоог хүртэл дэлхийд хамгийн их онгоц оролцсон тулаан юм. Үүний дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Мөн манай монголын морин цэргүүд маш их үүрэг гүйцэтгэсэн ба япончууд одоог хүртэл зарим айл хүүхдээ айлгахдаа "ий Дандар" гэдэг. Би блогтоо халх голын тулааны зарим бахархмаар хэсгүүдийг тэгж байгаад оруулнаа :)

SUNshine (зочин)

Ахмад дайчиддаа баярын мэнд хүргэе

Melody

Манай өвөө ахмад дайчин өвөөгөөрөө үнэхээр их бахархадаг шүү

Anime

Ахмад дайчиддаа бүгдэд нь баярын мэнд хүргэе.
Монгол талаас 120 гаран хүн, оросоос 1000 нилээд гаран цэргийн алтан амь үрэгдсэн гэдэг.
Бас халх голын дайн чинь дайны түүхэн дэх хамгийн том агаарын тулаан болсон гэдгээрээ алдартай.

Турьхан (зочин)

бүх ахмад дайчиддаа баярын мэнд хүргэе. бас та бүхэндээ баярлалаа .

Maral (зочин)

Ahmad daichid buurluuddaa bayriin mend hurgeye.

Зочин

ENE SANASAAR HAANA YWNA HUMUUSEE

enkh (зочин)

Эх орныхоо төлөө бүхнээ зориулсан дайчиддаа баярлалаа. Та бүхнийг үр хойч бид мартахгүй.

БОРОО

Монгол Улсын төлөө зүтгэе.

Dream

teg teg.

3apaa

Товчхон өгөөжтэй мэдээлэл байна шүү.

dadido

энэ дайн бол дэлхийн дайны урьтах нь байсан юм. 9 сарын 1 нд Герман Польш руу довтолсон юм. Ер нь амжилтгүй байлдсан бол дэлхийн хувь заяа өөрөөр эргэх байсан нь гарцаагүй. Япончуудын хувьд тагнан турших байлдаан байсан биз. Хэрэв барахаар байсан бол Эх орны дайны үед Оросын араас нь хутга шаах байсан биз

delger77 (зочин)

Халх голын дайнд ялагдсанаар Японы цэргийнхний дунд Зүүн Өмнөд Ази дахь АНУ, Английн цэргийн базуудад цохилт өгч тус бүс нутаг руу тэлэх нь зүйтэй гэж үздэг флотынхны номлол давамгайлж цаашдын үйл явц тэдний хүссэнээр өрнөсөн байдаг.
Хэрэв тэд Халх голд ялсан бол цаашдаа тэндээс давшин ЗХУ-ын Алс Дорнод, Сибирийн бүс нутгийг эзэлж авахаар зорьж байжээ. Өөрөөр хэлбэл ЗХУ цаашдаа 2 талаасаа Герман, Японы цэрэгт хавчигдан гарцаагүй ялагдах байсан юм. Энэ утгаараа энэ тулалдаан зөвхөн Монголын ард түмний хувьд чухал тулалдаан болоогүй, Дэлхийн II Дайны хувь заяаг шийдэж өгсөн чухал тулалдаануудын нэг болсон юм.

Зочин

k

bobi (зочин)

n bjkkljsdofkljpsofi;lcl,,cmvkujmjhjkl;sdfghjklop;zxcvbnm,.zxcfvgbhnjmk,l.ertyfwuayuasoufyhdsjkhvojzxhn v.,xcjv

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)