МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Хором мөчүүд өнгөрөх нь өчүүхэн мэт санагдавч... /Гүн бодролын үргэлжлэл/

Сэрэмгүй сайхан зүүдэндээ үнэмшиж, инээд алдсаар босоход наран ээж цацраг бүрээрээ илбэн намайг шагнана. Огторгуй сансар алсын алсад чухам юу байдгийг үл мэдэх хэрнээ яг л тийм орчлон байдаг даа хэмээн бодол болно. Тэр л хязгаар нь үгүй сансарын нэгээхэн хэсэгт над шиг хэн нэгэн одот тэнгэрийн талаар төсөөлөн боддог гэдэгт итгэдэг. Тэртээ хязгаарт нэгэн сар нэгэн нарныхаа гэрлээр туяаран манддаг биз. Би ГЭРЭЛ бол харанхуй алс хязгаарыг зүсэн нэвтэлж, түм түмэн бээрийг гэтлэн одох байлаа. Тэгж л нисэх зуураа одот хорвоог танин мэдэх болно. Одот хязгааргүйн нэгэн хэсэг гэдгээ мэдрэх юутай гайхам бол оо. Ирдээдүйн нэгэн өдөр гэрэл болон ниснэ гэдэгтээ хамгаас их итгэнэм билээ. Би ИТГЭЛ гэдэг үгийг магтан дуулна. Итгэлийн хүчээр өөрөө өөртөө ноён сүмбэр оргилыг босгоном. Тэрхүү оргил сэтгэл зүрхэнд орших орчлонгийн дээвэр нь болох. Оргилийн дээгүүр манан татаж, өөд цойлсон бүхэн мөнөөх буданг сүлбэн дээш тэмүүлнэ. Тэнгэрийн оддыг шүргэн газрын цэцэгсийг гайхуулна. Тэнгэрийн одод газрын цэцэгс болоосой гэж атаархадаг гэнэм. Тиймээс л тэр л оргилууд цэцэгсийг дээш урггуулан оддын атаархалыг төрүүлнэ.

Цаг хугацааны нүсэр хана сүртэйгээр оршино. Энэ нүсэр хананы өмнө хэн ч гэсэн хүчин мөхөсддөг нь туйлын үнэн билээ. Түүнийг сөрөн зогсох хүч цаг хугацаа чамд зөвхөн өөрт чинь байдаг биз. Чи ханыг босгож, бас өөрийгөө сөрөн зогсоно. Энэ бүхэн үл гүйцэлдэх хэмээн төсөөлөгдөх аж. Хором мөчүүд өнгөрөх нь өчүүхэн мэт санагдавч мөн чанартаа агуу ихээр урсдаг гэж бодогдох юм. Мөрөн голын усны урсгалыг ширтэн байхуйд цаг энэ мэт урссаар байдаг нь харагдана. Голын урсгалыг хэсэг зуур сөрөн зогсож болох хэдий ч цагийн догшин болоод хүчит урсгалыг сөрөн зогсож чадахгүй нь туйлын харамсам. Гагцхүү даган бэдрэх л замтай мэт. Цагийн их салхийг сөрөн зогсдог хэмээн яригддаг их пирамидууд хүртэл аргагүй элэгдэн бөгтийдөг биз ээ. Аяа. Навчис шарлан гандаж, шүүдэр цэцгийн дэлбээг чимж, эрчит салхин шуугин исгэрч, цагаан аадар лавсан буух нь биднийг элэгдүүлж байгаа цаг хугацааны элч мэт ээ. Орчлон хийгээд цаг хугацаа оройгүй бөгөөд ёроолгүй. Гарт баригдаж нүдэнд харагдах бүхнээс эхлээд хоосон оргүй бүхэн гагцхүү цаг хугацааны боол билээ.

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
Анчин (зочин)

яг ингэж хэлээд л TIME SHOP гэвэл зээрлэг реклам болж байгааз

БОРОО

Золиг минь чи ийм хэтэрхий гүн ухааны юм бичиж хүн амьтаны уурыг хүргэж байгаад Аяаксмаад хакдуулваа :P

Үлэмжийн чанар

Остоор багшийн титэм үг оршвой

SUNshine (зочин)

Эргэлдэн урсах цаг хугацааг бид зогсоож чадахгүй болхоор түүнийг гамнах л хэрэгтэй...

Оранж

Цаг бол алтаа...... би ийм л үг мэднэ.

AntiDotE

кэкэ, Time Shop уу.

Турьхан (зочин)

урсан өнгөрсөн мөч бүхэн жаргал зовлон, гуниг баяр, хайр хагацал, итгэл цөхөрлийн хэлхээс байдаг. зүгээр л өөрт олдсон тэр өчүүхэн зурвас төдий утсаа гартаа яаж эргэлдүүлэх нь л хүний ухаан юм.

sunbeauty (зочин)

би ИТГЭЛ гэдэг үгийг магтан дуулна. гэвч бусад ч бас даган дуулвал сайхансан.

3apaa

Ёстой л титэм үг байна даа хэ хэ...

Янзагахан

Пээ бас энэ гөү гөү блогт чинь титэм үгээ хэлж суудаг хүн бас байдын байжээ

Янзагахан

Энэ зараа мараа одоо титэм үгээ харамлалгүй ингээд хэлээч

БОРОО

Остоор багш нөхөн сонгуулиар нэр дэвшиж байгаа шдээ. мэдээгүймуу.

flower_13 (зочин)

"Орчлон хийгээд цаг хугацаа оройгүй бөгөөд ёроолгүй" оргилд гарах, ёроолд унахгүйн тулд тэмцэх эцэс төгсөлгүй цаг хугацаа ,,, гэхдээ хүрэх оргил хаа юм, унах ёроол хэр юм бол

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)