МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Хөгжил дэвшил ба жалгын соёл

Хөгжил дэвшил ба жалгын соёл

Монголчууд өнө эртний түүхтэй улс. Хүчирхэг эзэнт гүрнийг байгуулж, дэлхийн талыг эзэлж явсан нь маргашгүй хийгээд бодит үнэн. Тахир сэлмээр дэлхийн талыг дайлж явсан өвөг дээдэс ирээдүй холын монголынхоо тухай зүүдлээгүй явсан биз ээ. Эх түүх, уламжлалт соёлоороо бахархаж, түүнийгээ авч үлдэх нь зүйн хэрэг. Эх түүхээ үр хойчдоо үлдээн өвлүүлж, бахархалт сэтгэлийг төрүүлэх нь төрийн бодлого гэж бодогддог. Коммунист дарангуйллын гинжинд олон жил хүлэгдэж бараг л бахархах түүх өв соёлгүй шахуу болох дөхөөд байсан саарал үеэ бодвол байдал өөр болжээ. Харамсалтай нь бид өнгөрсөн түүхээрээ хэтэрхий их бахархан цээжээ дэлдсээр байна. Чингис хааныхаа нэрээр нэрлээгүй зүйл үлдсэнгүй. Архи, зочид буудлаас эхлээд гутлын алчуур хүртэл их хааны нэрээр нэрлэгдэж. Бодит байдал дээр дэлхийн талыг эзэлж явсан агуу гүрний оргил үе зөвхөн түүх болон түүхийн хуудаснаа үлдэж. Бид хөгжил дэвшилд хүрэхийн тулд өнгөрсөнөө биш, ирээдүйгээ хармаар санагдах юм. Бидний өнгөрсөн үе бол зөвхөн түүх болон үлдсэн гэдэгтэй эвлэрэхээс өөр аргагүй. Гурван сая хүрэхгүй хүн амтай, байгалын баялаг асар ихтэй орны хувьд хөгжил дэвшил тийм ч хол эд биш баймаар. Хөгжлийн тулгуур нь өнөөдрөө зөв үнэлж, маргааш руу харах явдал гэж бодогдоно. Нийслэлээсээ эхэлж хөгжлийн өөд тэмүүлэх хэрэгтэй.

Хөгжил дэвшлийн сонгодог тушаа нь яах аргагүй жалга довын үзэл гэж боддог. Тэгсэн хэрнээ жалгын үзлээ олигтойхон гаргахгүй. Төрсөн сум нь арван жилийн өмнө ямар байсан яг тэр хэвэндээ. Том дарга нар нь солонгосын тусламжаар орж ирсэн хэдэн хуучин компьютер нэртэй хаягдалыг сумын төдийн сургуульд өгсөн нэртэй. Комиссын хуучин хувцасыг айлуудад тарааж өгнө. Тэрийгээ нутаг усаа хөгжүүлсэн юм шиг ярьцгаана аа. Ер нь тэгээд хаана л бол хаана нэг л их нутаг усаа ярьсан улсууд байх юм. Улсынхаа нийслэлийг 50 000 хүнтэй аймагтай адилтгаж үздэг. Хуваариладаг төсөв нь аймгийнхтай яг адил гэж байгаа. Гэтэл хүн амынх нь тэн хагасаас илүү нь нийслэлдээ байдаг. Утгагүй гэхэд дэндүү утгагүй. Үнэндээ баялагийг нийслэлчүүд дангаараа бүрдүүлдэг гэхэд хилсдэхгүй шүү. Бас нэг тэнэг зүйл бий. Хотын бүх хүмүүс өөрсдийгөө тэр аймгийн, тэр сумын гэж ярьдаг. Хотын төлөө өчүүхэн ч санаа зовдоггүй. Тэгээд л нутгийн зөвлөл энэ тэр гэж солиорцгооно. Ер нь тэр нутгийн зөвлөл гээд байгаа зүйл тэр нутагтаа төрж өссөн хүмүүстээ л хамаатай болохоос тэдний үр хүүхэд болж хотод мэндэлсэн хотын уугуул иргэдэд огтоос хамаагүй асуудал билээ. Нийслэлд төрсөн л бол нийслэлийн иргэн шүү дээ. Тэгэхээр нийслэлээрээ л овоглох нь зүйн хэрэг гэж бодож байна. Бид нийслэл хотдоо л амьдарч ажиллаж байгаа юм чинь хотынхоо төлөө бага ч гэсэн санаа зовох цаг нь ирчихсэн байна аа. Эцэст нь энд төрөгсөд та бүхэн бүгд Улаанбаатарын уугуул иргэд гэдгээ л санаж явмаар. Жалгын үзэл жалгандаа устах болтугай.

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
САНАСААР

ааа зөв зөв гэхдээ л буруу

munguu (зочин)

hehe. ehleed mash goe yawj bailaa. tegsnee oro jalga downii uzelten bolchihjee. jalga dow geheer hodoonii aimguudad baigad gej bodoo yu. togsgoliin hesgee dahin neg unshaad teged urgeljluulwel sak bolhoor baina.

Анчин (зочин)

хөдөөний үзэл орон нутагтаа л дуусаг гэсэн үг үү одоо тэгж л ойлговшдээ

Үлэмжийн чанар

Jalga dovnii uzel haa saigui bna sh dee Mani chini udahgui nutgiin zuvlul baiguulah gej bgaa

Эрдэнэ (зочин)

Монгол дуунуудыг сайн судалбал, газрын зураг хэрэггүй болох байхаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)