МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : ХАЛУУН

ХАЛУУН

-"Халуун" хэмээх сэдвийн дор "Х" үсгээр эхэлсэн уялдаа муутай өгүүлбэрүүд гэдэг бичиглэл-

Хавар ургасан цэцэгс хаа байсан намраар биш халуун зунаар гандана. Хайрлаж, шатаж, түүний төлөө дүрэлзэж явсан халуун идэр нас минь намрын намчис мэт хийсэн одно. Халуухан ч хайр байж дээ гэж харамсах дурсахын завсарт бодолд автан гиюүрнэ. Халгаж, халгаж нэг очихдоо хаалганд нь ч хүрч чадаагүй дээ гэж хар толгойгоо зүхэлтэй биш. Хачин чамин бэлэг бэлдээд халдаж нэг очсончон. Хаалганы чинь хажууханд халз тулчихаад халирч гэрэвшээд буцаад гүйчихсэн. Харин тэгэхэд зүрх минь халуун нар мэт дүүгэж, хэнхдэг цээжээ дэлбэлэх шахан цохилсон. Хөөрхий дөө хөөрхий. Хулчигар ч эр бол доо гээд хожмын хоромд нь өөртөө гомдсон.

Хүглэгэр хөх уулс л тэгэхэд, ээ дээ над шиг дүнсгэр байсан. Хормын дараа харин би тэр уулс мэт болсон мэт ээ. Хонгорхон залуу сэтгэл минь бүсгүй чам руу зүтгэвч, унхиагүй хулчгар нь барин зогсооно. Хавсарга тавьсан өдөр л юмдаг. Харин чухам аль улирал нь билээ. Хавар лав биш. Халуун зун бол бүүр ч биш. Халгаж, эргэж буцсаар тэр өдөр танай руу дахин зүглэсэн. Хацар юуг минь исгэх шахан, хавсарга салхи хүүгэнэ. Хар өнгөтэй шиг санагдана, хавар намрын цувтайсан. Хүү, хүү татах мэт нэвт, нэвт сийгэнэ. Хэлэх ярихаа цэгнэж, хэнхдэг цээжиндээ догдлоно. Хоёр, гуравхан алхам үлджээ, тэдний хаалганд очиход. Хааш яайшхан бодлоо эргэцүүлж дахин бодсон.

Хариу чухам ямар байх бол. Хэлж үгээ чадаагүй байж ийм ч зүйл бодох гэж. Хөл минь хүндрэн урагш үл ахина. Хэл минь ээдрэн, авиа үл гаргана. Хальт харсан хүнд бол согтуу толгой гэмээр. Хачин дүйнгэ хүн хаалган дээр нь очсон. Хүслэн болсон тэрнийхээ нэрийг дотроо бодсоор. Хонхыг нь дарлаа. Хэзээ ч сонсож байгаагүй мэт тийм содон авиа. "Хэн бэ" гэсээр тэрний минь дуун цангинав. Хэнхдэгт байх зүрх минь хязгааргүй хүчтэй цохилов. Хайрын сэтгэл минь догдлон үелзэв. Хөх тэнгэрт наран гийж, саран мандах мэт. Хөөрхөн ч зүүд юм даа гэж, хөшигөө татангаа би бодров. Хөшиг татах тэр эгшинд хотын гудамж нүднээ ил болсон. Харин зүүдэнд ирж намайг учиргүй догдлуулагч тэр л бүсгүйг олж хараад, өнгөрсөн шөнийн зүүд лугаа учиргүй ихээр догдлов оо. Хувь тавилан гэгч энэ буюу.     

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
Khan-So

za goodluck

Эхлэл ДИЗААН

халуун

...Shake...

Хачин сайхан халуун ...

Зочин

ГОЯ БИЧЖЭЭ

Runner

Пай тэр хэнхдэг цээж :р

дурлагч

заза болж болж

Эхлэл ДИЗААН

халуун

Joe.

мммммм ммммм ммм ммм мммммм

Ицми

хааа мөн хачин хайхан бичжээ :Р

Мауз

тэр бүсгүйн тухай нэг юм асуух гэснээ айчлаа. :Р

янзага (зочин)

Пэээ яммммар халуун юм бээ...

puujii_nice (зочин)

халуун

Ицми

хаан хатан хоёрын хайртай хүүгийн хэнз хургыг хулгайчууд хулгайлан хурдлан харайв... гээээл багайхад ярьдаг байсан нь санаанд оровшд :Р

AntiDotE

Халуухан учралын тухай халуухнаар бичжээ.

Хариука

х үсэг ч нээрээ хэрэгтэй үсэг шүү нтр
гоё

Gorgeous

өө вуаав халуун бна.

Золу

Түлэх нь байна

Хармогү

Цээжин дээр нэг юм тулаад унших тусам хурдлан хурдлаад.. сайхан бичлэг байна. Энийг ард нь нээх гоя аялгуу эгшиглүүлж байгаад нээх гоя урнаар уншвал нэг л тийм зэвүүн зохиомж болно доо кк

мими (зочин)

вээ. гачин сайхан бичжээ. зүүд байсан нь харалмсалтай л юмдаа.

Khan-So

hey bayr hurgie kk ugiin shn bichsen bsn kkk gorgeous medremtei shuu kkk

Тинкэрбэлл (зочин)

bayr hvrgie turuulsend jine

Зочин

Халуунтай ямар ч уялдаа алга. Яахав илэхрийлэхийг оролдсон ч бүрэн гаргаж чадаагүй байна. Гэхдээ би бичигч биш уншигч.

Миний хувьд энэ түрүүлэх бичлэг биш байжээ. Эзнээ олоогүй гэх үү дээ. Халуун гэдэг үг орсон л болохоос биш сэдэвтээ тохироогүй. Гэхдээ сайхан бичиж.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)