МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Харанхуй бүдүүлэг шашны зан үйлийг хэр удаан шүтэх юм бэ ???

Монголчууд төдийгүй дэлхий даяараа шинэ зуун, шинэ мянганд хөл тавин орж байсан нь саяхан. Хөгжил дэвшил, мэдээллийн эрин зуун гэгдэж байгаа өнөө үед шашны бурангуй номлол, утгагүй зан үйл байсаар байгаа. Бүдүүлэг ёс заншил, зан үйлийн сонгодог хэлбэр нь монголд цэцэглэн хөгжиж байх шиг. Тэр бол бөө. Сонирхолтой нь монгол дэлхийн хөгжил дэвшилээс хоцрон үлдсэн харанхуй бүдүүлэг африк, эсвэл ширэнгэн ойн омог аймаг бишсэн. Үнэндээ бөөд үзүүлсэн хүн болгон бөө болох хувь зохиолтой болчихож. Бөө болгох ханш нь ч тогтчихсон. Хоёр сая 500 мянга байдаг гэж байгаа. Бүүр хэн нэгнийг бөө болгох сүлжээ үүссэн бөгөөд үзүүлэхээр ирсэн хүний толгойг хөөрхөөн эргүүлчихнэ. Жишээ нь би аль нэгэн бөөд үзүүлбэл мөнөөх бөө маань “Чи үнэхээр тэнгэртэй хүүхэд байна. Чиний дээгүүр 99 тэнгэр тойрон эргэж байна. Сайн зүгийн 55 тэнгэр нь чамайг сахин хамгаалж явдаг юм. Иймээс чи нэн даруй ёс заншлийг даган зан үйлийг хийх хэрэгтэй. Эс тэгвэл муу 44 тэнгэр чамайг ивээлдээ авч муу хүн болгох бөгөөд, чиний ажил үйлс бүтэхээ болино” хэмээн “сэтгэлд юм” хийчихнэ. Ингээд хөөрхий Сторми бөө болохоос өөр аргагүй болж байгаа юм даа.

Дээр дурдсан хоёр сая 500 мянгад хувцас хэрэглэлийн зардал, энд тэнд очих машин унааны зардал зэрэг ордог аж. Архи л их хэрэгтэй байдаг бололтой. Мэдээж ардчилсан улсад хэн юугаа шүтэх нь эрхийн асуудал боловч бөөгийн ёс заншил хэтэрхий утгагүй. Бөөд үзүүлсэн хүмүүсийн ярих нь ёстой л аймаар зан үйл хийдэг гэнэ. Ямар сайндаа л саяхан нэг сайхан залууг бөө нэртэй нөхөр түлээд алчихсан байхав дээ. Улайссан чулуун дээр архи асгаад битүү дарчихсан байгаа юм. Ямар бууз жигнэж, хорхог хийж байгаа биш дээ. Амьд хүнээр ингэж тохуурхана гэдэг соёлт нийгэмд байж боломгүй асуудал биз дээ. Тэгээд нөгөө бөө гэгч нөхдүүд энд тэнд очиж бөөлөөд бороо оруулна гэцгээнэ. Очоод үйлддэг зан үйл нь нэн гажиг. Хонины зүрхийг амьдаар нь сугалж, тэнгэрт өргөдөг гэнэ. За энэ ч яахав. Мал юм, өнгөрч ээ гэж бодоход зарим нэгэн бөө 18 настай хүний зүрх, цусаар тэнгэрт тахил өргөнөө гэж цамнаж явна гэх. Бид чухам хэддүгээр зуунд амьдраад байна аа. Улам л харанхуй бүдүүлэг рүү гулгаад байх шиг. Алт хайдаг нинжа нар хаанаасаа олоод сонссон юм бүү мэд жаахан хүүхэд зодож уйлуулбал алт их олддог гээд хүүхдүүдээ их зоддог гэж нэгэн танил маань ярьж билээ. Гэтэл учир мэдэх хүнээс энэ тухай сонстол хэн нэгэн бөө нь хүүхдийн хашгирах дуу алт далладаг гэж айлдсан юм байх.

Энэ мэт яриад байвал бөө удгануудын хийрхэл хэрээс хэтрээд байх шиг. Дан бөө гэлтгүй бариач засалч гэгдэх улсууд бас л асуудалтай. Ёстой цэл залуухан байгаа хүнийг амьдаар нь үхдэл болгочих шиг. Өрөөсөн хөлийг нь тайрах хүртэл үхжүүлж, гарыг нь насан туршид нь тэнийхгүй болгож, хүзүү нурууг нь үүрдийн бөгтөр болгочихсон жишээ олон. Дээрээс нь лам нэртэй хүмүүс. Бүрлээчийг оршуулах болоод лам хар болоход алтан сав нээнэ гэж шашны үйл хийдэг. Талийгаачийг хэрхэн оршуулах талаар тэд айлдаж, зам мөрийг нь заадаг. Одоо тэгсэн наад талийгаачаа ил тавь гэж заадаг болжээ. Сонгогдсон хэд хэдэн ойрын садан төрлүүд нь хээр аваачиж тавьдаг бөгөөд тэр газар Дархан явах замын ойролцоо байдаг гэнэ. Аймаар ч юм шиг. Эрүүл ахуй талаасаа ч тэр үлдэгсэдийн сэтгэл санаа талаасаа ч тэр заавал ил тавих хэрэг байх уу. Чандарлаж оршуулдаггүй юм аа гэхэд ядаж авсанд хийгээд ёс төртэйхэн оршуулж болохгүй гэж үү. Шашны элдэв зан үйл, бүдүүлэг заншлууд хүмүүсийг харанхуй балархай үе рүү татаад байгаа мэт санагдах юм. Уг нь бид хөгжин дэвшиж байгаа сайхан Монгол орны соёлжсон иргэд шүү дээ.   

start=-25 , cViewSize=50 , cPageCount=1

25 сэтгэгдэл:

null
MES POSTZ

Мал руу нь чоно орохоор МАЛЫН БАНЗРАГЧ уншуулаал нам гэжийшд. МАнай нэг найзын ээж нь УДГАН болох гээд онгод нь тойрч гүйгээд, хоргоогоод гэц үү байна гэнээ. Дүү мүү хамаатан садан нь нас барсан чинь ЧИ Онгодоо Авахгүй байсаар байгаад хүмүүс үхээд байна, МУУ АЛУУРЧИН гэсэн гэжийшд. Бас яалтачгүй бөөлөөд илбэ үзүүлээд байдаг хүмүүс бас байдын. ссс Хорвоо чи толгой эргүүлээд...

Оранж

яг үнэн хэлдэг хүнүүс бас байдаг л юм билээ шт. Бөө нараас чинь ...... за бас худлаа хүнүүс ч байнаа...Тэр би хэлжийсэн дээ нөгөө саванд гал асаачаад тэрэндээ мөргүүлж нтр гал голомт тахидаг хүн байнаааа банйа......

SUNshine (зочин)

Борооны дараах мөөг шиг л бөөнүүд дэндүү их олширж байна дөө. Эргэн тойронд олон хүмүүс бөө удган болоод байхын. Одоо ч бараг нэг айлд л хамаатан садан дунд нь нэг бөө байдаг болоод байгаан биш үү. Ойлгох юм алгаа. Бариа засал ч зурхайч ч бөө нь ч хүнээс мөнгө авах бизнес л болгочихож дээ. Гол нь хүмүүс очоод байхымдаа.

barbie

Мэдэхгүйм даа. Ямартаа ч нэг мэргэн түргэн хүн намайг чи чинь яалтчгүй эмэгтэйн байна гэж үнэн хэлсэн шд ккк.

SpySec

Сайн нь ч байна, муу нь ч байна. Гол нь бид л өөрсдөө жооохон бодолтой иймэрхүү зүйлд хандах хэрэгтэй болов уу. Шашин болон шашны зан үйлүүд бүгд л хүний итгэлээс үүдэж гарч ирж түүгээрээ ашиг тус хор хөнөөлөө өгдөг. Нэг хүнд за чам дээр маш халуун ус асгалаа гээд хүв хүтэн ус асгатал түлэгдээд үхсэн гэж байдаг. Яг үүнтэй л адил бидний сэтгэхүйгээр дамжиж бидэнд ашиг тус, хор хөнөөлөө өгнө. Яахав ажил нь бүтэхгүй байвал очиж нэг ном сэтгэлээрээ уншуулаад эсвэл засал хэн нэгэн итгэдэг хүнээрээ хийлгээд юм нь бүтэж байвал л болоо шд. Хамгийн гол нь тэр зан үйл энээ тэрээд ид шид гэж байхгүй гэдгийг мэдэж байвал болно дөө

Янзагахан

Намайг 32 насандаа удган болохын гэсэн шдээ хахахаха Одоо тээд 32 нас хүртлээ таавараа жаргадагийн байгааздээ хэхэхэ

Доктор (зочин)

Би нэг л юм хэлдэг. "Шинжлэх ухаан хөгжилийг бий болгодог болохоос шашин хөгжилийг бий болгохгүй".

Доктор (зочин)

Би нэг л юм хэлдэг. "Шинжлэх ухаан хөгжилийг бий болгодог болохоос шашин хөгжилийг бий болгохгүй".

Анчин (зочин)

өөш зарим нь бүр яг *ааж байна лээ аймар таарч энэ тэр. би бүр мэл гайхаад л хоцорсон. Зарич нь ч сайхан *ааж байгаа нь бүр аймар мэдэгдээд тэгээд шууд гараад л явчдын шд.

SpySec

Шашны зан үйлүүд миний бодлоор сэтгэл судлалын ухаан маш сайн хөгжсөн үед л арилах болов уу. Тэр болтол хоосон орон зайг шашны замаар л дүүргэх байх даа

Үлэмжийн чанар

Би ч эрэгтэй хүн тэгээд бас гомо юм байхаа нэг бөөд үзүүлсэн чинь хахахаха

Зочин

Boo udgan ch tiim mundag id shidtei gedeg ni uy l bol

popo (зочин)

yamarvaa shashiniig shytej syid bolohgyi yumaa gehed hyndetgej yzeh heregtei shyy .. yadaj l hoidohdoo ochihdoo nomiin duutai hehe.. za medehgyi yumoo mani met shig komunistuudad hamaagyi yum bololtoi

сайханаа (зочин)

uul ni boogiin shashin chin tun zugeer ym bgaam shde. business hiij baigaa heden hunees joohon tsaashaa dawaad harchihwal uul ni ih l uchir nachir nuuts orshij bgaa daa. jiriin ch neg amnii zugaa ch bas bish dee...

Bolor (зочин)

Шүтэх эс шүтэх нь бидний таалал шүү дээ, 21-р зуунд амьдарч байгаа, тэр тусмаа гайгүй шиг үед нь ерөнхий боловсрол эзэмшиж, багаасаа шашингүйн үзлээр хүмүүжсэн бид хэдийн хувьд дээрх үйлүүд нь хэтэрхий харанхуй бүдүүлэг санагдахын сацуу түүнд итгэх итгэл хумсхан ч төрүүлдэггүй нь аргагүй юм. Иймэрхүү хар бурангуй зүйлс нь шашин, хүмүүн хоёрыг улам холдуулж байгааг харах үнэхээр харамсалтай ...

Эрдэнэ (зочин)

Хэдийгээр шүтэх, бишрэх нь хувь хүний асуудал боловч "хүнийг хараад шууд хэлдэг" бөө, лам нэг ч байхгүй гэдгийг хатуу ойлгомоор юм. Зүгээр ийм ёстой юм гээд хээр хөдөө явахдаа овоо тойрох, өдөр судраар нь харж хүний хойтохыг уншуулах зэрэг бол бараг дэлгүүрт ороод мөнгөө төлж бараа авах гэдэгтэй адил дадал болсон эд. Харин өөрийгөө буг, бурханд даатгаж, хариуцлагаа өөр эзэн биегүй юманд тохно гэдэг бол 21-р зууны хүмүүст байж болшгүй юм. Зөв асуудал хөнджээ.

Цоомоо

Муу лалрууд хөдөө манай хамаатныд очоод бөөлөөд хамаг алт мөнгөн эдлэлийг нь голруу шидцэн гэж байгаамдаа лалрууд

Дамдаа (зочин)

миний бодлоор хэт шашингүй байх бас иймэрхүү юм руу түлхдэг юм шиг ээ. Бид явж явж тэгээд шинжлэх ухаантангууд ч биш, шашинтангууд ч биш, мухар сүсэгтэнгүүд л болж хувирч байх шиг байна дөө. Монголчууд одоо шашины талаарх ойлголтоо эргэж нэг харж "сайжруулах" болсон гэж бодож байна. Анхнаасаа "Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн" гэсэн байр сууринаас хандахаар чинь мунхаглал, тэнэглэл хүртэл шашины ойлголтонд тэр чигтээ хамрагдаад явчаад байх шиг байна.

Yagtiimee (зочин)

Бөөлөөд яваад байгаа хүмүүсийг буруутгаж болохгүй л дэ. Яагаад гэвэл бид зах зээлийн чөлөөт нийгэмд амьдарч байна. Өөрөөр хэлбэл хэрэгцээ байгаа учраас л бөө нар байгаа юм. Асуудлын гол бөө нарт биш, бөө нарыг тэгтлээ шүтээд байгаа харанхуй бүдүүлэг ард түмэнд байгаа юм

нараа (зочин)

хэхэ би Оюутан байхдаа нэг найзтайгаа хамт зүггүйтээд /тэр найз маань хөвсгөлийн бөөгийн удамтай хүү байсан/ гандан гараад нэг бөө гэсэн нөхөр дээр очоод гадаа нь найзынхаа гар утасыг авч кармалчаад орохгүй юу.
тэгээд манай найз нөгөө бөөд би анги дээрээ утсаа алдчилаа яахуу ахаа олдох бол уу. манайхны нэгнээс гарахгүй байх. энэ тэр гээд...
тэгсэн нөгөө бөө яасан гээ. урдаа байсан аягандаа 2 шоо шидсэнээ. үлээж бариад л тэгснээ
- Чи нэг охиныг хардаад байгаа юм байна. тэр охин чинь л байна даа. гэхдээ чамд өгөхөөсөө өнгөрчээ энэ тэр баахан юм чалчаад.
бид 2 гарч ирээд үхтлээ инээлдээд. ёстой шаадаг гарууд байдийм байна лээ шүү хэхэ.

kingte (зочин)

hmmm. bi lav ene nohriig yumiig shuumjilhees oor yum medej chadadgui l gej bodjiin.yor ni shuumjleh ni hiihes amarhandoo zalhuu yumnuud. ta nar l comiinhoo ard shigdeed gadnahaa harahgui bgaa bolhoos sain sain lam udgan booguud zondoo l bgashd. Ta nar sainiig ni olj chadahgui bol zaya chin ter yum blgui. Odoo yay gehev. Ter shinjleh uhaan gedeg zuil chin shashin gedeg zuiliig huleen zovshoortsonshd haaguur ni yvjiisan doktor ve ter. uhseniih ni doktor bhavde. SHSHHSHSHSHHS CHAAAVAAS. HUN DURTEI SUGNUUD !!!!!!!!!!!!!!!! MUULHIIN OROND SAIN SAIHAN TALAAS NI BODOSOIDOO. MONGOLOOS BAS OOR HEDHEN ORONII BOO NAR JINHEN ONGOD GEJ YUM ORUULJ CHADDIISH. HUDLAA BOO BDAG L BAIH. TER HUDLAA YUMNUUDIIG MOROOROO BGAA HEDEES NI SALGAJ SHUUMJILVEL TAARNA

SEVEN

Za yostoi bichlegiig demjil bina uu shinjleh uhaand l itgene uu gehees soliotoi durakudiin yarwaa zuil bol ogt itgedeggui itegdeg ni itegdeg l yum baiga biz manid yamar hamaa baihaw uneg unhruushig huuraad daguulaad yawj baihad arsland yamar hamaa baihaw arslan yamar guril ideh bish uuriiguu arslag gengui zuir hellee hel shuu nuhduu

мөөгий (зочин)

бөө бөө гэж ярих хүмүүс олон болжээ бөө ч олон болж гэтэл энэ бөө чинь эцэг өвгөдийн сүнс сүүдэрээ өөрийн биеэндээ оруулж өөрт өөр хүмүүст хэрэгтэйг хэлж хэрэггүйг засаж байх учиртай гэтэл бааранд үсээ сэгсчих жаахан охидийг гудманд архидах хөвгүүдийг эх орноо мөнгөний төлөө ухаж сэндийлэх төрийн түшээдийг бөө яагад засаж чадахгүй байна

WeiRdo

Тэгж хэлж болохгүйн байгаам даа. Мөнгөний төлөө биш бусдын сайн сайхны төлөө шүтээнээ залсан хүмүүс зөндөө байна.

Будагчин КЭТ

Бөө тэхдээ бас итгэхээс өөр аргагүй байдалд хүргэдэг л юм
Гэхдээ худлаа гарууд бол зөндөөө байдымдөө яг жинхэнэ нь тэгж заавал ханш нтр тогтсон юм байхгүй тухай хүнийхээ боломжинд тааруулдаг шт

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)