МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Өнгөрсөн хийгээд ирээдүйн зааг одоо цаг билээ

Өнгөрсөн хийгээд ирээдүйн зааг одоо цаг билээ

Өмнийн элсэн говь шиг өглөө болгоны нарыг инээмсэглэн тосч авмаар. Шижир алт мэт шаргал  элсэн манхнууд мандах болоод жаргах нарыг, ургах хийгээд шингэх сарыг эгээ л бидэн шиг тосон авдаг биз ээ. Заримдаа улайран буй тэнгэрийн хаяаг ширтэхүйд “Хэрвээ би тэнгэрийн заадас байсан бол” гэх эрхгүй бодогдох юм. Тэнгэрийн заадас, тэр олон одны нэгдэл байсан бол чухам яах байсан гэж. Хариултгүй асуулт. Сэтгэлийн гүн дэх зүгээр л нэг бодол мөрөөдлийн бөөгнөрөл. Үүлсэд заримдаа атаархадаг. Тэд тэнгэрээр аялж, салхин аясаар зөөлөн хөвж, ариун усыг харамгүй илгээдэг. Их үүлсийг туун ирэгч агуу салхинд таларханам. Дэлгэр сайхан цаг дор моддын сүүдэрт тухлан суухуйяа байгалын тансаг үнэрт мансууран умбах нь амьдын жаргал гэлтэй.

Нэг олдох насанд олон жаргал бий боловч цөөн таарах мэдрэмжийн нэг нь хэмээн бодлоо. Хажуухнаар урсах бяцхан горхины чимээ тэрхэн эгшинд хүчит ширүүн голын харгиа адил сонстох нь тэр л орчин ямар агуу их аниргүйг гэрчилнэ. Үнэндээ анир чимээгүй ахуйд хамгийн их чимээ байдаг байх л даа. Сүмбэр өндөр уулсын сүрлэг дээд оргилыг сэмжин үүлс уургална. Мөнх цаст уулсад цагаан цасан ноёлно. Тэсгим хүйтнийг санагдуулсан зуны өвөл тэнд л байх ажгуу. Цас мөсөн болж мөнхөд тэнд оршмоор. Оршиж эс чадвал ус болон эх газарт нь шингэнэ. Усаар тэтгэгдсэн газар шороо шинэ сайхны өлгий болох. Шинэ бүхний өлгий нь болох газар шороо өнгөрөн урсах хормууд, алсаас ирэх ирээдүй, мөнхүү одоо цагт мөнхөд орших буй заа. Тунгаан бодохуй  дор өнгөрсөн болоод ирээдүйн алтан зааг нь одоо цаг билээ.

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
ЦЭЦЭГЧИН (зочин)

САЙХАН БИЧЖЭЭ. Үнэндээ анир чимээгүй ахуйд хамгийн их чимээ байдаг байх л даа. ЭНЭ ИХ ГҮН УТГАТАЙ ХЭСЭГ БОЛЖЭЭ.

Ицми (зочин)

энэ зун хөдөө явсангүй. сайхх хөдөө явж, горхины чимээ сонсож, зүлгэн дээр гэвтэхсэн

barbie

Гоё бичлэг болжээ. Яаж ингэж дүрмийн алдаагүй бичээд байна айн хэхэ.

Света

Үүлсэд заримдаа атаархдаг.

Bolor (зочин)

Тийм буюу

MES POSTZ

Уран яруу хийгээд алдаагүй ажээ.

Sunbeauty (зочин)

Сэтгэлийн гүн дэх зүгээр л нэг бодол мөрөөдлийн бөөгнөрөл.

Зочин

Dajgui bicjee

AntiDotE

Нээрээ тийм байшүү. Өнгөрсөн хийгээд ирээдүй цагийн зааг нь одоо цаг юм байшүү гээлүү.

Үлэмжийн чанар

Яг одоо би тамхи татаж сууна

3apaa (зочин)

Багштан нигуурлаг бичжээ. Ицми минь чи яг сайхан усны чимээ сонсохын алдад ухаанаа алдаад ойчихоор чинь яаж ч амжиж сонсоховдээ :P

ЦЭЦЭГЧИН (зочин)

ХАХАХАХ НЭЭРЭЭ ТААНУУД БИЕ БИЕНИЙГЭЭ ҮГЭЭР ДАЙРУУЛЖ ДУУСАХГҮЙМ АА

Õýðëýí (зочин)

ñàéõàí áè÷æýý... áè ÷ áààõàí óñ ñîíñæààä èðñýí. /ãàéõóóëàâ/

Зочин

õ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)