МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Ядуу нэртэй хүмүүст хүнсний карт олгохыг эсэргүүцэж байна
 

Монгол Улс хоёр сая 700 мянга орчим хүн амтай гэх бөгөөд тодорхолон гаргасан нарийн тоо байхгүй. Хүн амынх нь тал хувь нь нийслэлдээ амьдрах бөгөөд бараг л тэн хагасаас илүү нь ядуу амьдардаг гэсэн хар мэдээ бий. Хөдөөгөөс хот руу шилжин ирэх хөдөлгөөн 1990-ээд оны дунд үеэс идэвхжиж, үүний үр дүнд хийслэл хот өнөр өтгөн айл болжээ. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт олигтой зуншлага болоогүй, өвөлдөө зуд турхантай байснаас хамааран байдаг малаа барж модоо барьсан малчид нийслэл хот руу цуван болсон юм. Үлдсэн цөөн малаа зарж үрээд их хотод амьжиргаагаа залгуулахаар ирж байгаа иргэдийг буруутгах аргагүй. Үндсэн хуулиар заасан эрх нь байгаа хойно тэд хаана амьдрахаа өөрсдөө л сонгоно. Гэвч энэ их нүүдлийн цаана ядуурал ямагт дагалдан явна. Шилжин ирэгсдийн дийлэнх нь хотын захын гэр хорооллоор амьдрах агаад ядуу, нэн ядуу хэсэгт хамаарагддаг. Ядуус гэхээр пан хөдөөнөөс ирэгсэд байгаа гэвэл бас үгүй. Хотын уугуул иргэд, цагтаа цалгиж явсан нөхдүүд ч бас олноороо байгаа. Ядуус бор хоногийг өнгөрөөхийн тулд лааз, хуванцар сав гээд хэрэглэж болох бүхнийг түүж голоо зогоодог.

 

 

Ядуурал нь ажилгүйдэлтэй хүйн холбоотой эд. Ажлын байргүй улсууд цалингүй байх нь тодорхой. Цалингүй байх нь шууд ядуусын эгнээнд урсан орно оо гэсэн үг. Төр засгийн бодлого ямар нэгэн байдлаар энэ бүхэнтэй уялдаа холбоотой нь мэдээж. Гэлээ гээд төрөөс байнга шахуу тусламж дэмжлэг үзүүлээд байх нь хэт туйлширсан хэрэг болох мэт. Ажиглаад байхад энд тэндхийн сайн дурын байгууллага, хувь хүмүүс ядууст тусламжын гараа нэлээд сунгадаг нь тэднийг улам бэлэнчлэх сэтгэлгээнд сургаад байгаа санагдах юм. “Өө. Ингээд хэвтэж байхад туслам ирдэг юм чинь” гэсэн бэлэнчлэх сэтгэлгээ хүмүүсийг ядуу байлгах сонирхолтой болгоод байх шиг. Миний бодлоор эцсийн эцэст арчаагүй залхуу, ажил хийж сураагүй тэгээд бэлэнчлэх сэтгэлгээ ядууралд хамгийн ихээр нөлөөлж байгаа. Засгийн газраас ядууст хүнсний картаар хоол тэжээл олгох тухай асуудал яригдаад байна. Ард түмний татварын мөнгө, зээл тусламжаар олсон хэдийгээ арчаагүйгээсээ болж ядуу нэрийн доор амьдарч байгаа улсуудад тарааж өгөх бололтой.

 

Ядуу амьдрах нь хүний хувь зохиол биш гагцхүү өөрөөс шалтгаалдаг гэж бодогдох юм. Ажил хийх хүсэлгүй байгаагаа ажлын байр олдохгүй байна гэсэн сайхан үгээр халхалдаг хүмүүст одоо бэлэн хоол өгөх гээд байгаа нь хэр зөв алхам юм бол. За яахав. Хүнсний карт олголоо гэхэд үнэхээр ядуу өрхөдөө хүрч чадах эсэх нь үнэхээр бүрхэг. Үнэндээ дугаар хорооны нэн ядуу иргэнд хүнсний картыг өгөх эсэх нь мөнөөх хорооны засаг даргын үзэмжээс шууд хамаарна. Бодит байдал дээр хорооны даргыг таньдаг мэддэг нь нэн ядуу өрх болчихсон тууж явна даа. Ядуу нэрийн доор амьдраад байгаа хүмүүст тусламж өгөх хэрэг байхгүй. Учир нь тэд байраг бүгдээрээ ажил хийх дургүйдээ, төр засгаас өгдөг тусламжид дулдуйдан бусдын үр шимийг хорхой мэт сорогчид. Хөдөлмөрийн чадвартай, ид насан дээрээ байгаа хэрнээ хөдөлмөрлөх сонирхолгүй гаруудыг тэгж давраах хэрэг байхгүй ээ. Хэн хөдөлмөрлөж, үнэхүү сэтгэлээсээ ажиллаж байна тэр хүнийг ядуурал гэгч аймшиг дандаа тойрч явах билээ.

 

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

null
Үлэмжийн чанар

Цагаа тулбал би ч нэн ядуу болчихно ш д

barbie

Ядуу хүнд хоол өгсөнөөрөө ходооных нь өлсгөлөнг л түр аргацаана. Тархи нь өлсгөлөн ядуу хэвээрээ л үдэнэ. Ядуу гэдэг нэрэндээ бүүр дуртай дасцан тэрийгээ амны уншлага болгон ашиглаад явжийвал амар ч юм уу зүгээр. Үнэгүй сүмийн хоол идчээд гудманд гэвтжийгаад хэдэн дуу хашгирч дуулж нэтд орох мөнгө олоод. Тэгээд блогоо бичээл гэж тэнэгтүүл яана даа.

LoveLove

Тийшд тийшд бидүүсийн татварын мөнгөөр тэдүүс ядуу нэртэй юу ч хийхгүй амаа ангайж суучаал тэтгэмж аваал архидаал үр хүүхдээ гудамжинд хөөж гаргачаал суужаагаашд.

LoveLove

Өрх толгойлсон эмэгтэй би ядуууууууу гээл явжийдымуу яадын амар зүгээр

Хэрлэн (зочин)

огт орлогогүй над мэтийн амьтадад бол тусламж дэмжлэг иркүүлийн... хахаха

Цоомоо

эсэргүүцэж байна

Ицми (зочин)

Чи яг юу яриад байна Остоорм. Цагаан цаасан дээр би хүссэн юмаа бичихэд хамаагүй хялбар. Болж өгвөл энэ цаасан дээр би хүссэнээ сараачиж суумаар байна. Цагаан хэвээр нь байлгахын тулд энхрийлж хайрлах хэрэгтэй. Янаглан хорлох гдг үг мэдэх үү хүү минь. Янаглан хорлож, ам руу нь хоол цутгажийгаад хүссэнээ бичнэ би гах гах гах гээл суужийгаашд цаадуул чинь остоорми минь. хэлэх ч үг алга даа. улам улам улам л буруу тийшээ яваад байна энэ улс.

Yagtiimee (зочин)

Ингэж алиалж байхаар шуудхан буцаад Социалист улс болчихвол амар юм биш үү айн? Туслаад туслаад, дэмжээд дэмжээд, төрөөс мөнгө төгрөг, хандив тусламж тараагаад явчихна амар зүгээр

Света

Ягтиймээ яг үнэн хэлжийна. Санал нэг байнөө

Stormy

Хуучин дэглэм бол үнэн лайтай л даа. Бүгд л жигд ядуу. Намзасгаас адилхан цалин өгнө. Бүгд ядуу болохоор хэн хэнтэйгээ барьцах юмгүй. Тэгээд л сайхан амаа ангайж хэвтэж байгаад баахан тусламж аваад л. Ажил хийдэггүй, хийсэн ажлаа голдог /чадахгүй байж шүү/, арчаагүй новшнуудыг тэтгээд байх шаардлага огт байхгүй.

Дамдаа (зочин)

пээ, энэ нөхдүүд чинь яасан муухай амиа бодож, хувиа гичээсэн шаарнууд вэ, ккк. Өх хэрэгтэй шд, өгөлгүй яадгийн, та бид гятадуудад баахан л алтаа үнэгүй зүгээр өгөөл биддээ. Авилгад тэрбум тэрбумаар нь л төлжийгаа биддээ, хоосорчоогүй байж л байна даг даг. Хүний ходоод руу чинь уг нь бол их л жоохон юм ордгийм даа гэсэн.

Ну ПОГОДИ

би ядуу хөөн гэхдээ надад хүн чанар минь байгаа бас ч ядуудаа гутраад байдаг юм алгал байна сайхан л байна ядуу болохоос хулгайч биш гай л байна сайхан шүү амьдрал чи

Sunbeauty (зочин)

Үнэн үнэн парзитууд. Их сургуульд бхад ч бараг л машин унасан оюутнууд нэн ядуу нөхдүүд болчихоод сургалтын төлбөрөө төрөөс даалгаад л явж бсандаг. Татвар төлөгчид алийн болгон залуу, залхай этгээдүүдийг тэжээн тэтгэхүү дэ

SUNshine (зочин)

ядарсан ард иргэдээ харж үзэж байгаа дүр эсгэж байгаа л үйл ажиллагаа биз

popo (зочин)

bi ch odoo nen yaduu gar shyydee manidaadaa hoolnoosoo hoho bi ch gesen chadiishyy yum guij haha

itgel (зочин)

gehdee jaahan huuhdduudiig uruwduh heregtei. Tednees yu ch shaltgaalahgui shdee

Эрдэнэ (зочин)

Эдгээр хүмүүс янз бүрийн шалтгаанаар л ядуу гэж хэлэгдэх болсон байх. /Тахир дутуу, нас нь явцан, хийж буй ажил, бизнесийнх нь орлого үнэхээр хангалтгүй, өөдрөг байх найраагүй болцон гэдэг ч юмуу/ Сайхан амьдрах дургүйдээ тийм болоогүй л байлтай. Үнийн өсөлт, эдийн засгийн савалгаанд хамгийн их өртөж буй хүмүүс нь үнэндээ эд нар шүү дээ. Тиймэрхүү улсуудад халамж, дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Ядуусгүй улс орон гэж хаана ч байхгүй. Харин төрөлхийн хулгайч, арчаагүй сэтгэхүйтэй, худлаа бусдын сэтгэлийн чавхдасыг хөндөх гэж жүжиглэсэн юмнуудыг бол харин ялгаж салгах нь зөв. Үүнд л тэр хороо хорины нийгмийн ажилтан юу байдаг юм тэр хүмүүс нь сайн бүртгэл судалгаатай ажиллах хэрэгтэй.

Omido (зочин)

Карт тарааж өгөх нь хаашаа юм дээ, тэр ч араа дэндэнээ. Гэхдээ Стормо зарим нэг юмтай санаа нийлэхгүй байнаа, яахаараа залхуу хүн ядуу байдаг юмб, яах ч аргагүй ядуу байх боломжийг л зөвхөн өгөөд байгаа нийгмийг яах юмбэ.бүтэн өдөржин ажилуулчаал 150,000 төгрөгний цалин авч байгаа хүмүүс чинь яаж ядуу биш байхав дээ, би соци нийгмийг хүсээгүй л дээ, тэхдээ шудрага бус юмаа ёо бичсэн уур хүрчлээ, хөдөө үнэхээр болохгүй мал маллах гээд мал нь байхгүй малчид яах юм бэ, тээл хотруу орж ирэээл тээл малаас өөр юм мэдэхгүй улс чинь тээл ядуу, Тэр олон ядуу гээд байгаа хүмүүст чинь ажил байвал ажиллаас цалингаа аваад амьрий шд, заза мэдэхгүй ээ үүний тухай ярих юм бол урт түүх болох шинжтэй , ер нь чиний зөв юм шиг бно гэж....

Гана

тийм юм ярьсынмууу

LesTAT (зочин)

та нар мундаг сэдвээр мундаг мэтгэлцэцгээжээ. мундаг... эхлээд та нар өөрсдөө айн...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)