МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : ″Цахирмаа″ киног дэмжин сайшаах нь

″Цахирмаа″ киног дэмжин сайшаах нь

Социалист системийн үед ид хүчээ авч байсан кино урлаг комуннизмын задралын дараанаас уналтанд орсон. Ер нь зөвхөн кино урлаг гэлтгүй бүх салбар тэр чигтээ унасан гэхэд хилсдэхгүй. Харин сүүлийн хэдэн жилд монголын кино урлаг дорвитой хөгжиж байгаагийн нэг илрэл нь "Цахирмаа" нэртэй график түлхүү ашиглан хийсэн кино юм. Монголчууд дэлхий дахиныг аймшигт нянгаас хамгаалахын төлөө тэмцэж байгаа үйл явдлыг уг кинонд харуулдаг. "Цахирмаа" кино нь монгол залуусын гараар бүтсэн төрөл бүрийн эффектийг өргөнөөр ашигласан гэдэг утгаар нь үнэхээр таатай хүлээн авч байгаа. Хэдийгээр зарим хийц, эффектүүд нь болхи болсон боловч хамгийн чухал нь монгол залуус хийсэн гэдэгтээ гол утга нь байгаа юм. Бид техник технологийн асар өндөр түвшинд бүтээгдсэн киног үздэг. Тэд бол аргагүй ялгардаг нь нууц биш.

Ганц киноны ганц баатрын хөдөлгөөнийг хийхийн тулд бүхэл бүтэн баг ажилладаг. Тэдний ажлын багаж нь асар өндөр боломж бүхий техник хэрэгсэл байгаа. Мөн асар их хөрөнгө зарж байж супер киног бүтээдэг. Харин "Цахирмаа" киноны бүх хийцийг ганцхан залуу бүтээсэн. нь бахархууштай. Үзэгчдэд болхи бүдүүлэг хийцтэй мэт санагдах хэдий ч анхны граффик, эффектүүдийг түлхүү ашигласан бүтээл гэдгээрээ бусад киноноос эрс ялгарч байгаа билээ. "Матрица", "Трансформерс", "Терминатор", "Х хүмүүс", "Бөгжний эзэн" гэх мэт компьютер граффикийн төгс бүтээлүүдийг хэдийнээ үзэж мэдэрсэн, тэдний дэргэд гологдож байгаа боловч "Цахирмаа" кино монгол хүний гараар бүтсэн гэдгийг нь мартаж болохгүй гэж бодож байна. Харин энэ киног гололгүйгээр үзэж, дараа дараагийн уран бүтээлд нь хөрөнгө оруулалт хийвэл илүү сайн бүтээл төрөн гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Дахин илүү сайн кино хийж үзэгчдээ байлдан дагуулахыг "Цахирмаа" киног бүтээгчдэд ерөөе.   

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
Цоомоо

тийшд надад таалагдсан юм нь яагаад ганцхан АНУ л дэлхийг авардагийн бид ч бас аврылдаа хаха

Оранж

Би голоогүй л үзсэн дэг. Одоо яг яах бол? гээл суужийсан чинь дуусцан шт ........

Хэрлэн (зочин)

тийшт тийшт...

Энэрэл (зочин)

тио? үзнээ

Ну ПОГОДИ

яааг үнэн дэмжих хэрэгтэй шү мань ч яаж үзэх үү гэхдээ сайн ч бай муу ч бай ирээдүйтээ залуусаа дэмжэээд явах хэрэгтэй шүү нөхдөө

Жигээ (зочин)

Дараагийн киногоо багаар хийж илүү их амжилт гаргахыг хүсье.

SpySec

дэмжиж байнөө дэмжиж байна

БОРОО

Тэр Тансаг гэдэг залуугын зориг, хөдөлмөр, итгэл 3-ыг өндрөөр үнэлж байна. Кино шүүмж бол байлгүй яахав. Гэхдээ манайдаа анхны ийм чиглэлийн кино тул яаран шүүмжлэхээсээ илүү урам, сэтгэлийн дэм өгөх хэрэгтэй. Ихэнх уран бүтээлч хүмүүсийн сэтгэлзүй ч эмзэг шүү дээ. Гэхдээ кино уран бүтээлчдээс дараагийнхаа бүтээлийг илүү сайн түвшинд хүргэнэ гэдгийг л хүлээж байя даа. Монголд дэлхийн түвшиний үзэгчид байгаа ч дэлхийн түвшиний кино одоо хэр нь байхгүй л байсаар байна.

MES POSTZ

Далиманд нь тэр Нара г нэг үзэчхийнсан.

Света

Заавуул үзнээ.

Янзагахан (зочин)

Би ч үзсэн лдээ. Зарим эффикт нь жоохон худлаа болчихсон ч ерөнхийдөө гайгүй сайн болсон. Арьсан завсар хорхой гүйгээл, хүмүүс нь зонби болж хувирч байгаа нь намайгч айлгаж цочоож дөнгөсөн шүү хэхэхэ

Үлэмжийн чанар

Kino uzej demjij yavii negiigee

Эрдэнэ (зочин)

Зарим эффект, санаа энэ тэрийг шууд хулгайлахгүй бол зүгээр. Counter strike тоглоом, Transformers кино энэ тэрээс шууд авсан юм байна лээ шүү. Бас ер нь манай жүжигчид хэт жүжиглэдгээ больчихвол ч болхидуу ч гэсэн монгол кино маань нэг удаа мөнгөө төлөөд үзэхэд болохоор л санагдсан.

Болдууш

Ер нь манайхан коно гайгүй хийдэг болж байгаа гэж бодож байгаашд. Би Цахирмааг үзээгүй. Сторми уг нь дараа хамт үзнэ гээд л уулзалтан дээр яриад байсан. Тэр пиавны үг байсан юм шиг байна. ккк. Бид гарч байгаа кинонуудыг сайн үзэж байя. Яахав 5, 10 цаас хэрэгтэй энэ киночдод. Өнөөдөр жаахан тааруухан хийсэн байж болно. Дараа нь дахиад илүүг хийх нь гарцаагүй. Итгэжийн, киночдодоо. нээрээ тэгж байгаад энэ хэдэн киног нэг бөөнднөө, цалингаа буухаар..

Melody

Үзнээ тэгүүл

Батмөнх

Ер нь дажгүй кино болсоншиг байна лэ. Анхны юм чинь ганц хоёр дуурайх юм байлгүй л яахав.

AntiDotE

Манай их багш сайншаахгүй бол өөр хэн сайншаахав, диймээ?

SUNshine (зочин)

Үзнээ

ganbaatar

ДЭМЖИЖ БАЙНА...

Ицми

хамгийн эхэнд бичсэн Цоомоотой наалджийн :Р

эрка (зочин)

за хүүхдүүд минь ахыгаа сонсож бай. уул нь бол та нарын яриад байгаа чинь зөв боловч угтаа манай тансагийн хийсэн ЦАХИРМАА чинь дандаа хулгайн материал ашиглаж бэлэн sample-үүдээр бөмбөгчихсөн кино итгэхгүй бол http://www.videocopilot.net/ ороод үз энд Эндриү гэх залуугийн материалууд үнэгүй байдаг. тэгээд дээрээс нь та нарын сайн мэдэх Blade киноноос тасдаж авч эвлүүлсэн байгаа. ингэж кино хийдэг хэрэг үү. хэдий муу болсон ч монголчууд бид өөрсдөө хийсэн бол ёстой дэмжих хэрэгтэй байх гэж би бодож байна. тэгээд зохиолын хувьд манай 10настай дүүч тэрнээс илүү юм зохиож ярих байх. мөнгө харж биш сэтгэл гаргаж хийсэн бол хүнээс арай ондоо юм гардаг юм.тэгээд та нар энэ киног дэмжих ёстой юу үгүй юу гэдэгээ нэг бодоорой,

цэцэг (зочин)

ene kinog yaj uzhuu uzeh link ni bval uguuch pls

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)